Monday, October 23, 2006

Сайн уу Оюунболдоо



Юуны ємнє мэйл ирvvлсэнд чинь маш их талархаж байна. Чиний бичсэнчлэн чи бид хоёр ердєє хоёулахнаа энэ нийгмийн болохгvй байгааг харж дотроо бухимдаж яваа юм биш ээ. Биднээс гадна олон олон чадалтай аавын хєвгvvд ээжийн охид амьдарч буй энэхэн цаг vеэ, улс эх орноо єєрчилж шинэчлэхийг чин сэтгэлийн угаас эрмэлзэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тиймгvйсэн бол энэ олон блогчид vнэт цаг заваа гарздан єєрсдєд нь ач холбогдол багатай иймэрхvv зvйлс хийж сууна гэж би лав бодохгvй байна.
Чиний хэлснээр бид нэгдэж, зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй гэдэгтэй ч би санал нийлж байна. Дэлхийн єнцєг булан бvрт єндєр боловсрол эзэмшиж єч тєчнєєн газар орноор аялан оюуны vнэт зvйлсийг эрхэм болгосон мянга мянган залуучууд хэн нэгэн удирдагч гарч ирэн бvгдийг араасаа дагуулахыг л хvлээж байж магадгvй. Тvvнээс тэд ч гэсэн vvнтэй санал нэг байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Би чамд хувийн бодлоосоо хуваалцахад бид одоо эвлэлдэн нэгдэх цаг нь болсон. Гэхдээ улстєрд орж тэмцэж эхлэх цаг маань хараахан болоогvй. Бидний эрин vе эхлээгvй байна. Одоо бол хагас нь коммунизмийн бэлэнчлэх сэтгэлгээнд чанагдсан, хагас нь ардчилал гэдэг юу хvссэнээ хийж болдог зvйл гэж ойлгосон хэдэн популистуудын vе. Бид энэ vед зєвхєн чимээгvй байж єєрсдийгєє л хурцлах хэрэгтэй. Хувьсгалын тохироо бvрдэнэ гэдэг шиг арав хорин жилийн дараа бидний цаг ирэх болно. Тэр vед харин одоо бодож санаж яваа шигээ эх орноо, ирээдvйгээ гэрэл гэгээтэй сайн сайхан болгохыг тєлєє нэгэн vзvvрт сэтгэлээр зvтгэх хэрэгтэй байх аа. Одоохондоо бид хэн ч биш байна. Бидний vгийг хэн ч сонсохгvй. Их л бодож хавар намар болгон эрvvл євчтэй нь мэдэгдэхгvй жагсаж цуглаж байдаг Фэнг-Шvй Ганбаатарын хэмжээнд л хvмvvст хvрч магадгvй.
Миний бодлоор энэ нийгэм хувь хvнээс бус тогтолцооноос илvv хараат. Тvvнээс бус Монголын тєрд дандаа ч хулгайч нар гарч байгаагvй байлгvй. Харин заавал хулгай хий гэж шаарддаг системийн алдаанаас болж хэчнээн ч сайхан хvмvvс буруу замаар будаа тээсэн юм билээ. Нэгэнт дотор нь ороод хулгай хийгээд амташчихсан хvн єєрийнхєє хулгай хийдэг нvх сvвээ єєрєє бєглєнє гэж бараг байхгvй биз. Бидний цаг эхлэхэд харин бид тэр том том нvхнvvд рvv гараа байтугай нvдээ шургуулах завдалгvйгээр бєглєж тавих ухаан суусан байх хэрэгтэй. Иймийн тулд одоо бидний хийж чадах ганц зvйл бол эвлэлдэн нэгдэж єєрсдийгєє болон бусдыг амьдарч буй орчин тойрноо илvv бодитойгоор vнэлж, илvv ихээр хvмvvний vнэт зvйлсийг хадгалж vлдэх мораль этикийн хэм хэмжvvртэй болгох л юм.
Бид болон биднээс дооших vеийнхэн л энэ Монголын ирээдvйг тодорхойлно. Тvvнээс энэ хэдэн популистуудад найдлага тавиад хэрэггvй ээ. Тиймийн тулд єєрсдийгєє болон доодох vеийнхэнээ эрvvл сэтгэхэд ямар нэгэн хэмжээгээр туслахын тулд одооноос блог эд нар бичиж бусдыгаа гэгээрvvлэх vйл ажиллагаанд оролц гэж л би чамд зєвлєх байна даа.
Чиний хэлсэнчлэн зєндєє олон хvмvvс бичээд л байдаг бичээд л байдаг ажил болсон юм байхгvй байгаа нь vнэн. Миний, чиний, олон хvмvvсийн бичсэн юм хvний нvдэнд харагдах ажил болох арай болоогvй байх шиг байна. Одоохондоо хvмvvсийн сэтгэхvйд нь л нєлєєлж, ирээдvйд тэр хvмvvс бидний бичиж байсанчлан бvхнийг зєв замаар хийж бvтээхэд нь туслах л чухал.
Угаасаа хєгжил дэвшил гэдэг маань єдєр болгон улстєрчдийн зурагтаар ярьдагчлан шидэт саваагаар ганцхан дохиод бvтээчих хялбархан тvргэн бvтэх зvйл биш цаг хугацааны асуудал.
Харин бидний цаг иртэл эх орны минь тусгаар тогтнолыг эд хэн нэгэнд бvv зарчихаасай гэж л залбирч сууя даа. Єєр бид юугаа ч хийж чадах билээ...

Хvндэтгэсэн
М.Огоо

23.10.06
Pune, Maharashtra, India

5 comments:

Оюунбодол said...
This comment has been removed by a blog administrator.
Оюунбодол said...

hariu bichsend bayarlalaa. bas hariugaa ingej Blog-too tavisan bur ih bayarlalaa.

bi bas iim blog neesen.
tendee bas chamd bichsen umnuh mail-ee taviad, bas ard n PS: gej baigaad mail-ndee tailbar bichlee.

chamaig unshij uzne gej bodoj bna.

http://oyunbodol.blogspot.com/

khuder said...

sanal neg baina. zaluuchuudiin gart mongoliin ireedui baina.

Anonymous said...

П.бадарч. Ijiidee ergeed ireech...
Ижий нь муу хүүгээн үхчихэж гэж зүүдэллээ
Ийм муухай зүүд ная наслахдаа зүүдлээгүйсэн
Сааль сүүндээ дэвэлзэж
Санаа сэтгэл дэгэлзэвч
Сарних бодлын минь үзүүрт үр минь торойно
Сайхан шүлэг бичиж гэнээ миний хүү
Хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнээ миний хүү
Раажаваар дуулж байна
Сайн явна гэнээ миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнээ миний хүү
Амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй ээ
Амьд яваа чинь л ижийдээн
Алдар чинь шүү үр минь
Ижий нь муу хүүгээн их л санах юм даа
Аргал чулуу хоёрыг андуурч түүлээ
Араг савар хоёроо зөрүүлж саналаа
Тэмээ цагаан үүлсийг царцтал саналаа
Тэнгэрийн ягаан хаяаг цав суутал ширтлээ.Ирсэнгүй ээ
Хүний хүү ижийдээн ирж гэнээ
Голоороо л нэг найрлаж байна
Миний хүү шоронд орчихож гэнээ
Голыг минь харлатал хэлж байна
Аа яадгийн гэж гадагшаа өмөөрлөө
Ам нь цангаж байгаа даа гэж дотошоо өмөлзлөө
Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц хүү минь
Алтан бэлзэг олоод
Амандаа үмхтэл залгичихлаа гэж зүүдлүүлж олдсон ганц үр минь
Гал шиг залуухан явахад үсэрсэн оч юмсан
Ганц бие зандан явахад тасарсан навч юмсан
Миний хүү ядарч яваа юм бол
Тэнэж яваад яахав
Миний хүү ядаж яваа юм бол
Тэнд байгаад юүхэв
Хүний нүдэнд бол
Хөгцтэй хад шиг хөх толгойтой хөгшин хүү минь
Миний нүдэнд бол
Манцуйдаа тарвалзах мяндас цагаан үр минь
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая.ИЖИЙДЭЭН ИР
Ухаантай шүү дээ миний хүү
Хурай хурай
Унага шиг л ижийдээн давхиад ир
Гурий гурий


Egch ni ene shulgiig maileer yavuulah gesen bolovch eh oron eej aavaasaa hol yaavaa naizuud chin ch bas unshig dee gej bodood end uldeelee. Egchiig ni naashaa garahiin urd oroi ene shulgiig aav ni uilj bgaad unshij ugsun yum shuu...

Bilge Gegee said...

Ogoo, Oyunbold ta hoyortoi sanal neg baina. Eh ornii maani ireeduin hogjil devshild ta buhen shig ihiig oilgoj uhaarsan, erdmiin dalaid shumbaj zadarsan tolgoinuud heregtei dee. :)