Thursday, December 13, 2007

Та нар муусайн мэдэхгүй л дээ

Та нар муусайн мэдэхгүй л дээ
Танай эндхийн чапати* будаатай харьцуулшгүй

Таана хөмүүлийн амт шингэсэн хоол ямар байдгийг

Талын шаргал наран ядарч байж жаргадаг нутгийг минь

Та нар муусайн мэдэхгүй л дээ

Хөөрхий та нар мэдэхгүй л дээ
Хүн ард нь үгээр биш шүлгээр ярилцдаг нутагт минь
Хөхөө шувуу нь хүртэл та нарын ярианаас уяхан донгоддогийг
Хүлгийн тоосыг нь ч танай эндхийн цагаан шороотой зүйрлэмгүй гэдгийг
Хөөрхий та нар даанч мэдэхгүй л дээ

Наран ургах зүгт арван мянган бээрийн тэртээ*
Нарийн сайн тооцвол экваторын чанх нөгөө талд
Тэнэг наддаа диваажингийн хэлтэрхий болсон
Тэнхээт сайн хүлэг нь цуцахаа мэдэхгүй тэмүүлж байдаг
Тэр газар миний эх орон байдаг гэдгийг
Та нар муусайн даанч мэдэхгүй л дээ

Уудам их талдаа цээж тэнийтэл нэг хашгирах юм сан
Уртын дууныхаа аялгуунд уярч нэг суух юм сан
Ухаант аав ээждээ үнсүүлж нэг эрхлэх юм сан...
Гол нь хүртэл усаар биш хүнээр урсаж байдаг энэ газраас*
Гоожин овогт Мэндсайханы хүү Отгонпүрэв ёсловой...


2007 оны 12 дугаар сар 13

Maharashtra Institute of Technology, Pune


Номын санд хоногийн хорин дөрвөн цагийн 14-г нь өнгөрүүлж байгаа хүн заримдаа уйдаж хийх юм нь олдохгүй гиюүрэн иймэрхүү зүйл бичиж суух юм даа. Нэлээн дээр үед Ц.Чимэддорж гуайн ч бил үү нэгнийх нь “Та нар муусайн мэдэхгүй л дээ” гэсэн шүлэг уншиж байсан нь гэнэт өнөөдөр аманд орж ирээд. Гэхдээ гарчигаас бусдыг нь бол өөрийнхөө бодлоор бичсэн юм шүү. Ойрдоо Энэтхэгүүдийн дээрэлхүү занд шар хөдлөөд хэцүү байна. Монгол гэж хаана байдаг юм л гэнэ, тусгаар тогтносон улс юм уу энэ тэр гэсэн тэнэг асуултуудын хажуугаар зарим нь зөрж өнгөрөхдөө хамраа чимхэн гуншигнасан авиа гаргаж доромжлох нь бүр ч дургүй хүрмээр. Гуйлгачин бацаанууд нь мөнгө нэхээд өгөхгүй болохоор хоёр нүдээ онийлгож шоолчихоод зугтана. Анги дээр самбар хараад сууж байхад урдуур зарим нь гараа савчуулаад чи унтаж байна уу гэж доромжилно. Эд нар шиг ямар 9 давхарын оройг толгойгоо өндийлгөлгүй харчих том нүдтэй төрсөн биш инээгээд л өнгөрч байгаа юм даа. Гэхдээ тэнэг хүмүүстэй тэнэг байдлаар харьцаж доошоо орохгүй гэж гүрийхээр дотроо цухалдаад болохгүй юм. Дэмий л ийм юм бичиж стрессээ тайлж байх вэ дээ.

Дээр *-оор тэмдэглэсэн хэллэгүүдэд тайлбар хийвэл:

*Чапати гэдэг нь Энэтхэгийн үндэсний хоол. Дан гурил зуурч байгаад түлэгдтэл нь хайрсан гамбир

*Гүүгл мап дээрээс харахад миний амьдарч байгаа Пүне хот хүртэл ойролцоогоор 9800 орчим км байсан. Бээр гэдэг уг нь километрээс хамаагүй том хэмжигдэхүүн боловч уран зохиолын халил хийгээд нарийн тооцолгүй авч ашигласан болно.

*Наран ургах зүгт гэдгийг манай эндэхийн цаг Монголынхоос 2.30-аар хоцорч явдаг буюу Пүне хот Улаанбаатраас баруун өмнө зүгт оршдог болохоор тэгж тооцсон болно.

*Миний амьдарч байгаа Махараштра мужийн зан заншил арай ондоо. Гэхдээ миний олж сонссоноор бол одоог хүртэл нэлээдгүй газар нас барсан хүнээ голын усанд үйдэг уламжлал хэвээрээ байдаг юм гэсэн. Ямар сайндаа Ганга мөрөнд үхсэн хүн хөвж байдаг гэсэн яриа гарах вэ дээ

Friday, November 09, 2007

Хайлж буй Хазара Монгол

Бараг жилийн өмнө байх аа Хайлж буй Дээд Монгол гэсэн гарчигтай сэтгэл шимшрүүлж нэгийг бодогдуулам судалгааны тайлан/нийтлэл нетээр цацагдаж байж билээ. Түүнтэй төстэй ч гэмээр юм шиг нэг зүйл саяхан хүний амнаас сонссоноо бичмээр санагдлаа. (Минийх гэхдээ Шинжлэх Ухааны үндэстэй ямар нэгэн судалгаа шинжилгээ байхгүй зүгээр л бодрол гэдгийг анхаараарай)

Төсөрхөн Пүне хотоор маань сүүлийн үед Ойрхи Дорнот зүгийн болов уу гэмээр царай зүстэй, нутгийн “Индиан”-уудаас маань арай ондоо нөхдүүд мэр сэр үзэгдэх болсон юм. Шороон түмэн Энэтхэгүүдээс ялгарах гадаадууд нэг нэгэнтэйгээ дороо дотночилж танилцдагийг хэлэх үү нэг л мэдэхэд Афганистанаас ирсэн гэх тэдний нэлээдтэй нь мэндийн зөрүүтэй болоод амжсан юм даг. Нэг өдөр танилаа хүлээх завсараа Афганууд дотроосоо арай Монголжуу царайтай 30 нилээн гарсан болов уу гэмээр эртэй буу халж суув. Мань эр ч МВА (бизнесийн удирдлагын магистр) хийх гэж ирсэн түүх, улс төр нэлээд сонирхдог нэгэн болж таарав. Түүний ярианд Чингис хаан гэх үгс Монголтой холбоотой сэдэв болгон дээр нь гарч ирж үүнийгээ нэлээн бахархангуй өнгөөр хэлж байж билээ. Өмнө нь Афганистанд байдаг Монгол үндэстэн Хазара хэмээн бишгүй дуулж байсан ч ингээд яг нүүр тулж уулзах юм чинээ санасан ч үгүй.

Афганууд Перс хэлээр ярьдаг (Одоогийн Ирануудын хэл. Гэхдээ Афганууд Ирануудаас арай ондоо аялгатай ярьдаг юм гэсэн) Бид хоёрын яриа яагаад ч юм Перс хэлний зарим үгсээс эхлэв. Ярилцах тусам бид хоёр хэн хэний маань хэлэнд ижил төстэй үгс маш их байгааг анзаарч эхлэв. Тухайлбал Монголоор бид сандал гэхийг тэд сандали гэж хэлнэ. Цээж-Чээжи, Хайч-Хайчи гэх мэтчилэн цөөнгүй үгс олдох нь тэр. Эндээс хамгийн сонирхолтой санагдсан зүйл гэвэл мань эрийн овгоо хэлсэн явдал байлаа. “Хазара гэдэг нь Персээр минга гэсэн утгатай” хэмээхэд нь миний толгойд цахилгаан цахих шиг болж “Минга гэж юу гэж байгаа юм?” хэмээн шууд асуухад “Оne thousand” (нэг мянга) гэж тэрээр хариулав. Хазара хэмээх үг нь ч одоогийн Хинди, Урду, Марати хэлэнд мянга гэсэн утга илэрхийлдэг. Үүнээс бид хоёрын дүгнэсэн дүгнэлт гэвэл Чингис хааны нэг мянгат цэрэг одоогийн Афганистан хавьцаа үлдээд л өнөөгийн Хазара үндэстнийг бүрдүүлж өгсөн юм болов уу гэсэн таамаг байлаа.

Мань эрийн ярьж байгаагаар бол Хазара нь Афганистандаа үндэстний цөөнх, ихэнх нь Буддын шашинтай учир багагүй хавчин гадуурхагддаг аж. Бараг зуу гаран жилийн настай Афганистаны дотоод хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн нь Хазара нар бололтой. Тэрээр ярихдаа “...Наяад оны сүүлээр ЗХУ-ыг бид хөөж гаргаад эрх чөлөөгөө эдлэн тусгаар улс боллоо хэмээн хөөрцөглөж байсан. Гэтэл ЗХУ-тай цуг бид хамаг боловсролтой гэсэн нийгмийг урагш хөтлөх хэсгээ бас устгачихсан юм. (АНУ-ын оролцоотойгоор)… Ойрхи Дорнотын зүрхэнд нь орших геополитикийн ашигтай байрлалаас нь болж Афганистан байнга л том гүрнүүдийн хоорондох тоглоом болж ирсэн. Энэ удаад ч мөн ийм л явдал тохиолдож Оросуудыг хөөж гаргамагц Саудын Араб гаралтай Талибанууд төрийг атгах болсон (бид өөрсдөө төр барих Афгануудаа устгачихсан юм чинь)… Талибуудын хувьд хамгийн хорсолтой нийгмийн бүлэг нь бид Хазара нар болж байсан. Бид тэднээс өөр зүс царайтай, өөр шашинтай, өөр соёл заншилтай нь үүнд голлон нөлөөлсөн биз. Дараа нь Америкчууд дахиад л ирсэн. Хэдэн жил үргэлжилсэн дайны эцэст Афганистан ердөө л балгасан дунд үлдсэн. Одоо АНУ-ын дэмжлэгтэйгээр сэргээн босголт явагдаж том гүрнүүд, олон улсын байгууллагууд буяны гараа сунгасаар л байна. Гэхдээ л бид Хазара нар нийгмийн цөөнх гэдэг утгаараа эдгээр тусламж, тэтгэлгээс хол хоцорч би гэхэд л сая Энэтхэгийн засгийн газрын тэтгэлэгт (манай Монголчуудын бас хамрагддаг тэтгэлэг) хамрагдах гэж овгоо нуух хэрэг гарсан …” хэмээж байлаа.

Танил маань ч гарч ирж би хөдлөх болоод бидний яриа өндөрлөлөө. 800 жилийн тэртээгээс холдсон “хамаатан”-тайгаа салах ёс хийгээд оюутны дотуур байрнаас гарч ирэхэд толгойд минь “Бидний мэдэхгүй ертөнц мөн ч их байна даа” хэмээх бодол эргэлдсээр л байж билээ.

Wednesday, November 07, 2007

Даяаршил дайсан уу нөхөр үү?

Оксфордын их сургуулийн захирал, Хонг-Конг арлын захирагчийн үүрэгт ажлыг урд нь хийдэг байсан Крис Паттен хэмээх профессор саяхан Нью-Делид ийм нэртэй лекц уншжээ. Лекцийг нь гүйлгэж харж байгаад сонирхол татсан хэсгүүдээс нь блог дээрээ тавимаар санагдлаа.

Түүний ярианаас сийрүүлбэл: “...АНУ-ын эдийн засгийн өнөөгийн уналт нь Энэтхэг Хятадын хурдацтай хөгжилтэй огтхон ч холбоогүй зүйл. Харин ч даяаршлын үр дүнд Ази тив дэх ядуурлын хэмжээ хүн үнэмшмээргүй хурдан багассан. Хэдхэн жилийн дотор 2,5 тэрбум хүн дэлхийн эдийн засгийн хэмжээнд тоглогчид болон гарч ирсэн...

... Хэдийгээр даяаршил дэлхийг хавтгайлж уралдааны замыг тэгшилж өгдөг ч мөн хавтгайлахынхаа хажуугаар нэлээд донсолгоо үүсгэдэг байж магадгүй. “Дэлхий бөөрөнхий биш” номонд гарсан Инфосис компаний эдлэн үнэхээр гайхалтай, даяаршлын үр дүнг харуулсан сайхан жишээ. Гэхдээ тэдний кампус орох замд энэхүү донсолгооны гэрч нь болох ядуус үй түмээрээ байж л байна...

...Технологи эзэмшиж дэлхийн тавцанд гарах болсон нэгэн, технологи мэдэхгүй хөдөөний ядуус хоёрын хоорондох ялгааг дэлхий дээр хаана ч гэсэн даяаршил улам тодруулж өгсөөр байна...”

Monday, November 05, 2007

Thursday, November 01, 2007

Зээ дүүгийн маань төрсөн өдөр

Х.Насанбуянд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Ийм байсныгаа бодвол ч одоо том болж байна даа.


Бас эр хүний хуйх шүү

Бүгдийг нь санаад байна...

Saturday, October 27, 2007

Иргэншлийн үнэ цэнэ

Энэтхэгт ирээд хоёр жил гаран болов оо. Уг нь надад үнэндээ Энэтхэгт байх таалагддаггүй л дээ. Учиргүй ийшээ хүсэж зориод ч ирсэн хэрэг биш. Монголд боловсролгүй, ажилгүй гудамж метрлэсэн юм болсноос арай дээр сонголт байсан болоод л наашаа ирсэн хэрэг. Тэгээд ч миний хүссэн мэргэжлийг Монголоос арай дээр түвшинд олгоно гэдэг утгаар л сонгосон. Түүнээс Монгол муухай Энэтхэг сайхан болохоор энд ингээд шигдээд хэвтээд байгаа хэрэг ч биш л дээ. Хэрэв зөгнөлт кинон дээр гардаг шиг тархи руу минь хүссэн мэдлэгийг маань хийгээд цаасан диплом гарт минь атгуулчихдаг бол би яг одоо Монгол буцахад ч бэлэн л байна.
Уг нь би Энэтхэгийг муулах дургүй. Энд хэчнээн амьдрахад хүнд, надад өчнөөн төчнөөн бэрхшээл тохиолддог ч гэсэн муу ч сайн ч хоёр жил ард иргэдийнх нь татварын мөнгөөр хоолыг нь хороочихсон болохоор харааж зүхээд байж чаддаггүй юм. Гэхдээ энд ирснээс хойших хоёр жилийн хугацаанд хамгийн ихээр мэдэрсэн юм гэвэл иргэншил гээч зүйлийн үнэ цэнэ л байх.
Сая наашаа ирж байх замдаа Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо”-г уншсан юм. Өдөр болгон халтар хөлтэй Энэтхэгүүдэд уур хүрэхээр энэ номны утга санаа үнэхээр орой руу орно. Соёл, иргэншил гээч зүйл тухайн нийгмийг хөгжилд хөтөлдөг бөгөөд Монголчууд бид 70 жилийн турш коммунист системд алдсан бүхнийхээ төлөөсөнд ядаж өрнийн соёл иргэншил гээч юмтай хоцорч, халуун ус, шүдний оо зэрэг ахуйн соёлоос эхлээд нийгэмд хамтаар амьдрахад шаардлагатай энгийн төлөвшилд суралцаж чадсан тухай Б.Цэнддоо бичсэн байсан.
Мэдээж хэрэг улс гүрэн бүхэн өөр өөрийн гэсэн соёл иргэншилтэй түүнийг нь байнга барууны нүдээр хэмжиж харна гэдэг утгагүй зүйл л дээ. “Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс олигтой систем бодож олж чадаагүй байна” гэдэг алдартай үг шиг одоогоор дэлхий дээрхи хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоод байгаа ганц иргэншил барууны соёл иргэншил л байна. Түүнээс бус Энэтхэг уг нь дэлхий дээрхи ууган соёл иргэншлүүдийн өлгий, нэлээд хэдэн шашныг эх барьж авсан газар. Өнөөгийн хүн төрөлхтөний ашиглаж байгаа аравтын тооллын систем, шатар, Камасутра бүгд л Энэтхэгт үүссэн. Гэтэл одоо болтол хүмүүс нь нойлын цаас гэдэг ойлголтыг инээдтэй зүйл гэж хүлээж авсан хэвээрээ л байдаг. (Энэтхэгүүд нойлын цаас хэрэглэхийн оронд крантны усаар зүүн гараараа угаачихдаг. Тэр гараа доод амны гар гэж нэрлээд элдэв юманд хүрдэггүй, хоол цайгаа баруун гараараа иддэг. Гэхдээ миний энд гадуур хоол идэх дургүй гол шалтгаан маань тогооч хүн яаж ч хичээгээд нэг гараараа хоол хийж чадахгүй, доод амны гар нь ямар нэгэн байдлаар заавал оролцсон байж таараа гэх бодолтой маань холбоотой юм)
“Дэлхий бөөрөнхий биш”, бас саяхан уншсан “The long tail” зэрэг номууд дээр баруунд ямар ч боловсрол шаарддаггүй энгийн бичээчийн ажил зэрэг нь Энэтхэгт өндөр зэрэглэлийн орон тоонд тооцогдож дор хаяж бакалаврын зэрэгтэй хүн тийм ажил хийдэг тухай бичсэн байдаг. Шалтгаан нь миний бодлоор ердөө иргэншлийн ялгаа байх. Барууны боловсролын системээр ядаж бакалаврын зэрэг авчихаж байгаа хүн тодорхой хэмжээнд барууны соёл иргэншлээс амсчихаад байна гэсэн үг. Ядаж ийм хэмжээний хүн барууныхны ажлыг хийнэ үү гэхээс насаараа бараг гутал өмсөж үзээгүй гэмээр хөлийн ул нь муухан үхрийн ширнээс илүү болчихсон, хүний өөдөөс харж өмдөндөө гараа хийж ухаад тааралдсан болгон руугаа нулимаад явдаг Энэтхэгүүд хэчнээн ухаантай байгаад ч ийм ажил хийхэд хэцүү биз.
“Дэлхий бөөрөнхий биш” ном гарсны дараа нэлээд хүмүүстэй би даяаршлын тухай маргаж билээ. Үнэхээр даяаршил гээч ид шидтэй зүйл явагдаад тэр нь бүгдэд ашигтай байлаа гэхэд нэг тэрбум Энэтхэг, 1.5 тэрбум Хятадтай хоёрхон сая Монголчууд бид яаж өрсөлдөж үр шимийг нь яаж хүртэх болж байна гэдэгт тэд эргэлзээд байж билээ.
Миний бодлоор бидэнд ганцхан давуу тал бий. Хятад улс учиргүй хөгжөөд байна л гээд байдаг. Гэхдээ 700 сая тариачин, байгаль орчныхоо асуудлыг зохицуулталаа тэд хөгжингүй орны тоонд орж чадахгүй байх. Энэтхэг хамаг газраас аутсорсинг хийгээд байна л гээд байдаг. Гэтэл хүн амынх нь 77 хувь нь өдрийн 5 рупийний (150 төгрөг) орлоготой амьдарсан хэвээрээ л байна. Эдгээр дэлхийн хөгжлөөс хоцорч улсаа хойш нь чангаасан этгээдүүд яагаад барууныханд тоогдохгүй байна вэ. Миний бодлоор ердөө иргэншлийн ялгаа л болов уу. Хятад, Энэтхэг соёлжиж иргэншээгүй гэж хэн ч хэлэхгүй ээ. Гагцхүү тэдний иргэншил дэлхий нийтийн чиг хандлагаас тэс ондоо бөгөөд дэндүү консерватив болохоор бусадтайгаа хөлөө нийлүүлж чадахгүй ингэтлээ удаад байгаа болов уу. Харин бидний хувьд ямар ч зүйлд амархан дасан зохицох чадвартай түргэн маневр маань ганц давуу тал болж өгөх ёстой болов уу гэж бодох юм. Энэтхэгт үүрэн телефон 1992 онд орж ирсэн гэсэн. Харин Монголд миний санахаар 1996 онд орж ирсэн болов уу. Саяхан гарсан нэг судалгаа харж байтал нийт хүн амын дундах гар утас ашиглалтын хувиараа Монголчууд нэлээд хэдэн ядуу улс орон, дээрээс нь Энэтхэгийг хол хаясан байж билээ (Хятадыг арай гүйцээгүй байсан санагдаж байна). Мэдээж хэрэг иргэншил, дасан зохицолтоос гадна өөр зөндөө хүчин зүйлс нөлөөлж байгаа л байх. Гэхдээ (миний л бодол шүү) Монгол хүний сэтгэхүй шинэ зүйлст илүү сониуч байдаг байж магадгүй юм...
За за унтах цаг оройтчихож. Өглөө эрт босож чадахгүй болох нь. Энэтхэгүүдэд уурласан уураа гаргаж бичиж байгаад сүүлдээ бүр халуураад алга болж. Дараа энэ талаар жаахан ул суурьтайхан бичихийг бодноо.

Saturday, October 13, 2007

Шоргоолжны үүр

video
Манай гэрийн хажууд Энэтхэгүүд байшин барьж байгаа байдал. Яг л Шоргоолжны үүрний зарчмаар ажиллаад байгаа юм даа. Лаг лаг том том барилгуудыг ч ямар нэгэн техник кран хэрэглэхгүй ингээд олон хүний хүчээр нүдчихээд байгаа юм даа. Ажиллаж байгааг нь харах сонирхолтой ч юм шиг...

Monday, October 01, 2007

Логиктой дуу

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров гуайн зохиосон нэг тун дажгүй дуу байдгийг саяхан олж сонсож билээ. Уг нь дээхнэ үеийн дуу байх. Даанч би гэж хүн урлаг соёл гээч юмаас бүрэн тасархай болохоор саяхан л олж сонссон юм.
Намайг дурсаад уйлдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна гэсэн үгтэй байсан санагдаж байна. Надад яагаад ч юм тун дажгүй логиктой санагдаад байгаа юм. Тухайлбал энэ дуунд зориулаад Pseudo code бичвэл:
1. Begin
2. Check condition: Намайг дурсаад уйлах
3. Start loop: Чамайг би хайрлан дуулна
4. End
Үүнийг жаахан тайлбарлавал программ эхлээд шууд Намайг дурсаад уйлж байгаа нөхцөл хангагдаж буй эсэхийг шалгаж үзнэ. Хэрэв нөхцөл биелж байвал Чамайг би хайрлан дуулна үйлдлийг нөхцөл хангагдахаа болих хүртэл давтах болно.
Өөрөөр хэлбэл Намайг дурсаад уйлахаа болих хүртэл чинь би чамайг хайрлан дуулна гэсэн үг юм даа. Намайг тоохгүй байсан ч хамаагүй би араас чинь дагаад л гүйгээд байна гэсэн утгатай дуунуудаас арай дээр юм болов уу. хэхэ. Өөр ийм логиктой дуу байвал санал болгоорой. Ойрд хоорондоо жаахан холбоо хамааралтай юм болгоныг машины хэлэнд ойлгомжтой болгох гэж үзээд байдаг болчихлоо.

Thursday, September 27, 2007

Олон баяр давхацсан өдөр

Өнөөдөр ч бас гайгүй олон баяр давхацсан өдөр юм гээч. Анд Дөлөөгийн маань 23 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Уг нь бид хоёрыг бурхан тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу бол гэж явуулсан юм шиг байгаа юм. Гэтэл мань эр арай яараад надаас хоёр сарын өмнө төрчихөж. Бас арай илүү гарах гэж үзсэн юм байлгүй 5,6 см өндөр болоод өсчихөж. За юутай ч гэсэн анддаа Төрсөн өдрийн баярын мэндийг хүргэж чамайгаа маш их санаж байна гэж хавтгай ертөнцийн нөгөө булангаас мэндчилье дээ. Даанч мань эр өнөөдөр төрсөн өдөртэй манатай завгүй манаргаж яваа сурагтай байна билээ. Өнөө муу IBM Thinkpad-ийнхаа ард л төрсөн өдрөө тэмдэглэж байгаа байх даа. Хөгшин нь байсан бол ядаж хоёулаа цугтаа суухгүй юу хэхэ.
Бас нэгэн баярт мэдээ маань гэвэл аав маань өнөөдөр хүний гавъяат эмч цолоор шагнуулсан гэнэ. Миний мэдэхийн төр засаг энэ шагналд нэлээн л луу унжсан даг. Аав маань шударга нь дэндүү, болохгүй байгаа зүйлстэй эвлэрч чадахгүй заавал шүүмжилчихээд байдаг нь гай болдог юм байлгүй хангалттай хэмжээний гавъяаг нь байгуулчихаад байхад бараг арваад жил унжиж байж өнөөдөр л нэг юм өгч байгаа бололтой. Аав маань өөрөө үүнийг нэг их тоох биш “тэр төмрийг ямар чанаж идэх биш” гээд байдаг байсан боловч ээж бид хэд болохоор яаж ийгээд тодорхойлоод зүтгүүлчих санаатай байдаг байж билээ. Удаж байж олдсон юм болохоор үнэ цэнэ нь бүр л их байж таараа. За ямартаа ч гэсэн төрийн шагнал бол төрийн шагнал. Монгол төрийн маань сүлд манай гэр бүлийг өршөөг.
Ийм л олон баяр давхацаад байгааг бөөрөнхий дэлхийн нөгөө бөөрнөөс хүний хүү Отгонпүрэв харилцаа холбооны дэвшлийн тусламжтайгар олж мэдээд бөөн баяр, Ганеш бурхныхаа төрсөн өдөртэй энд бөөндөөд тэмдэглэж сууна. Энэ хэд хоногийн хугацаанд Энэтхэгт Ганеш гээд бурхных нь төрсөн өдөр гээд хаа сайгүй “бөмбөг” дэлбэрч, хөгжим хангинаад халтар, халтар найзууд маань “Жимми жимми Ажа Ажа” бүжгээ гудамжинд хийцгээгээд балай авч байна даа.

Thursday, September 06, 2007

Үнэгүй программ хангамжаа гэж...

Энэтхэгийн засгийн газар 7 жилийн турш эмнэлгийн мэдээллийн менежментийн систем үүсгэх гэж 160 сая рүпий (400,000$) зарцуулсныхаа эцэст яг тэдний шаардлагыг хангах бэлэн программ хангамж үнэгүй байдгийг олж мэджээ. HMIS (Hospital Management Information System) нэртэй уг программын судалгаа, хөгжүүлэлт зэрэг үе шатууд одоо л дуусч эмнэлгүүд дээр суурилуулалт, сургалт явуулахад нэмж 130 сая рүпий хэрэг болно гэж тооцож байтал хэн нэг нь гэнэт өнөөх үнэгүй программ хангамжийг олоодхож.
HMS (Hospital Management System) хэмээх тэрхүү үнэгүй программыг www.care2x.org сайтаас хэдхэн минутанд татаж аваад өөрсдийн хэрэгцээнд тохируулан ажиллуулж болох ажээ. 7 хэл дээр ажиллуулах боломжтой уг программыг Итали, Малайз, Бразиль, Герман, Франц зэрэг улсуудад өргөнөөр ашигладаг байна. Уг программ нь өвчтөн бүрт өвчтөний түүх нээж, эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн бүртгэл явуулж, сул ор байгаа эсэхийг мэдээлэхээс гадна санхүү, хүний нөөц, түргэний машины бүртгэл зэргийг явуулах боломжтой нэмэлт модулиудтай ажээ.
Одоогоор Энэтхэгүүд 130 саяыг нэмж төлөөд цаашид уг программаа хөгжүүлэх, эсвэл HMS-ийг татаж аваад тохиргоо хийн ажиллуулахын алийг нь ч шийдээгүй байгаа аж. Ямартаа ч уг төслийн багийн ахлагч улсын мөнгө үргүй зарсан шалтгаанаар багагүй гөвүүлж байгаа бололтой хэд хэдэн сонин дээр гараад авч. Хаа газрын төрийн байгууллага л болсон хойно хүнд механизм, судалгаа муутайгаар аливаа төслийг эхэлж байгаа биз. Дээрээс нь Энэтхэг Монголын төрийн байгууллагууд хүнд суртал, хээл хахуулиараа даанч төстэй. Хаа очиж харин энд улсын мөнгө үргүй зарсан гээд төслийн ахлагчтай хариуцлага тооцож байгаа нь яамай даа.
Хэдхэн жилийн өмнө ШКТЭ(3-р эмнэлэг), Халдвартын эмнэлэг зэрэг газрууд бас эмнэлгийн мэдээллийн систем хийлгэж байгаа гэж сонсож байсан. Ямар бүтээгдэхүүнд хэдий хэр их мөнгө зарцуулсан бол?

Friday, August 31, 2007

Search or Research?

Манайд Үйлдвэрлэлийн Менежмент хэмээх үнэн “гунигийн” хичээл орно. Уг нь сонирхолтой байх болов уу гэж бодож байтал эхэлж орж байсан багш нар нь дан Энэтхэгийн хууль дүрэм ярьсаар байгаад залхааж орхисон юм. Харин саяхнаас энэ хичээлд суух ганц шалтгаантай болсон нь эдийн засгийн ухааны доктор, хуульч мэргэжилтэй глобал компаниуд дамжин ажиллаж байсан гэх нэг өвгөн энэ хичээлийг орох болсноос тэр. Үнэн нойрны сэдвийг ч “амьдруулчихаж” чаддаг энэ өвгөн профессор надад яагаад ч юм хэдэн жилийн өмнө унших дуртай байсан комикийн баатар сайхан сэтгэлтэй ухаалаг өвгөнтэй маань адилхан санагдаад байдаг юм. Жижигхэн бөөрөнхий гялаан толгой, цагаан сахалтай, намхан бөгтгөр мань профессор нүдээ эргэлдүүлж ирээд л сонирхолтой жишээ татан оюутнуудыг үнэхээр нойрноос сэртэл нь ярина. Өнөөдөр мань хүний ярьсан яриа нь яагаад ч юм үнэхээр сонирхол татаад энэ талаар бичмээр санагдаад болсонгүй.
Юу гэвэл оюуны өмчийн хуулийн талаар ярьж байснаа мань өвгөн халуураад Энэтхэгт авсан патентын тоо, Япон, Солонгос, Хятадынхтай харьцуулбал дэндүү цөөхөн байдаг талаар ярьж эхэлсэн юм. Цааш нь тэрээр “...Баруунд бол их сургууль болгон хажуудаа судалгааны төв (research institute)-тэй байдаг. Тэнд нь ихэнх шинэ нээлтүүдийг хийж патент цуглуулдаг. Судалгааныхаа ажлыг патентаас олсон мөнгөөрөө эргээд санхүүжүүлнэ. Гэтэл Энэтхэгт ийм хэмжээний сургууль бараг байхгүй.
Яагаад ийм байдаг гэж бодож байна. Яагаад гэвэл бид бусдын зохион бүтээсэн зүйл дээр л ажиллах чадвартай болохоор тэр. Бид шинээр нээж, зохион бүтээж сураагүй л байна. Яагаад гэвэл бид одоо болтол хайсаар л байна. (we’re still on search…) Эхлээд хайсан юмаа олоод дараа нь судалгаагаа хийх ёстой биз дээ (first we’ve to find what we SEARCH and then RESEARCH it).
1947 онд өнөөгийн Энэтхэгийн үүсгэн байгуулагчид туйлын ядуу орныг тусгаар тогтнуулсан. Тэр үед бүгд өлбөрч үхэх дээрээ тулсан байсан. Харин одоо бид цөөхөн ч гэсэн баячуудтай, ядаж нийгмийн нэлээдгүй хэсэг нь өлбөрч үхэх тал дээр санаа зовохоо байж. Гэхдээ тэр 1940-өөд онтой өнөөдрийг харьцуулбал газар нутаг маань нэмэгдсэнгүй. Харин ч бүр багассан гэж хэлж болно (Жамму, Кашмир муж гм) ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүр хэд дахин багассан. Тэр цагаас хойш ашигт малтмал гэхээр юм бараг олдсонгүй. Ихэнхийг нь Англичууд байхдаа ухаад явчихаж. Тэр үеийн барууны судлаачдын үзэж байснаар бол Энэтхэг Африкийн зиндаанд очиход тун дөхөөд байж. Гэтэл яаж яваад бид өдий зэрэгт хүрч орхив оо?
Хариулт нь ердөө л өвөг дээдэс маань бидэнд юу хайх ёстойг маань зааж өгснөөс л тэр. Тэд анх улс гүрнээ байгуулчихаад юунаас эхэлж юу хийхээ үнэндээ мэдэхгүй байж. Юу хайх ёстойгоо мэдэхгүй байна гэдэг хайсан юмаа олохгүй байхаас хэцүү ажээ. Будилж будилж бидний хайх ёстой зүйл бол бидний өнөөдөр олох мөнгө биш харин маргааш амьдралыг маань гэрэл гэгээтэй болгох залуучууд юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч. Ингээд залуусаа зоригжуулж боловсруулан энэ цаг үеийн жинхэнэ баялаг болох эрдэм мэдлэг оюун ухаанаар цэнэглэгдсэн залуу үе бүхий эх орныг бидэнд үлдээжээ. Бид ядаж юу хайх ёстой вэ гэдгээ мэдсэн. Одоо бид энэ эрлээ үргэлжлүүлсээр л байна. Тун удалгүй бид эрсэн зүйлээ олоод судлах ажилдаа орох болно. Нэгэнтээ судлах ажлаа эхэлчихвэл шинэ нээлт олноор гаргаж патентийг “бөөндөх” болно. Шинэ нээлт гарах тусам нийгэм урагшилж хүмүүсийн амьдрал сайжран дэлхий дахинд эзлэх бидний байр суурь нэмэгдэнэ. Тиймээс та нар бол манай улсын баялаг, биднийг дараагийн эринд хөтлөх ёстой хүмүүс гэдгээ сайн санах хэрэгтэй…”
Бага зэрэг коммунизм үнэртсэн өвгөн багшийн яриа дуусахад танхимд сууж байсан 100-аад оюутан бараг босоод уухайлахад бэлэн болтлоо хөөрчихсөн байв. Харин тэр үед надад яагаад ч юм бид ядаж юу хайх ёстойгоо мэдэх бил үү гэсэн гунигт бодол төрж билээ.

Monday, August 27, 2007

Dilemma

Бороо зүсрээд л... Зорилготой амьдар, байнга тэмц, бүү шантар гэж ухаан санаа минь шаардана. Тэгээд энэ бүхний эцсийн үр дүн юу юм бэ гэж дотоод сэтгэл минь гайхна.
Цээжин дотор хөндүүр оргиулах гашуун дурсамж бүрийг март гэж дотоод сэтгэл минь зөвлөнө. Дөнгөж сая уншсан хичээлээ цугт нь мартчихваа хэмээн ухаан санаа минь зэмлэнэ.
Бороо зүсрээд л... Номын сангийн цонхоор мөнх ногоон навчис дээр пад пад хийн унах том том дуслууд нь харагдана. Үүргэлээд сэрэхэд дэвтэр дээгүүр шүлсний минь том том дусал зурайн харагдана.
Хэзээ цэлмэх нь мэдэгдэхгүй сав саарал тэнгэрээс бороо тасралтгүй шаагина. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй 1,0-ууд миний нүдний өмнүүр хөврөнө.
Алдсан бүхэндээ харамсаж дотоод сэтгэл минь уйлна. Олсон бүхэндээ эрэмшиж илүү ихийг олохоор ухаан санаа минь яарна...

Sunday, August 26, 2007

Food critic

Өнөөдөр хагас амралтын өдөр гээд номын сангаас ховхорч шинэ гарсан гээд байсан Ratatoille гэдэг хүүхэлдэйн кино үзлээ. Аргагүй Pixar хийсэн гэсэн шиг мундаг анимейшнь болж дээрээс нь би ч угаасаа хүүхэлдэйн, хүүхдийн кинонд нугасгүй болохоор гоё л байлаа. Гол нь киноны тухай биш уг кинонд гарсан нэг мэргэжлийн тухай өгүүлэх гэсэн юм.


Уг кинонд Парист байдаг нэг рестораны тухай өгүүлдэг. Нэг харх тэнд ахлах тогооч хийгээд учиргүй амттай хоол хийж энэ тэр. Харин тэр ресторанд нь нэг айхавтар нөхөр үе үе зочилж хоол иддэг. Тэр нь Food critic хэмээх ажил хийдэг улс даяараа алдаршсан нөхөр. Баруунд бодвол энэ түгээмэл үзэгдэл байлгүй. Миний хувьд бол анх удаагаа л энэ киноноос ийм мэргэжил байдаг гэдгийг мэдэж авлаа. Манайхаар бол мэргэжлийн хяналтын байцаагч юм уу даа. Гэхдээ бас яг ч тийм биш бололтой. Health inspector гээд яг мэргэжлийн хяналтынхны хийдэг ажлыг хийж буй бас өөр нэг нөхөр байгаа юм. Тэр нь хоолны газрын гал тогооны ариун цэвэр зэргийг шалгадаг. Харин Food critic маань илүү үйлчлүүлэгчид ойртсон мэргэжил. Тухайн хоолны газар хэр хурдан үйлчилж байгаа, хийсэн хоол нь хэр амт чанартай байна, үйлчилгээ нь үнэндээ хэр зохицсон байна зэргийг үйлчлүүлэгчийн нүдээр олж хардаг. Буцаад энэ талаараа дүгнэлт бичиж сонинд хэвлүүлдэг. Тэр нь тухайн рестораны нэр хүндийн асуудал болдог гэх мэт.

Монголд лав яг дутагддаг байсан тэр зүйл шиг надад санагдсан. Хүн заавал өөрийн биеэр орж үзэж байж эсвэл орж үзсэн хэн нэгэнтэй зөвлөлдөж байж л хоолны газрын сонголт хийх хэрэгтэй болдог. Уг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ч бил үү нийгэмлэг ч бил үү нэг юм байдаг юм шиг байна билээ. Тэр нь жирийн үйлчлүүлэгчээс хэтэрхий хол. Нэг удаа гайгүй нэр хүндтэй нэг хоолны газрынхантай хэрүүл хийгээд та нарыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоонд хэлнэ гэсэн чинь хэлэхгүй юу яахыг нь харъя энэ тэр гэж хэдэрлэж билээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо нь тэр газрыг шалгаад таагүй дүгнэлт гаргалаа ч их бодож жаахан торгууль тавиад л өнгөрдөг юм шиг байгаа юм. Уг нь гаргасан дүгнэлтээ олон нийтийн хэвлэл мэдээллээр цацаж эргээд хэрэглэгчиддээ анхааруулга, тухайн үйлчилгээний газар нэр хүндийг нь муутгахуйц хүнд цохилт өгдөг алхам хийж байвал зүгээр юм шиг. Хүн мөнгөө төлөөд тодорхой үйлчилгээ авч байгаа. Гэхдээ тэр үйлчилгээ нь төлсөн мөнгөнийх нь хэмжээнд чанартай байгаа эсэхийг тогтоодог ямар нэг хяналт байх ёстой болов уу. Өөрөөр хэлбэл 200 төгрөгний хуушуур зардаг цайны газар, үнэтэй ресторан хоёрыг үйлчилгээнийх нь хувьд харьцуулах аргагүй ч хэрэглэгч бол хэрэглэгч. 200 төгрөг төлөөд хуушуур авсан ч 20,000-аар үнэтэй хоол авсан ч идэж байгаа хоол үйлчлүүлж байгаа хэм хэмжээ нь төлсөн мөнгөндөө тохирсон байх ёстой л гэж хэлэх гээд байна. Мэргэжлийн хяналт ч юм уу тиймэрхүү төрийн байгууллага нь ариун цэврийн стандарт зэргээ шалгадаг юм байгаа биз. Иймэрхүү шалгалт нь эрүүл ахуйн хувьд л болохоос үйлчлүүлэгч тухайн үйлчилгээнд хэр сэтгэл хангалуун байгааг мэдэж чаддаггүй. Тэгээд ч энэ нь олон нийтэд ил тод биш. Буцаагаад хэрэглэгчийн, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалдаг нэг систем байж тэр нь олон нийтэд ил тод, хүн заавал өөрийн бие дээр туршилт хийж “хулхидуулсныхаа” дараа тухайн газар луу дахиж зүглэхээ болих биш хийсэн дүгнэлт бүхнээ бусадтай хуваалцаж, үйлчилгээний газрын хувьд чанараа сайжруулахгүй бол болохгүй гэх айдас төрүүлж байдаг нэг тийм газар чухал болов уу.

Гэхдээ хяналт гэхээр яаж ийгээд заавал авилгалтай холбогддог юм шиг надад санагдаж байсан. Яамаар ч юм бэ дээ. Ухаан хүрэхгүй юм аа.

Thursday, August 16, 2007

Нутаг сэлгэлээ

Гэрээсээ гарч байдгийнхаа баруун хаяанд ирээд долоо хонолоо. Хуучин амьдралын хэмнэлдээ эргэж орох гэж багагүй л ажил болох нь бололтой. Гэр-сургууль-номын сан-гэр гэх нэгэн бодлын уйтгартай ч юм шиг амьдрал маань ирсэн өдрөөс маань л шууд тосоод авах нь тэр. Гээд яах билээ дээ. Ямартаа ч нэг диплом гэх ламинатортой цаас, толгойдоо жаахан мэдлэгийн хэлтэрхийтэй болоод очвол өнөөдрийн миний уйтгартай амьдралаас арай дээр зүйл намайг тосох байх гэж найдаад л гүрийнэ дээ...

Сонирхуулчихаар нэг блог гэвэл зээ дүүгийн маань өдрийн тэмдэглэл байна. Аав ээж хоёр нь хөтөлж явуулж байгаа бололтой. Мань хүн ч юун блогтой манатай, компьютерийн маус байтугай жинхэнэ маус, Микки маусаа ч ялгахгүй амьтан тив алгасаж дэмий тэнэчихээд л ангайгаад байж байгаа байх. Өмнө нь нэг их сүйд болдоггүй байсан, нас ахихаар нялхраад байх юм гэж :-) Тэр золигийг санаад байна шүү хэхэ.


Мартсанаас орчуулсан номны маань борлуулалт тун сайн байгаа нь миний мундагийнх биш уг ном маань өөрөө цаг үеэ олсон бүтээл байсан болохоор тэр болов уу. Хамгийн гол нь өмнө нь энэ талаар багагүй шуугисан болохоор нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт үүсчихсэн байсантай холбоотой байх. Баабар нэгэнтээ өөрийгөө Монголын номын зах зээлд рекорд тогтоож “20-р зууны Монгол” номоо хамгийн олон хувиар борлуулж чадсан гэж байсан. Харин нутгаас гарахынхаа өмнөхөн уулзахад минь яаж ийм богино хугацаанд өдий хэмжээний ном борлуулж чадсаныг минь гайхаж асууж байсан. Би ч хариуд нь Вэб 2.0-ын гавъяа гэсэн утгатай юм ярьсан. Тэгэхээр ямартаа ч одооны амжилт маань чамлахааргүй бололтой.
Хавтгай ертөнцийн тухай номыг хавтгай байдлаар орчуулж борлуулалтыг нь ч бас хавтгай байдлаар хийх юм сан гэж зорьсон маань тодорхой хэмжээнд биелсэн гэж хэлж болно. Одоогоор АНУ, Их Британи, Японд зарагдаж буй ба онлайн номын зах болох Номун Далайг номын анд Д.Сайнбаяр санаачилж бусад кибер андууд маань дэмжин ажиллаж байгаад баяртай байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг шиг энд тэндэхийн чадалтай залуус нэгдээд юм хийж буй нь үнэхээр бахархууштай ажээ. Номун Далайгаас гадна Оллоо өөрийн цахим дэлгүүрээ нээн ажиллуулж байгаа нь одооноос л манайд цахим худалдаа нэвтрэх шинж орсоных биз. Юутай ч эрхэм уншигч та Оллоо, Номун Далай хоёроос номоо худалдан авч болохоос гадна Японд суугаа хүмүүс 080-3158-9799 утсаар АНУ-д суугаа бол 773-495-4854 утсаар Их Британиас бол 447790420393 утсаар холбогдож номоо авах боломжтой шүү.
Бас нэг сонирхолтой зүйл гэвэл Датаком компани Монхаяг үйлчилгээ нэвтрүүлсэнтэй холбоотойгоор Саруултуяа анд маань татгалзахын эрхгүй санал тавьж блогт маань Монхаяг өглөө. Та хэрэв Монхаягийн вэб хуудаснаас плагинийг нь татаад суулгачихсан бол браузертаа Отгонпүрэв гээд шууд кириллээр бичихэд миний блог руу үсрээд ороод ирнэ. Блогчидыг энэ талаар илүүтэй сонирхох байх гэж бодож байна. Энэ их даяаршилын хар шуурганд өөрсдийн хэл соёлоо авч үлдэхэд маань энэ үйлчилгээ бага ч гэсэн нэмэр болох болов уу. Англиар биш Монгол хэлээр, тэгээд латинаар биш кириллээр бичиж брэнд нэрээ авч үлдэнэ гэдэг бизнесийнхэний хувьд ч чухал байх гэж бодож байна.
Саяхан нэг найз маань миний блогийг зарлалын самбар аятай болсон байна гэсэн гомдол мэдүүлсэн. Нээрээ ч бодоод байтал 6 сараас хойш дан мэдээллийн чанартай зүйлсээр эрхэм уншигчийг залхаасан бололтой. Уг нь блог уншиж буй хүн миний дотоод ертөнцөд нэвтрэх гэж үнэт цагаа зарж байхад нь би аль ч мэдээллийн сайтан дээрээс уншчихаж болохоор “хэрэгтэй хэрэггүй” зар тавьж сууна гэдэг жаахан үл хүндэтгэсэн л асуудал болох шиг боллоо. Иймийн тул хүлцэл өчөөд дараагийн удаа арай олигтой юм бичихийг хичээх болноо.

Wednesday, August 01, 2007

Номун Далай - Монгол номын цахим дэлгүүрийн нээлт


Эрхэм та бүхний өмнө цахим ертөнцөд мэндэлж буй Номун Далай хэмээх нэгэн айл өрхөө татаж, үүдээ нээж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр тархсан Монголчууд бидэнд өнөөг хүртэл өөр өөрийн оршин суугаа улс оронд эх Монгол хэлээр хэвлэгдсэн ном сонин, оюуны бүтээлээс хүртэх боломж, таатай орчин үгүйлэгдсээр ирсэн билээ.

Өнөө цагийн Монгол түмэн та бидэнд эрдэм ухаанд суурилан хэрэгжих учиртай:
хэл соёлоо хадгалж үлдэх, хөгжүүлэх;
хүн төрөлхтөний соёлыг өөрийн соёлын өнгө онцлогоор баяжуулан чимэх хэмээсэн хос үүрэг оногдож буй хийгээд эл үүргээ эс биелүүлвээс
гадаад улс орнуудад суугаа Монголчуудын хувьд эх хэлээ мартах, өв соёлоосоо алслагдах, гадны хэл соёлд аажмаар уусах;
та бидний хэл соёлын үнэт зүйлсийг бусад улс орны ард түмэн утгачилан ойлгохгүйд хүрэх
гэсэн мөн л хос түгшүүр хаалга дэлдэж буй нь бодит үнэн болжээ. Энэхүү хос түгшүүрийг арилгаж, үүргээ биелүүлэхийн гол учиг нь та бид аливааг тунгаан шүүж, зохист шийдэлийг гаргаж чадах оюуны бяр тэнхээтэй байх, түүнийгээ Монгол ухааны их далайгаас тэтгэн тэжээж байх явдал билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй Номун Далай цахим дэлгүүрийн сүлжээ нь Монгол түмний энэхүү оюун далайг тэтгэн сэлбэх эрхэм зорилготой.

Номун Далай сүлжээг ажиллуулагч одоогийн бүрэлдэхүүн:
♦ Номун Далай сүлжээг санаачлагч, ерөнхий зохицуулагч Д.Сайнбаяр
♦ Номун далай сүлжээний Монгол дахь салбарын зохицуулагч П.Наранбаяр
♦ Номун далай сүлжээний Их Британи дахь салбарын зохицуулагч Д.Цэрэнбат
♦ Номун далай сүлжээний Япон дахь салбарын зохицуулагч M.Тулгат

Номун Далай цахим дэлгүүрийн үйл ажиллагаа
Номун далай цахим дэлгүүр нь одоогоор Чикаго, Улаанбаатар, Лондон, Токио хотуудад төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд холбогдох цахим хуудсуудад борлуулагдаж буй ном, сэтгүүл болон бусад бүтээгдэхүүний захиалга, төлбөр тооцоог Монгол, Англи, Япон хэл дээр цахим хэлбэрээр хүлээн авч, тухайн улс орнуудад буй салбаруудаас түгээх, шуудангаар хүргэх үйл ажиллагаа явуулж байна.

Одоогоор АНУ, Канад улсад ном борлуулах http://us.mongolianbooks.com, Их Британид ном борлуулах http://eu.mongolianbooks.com/, Японд ном борлуулах http://japan.mongolianbooks.com хуудсууд нь өөрсдийн номын боломжит нөөцөөрөө үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Монгол дах салбар нь үйл ажиллагаа явуулж эхлээд буй салбаруудынхаа захиалгын дагуу хэвлэлийн газар, зохиолч, уран бүтээлчидтэй гэрээ хийж, бөөнөөр нийлүүлэх үйл ажиллагааг голчлон хийж байна.

Бид уншигч танд Монголын цаг цагийн оюуны сор бүтээлүүдийг хүргэхийг ямагт хичээн ажиллахын зэрэгцээ, таны эрэлт хэрэгцээ, санал сэтгэгдэлд тулгуурлан цахим дэлгүүрийн сүлжээгээ байнга боловсронгуй болгон сайжруулахын төлөө ажиллах болно. Биднийг дэмжих, хамтран ажиллах сонирхолтой хэн бүхэнд бидний үүд хаалга байнга нээлттэй.

Бидэнтэй хамтран ажиллагчид:
Интерпресс хэвлэлийн газар
NEPKO Publishing
Цахим Өртөө Холбоо
ЭМОС клуб
Алтангадас сэтгүүл
Даяар Монгол сонин
Компьютер Таймс сэтгүүл
Замдаан сэтгүүл
Таван Цагариг - Америкт сэтгүүл

Дэмжигчид:
Бүгдээрээ.мн
Bi-Bid.com
Vimо - Virtual Mongol
Ganzorig Consulting
HamagMongol.net
Mонгол Соёлын Төв
MongolianArtist.com
MongolMedee.Net
Orloo.com
Цахим Өртөө сүлжээ

Ингээд Номун Далай - Монгол номын цахим дэлгүүр интернэтийн цахим ертөнцөд мэндэлж буйг ёслол төгөлдөр тэмдэглэхийн сацуу эрхэм Таныг манай дэлгүүрийн сүлжээнд тухлан саатаж оюуны хэрэгцээгээ хангахыг урьж байна.

Номун Далай сүлжээний хамт олон
www.mongolianbooks.com
www.mongolnom.net

Saturday, July 28, 2007

The most important thing in life is family

Denzel Washington-ы тоглосон “Мan on fire” гээд нэлээн дээр vеийн нэг кино байдаг. Миний хамгийн дуртай кинонуудын нэг гэж хэлж болно. Найруулга, хєгжим, жvжиглэлт гэх мэт бvх зvйл нь хэчнээн vзсэн ч тасархай хэвээрээ санагддаг юм даг. Киноны утга санаа бол баян Мексик гэр бvлvvдээс хvvхдийг нь хулгайлж барьцаанд аваад их мєнгє нэхдэг мафийн сvлжээг бие хамгаалагч Криси (Denzel Washington) илрvvлж байгаа тухай гардаг.

Надад хамгийн таалагддаг хэсэг нь киноны тєгсгєлд Криси мафийн толгойлогчийн дvvг нь барьцаалчихаад утсаар ярьдаг хэсэг. Yvнээс ємнє огтхон ч камерын ємнє ил гардаггvй мафийн толгойлогч хvvхдvvдтэйгээ нялхарч тоглоод л утсаар ярьж байдаг. Киног анх vзэж байхад ямар гээчийн харгис балмад амьтан байгаа бол гэсэн сэтгэгдэл тєрж байсан мафийн толгойлогч єєрєє харин гэр бvлийнхээ тєлєє юу ч хийхээс буцахгvй нэгэн байдаг. Дvvг нь барьцаалсан Denzel Washington-той мань эр “The most important thing in life is family. Do you agree Mr. Creasy(Хvний амьдралд хамгийн чухал зvйл бол гэр бvл гэдэгтэй та санал нийлж байна уу ноён Криси) хэмээн шаналсан байдалтай утсаар ярьж байдаг. Єєрєєр хэлбэл єєрт нь хамгийн чухал санагддаг тэр зvйлийг нь бусдаас салгаад авчихвал тvvнийхээ тєлєє хvн юуг ч хийхээс буцахгvй гэдгийг мань эр ойлгоод энэ хvн барьцаалах ажлаа хийдэг байсан аж.

Хадуурдаг эгч маань гэр бvлтэйгээ ирж 7 хоноод маргааш нутаг буцах нь. Дараа нь хэдхэн хоноод би бас ємнийг зорих болно. Бас дахиад хэдхэн сарын дараа том эгч маань гэр бvлтэйгээ хєгшин Европыг зорино. Ингээд муу аав ээж хоёр маань бид хэдийг бvлтийтэл харсаар vлдэх байх даа. Бага байхаас минь эхлээд л манайхан халуун бvлээрээ дор хаяж хоёр гурван жилдээ л нэг удаа уулздаг байж билээ. Энэ цикл бас л давтагдах нь бололтой. Харин энэ удаагийн уулзалтын онцлог сонин зvйл гэвэл Францын иргэн нэг бяцхан амьтан хэдхэн хоногт манай гэр бvлийг бvрмєсєн байлдан дагуулаад буцлаа. Хамгийн инээдтэй нь энэ нєхрийг тєрєнгvvт Бээжин дэх Францын элчингээс Франц улсын иргэн гээд пасспорт олгочихож. Єнєєх маань Монголын иргэншил авах гээд чадалгvй Монголын элчин дээр дєрєв хоног оочерлож байж эх нутгийнхаа визийг авч орж ирсэн байх юм. Єєрєєр хэлбэл манай гэр бvлийн нэг гишvvн маань Монгол улсад огт харъялалгvй гэсэн vг. Тэр ч бvv хэл энэ нєхрийг энд жаахан удаагаад 8 сарын 30 болгочих юм бол визний нь хугацаа дуусаад мань хvн энд хууль бусаар орогногч “хар” этгээд болж хувирна. Даанч мань хvн єєрийгєє ийм зvйлд орооцолдчихоод яваагаа огтхон ч ойлгохгvй мєємєє хайж миний мєрийг нудчаад л…

Энэ сонин амьтныг ингээд яваад єгєхєєр их санах байх даа. Одооноос эмээ євєє хоёрынх нь хоолой зангираад л энд тэнд орхисон хувцсыг нь vнэрлээд явж байна. Би анх Германд байхдаа том дvvгээ санаад єрєєнийхєє ханаар дvvрэн зургийг нь наачихдаг байж билээ. Энэ нєхрийг бас тэгж золигтох байх даа. Яадаг шvv юм байгаа…

Yнэхээр л хvний амьдралын хамгийн чухал зvйл гэр бvл гэдэг vнэн байх шvv

Friday, July 27, 2007

Блог уулзалт 2007 товчхон

Зиак єчигдєр журмын хэдэн нєхдийн хамт санаачилж хийсэн уулзалт маань амжилттай єндєрлєлєє. Ерєнхийдєє зохион байгуулалтын хувьд бид 3 туршлага дутсанаас бага сага алдаа (буруу газар сууснаас болж хvмvvс хайж олох гэж зvдэрсэн г.м) гарсаныг эс тооцвол халуун дулаан уур амьсгал дунд Блогчидын анхны албан ёсны уулзалт сайхан болж єнгєрлєє. Гантулга маань уулзалтын талаар нэлээд дэлгэрэнгvй бичсэн байсан учир би давтаж нуршихын оронд эцсийн vр дvнгийн талаар ярьсан нь дээр болов уу. Анх энэ ажлыг санаачилж хийх болсон шалтгаан маань миний хувьд гэвэл энэ кибер ертєнцєєс асар их зvйл олж авсан болохоор бусдад ч гэсэн тэр боломжийг ойртуулж єгєх юм сан гэсэн бодлын vvднээс бий болсон юм. Нєгєєтэйгvvр одоо хэдхэн хоноод байдгийнхаа баруун хаяа руу гэлдрэх гэж буй болохоор явахаасаа ємнє ядаж кибер байдлаар нэрийг нь мэддэг хvмvvсийнхээ зvсийг нь хараад авъя гэсэн бодол ч байлаа. Ямартаа ч эхний зорьсон зорилго маань тодорхой хэмжээнд биелж байх шиг санагдсан. Нэлээд олон хvмvvс утас шєрмєсєє солилцож дараа дараагийнхаа хамтын ажиллагааны эх vvсвэрийг олсон юм шиг санагдсан. Тvvнээс ємнєх бичлэг дээр нэг нєхрийн сэтгэгдэл vлдээсэн шиг архи уух шалтаг, архины хань олдохгvйдээ хvмvvс цаг заваа баран тэнд очсон гэж бодохгvй байна. Эндээс хvмvvс шинэ санаа, шинэ хамтрагчид, шинэ найз нєхєд, шинэ орон зайгаа олж авсан болов уу гэж найдаж байна.

Дараагийн vр дvн маань гэвэл энэ уулзалтыг тогтмол зохион байгуулж явуулах, арай албан ёсны зохион байгуулалтанд орж клубын зарчмаар ажиллах гэх мэт санаачлага андуудаас гарсан нь байлаа. Yvнийг дахин хэлэлцэж байгаад шийдье гэсгээд орхисон байгаа. Миний энд санал болгох зvйл бол аль хэдийнэ vvсч бий болоод хєл дээрээ босчихсон ЦахимЄртєє маягийн байгууллагын дэргэдэх албан ёсны клуб байдлаар vйл ажиллагаа явуулдаг бяцхан комьюнити байвал яадаг бол? Yvн дээр андууд єєр єєрсдийн санаа оноогоо хэлнэ биз дээ. Энэ маань дотроо задраад салбар бvрт тэлээд явбал бvр ч сайхан л байх. Хамгийн гол нь байнга нэгэн хэвийн амьдралаар амьдарч залхсан хvмvvс єєр єєр санаа бодолтой, єєр єєр орчны хvмvvстэй уулзаж билгийн мэлмий тэнийлгэх боломжтой болох юм даа.

За ямартаа ч урилга хvлээн авч ирсэн бvх андууддаа гялайлаа гэж хэлье. Дараагийн уулзалтан дээр би хэдийгээр єєрийн биеэр байх боломжгvй ч та бvхэндээ хавтгай дэлхийн нєгєє єнцгєєс мэндчилгээ дэвшvvлэх болно.

Friday, July 20, 2007

Блог уулзалт 2007

Жил хагасын ємнє байна уу даа Дєлєє єєрийнхєє блог хаягийг надад нэг явуулж билээ. Би ємнє нь блогийн талаар сонсож байсан ч Монгол блог огт хараагvй байсан болохоор мань эрийг жаал бишрэв. Тэгсэн єнєєх чинь намайг ч гэсэн блог нээ гэж зєвлєдєг юм байна. Би залхуурсаар бараг жилийн ємнєєс л нэг юм нээж билээ. Уг нь нэлээн хэдэн жилийн ємнє оюутан байхаас янз бvрийн юм бичдэг байсан ч зєвхєн єєрєє єєртєє л уншигч нь байдаг байв. Анх блог нээмэгцээ тэдгээр хэдэн жилийн ємнє бичиж байсан зvйлсээ бvгдийг нь бєєндєєд тавьчихав. Дараа нь санаанд ч оролгvй нэг єдєр ороод хартал бичсэн зvйлсэд маань баахан коммент. Бєєн урам болоод л дараагийн юм бичих хобби хєдєлж байгаа юм даа. Ингэж миний блог амьдрал эхэлсэн юм даг.

Би анх The world is flat номын рэвьюг блогоос л vзээд авч унших санаа тєрсєн. Энэ номныхоо хамтран орчуулагчид болох Индра, Сайнбаяр зэрэг залуустай бас л блогоор танилцсан. Хамгийн чухал нь блогтой болсноор би єєртэйгээ vзэл бодол нийлэх маш олон хvнтэй холбогдож зєндєє олон найзуудтай болсон. Тэдгээр найзуудын маань тєлєєлєл болох Хєлгєн, Дєлгєєн хоёртой єнєєдєр ярилцаж суугаад блогчидын уулзалт хэмээх юм зохион байгуулъя гэсэн шийдэлд хvрлээ. Ирэх долоо хоногийн пvрэв гаригт буюу 7 сарын 26-ны єдєр 19 цагт бид гурав Их Монгол уушийн газар ийм цаас бариад сууж байх болно. Та хэрэв блог уншдаг, блог бичдэг бол кибер орон зайнаас нэг нэгийгээ мэдэх хvмvvстэйгээ энд уулзаж болно шvv. Ямартаа ч дэлхий бєєрєнхий биш хавтгай болж байгаа энэ цаг vед кибер андуудтайгаа уулзах энэ уулзалт олон олон, vзэл бодол, зорилго санаа нэгтнvvдийг нэгтгэж єгєхvйц ач холбогдолтой байж мэдэх юм. Иймд та заавал очоорой.

Sunday, July 01, 2007

Лекцтэй, семинартай, нээлттэй долоо хоног


Уг нь єнгєрсєн долоо хоногт болж єнгєрсєн event-vvдийг дор дор нь бичээд байя гэж бодсон боловч хувийн зохион байгуулалт муутайгаасаа болоод ажлаа дор дор нь амжуулж чадалгvй явсаар єнєєдєр л амралтын єдєр бичих санаатай ухнатаж сууна.

Єнгєрсєн даваа гаригт блогчин анд Б.Хєлгєний урьсаны дагуу ажил дээр нь очиж “Дэлхий бєєрєнхий биш” номоо танилцуулахын ялдамд лекц уншмар аядав. Миний лекц уншина ч гэж юу байх вэ. Компанийх нь удирдлагууд болох аав шиг маань хvмvvсийн єєдєєс харж хэсэг анивчиж байгаад л гарч ирсэн (би сандрахаараа нvдээ анивчдаг муу зуршилтай). Лекцийн маань сэдэв “Дэлхий бєєрєнхий биш” байсан. Монголд бизнес хийж буй хvмvvст илvv єгєєжтэй байх болов уу гэсэн бодлын vvднээс дан ганц номоо сурталчилах биш харин энд тэндээс уншсан харсан зvйлсээсээ нийлvvлж нэгтгэн Вэб иргэншил, Хангамжын сvлжээ, Аутсорсинг, Нээлттэй эхийн программ хангамж гэсэн дєрвєн агуулгыг голчлон ярихыг хичээлээ. Лекц уншина гэдэг ч мань мэтийн тvг таг хийсэн нєхдvvдэд амаргvй эд байна билээ. Гэхдээ ямартаа ч єєрийгєє олон хvний ємнє сорьж vзэх том боломж нээж єгсєн Хєлгєн анддаа баярлалаа гэж хэлэх байна. Би “шилдэг лектор” гэдэг цолтой, ярьдаг имижтэй болсон хvмvvст жаахан дургvйхэн байдаг. Хийхээсээ илvv цэцэрхээд байгаа юм шиг санагддаг юм. Гэтэл сая л тэр хvмvvсийг яаж тэгж олон хvний ємнє биеэ барихгvй байж чаддаг байна гэдгийг гайхаж байлаа.

Харин даваа гаригийн орой Н.Гансvх ахын урилгаар шинэ CD-нийх нь нээлтэнд очлоо. 108 газарт авсан байгаль, ан амьтны 230 гаран гэрэл зургийг “Монголын 108 єнгє” нэртэй энэхvv CD-д багтааж чаджээ. Дижитал камер бариад харагдсан болгоныхоо зураг авахыг над шиг хэр баргийн тэнэг хийж чадна. Харин хvний сэтгэл хєдєлгєхvйц, мэдрэмж хийгээд сэтгэлгээ агуулсан зураг бол мэргэжлийн зурагчид л авдаг байх. Харин Н.Гансvх ах маань энэ мэргэжлийн зурагчдаасаа ч хол сэтгэж vнэхээр чанар, агуулгын хувьд гайхалтай интерактив CD бvтээж чаджээ.

Гансүх ах CD-ээ нээж буй байдал

Надад хамгийн их таалагдсан зvйл гэвэл авсан зураг болгоныхоо доор тухайн газрын байршлыг GPS-ийн координаттайгаар нь бичиж єгсєн явдал юм. Мєн Англи, Монгол хэлний алийг нь ч сонгож болох учир гадаад хvнд єгєхєд хамгийн тохиромжтой бэлэг гэж би дvгнэнэ. Болсон болоогvй ширэн эдлэл (зарим нь бас яг ч шир биш байдаг), авч явах замд л эвдэрчихдэг модон тоглоом зэрэг сувенирийг иймэрхvv дижитал агуулга бvрмєсєн халж Монголыг маань дэлхийд сурталчилахад томоохон нєлєє vзvvлэх байх. Гансvх ах єєрєє Монгол сайхан гэдгийг нотлох гэж эдгээр 108 газраар аялж багагvй хvч хєдєлмєр зарж байж энэ CD-ийг бvтээжээ.



Гансүх ахын аялж зураг авсан 108 газрын байршил

Ємнє нь ийм интерактив CD монголд гарч байсан эсэхийг би сайн мэдэхгvй юм. Ганц нэг жуулчны компаниас гаргаж байсан иймэрхvv зvйлс нь хэтэрхий сурталчилгааны шинжтэй байсныг л санаж байна. Харин энэ бол цэвэр гэрэл зураг гэж хэлж болно.
За тэгээд Гансvх ахдаа цаашдынх нь уран бvтээлд улам их амжилт хvсээд Танд мэдрэгдсэн сэтгэгдэл надад бас мэдрэгдлээ гэж хэлэх байна.

Хэрэв та энэхvv CD-г захиалахыг хүсвэл


Дараа нь саяын баасан гаригт ICTA, USAID нарын хамтран гаргаж буй Жуумла! Монгол Агуулгын удирдлагын системийн нээлт семинарт очиж сууж vзлээ. Yнэндээ ICTA-ын оролцоо ч энэ тєсєл дээр тун бага байсан юм шиг байна билээ. Бараг хоёр жил Жива нэр єгчихєєд ноцолдоод дуусгаж чадаагvй тєслийг нь л АНУ-ын ард тvмний хєрєнгєєр USAID Эдийн засгийн бодлогын шинэчлэлийн тєсєлтэйгээ хамтран Жуумла! Монгол болгон сайжруулж сая гаргаж ирж байгаа ажээ. Гагцхvv олон нийтийн анхаарлыг татах, илvv тvгээмэл болгох дээрээс нь нээлттэй эхийн программ хангамжыг тєрєєс дэмжиж байгаа гэдгийг vзvvлэх vзvvлэнгийн зорилгоор л ICTA vvн дээр оролцсон юм болов уу даа гэж би таалаа. Харин Баярсайхан анд vvн дээр сvрхий vндэслэлтэй шvvмж хэлж байсан шvv. Тухайлбал тєрийн байгууллагуудын нэгдсэн сvлжээ, мэдээллийн бааз мэтийн юм юу ч байхгvй хоорондоо бичиг цаас солилцох тєдий Word, Excel дээрээ л ажиллаж байхад бvх тєрийн байгууллагыг вэб хуудастай болгоно гэж зvтгэх нь хvний нvдэнд их юм хийж байгаа юм шиг харагдах л ажил гэж. Дараагийн алхам нь тєрийн байгууллагуудын дотоод нэгдсэн баазтай болгоно гэж байгаа ч тэр нь PHP дэмжиж Жуумлатай холбогдоо ч бил vv гэх мэт асуудал их ажээ. Єєрєєр хэлбэл 2 жилийн ємнє гаргаж байсан Живагийн яг араас энvvгээр хэсэг шоудаад дараа нь замхарна гэх маягийн ирээдvй харж байлаа.
Харин би юмийг єєдрєгєєр харах дуртай болохоор vvн дээр жаахан эсрэг саналтай байлаа. Надад хамгийн их таалагдсан зvйл гэвэл Жуумлагийн хєгжvvлэгчдэд мэдэгдэж Жуумла! Монголоо албан ёсоор бvртгvvлсэнд байгаа юм. Жуумла! Монгол хамгийн гол нь Жуумлагийн stable version дээр Unicode support хийж єгсєн болохоор найдвартайгаас гадна олон улсад ашиглах боломжтой гэж Жуумла Монгол тєслийнхєн ярьж байсан. Бас нэг зєв зvйл маань GPL3-ийг Монголоор орчуулж олон нийтэд тvгээмэл болгон Жуумлаг ашиглаж байгаа нєхцєлд GPL-ийн нєхцлийг баримтлах ёстой гэсэн шаардлага юм.
Миний хувийн бодол бол vvн дээр одоо тєрийн оролцоо бага байгаасай л гэж хvсэж байна. Тэртэй тэргvй Жуумла одоо бvр Монгол хэлээр болсон болохоор хэр баргийн тэнэг ч суулгачихаж чадна. Нарийн тохиргоо, template дээр нь харин тєр оролцолгvйхэн шиг хувийн хэвшлийнхэнд хоолыг нь vлдээгээсэй гэж хvсэх байна. Тэгвэл аяндаа Жуумлагийн community vvсээд зєв гольдролоороо хєгжих болов уу. За юутай ч Т.Алтансvх тэргvvтэй Жуумла! Монгол багийнханд цаашдынх нь ажил vйлсэд улам их амжилт хvсье.

Saturday, June 23, 2007

Тарчилсан сvнс

Ардын уран зохиолч Д.Пvрэвдорж гуай єнгєрсєн баасан гаригт номын маань нээлтэн дээр хамгийн сvvлд хоёр роман бичсэн тухайгаа дурдаж байсан. Нээлт болохоос хэд хоногийн ємнє “Дэлхий бєєрєнхий биш” номоороо “сольж” авсан єнєє хоёр романыг сая хэд хоног нvд салгаж чадахгvй уншсаар нэг юм дуусгаж санаа амарлаа. “Тарчилсан сvнс” хэмээх уран зєгнєлт романыг нь уншаад бvр хэлэх ч vг олдохоо байчихлаа. Ямар айхтар vг хэллэг хэрэглэж, ямар мундаг зvйрлэж, ямар мундаг утга давхар агуулж чадсаныг та уншаад л бишрэх байх. Насаараа (МАХН) намдаа vнэнч явсан євгєн коммунист vхлvvт хэвтээд єнгєрvvлсэн амьдралаа бодож эхлэнэ. Тун удалгvй євгєн бие барж сvнс нь дєчин ес хоног тэнvvчилж ойр дотныхон нь євгєнийг хэрхэн мэхэлж байгааг олж харна. Дараа нь сvнс дахин тєрєх тєдийгvй урьд насаа мэддэг, эрлэгийн элчтэй уулзсанаа санадаг нэгэн болж хувирна... Гэх мэтчилэн хvний амьдрал, цагийн эргэлт, єєрийнхєє ертєнцийг vзэх vзэл, там диваажингийн хийсвэрлэл зэрэг дэндvv олон зvйлийг гайхамшигтай vг хэллэг ашиглан бичжээ. Хэсэгчлэн хvргэвээс:

...Амьдрал гэж юу вэ? Yхэлд хєєгдсєн хvмvvн сvргийн гэнэхэн хvсэл, vл гvйцэлдэх мєрєєдлийн зэрэглээ. Yvнийг vгvйсгэх гэсэн алив засдаг vг сонсохоос нуруу даган жилбэн гvйж, ертєнцийн жам буюу балар тавилангийн ємнє хvн хэмээх ухаант адгуусны хvчин мєхєсдєж тарчлахыг би улам бvр мэдэрч байна. Амьдрал гэдэг орчлонгийн зvvдэнд аз жаргалын солонгыг харан хууртах нь юутай мунхаг vнэмшил вэ...

...Би гэдэг хvн санхvvгийн сургуулиас сампин тэвэрч гарсан бирд, намын сургуулийн тогооны богшил, нийгэм журмын тууринд хаягдсан хогжруу юм даа. Дэндvv хувьсгалч дэвэрлээр дэлхийг єєрчилнє гэж халуурч явснаа бодоод хєх инээд хvрэх юм. Гэвч vхлийн ємнє инээд хулжиж, цємєрсєн ухархайд нулимсны ширгээш л vлддэг бололтой. Над мэт нь алив суртлын хvлээснээс толгой мулталж эс чадсан тєєрлєє vvсгэгч мэтээр эргvvтсээр эс оршихуйн эргvvлэгт сураг алдрах нь юутай гачлан. Эв хамтын ёсонд орохоор эхнэрээ яаж хэрэглэх юм бол гэснээс єєр гайхаш надад байгаагvй vе байсан...

...Одоо би юу ч шvтэж, юунд ч итгэх нь єнгєрчээ. Элгэмслээсээ илvv харьслын энэ цаг минийх биш ээ. Би хэнд ч хэрэггvйтэй адил хэн ч надад хэрэггvй. Миний сvvжин тус газар цоорон шархирч байна. Тvvний эгц доорхи газар цоорох л vлдлээ. Хэрэв тэнхээ хvрдэгсэн бол тэр алга дарам газрыг ухаж шороотой чулуу юутай хээтэй нь гудамжинд цацалтай билээ. Тvvн дээр хvмvvс овооролдон бєхийн шангийн боорцог мэт булаалдахыг харан элгээ хєштєл инээх юм сан. Гэвч газар тєнхєх бvv хэл, гараа даахаа больжээ...

...Хєнхєр хэмээгдэх хvн агсан би, бийт vгvйтийн зайд vл vзэгдэх сvнсэнд хувилан хилэнцэт хорвоогоор хий vзэгдэл болон бэдрэх болвой. Амьдралын буртагаас хvй салж, этгээд амаршилд тус буюу гэмийн алинд ч хvртээлгvй атал, vзэх сонсохын vйл хэвээр нь юутай гачлан. Хvмvvн тєрєлхтєний мунхрал, хомхойрол, тэчъяал, ичгvvрт араншин, бурангуй явдлыг vхсэн хойноо vзэх лайтай юмсанж...

Tuesday, June 19, 2007

Нээлтийн vйл ажиллагаанаас


Уг нь энэ бичлэгийг єнгєрсєн долоо хоногт тавих ёстой байсан байх. Даанч єнгєрсєн баасан гаригийн vдээс хойш нээлтийн ажиллагаа дуусгаад л эрх чєлєєгєє мэдэрч “хутга тавилгvй мах идэн, хундага тавихгvй архи ууж эхэлсэн” учир єнєєдрєєс л хэвийн амьдралдаа орох гэж байна. Ядаж байхад сvvлийн хэдэн сар гэртээ зочид буудлын зориулалтаар унтах гэж л ордог байсан учир гэр бvлийн гишvvнийхээ эрхийг хасуулчихгvйн тулд рейтингээ жаахан єсгєх арга хэмжээ авах шаардлагатай байлаа.
За юутай ч гэсэн нээлтийн ажиллагаа сайхан болж єндєрлєлєє. Миний хувьд ємнє нь ийм олон хvнтэй харьцсан ажил хийж vзээгvй болохоор хирэндээ л самгардлаа. Хамгийн их санаа зовоож байсан зvйл бол Тєв номын сангийн их уншлагын танхим дvvртэл хvн ирж чадах болов уу гэдэг асуудал байсан. Хэдийгээр пиг чихэж чадаагvй ч 160 хvний суудал засахад цаана нь арваадхан сандал илvv гарч байсныг бодоход тэгтлээ ч муу болоогvй бололтой. Хамгийн гол нь хvмvvс орон гаран байсан болохоор нийлбэр дvнгээрээ 200-аад хvн ирж чадсан болов уу гэж найдаж байна.
Yйл ажиллагааны хєтєлбєр явцын дундаас нэлээд єєрчлєгдсєн. Юу гэвэл би нэг зэрэг тийм олон парламентын гишvvд хvрээд ирэх юм чинээ санаагvй байтал ихэнх нь Ардчилсан намын харъяалалтай УИХ-ын 10-аад гишvvн ороод ирсэнд бага зэрэг барьц алдаж тєлєвлєгєєгєє єєрчилсєн. Уг нь Глобал удирдагч сангийн лектор, Удирдлагын академийн багш Б.Энхболд “Хурд ба даяаршил” сэдвээр лекц унших ёстой байсан боловч мань эр намынхаа удирдлагуудыг харж сvрдээд єєрєє татгалзаж оронд нь З.Энхболд, Э.Бат-Yvл, ардын уран зохиолч Д.Пvрэвдорж зэрэг хvмvvсийн санал сэтгэгдлийг сонссон юм. Мєн хийнэ гэж тєлєвлєж байсан хэд хэдэн ажил цагтаа амжаагvй (заримыг нь ч мартсан) зэрэг фактууд гарсан ч эцсийн vр дvнд хvмvvс сэтгэл хангалуун vлдсэн байх гэж найдаж байна. Уг нь би энэ ажил дээр улстєржилгvй гайгvй сэхээтэн гэсэн томчуудад намын харъяалал харгалзалгvй урилга єгсєн боловч ирсэн хэд нь дандаа Ардчилсан намынхан байсан ба vvнээс vvдээд намайг сонгуулийн шоу хийгээд уналаа гэж битгий бодоорой. Номын буян гэж байдаг юм байлгvй энэхvv номтой холбоотой ямар ч ажил тун сайхан бvтэж байгаад маш их урамшиж байна. Хэн ч надаас ямар нэгэн шан харамж горьдолгvй бvгд vнэн сэтгэлээсээ тусалж байсанд чин сэтгэлийн угаас талархал илэрхийлье. Yvнээс онцолбол vнэтэй зєвлєгєє хайрлаж зохион байгуулалтын ажилд тусалсан С.Буянцогтоо, Б.Энхболд хєтлєгчєєр ажилласан Т.Мєнх-Очир, хvрэлцэн ирж лекц уншсан УИХ-ын гишvvн Р.Амаржаргал, номын талаар санал сэтгэгдлээ хуваалцсан УИХ-ын гишvvн Э.Бат-Yvл, З.Энхболд, Ардын уран зохиолч Д.Пvрэвдорж, орчуулагч, доктор профессор Г.Аким болоод тєв номын сангийн хамт олонд гvнээ талархаж цаашдын ажил vйлсэд нь єндєр амжилт хvсье.
Нээлтийн vеийн зарим зургаас сонирхуулвал:


Монголд байгаа орчуулагчид, редакторын хамт

Улсын тєв номын сангийн захирал, орчуулагчдын холбооны тэргvvн Г.Аким уг ажиллагааг нээж vг хэлж байгаа нь


УИХ-ын гишvvн Э.Бат-Yvл ном хэвлэлтээс гарсан шєнє 11.00 цагт манай гэрээс ирж ном авсан тухайгаа ярьж байлаа


З.Энхболд гишvvний vзэл баримтлалын нэлээд нь энэ номонд тусгагдсан байдаг талаар ярив


USI-ийн С.Буянцогтоо ах маань намайг єєрийнхєє найз хэмээн том хvндлэл vзvvлж “Мэдээлэл Технологийн vйлдвэрлэлийг Монголд хєгжvvлэх боломж” сэдвээр лекц уншсан юм


http://www.bugdeeree.mn/ -ий Оюунгэрэл, Ганбаа хоёр надаас ярилцлага авна гээд би тэвдэж хэсэг юм болов.


Ардын уран зохиолч Д.Пvрэвдорж гуай номын талаар

Дотны анд Дєлєє, Нvvнээ хоёртойгоо хамаг ажлаа дуусгаад шууд голын эрэг дээр очсон байдал. Андуудаа хийсэн бvхэнд чинь баярлалаа


холбоотой линкvvд:

Wednesday, June 13, 2007

Нээлтийн арга хэмжээний тухайд

Нэрт сэтгvvлч Томас Фрийдманы олон улсын бестселлэр The world is flat ном монгол хэлнээ хєрвvvлэгдэн гарчээ. Уг номын нээлтийн баяр 2007 оны 6 сарын 15-ны баасан гарагийн 12.00 цагт Улсын тєв номын санд болох гэж байна. Нээлтийн vйл ажиллагаанд олны танил, нэр хvндтэй эрхмтvvд хvрэлцэн ирж номын vзэл санаатай холбоотойгоор сонирхолтой лекц уншиж, оролцогчын дунд чєлєєт мэтгэлцээн єрнvvлэх болно.

“Дэлхий бєєрєнхий биш” номын нээлт, лекц арга хэмжээ

The world is flat хэмээх энэ алдарт ном 1990-ээд оноос єнєєг хvртэл дэлхий ертєнцєд єрнєсєн vйл явдал, бий болсон єєрчлєлт, цаашдын чиг хандлага, даяаршил хэмээгч vзэгдлийн мєн чанар, тэрхvv даяаршилд хvн тєрєлхтєн хэрхэн зохицон амьдрваас зохих тухай зєвлєгєє зэргийг агуулжээ. Даяаршил зєвхєн улс гvрэн, пvvс компаний хvрээнд бус хувь хvн бvрийг хамарч, хувь хvн бvрт тэгш эрхтэй гарааны талбарыг олгож байна гэж уг бvтээлд тайлбарлажээ. Даяаршил нь орчин цагийн мэдээлэл технологи хєгжихийн хэрээр улам эрчээ авч, улс гvрэн, пvvс компани, хувь хvн бvр тvvнтэй хэрхэн хамгийн хурднаар зохицон, зохион байгуулагдаж чаддаг байх, мєн улс тєр, геополитикийн ямар бодлого баримталбаас зохилтойг зохиогч ойлгомжтойгоор, энгийн жишээ татан тайлбарлаж чадсан нь уншигч танд ч таалагдана гэдэгт итгэж байна.

Уг ном нь Монгол хэлээр “Дэлхий бєєрєнхий биш” нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Монгол хэвлэлд зориулсан нээлтийн vйл ажиллагаа 2007 оны 6 дугаар сар 15-ны 12.00 цагт Улсын тєв номын санд эхлэх бєгєєд номын vзэл санаатай холбоотойгоор орчин vеийн эдийн засаг, бизнесийн арга ухаан, технологийн хєгжлийн талаар олонд танигдсан лекторууд vнэ тєлбєргvй лекц уншиж мэтгэлцээн єрнvvлэх болно. Илтгэлvvд:

  • Мэдлэгт суурилсан эдийн засаг сэдвээр
    • УИХ-ын гишvvн Р.Амаржаргал
  • Мэдээллийн технологийн vйлдвэрлэлийг Монголд хєгжvvлэх боломж
    • МТ-ийн ЮvЭсАй компаний захирал Ц.Буянцогтоо
  • Хурд ба даяаршил сэдвээр
    • Удирдлагын академийн багш Б.Энхболд

Мєн энэ vеэр “Дэлхий бєєрєнхий биш” номыг 20%-ын хямдралтайгаар худалдаална.

The world is flat номын тухай

Уг ном 2005 оны 4 сард анхны хэвлэлт нь гарснаас хойш Нью-Йорк Таймс сонины Бестселлерийн жагсаалтанд тасралтгvй зогсож байгаа бєгєєд дэлхийн олон хэлнээ орчуулагдаж, зєвхєн 2006 оны дотор 2 сая хувь борлогдсон байна.

Зохиогчийн тухай

Зохиогч Томас Л. Фрийдман нь эдийн засаг, олон улсын харилцааны сэдвээр бичдэг дэлхийд танигдсан нэртэй сэтгvvлч. Бостон, Йерvсалим, Кайр, Оксфорд зэрэг хотуудад боловсрол эзэмшиж 1981 оноос Нью-Йорк Таймс сонинд ажиллах болсон тэрээр зохиол бvтээлvvдээрээ АНУ-ын vндэсний номын шагнал болон алдарт Пvлитцерийн нэрэмжит шагналыг гурвантаа хvртжээ. Фрийдман Нью-Йорк Таймс сонинд даяаршил болон олон улсын харилцааны сэдвээр асуудал хєндсєн олон арван єгvvлэл нийтлэл тогтмол хэвлvvлдэг тєдийгvй єнєєг хvртэл Ойрхи дорнодын улс орнуудад тvгээмэл сурах бичиг болон ашиглагдсаар байгаа “Бэйрvтээс Йерvсалим хvртэл”, даяаршлын тухай анхны ном болох “Лексvс ба Чидун жимсний мод”, 9 сарын 11-ний vйл явдлаар сэдэвлэсэн “Уртраг ба єргєрєг” номуудыг туурвисан юм.

Friday, June 08, 2007

Номын нээлт

Зээ ингээд хэдэн сарын турш амьгvй хаячихсан блогоо єнєєдєр гэнэт санаж салхи оруулж байх шив. Монголд ирээд 6 сар боллоо. Энэ хооронд нэлээд ч юм оллоо, нэлээд ч юм алдлаа. Алдах онох нь зэрэгцэж л байдаг хорвоо юм хойно.

Харин єнєєдрийн баярт мэдээ маань бараг жилийн ємнєєс ярьсан Томас ФрийдманыThe world is flat” номыг “Дэлхий бєєрєнхий биш” нэртэйгээр журмын нєхдийн хамт арай гэж нэг юм орчуулж хэвлэлтнээс гаргалаа. Номын утга агуулгыг угаасаа бvгд мэдэх байх. Єнєєгийн дэлхий ертєнцєд болж буй vйл явдлыг энгийнээр томъёолж тайлбарласан учир єєрсдийн vеийн залуустаа орчин нийгмээ арай бодитойгоор харж амьдрахад нь туслах багахан зорилго агуулсан билээ. Мэдээж хэрэг Баабарын нэгэнтээ бичиж байсанчлан бурхан л биш бол ашиг харахгvй ийм юм хийнэ гэж юу байх вэ. Ядуу оюутан би ядаж буцах билетнийхээ мєнгийг олчих санаа байна. Гэхдээ гол мотиваци маань хvмvvст хэрэг болох ганц ч гэсэн юм хийчихвэл эргээд тvvнийгээ дурсахад ч арай гэгээлэг байх юм болов уу гэдэг залуу хvний сэтгэлийн хєдєлгєєн байлаа. Буруудсан зєвдсєнийг бvv мэд. Ямартаа ч ирэх долоо хоногоос эхлэн та номын дэлгvvрvvдээс уг номыг худалдаж авч болно. Ном маань єєрєє нэлээн том, хэвлэлтийн зардал єндєр, олон хvний хєлс, хvч шингэсэн учир жаахан vнэтэй санагдаж магад. Гэхдээ баяжих арга ухааны номнууд шиг хэт хямдхан байвал номын єєрийнх нь vнэ цэнийг унагах магадлалтай гэж тооцоод цєєхєн хувийг vнэтэйхэн борлуулахаар шийдлээ.

Энд би зарим хvнд баярласан талархсанаа илэрхийлэхгvй бол болохгvй байх. Yvнд байнга vнэтэй зєвлєгєє хайрлаж байсан ахмадын золбоо хамтлагийн блогчид болох Буянцогтоо, Галаарид, Тулгат мєн анх энэ номноос болж танилцаж байсан кибер анд Дєлгєєн, мєн царай бараагаа харалцаагvй ч хавтгай дэлхийн єнцєг булан бvрээс энэ хавтгайралтыг нотлох мэт гайхалтай vр ашигтай хамтран ажиллаж чадсан Инга, Сайнбаяр хоёр маань багтана. Мэдээж хэрэг дотны анд Дєлєє, Амгаа хоёрыгоо дурдахгvй єнгєрч болохгvй. Энэ хоёрын маань бvх талын дэмжлэг байгаагvй бол би яаж ч хичээгээд энэ их ажлыг давахгvй байсан биз. Мєн номны талаар vнэт зєвлєгєє єгч, оршил vгийг нь бичиж єгсєн Баабар ахдаа баярлахгvй бол болохгvй. Хамгийн гол нь энэ ажилд намайг дэмжиж бvх талаараа тусалж байсан гэр бvлийнхэндээ баярлалаа. Байнга намайг урамшуулж хvлээлт vvсгэн ном чинь яасан бэ гэж асууж байсан блогийн эрхэм уншигч танд ч гэсэн баярлалаа.

Номны маань нээлт ирэх баасан гариг буюу 6-р сарын 15-ны єдєр 12.00 цагт Улсын Тєв Номын санд болно. Нээлтийн vеэр нэр хvндтэй хvмvvс номын агуулгатай холбоотойгоор орчин цагийн эдийн засаг, бизнесийн арга ухаан, технологийн хєгжлийн талаар vнэ тєлбєргvй лекц унших болно. Тєв номын сангийн заал 160-аадхан хvний суудалтай юм билээ. Тийм болохоор та хэрэв очихоор шийдсэн бол яаравчлаарай гэж хэлэх байна. Ажилтай хvмvvсийн цайны цагт тааруулаад 12.00-13.00 цагийн хооронд ганцхан цагийн дотор амжуулах санаа байна. Тийм болохоор ажлаа цалгардана гэж бvv айгаарай. Мєн энэ vеэр номоо 20%-ын хямдралтайгаар худалдах болно. Дэлгэрэнгvй мэдээллийг http://www.worldisflat.in.mn/ хаягаар авч болох тєдийгvй номоо авчихаад уншиж байгаа хvн бол номны талаархи санал шvvмжээ хэлэлцvvлэгт нь єрнvvлж болох юм. (уучлаарай би єнєєдєр жаахан засвар оруулж байгаа болохоор ганц нэг хоногтоо ажиллахгvй байх. Ирэх 1-дэх єдєр гэхэд асуудалгvй ажилланаа)

Монголд байгаа хvмvvс хэрэв 5-аас олон ширхэгээр авах болвол 99881590 гэдэг утсаар надад захиалчихвал би vнэ тєлбєргvй хvргээд єгч болох юм. Харин гадаадад байгаа хvмvvс олон тоогоор авах сонирхолтой бол otgonpurew@gmail.com хаягаар холбоо бариарай.

Энэ бол миний анхны бие даасан номны ажил учир алдсан эндсэн зvйлс байхыг vгvйсгэхгvй. Харин ч та бvхэн санал шvvмжлэлээ чєлєєтэй ирvvлж туславал бидний дараа дараагийн ажилд маань их нэмэр болох болов уу.

Дахин давтахад энэ номон дээр бид дан ганц мєнгє, нэр тєр олох гэхээсээ илvvгээр залуустаа vлгэр дуурайл болох алхам хийхийг хичээсэн юм шvv. Нийт таван хvн орчуулсан ба дандаа залуучууд, ихэнх нь гадаадын нэр хvндтэй сургуульд суралцаж байгаа ба суралцаж тєгссєн, интернетээр голцуу хамтын ажиллагаагаа итгэл дээр суурилан явуулж байсан учир бидний vеийн залуус санаа сэтгэлээ нэгтгэн ажиллаваас хvрэхгvй чадахгvй оргил vгvй болой гэдэг санааг давхар агуулсан юм шvv. Манай багийн гишvvд болох Инга, Сайнбаяр, Норов, Норзимаа нартаа дахин баяр хvргэе. Бид шvv :-)

Thursday, April 12, 2007

Амьдралын тvvх

Саяхан нэг найзтайгаа дэвэн дэлхийн сонин хачин хєєрєлдєн баахан буу халж суув. Найз маань надад нэг амьдралын тvvх ярьж єгсєн юм. Єрєвдмєєр ч юм шиг гунигтай ч юм шиг энэ тvvхийг та бvхэнтэй хуваалцахыг хvслээ.
Тvvх ингэж эхэлнэ. Эртээ урьдын цагт юм гэнэ. Гэхдээ энэ цагийн эхэнд юм байх. Хотын захын арван жилийн нэгэн сургуульд хос хоёр аз жаргалтай нь аргагvй хамтдаа суралцдаг байжээ. Хэн хэн нь ядруухан гэр бvлээс гаралтай хос хоёрт ирээдvйдээ итгэх дvvрэн итгэл, vнэнч ариун хайр дурлал л байлаа. Бvтэн хоёр жил хамтын гэрэлт ирээдvйгээ мєрєєдсєний эцэст хос хоёр арваа тєгсєж амьдрал гэдэг их далай руу шунган оров. Залуу нь бага зэрэг танхайдуу боловч сэтгэл сайтай, гарын дvйтэй, хєдєлмєрч нэгэн. Харин охин нь арван жилийн турш онц сурж, олимпиад алгасахгvй орж байв. Арав тєгсєєд охин ч ядах юмгvй улсын нэртэй сургуульд ороод авав. Хархvv хичээл сурлага гэж сvрхий шамдаж яваагvй нэгэн болохоор хамаатан садны татлаагаар нэг хувийн сургуульд орлоо. Гэтэл гэнэтхэн мань хоёрыг их сургуульд ороод удаагvй байхад охины аав хvндээр євдєж нас барах нь тэр. Ганц муу ээж нь нялх нойтон олон дvvгийнх нь хажууд охиныхоо сургалтын тєлбєрийг яаж олохоо мэдэхгvй байгааг харсан охин сургуулиа хаяж ажил хийх бодол тєрєв. Мэдээж хайртай хархvv нь vvнийг яавч зєвшєєрєхгvй. Мань эр єєрєє сургуульд сурсан сураагvй ялгаа юу байна гэсэн шvv юм бодон сургуулиа хаяж ажил хийж эхлэв. Гарын дvйтэй хєдєлмєрч зан нь ажил дээр харин ч хэрэг болж мужааны цехэд хийснээрээ хєєрхєн хэдэн цаас болгоод байв. Энэ мєнгєєрєє найз охиныхоо сургалтын тєлбєрийг дааж цаана нь жаахан илvv гарах авч ирээдvйн амьдрал зохиочих гэрэл гэгээ харагдсангvй. Хvн шиг амьдаръя гэвэл боловсрол нимгэн ар гэрийн татлаа тvтлээгvй тvvнд хоёр л зам vлджээ. Нэг нь хулгай хийж их мєнгє олох эсвэл Солонгос руу гарч хараар ажиллах. Залуу хоёр дахийг нь сонгов. Харин ч виза энэ тэр нь санасныг бодвол амархан бvтэж амраг хоёр маань хагацлын нулимс, эргэн уулзах ерєєлтэйгээр нэг л єдєр салах болов. Залуу ч гуулин улсад морь нохой мэт зvтгэн хєєрхєн хэдэн цаас хурааж хэсгийг нь гэр лvvгээ хэсгийг нь найз охиндоо явуулан єєрєє бас хэдийг хураасаар байв. Охин ч зvгээр суусангvй. Дэлгvvрийн худалдагчаас эхлэн янз бvрийн ажил хийж их сургуулийн дєрвєн жилийг хvний гар харсангvй онц дvнтэй тєгсєж чадав. Сургуулиа тєгсєєд охин хувийн компанид ажиллахын зэрэгцээ магистартаа сурна. Угийн хатуу ширvvн амьдрал vзсэн дайчин нэгэн болохоор ямагт хажуугаар нь єєрийгєє боловсруулж хэл ус vзэн хєгжvvлсээр байв. Магистраа тєгсєн нэртэй компанид ажилд орон цагаан захтнуудын нэг болов. Тэгтэл нэг л єдєр тэнгэрээс хур буух шиг хайртай хархvv нь очлоо гэж утсаар яриад юу юугvй хvрээд ирэх нь тэр. Хархvv ямар ч гэсэн хоёр єрєє байрны мєнгє хийсэн учир бусдыг нь монголд очоод олчих байх гэсэн бодолтойгоор ийнхvv харьжээ. Жаргалтай залуу хос ч шинэ байр худалдаж аван сар гаран аз жаргалд умбав. Даанч...
Хоёр ч дээд сургууль дvvргэж Англи хэлийг гаргууд эзэмшин том компанид алба хаах болсон охин аравдугаар ангийн боловсролтой, хар хvчний ажлаас єєр юм хийж vзээгvй залуутай цугтаа удаан тэсэхгvйгээ мэдэрч эхлэв. Гэрт нь хэрvvл тэмцэл байнга єрнєх болж аз жаргал нь яваандаа гай гамшиг болон хувирав. Удаан тэссэнгvй охин ч хаяад явж залуу ч архинд орж. Багын балмад зан нь эргээд ирсэн залуу хамаг л мєнгєєрєє гутран архи ууж энд тэнд зодоон vvсгэж явах болов. Багадаа гудамжны атман хийж явахдаа сурсан ганц зvйл болох нэг амьсгаагаар хоёр ч хvн зэрэг зодчих чадвар, эрvvл чийрэг бие хаа одоо л жинхэнэ хэргээ vзvvлж гарав. Хvсэл мєрєєдєл бvхэн нь орхин одсон залуу хайртай хvндээ уур гомдлоо тайлчихаж чадахгvй дэмий л архи уун хавийн амьтанд агсамнаж єгнє. Ийм нэгэн агсамналын vр дvнд мань эр одоо нэг хvнд хутга зоож нэг хvнийг ноцтой бэртээсэн хэргээр аавынд суугаа. Залуу энэ зун суллагдах юм гэнэ билээ. Найзтай маань гэмгvй сайхан vерхэж байсан болохоор нєгєєх нь яаж амьдралд нь залгуулъя даа гэж гайхан надтай энэ бvхнийг ярьсан юм. Нарсанд удаад бодвол бvр ч хулигаан болоо биз. Дээрээс нь боловсролгvй, шорон орон дамжсан хvнийг ямар тэнэг нь ажилд аваа аж даа. Буцаад Солонгос цєлье гэхээр виза бvтэх магадлал энэ удаад тэнгэрээс од шvvрэхтэй адил. Ядаж байхад муу ээж нь єнгєрч, аавынх нь бие хvндхэн байгаа гэнэ. Архичин хэдэн ах нар нь дvvдээ нэрмээс болно уу гэхээс нэмэр болох шинж байхгvй... Яана даа гэж толгой сэгсрэх муу найзынхаа сайхан сэтгэлийг биширч энэ тvvхийг бичлээ.
Иймэрхvv амьдралын тvvх бидний дунд хар мянгаараа байгаа байх. Зарим нь vvнээс ч эмгэнэлтэй тєгсєж буй биз. Тэртэй тэргvй санаа сэтгэл нийлэхгvй дэмий л цаашдаа зовох учир хаяад явсан охиныг ч буруутгалтай биш. Сэтгэлийн хєєрлєє барьж чадаагvй залууг ч буруутгах хэцvv. Амьдралынх нь зорилго болсон хайртай хvн нь хаяад явахад єєрєє зєвхєн тvvний дээшээ гарах гишгvvр болон vлдсэнээ мэдвэл хэн ч гэсэн ингэж дєвчигнєх л байсан байх. Харин миний хувьд энэ тvvхээс нэг л зvйлийг сайн ойлгож авсан. Хэзээ ч єєрєєсєє илvvгээр єрєєл бусдыг хайрлах хэрэггvй юм байна гэж...

Wednesday, April 04, 2007

Орчуулах эрдэм

Саяхан хуучин номнуудаа ухаж байгаад ийм нэртэй нэг ном оллоо. 1972 онд Монголын Зохиолчдын Эвлэлээс тэр vеийн хэл шинжээч, орчуулагч нарын судалгаа шvvмжийг багцлан хэвлэсэн ном юм байна. Зарим vг хэллэг нь баахан vзэл суртал агуулсан боловч ерєнхий шинжлэх ухаан нь хэвээрээ учир таалагдсан хэсгээсээ сийрvvлэн орууллаа. Хэрэг болох хvн байж бас юу магад

Чой.Лувсанжав:
Ба олширвол барагтайхан орчуулга
Ажиглаваас Орос хэлний И, Англи хэлний and мєн бусад хэлний vvнтэй дvйх vг л бол монголоор “ба” болох ёстой хэмээн мєчид ташаа ухаардаг зарим нэгэн орчуулагч монгол vг, єгvvлбэр, найруулах, холбох арга эвээ олж ядахдаа сав л хийвэл улигт “ба”-аараа хэлхэн торгоогчоон болж, нэгэнтэйгvvр монгол хэлний хэлэх найруулах хэв журмыг зєрчиж, нєгєєтэйгvvр эх зохиолын аятай сайхан найруулга агуулсан санааг ч дутуу ядуу болгон зэрэмдэглэдэг байна...
Манай хэлэнд уг зvй нь and-ийг заримдаа vг оноон орчуулалгvй утгыг єгvvлбэрт хавсаргах, заримдаа бєгєєд, хийгээд, болон, хоёр гурван зэрэг vгээр хєрвvvлж мєн заримдаа хойно урдах vг хэллэгийн байдлыг харгалзан гэвч, гэтэл, боловч, бас, даруй ч... зэрэг маш олон vгийн аль нэгнээр орчуулж болох юм...
Дээр дурдсан орчуулах хэлбэрээс гадна Энэтхэг Европ хэлний “ба” хэрэглэдэг газар монголд нам засаг, мод чулуу, ирэх очихын зардал гэхчилэн vг давтагддаг ч ёс бий.
Ер нь манай ардын хэлэнд “эрт урьд цагт эмгэн євгєн хоёр байжээ” гэхээс биш “эрт ба урьд цагт эмгэн ба євгєн байжээ” хэмээхгvй нь мэдээж…

Идэвхигvй хэв
Хэл хэлэнд vйл vгийн хэв нь єєр єєрийн євєрмєц онцлогтой байдаг. Европ зvгийн ихэнх хэлэнд “усанд мод хєвєгдєж явна”, “хаалга онгойгдов”, “талх надад идэгдэв” гэхчлэн vйлд єртєгч юмний талаас хэлж бичигддэг идэвхигvй хэл зонхилдог бол монгол хэлэнд “усанд мод хєвж явна”, “хаалга онгойв”, “би талх идэв” гэж хийсэн эзний нь зvгээс хэлдэг идэвхитэй хэв зонхилдог юм. Харамсалтай нь манай зарим орчуулагч нєхєд монгол хэлнээ идэвхигvй хэв тун бага хэрэглэдгийг эс бодолцон Европ зvгийн хэлнээ тэр идэвхигvй хэвийг тэр бvрий махчлан хуулж тэгэгдэв, ингэгдэв гэж агдах, эгдэх тэргvvтнийг хэтэрхий их хэрэглэж байна. Монгол хvн гэрээ барихдаа “гэр надад баригдав” гэхгvй “би гэр барив”, “ах гэр барив” гэхчлэх хэлэхээс бус “гэр ахад баригдав” гэж хэрхэвч хэлэхгvй.

-ууд, -vvд олон бол урагш муутайхан орчуулга
Зарим орчуулагч нєхєд Европ зvгийн хэлний олон тоот vгийг монгол болгохдоо заавал ууд, vvд залгах албатай мэт ухаардгаас нилээд орчуулгын зохиолд ууд, vvд хэтэрхий их байдаг боллоо...
Монголоор “сайхан цагаан шvдтэй” гэхээс бус “сайхан цагаан шvднvvдтэй” гэдэггvй. “Сайхан цагаан шvд” гэдэг нь бvх шvдийг нь заасан хэрэг...
Талын таван толгой нь
Таана мангирын ургамалтай гэсэн ардын дууг зарим орчуулагчдын Энэтхэг-Европ хэлний олон тоонд автан орчуулдагт ойртуулсхийвээс
Талын таван толгойнууд нь
Таананууд ба мангируудын ургамлуудтай гэж гайхалтай этгээд сонсогдох болно. Ер нь ч vvнтэй тєстэй орчуулга vзэгдээд байх болсон шvv...
Олны санааг илтгэсэн дагавар заавал залгахгvй, том том гэр, давхар давхар байшин, єєр єєрийнхєє харандаагаар бич, хэдэн дэвтэр, тус тус гэх мэт vг хураах, давтах, мєн заримдаа vйл vгээрээ нэг юм уу олон юм уу гэсэн санаа нь илрэх ёс ч монгол хэлэнд бий...

гэх мэтчилэн бидний одоо байнга гаргадаг алдааг аль 30 жилийн ємнє хараад биччихсэн ажээ. Yvнийг би дан орчуулга хийж байгаа хvмvvст зориулсангvй. Сvvлийн vеийн хэвлэл мэдээлэл, телевиз радио бvгд маниасаа илvv алдаатай ярьж бичдэг болсон болохоор бид бас тvvнд нь уусаж монгол хэл яруу сонсголонт байдлаа алдаад байх шиг. Хэдийгээр хэл хувьсаж єєрчлєгдєх нь зvй ёсны асуудал боловч Б.Ринчен гуайн бичиж байсанчлан “МОНЦАМЭ-гийн модон хэл, Сонины содон хэл” болох ёсгvй болов уу. Ер нь блог бичиж байгаа хvн М.Саруул-Эрдэнийн “Сонирхолтой хэл шинжлэл” номыг нэг уншчихад тун их юм бодогдох юм шиг санагдсан. Блог гэдэг нь хэдийгээр хувь хvний тэмдэглэлийн дэвтэртэй тєстэй бєгєєд юу хvссэнээ бурж болох чєлєєт талбар нь боловч бас эх хэлнийхээ зvй тогтлыг алаад хаячихгvй байвал зvгээр юм сан. Хэл гэдэг нь єєрєє соёлын vнэт хэмжvvр болохоор Монгол хvн гэж хэлvvлэхийн тулд ядаж монголоороо санаагаа зєв илэрхийлдэг байвал дээр болов уу.

Tuesday, April 03, 2007

Тамхиа асааж гунигаа vлээгээд
Танай гэрээс би дахиад л гарч явна
Хайргvй болсныг чинь хэчнээн мэдэвч
Хашрах ч vгvй сая дахиад л очлоо

Очих бvрийд маргаан угтах юм
Буцах бvрдээ гутралд автах юм
Халгалж гаслаад хэндээ ч хэлэх вэ дээ
Ханан дээр чинь хайраа сийлэлтэй биш

Би дотроо бодов:
Чамд минь илvvдсэн миний хайр
Надад дутагдсан чиний хайр
Бодох бvрийд зvрх базлуулж
Болчимгvй алхам хийчих шахах юм

Би єєрєєсєє асуув:
Хааяа ч гэсэн чи намайг боддог уу?
Хайрлая гэж оролдож vзсэн vv?
Хагацая гэж ямар амархан хэлж чадав аа?
Халуун сэтгэлийг чинь юу хєргєчихєв єє?

Би чамаас асууя:
Инээх нvдний минь цаадах гунигийг чи хардаг уу?
Илчлэх хайраа дуулахыг минь чи сонсдог уу?
Ихэмсэг тєрх чинь хэзээд хувиршгvй юм гэж vv?
Эргээд наддаа ирж чадахгvй юм гэж vv?

Би єєртєє гутрав:
Бурхан бид хоёрыг нийлvvлж єгсєн шигээ
Буцаагаад дэндvv амархан салгаж орхилоо
Хайр гэдэг ханьсахын нэр ажээ
Харин би ганцаардалаас vнэхээр их айж байна

Би єєртєє шаналав:
Зовлонд цаддаггvй шунаг хорвоод
Зорилго тэмvvлэл бvхнээ алдлаа
Хvсэл мєрєєдєл бvхэн минь чамтай хамт орхиход
Хvн сvг болж би ганцаар хоцорлоо

Би єєртєє хэлэв:
Амьдрал гэдэг єєрєє баян юм болохоор
Амраг сэтгэл найзад нь дахиад нэг ирэх л биз дээ
Алдаж онож байж ухаан суудаг хорвоод
Аавын хvv залуу насаа элээж явнаа хє

Tuesday, March 20, 2007

Надад онгод хайрлаач

Сvvлийн хэд хоног интернет гэдэг юмнаас хол тасархай єнжєєд єнєєдєр нэг RSS update хийтэл миний уншдаг байсан хэдэн блогийн бараг ихэнхид нь шинэ юм юу ч алга. Тэгэхээр би ч ганцаараа муу блогоо vхмэл байдалтай хаячихаагvй бололтой. Зєндєє олон аварга блогчид цаг зав нь болоогvй юм байлгvй сар жилээр нь сураг чимээ тасарсан байна. Хувь хvний volunteer ажил учир чи бич, би тэгвэл бичнэ гэж барьцаад байх бас хэцvv. Нэг бодлын хувьсал явагдаж байгаа юм шиг оронд нь шинэ шинэ мундаг блогчид хаа сайгvй тєржээ. Хvн бvр янз бvрээр сэтгэж янз бvрийн арга барилаар бичицгээх юм. Интернет дэх монгол агуулгыг ихэсгээд байна гэдэг утгаараа баяртай л мэдээ. Хэдхэн жилийн дараа монгол хэлээр хvссэн юмаа хайхад хангалттай илэрцvvд гарч ирэх єгєгдлийн санг бид vvсгэж байна. Тэр илэрцийг ихэсгэхэд томоохон хувь нэмэр оруулах хvмvvс нь єнєє л єєрсдийгєє магтах дуртай volunteer хэдэн блогчид бид юм шив дээ.
Бусад хvмvvст яадаг юм байгаа миний хувьд лав пост хийх санаа ингэж тєрдєг. Ямар нэгэн юм тохиолдох эсвэл унших, vзэх, бvр гудамжинд хэн нэгэнтэй тааралдахад л гялсхийсэн санаа тархинд зурайтал ороод ирдэг юм. Цааш нь vvнтэйгээ холбож vргэлжлvvлэн “бясалгасны” vр дvнд постын маань ерєнхий рам гараад ирнэ. Тэр vед л keyboard ойрхон байвал бушуухан хэдэн єгvvлбэр бичиж авна эсвэл тэмдэглэлийн дэвтэр дээрээ гол утга санаагаа бичиж авдаг. Дэвтэр олдохгvй бол заримдаа гаран дээрээ бичих хvртэл тохиолдол ч бий. Даанч ихэнх нvцгэн бодол маань vзэг дэвтэр keyboard хайх хооронд алга болчихдог учир пост хийх бодлоо орхихоос єєр аргагvйд хvрдэг. Энэ мартамхай занг уу.
Сvvлд нэг бичлэг биччихээд дахиад нэг тиймэрхvv часхийсэн санаа ороод ирдэггvй юм байх даа гэж хэд хоног хvлээсэн боловч миний онгод намайг хаяаад явсан бололтой. Хvний урманд шинэ санаа ч орж ирэхгvй юм, ядаж байхад сvvлийн нэг сар номын хуудас бараг нээж ч vзээгvй болохоор хvнд гайхуулчих юм ч байхгvй юм. Тэгээд л ямар сайндаа хvний цаг vрсэн ийм дэмий бичлэг бичиж суух вэ дээ. Гарьд магнай дээр “Очир ахаа миний бяр дуусчихажээ” гээд газар сэндийчээд суудаг шиг миний онгод дуусчихжээ. Ємнє нь бичиж байсан зvйлсээ хальт гvйлгээд хартал миний бичлэг єдєр ирэх тутам чанар нь муудаад байх шиг. Утга санаа, найруулгаас эхлээд л болохоо больжээ. “Энэ юуных вэ? Энэ хайрынх уу? Тийм ээ энэ бол хайрынхаа” гэдэг шиг хариултыг нь олж чадахгvй болмогц нєгєє муу “онгод” руу л хамаг буруугаа чихчих шив дээ.
Бусад блогчид харин яасан бол? Бvгд хаврын синдром нь хєдлєєд хайр сэтгэлээ хєєгєєд алга болов уу? Уг нь бvгд ажилтай ч гэсэн цаг завын тухай их бичдэг хvмvvс юм сан. Эсвэл минийх шиг онгодууд нь новшроод хаяаад явцгаачихав уу? Нэгэнтээ блог коммьюнити болоод явж байгаагаас хойш хэдvvлээ л бие биендээ урам єгч онгодыг нь дуудалцъя даа. За би эхэлнээ
Зээ Торой банди
Тогос чvлтэм
Тогоруу, Инга
Тулгат, Зоригт сонсоо
Дєлгєєн шиг атмандаж
Хишгээ шиг хийрхэхгvй
Ганбаа шиг гангалж
Галаарид шиг сураг тасралгvйгээр
Єєр єєрсдийн бодсон санаснаа
Yтэр тvргэн тоо vсэг болгон цохьсугай...гэж

Миний онгод эргээд ирэв vv яав энэ чинь. хэхэ