Tuesday, April 03, 2007

Тамхиа асааж гунигаа vлээгээд
Танай гэрээс би дахиад л гарч явна
Хайргvй болсныг чинь хэчнээн мэдэвч
Хашрах ч vгvй сая дахиад л очлоо

Очих бvрийд маргаан угтах юм
Буцах бvрдээ гутралд автах юм
Халгалж гаслаад хэндээ ч хэлэх вэ дээ
Ханан дээр чинь хайраа сийлэлтэй биш

Би дотроо бодов:
Чамд минь илvvдсэн миний хайр
Надад дутагдсан чиний хайр
Бодох бvрийд зvрх базлуулж
Болчимгvй алхам хийчих шахах юм

Би єєрєєсєє асуув:
Хааяа ч гэсэн чи намайг боддог уу?
Хайрлая гэж оролдож vзсэн vv?
Хагацая гэж ямар амархан хэлж чадав аа?
Халуун сэтгэлийг чинь юу хєргєчихєв єє?

Би чамаас асууя:
Инээх нvдний минь цаадах гунигийг чи хардаг уу?
Илчлэх хайраа дуулахыг минь чи сонсдог уу?
Ихэмсэг тєрх чинь хэзээд хувиршгvй юм гэж vv?
Эргээд наддаа ирж чадахгvй юм гэж vv?

Би єєртєє гутрав:
Бурхан бид хоёрыг нийлvvлж єгсєн шигээ
Буцаагаад дэндvv амархан салгаж орхилоо
Хайр гэдэг ханьсахын нэр ажээ
Харин би ганцаардалаас vнэхээр их айж байна

Би єєртєє шаналав:
Зовлонд цаддаггvй шунаг хорвоод
Зорилго тэмvvлэл бvхнээ алдлаа
Хvсэл мєрєєдєл бvхэн минь чамтай хамт орхиход
Хvн сvг болж би ганцаар хоцорлоо

Би єєртєє хэлэв:
Амьдрал гэдэг єєрєє баян юм болохоор
Амраг сэтгэл найзад нь дахиад нэг ирэх л биз дээ
Алдаж онож байж ухаан суудаг хорвоод
Аавын хvv залуу насаа элээж явнаа хє

7 comments:

Anonymous said...

hi. chi uuruu zoxioson yum uu

Anonymous said...

very eloquent.

Anonymous said...

Ган төмөр нь гайгүй дээ хөө
Галд орохоор уярана даа хөө
Ганьхарсан сэтгэл гайгүй дээ хөө
Хүүгийнхээ аясыг дагана даа хөө

Хөхөө төмөр нь гайгүй дээ хөө
Хөөргөнд орохоор уярана даа хөө
Хүний хэрэг хамаагүй дээ хөө
Хүүгийнхээ аясыг дагана даа хөө

Хашийн манан хөөрөг
Ханцуй дундаа эргэлдэнэ дээ хөө
Хайртай явсан сэтгэл минь
Цээжин дундаа мансуурна хөө

Сүй манан хөөрөг
Айлан дундаа эргэлдэнэ дээ хөө
Шингээж явсан сэтгэл минь
Цээжин дундаа мансуурна хөө

Anonymous said...

Нэг баагийгийн блог уншиж явтал тэрээр ийн шүлэглэсэн байж билээ.

Би чамд хайртай
Бие сэтгэлээ зориулна
Бодлоос гардаггүй чамайгаа
Боорцог идэхээрээ л мартах юм."
he he he
Линк http://joy.mylivepage.com/blog/index

За өөр нэг Дашбалбар агсаны сайхан шүлэг байдаг даа

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Амжилт!

Confi

D.Sainbayar said...

Goyo shuleglel baina :) Nice job! Ohiduudad ih hair zarlahaar biyee toogood unadag, tegeed jaahan toohgui baihaar araar guigeed, hairiig ni bagaduulahaar namaig chi toohgui baina gej uurlaad l... yer ni ter dose-iig ni l naash tsaash sain taaruulj surval gesen :)

Баатар said...

Chi neeree zohiochiloo gejuu dee? Bushuuhan butsaaj Usee urguul, Hurel tulga oirtoj bna shuu!

Anonymous said...

goyo um aa busdiin blogiig unshish uuriin bagahan setgeliin oron zaigaa telj, zarimd ni uurchlult oruulna gedeg chini, daraa daraagiin durlal hairand chini amjilt husye