Саяхан хуучин номнуудаа ухаж байгаад ийм нэртэй нэг ном оллоо. 1972 онд Монголын Зохиолчдын Эвлэлээс тэр vеийн хэл шинжээч, орчуулагч нарын судалгаа шvvмжийг багцлан хэвлэсэн ном юм байна. Зарим vг хэллэг нь баахан vзэл суртал агуулсан боловч ерєнхий шинжлэх ухаан нь хэвээрээ учир таалагдсан хэсгээсээ сийрvvлэн орууллаа. Хэрэг болох хvн байж бас юу магад
Чой.Лувсанжав:
Ба олширвол барагтайхан орчуулга
Ажиглаваас Орос хэлний И, Англи хэлний and мєн бусад хэлний vvнтэй дvйх vг л бол монголоор “ба” болох ёстой хэмээн мєчид ташаа ухаардаг зарим нэгэн орчуулагч монгол vг, єгvvлбэр, найруулах, холбох арга эвээ олж ядахдаа сав л хийвэл улигт “ба”-аараа хэлхэн торгоогчоон болж, нэгэнтэйгvvр монгол хэлний хэлэх найруулах хэв журмыг зєрчиж, нєгєєтэйгvvр эх зохиолын аятай сайхан найруулга агуулсан санааг ч дутуу ядуу болгон зэрэмдэглэдэг байна...
Манай хэлэнд уг зvй нь and-ийг заримдаа vг оноон орчуулалгvй утгыг єгvvлбэрт хавсаргах, заримдаа бєгєєд, хийгээд, болон, хоёр гурван зэрэг vгээр хєрвvvлж мєн заримдаа хойно урдах vг хэллэгийн байдлыг харгалзан гэвч, гэтэл, боловч, бас, даруй ч... зэрэг маш олон vгийн аль нэгнээр орчуулж болох юм...
Дээр дурдсан орчуулах хэлбэрээс гадна Энэтхэг Европ хэлний “ба” хэрэглэдэг газар монголд нам засаг, мод чулуу, ирэх очихын зардал гэхчилэн vг давтагддаг ч ёс бий.
Ер нь манай ардын хэлэнд “эрт урьд цагт эмгэн євгєн хоёр байжээ” гэхээс биш “эрт ба урьд цагт эмгэн ба євгєн байжээ” хэмээхгvй нь мэдээж…
Идэвхигvй хэв
Хэл хэлэнд vйл vгийн хэв нь єєр єєрийн євєрмєц онцлогтой байдаг. Европ зvгийн ихэнх хэлэнд “усанд мод хєвєгдєж явна”, “хаалга онгойгдов”, “талх надад идэгдэв” гэхчлэн vйлд єртєгч юмний талаас хэлж бичигддэг идэвхигvй хэл зонхилдог бол монгол хэлэнд “усанд мод хєвж явна”, “хаалга онгойв”, “би талх идэв” гэж хийсэн эзний нь зvгээс хэлдэг идэвхитэй хэв зонхилдог юм. Харамсалтай нь манай зарим орчуулагч нєхєд монгол хэлнээ идэвхигvй хэв тун бага хэрэглэдгийг эс бодолцон Европ зvгийн хэлнээ тэр идэвхигvй хэвийг тэр бvрий махчлан хуулж тэгэгдэв, ингэгдэв гэж агдах, эгдэх тэргvvтнийг хэтэрхий их хэрэглэж байна. Монгол хvн гэрээ барихдаа “гэр надад баригдав” гэхгvй “би гэр барив”, “ах гэр барив” гэхчлэх хэлэхээс бус “гэр ахад баригдав” гэж хэрхэвч хэлэхгvй.
-ууд, -vvд олон бол урагш муутайхан орчуулга
Зарим орчуулагч нєхєд Европ зvгийн хэлний олон тоот vгийг монгол болгохдоо заавал ууд, vvд залгах албатай мэт ухаардгаас нилээд орчуулгын зохиолд ууд, vvд хэтэрхий их байдаг боллоо...
Монголоор “сайхан цагаан шvдтэй” гэхээс бус “сайхан цагаан шvднvvдтэй” гэдэггvй. “Сайхан цагаан шvд” гэдэг нь бvх шvдийг нь заасан хэрэг...
Талын таван толгой нь
Таана мангирын ургамалтай гэсэн ардын дууг зарим орчуулагчдын Энэтхэг-Европ хэлний олон тоонд автан орчуулдагт ойртуулсхийвээс
Талын таван толгойнууд нь
Таананууд ба мангируудын ургамлуудтай гэж гайхалтай этгээд сонсогдох болно. Ер нь ч vvнтэй тєстэй орчуулга vзэгдээд байх болсон шvv...
Олны санааг илтгэсэн дагавар заавал залгахгvй, том том гэр, давхар давхар байшин, єєр єєрийнхєє харандаагаар бич, хэдэн дэвтэр, тус тус гэх мэт vг хураах, давтах, мєн заримдаа vйл vгээрээ нэг юм уу олон юм уу гэсэн санаа нь илрэх ёс ч монгол хэлэнд бий...
гэх мэтчилэн бидний одоо байнга гаргадаг алдааг аль 30 жилийн ємнє хараад биччихсэн ажээ. Yvнийг би дан орчуулга хийж байгаа хvмvvст зориулсангvй. Сvvлийн vеийн хэвлэл мэдээлэл, телевиз радио бvгд маниасаа илvv алдаатай ярьж бичдэг болсон болохоор бид бас тvvнд нь уусаж монгол хэл яруу сонсголонт байдлаа алдаад байх шиг. Хэдийгээр хэл хувьсаж єєрчлєгдєх нь зvй ёсны асуудал боловч Б.Ринчен гуайн бичиж байсанчлан “МОНЦАМЭ-гийн модон хэл, Сонины содон хэл” болох ёсгvй болов уу. Ер нь блог бичиж байгаа хvн М.Саруул-Эрдэнийн “Сонирхолтой хэл шинжлэл” номыг нэг уншчихад тун их юм бодогдох юм шиг санагдсан. Блог гэдэг нь хэдийгээр хувь хvний тэмдэглэлийн дэвтэртэй тєстэй бєгєєд юу хvссэнээ бурж болох чєлєєт талбар нь боловч бас эх хэлнийхээ зvй тогтлыг алаад хаячихгvй байвал зvгээр юм сан. Хэл гэдэг нь єєрєє соёлын vнэт хэмжvvр болохоор Монгол хvн гэж хэлvvлэхийн тулд ядаж монголоороо санаагаа зєв илэрхийлдэг байвал дээр болов уу.

10 comments:
Orchuulah erdem nomiig Mongoloos huneer zahiulaad olj avch chadalgui udii hursen, harin chi end hesegchilen oruulsand magnai teniilee. Yaah argagui l olon too, bolon ba giin asuudliig Choi bagsh hundjee. Bi uuriiguu anzaaraad baihad "buguud" gedeg ugiig ih heregleed baigaa haragddag tul zoriud butsaj uurchildug zantai. Saruul ahiin nomnii huvid bol ih saihan nom baidag shuu. Za ter blog bichlegiin huvid bol manaihan duremgui, har yarianii heleer bichij ehelj buig anzaarsan. Magad blog bichlegt garsan ter trend-iin neg hev ursgal mongold biyelelee olj baih shig. Thanks again for sharing this.
Огоо чиний "хавтгай ертөнц"-ийн орчуулга юу болж байна 4р сар гарчихсан байдаг... :)
Одоо цагийн сонин гаргагч эрхмүүдэд хэрэгтэй зүйл шүү.
Огоогоор бичигдсэн энэхүү бичлэг ба ишлэлүүд сайхан ба аятайхан болжээ. Би ба эрхэм уншигчидууд баярлагдав.
Hehe Amraa ah ta neeree hoshin shogiin medremj ni heterchihsen hun shuu. Suuliin oguulber chini bol sonind tavichihmaar l ym. Martsanaas sonind garsan ymnuud ba niitleluud ta metiin nohduudeer hyanagdaggui ym uu?
Ganbaad: Orchuulga gedeg chini tiim mani shig tom amtai amitanii am garch boldoggui ed bnaa. Udahgui ug ni garah l bh. jaahan tevcheerteihen huleej l suugaarai.
Sainaad: tnx for the comment. Bi chadval chamd ene nomiig tegj bgaad yavuulnaa
za
Миний нэрээр хаяглагддаг сонин бий. Тоншуул. Түүн дээр ийм алдаа гардаггүй гэдгийг хариуцлагатай нарийн бичгийн даргын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж амой.
/Томроод, түүнээсээ ичиж улайв/
Яг нарийн дээрээ алдаагүй сонин гэж хаа байхав. Ганц нэг "бөөс" явчих тохиолдол гаралгүй яахав.
Одооны зөв бичгийн дүрэм маань холион бантан болчихоод, нэг мөр болгосон юм байхгүй, хүн бүр өөрийнхөөрөө л бичдэг болоод байна шүү дээ.
Энэ талаар ярих юм биш, Одоо тэр орчуулгын кино үзсээр байгаад орчуулгын яриагаар ярьдаг болсон байна билээ. He, She зэрэг үгсийг нэгэнт хэний тухай ярьж байгаа нь тодорхой үед хаяад явах хэрэгтэй шд. Эсвэл тухайн ярьж байгаа хүнээ хамаатуулах маягаар хэлж болно шд. /Жнь: аав маань, ээж минь, манай ах, миний эгч, дүү минь, дүү нар маань, өвөө минь гэх мэт/ Гэтэл орчуулгын кинон дээр эмээгийнхээ тухай хүнд ярьж байгаа хэсэгт
-Тэр чамайг харахыг хүсч байна.
Хэзээ бид ойр дотныхоо хүмүүсийг тэр гэж хэлдэг байсан юм бэ?
Дээрээс нь "хүсч байна" гэж орчуулна.
-Би юм идэхийг хүсч байна.
-Чи тоглохыг хүсч байна уу? ...
Иймэрхүү орчуулга дүүрэн. -маар, -мээр, -мөөр, -моор гэсэн нөхцөл байдгийг мартсан юм шигээ.
-Юм идмээр байна. Тогломоор байна гэж болоогүй л юм байхдаа.
Someone, somebody, anyone гэх мэт үгсийг яагаад хүн гэж орчуулж болдоггүй юм бэ? Дандаа хэн нэгэн гэж орчуулна. Бид хүн амьтан харагдахгүй байгаа үед
-хүн байна уу? л гэж асуудаг биз дээ, гэтэл "хэн нэгэн байна уу" ч гэх шиг.
Дээрхтэй адил something гэдгийг зүгээр л "юм" гэж яагаад хэлж болдоггүй юм бэ? дандаа л ямар нэгэн юм гэхийн.
Ер нь энэ чанар муутай найруулгагүй орчуулгын кино үзсээр байгаад энэ хэдэн хүүхдүүд чинь тийм л яриатай болж өсч байна шүү дээ. Одоо цагт чинь ном уншихаа больсон шд, энэ хүүхдүүд. Аягүй бол 10-20 жилийн дараа дээрх миний бичсэний эсрэгээр бид ингэж л ярьдаг ийм л байсан, яагаад "хүн", "юм" гэж ярих ёстой гэж гээд эхэлнэ шүү
Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.
http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html
anuira.blog.banjig.net ene blogt ogoogiin yariad bgaa ch dureeree bna daa gej. iishee neg orooroi naizuudaa. Jinhene mongol busgui bsan shuu. tuuniig bitgii gomdoogooroi. bi unshih durtain. kk
Дадлын чухал зөвлөмө өгсөнд баярлалаа
Post a Comment