Thursday, April 12, 2007

Амьдралын тvvх

Саяхан нэг найзтайгаа дэвэн дэлхийн сонин хачин хєєрєлдєн баахан буу халж суув. Найз маань надад нэг амьдралын тvvх ярьж єгсєн юм. Єрєвдмєєр ч юм шиг гунигтай ч юм шиг энэ тvvхийг та бvхэнтэй хуваалцахыг хvслээ.
Тvvх ингэж эхэлнэ. Эртээ урьдын цагт юм гэнэ. Гэхдээ энэ цагийн эхэнд юм байх. Хотын захын арван жилийн нэгэн сургуульд хос хоёр аз жаргалтай нь аргагvй хамтдаа суралцдаг байжээ. Хэн хэн нь ядруухан гэр бvлээс гаралтай хос хоёрт ирээдvйдээ итгэх дvvрэн итгэл, vнэнч ариун хайр дурлал л байлаа. Бvтэн хоёр жил хамтын гэрэлт ирээдvйгээ мєрєєдсєний эцэст хос хоёр арваа тєгсєж амьдрал гэдэг их далай руу шунган оров. Залуу нь бага зэрэг танхайдуу боловч сэтгэл сайтай, гарын дvйтэй, хєдєлмєрч нэгэн. Харин охин нь арван жилийн турш онц сурж, олимпиад алгасахгvй орж байв. Арав тєгсєєд охин ч ядах юмгvй улсын нэртэй сургуульд ороод авав. Хархvv хичээл сурлага гэж сvрхий шамдаж яваагvй нэгэн болохоор хамаатан садны татлаагаар нэг хувийн сургуульд орлоо. Гэтэл гэнэтхэн мань хоёрыг их сургуульд ороод удаагvй байхад охины аав хvндээр євдєж нас барах нь тэр. Ганц муу ээж нь нялх нойтон олон дvvгийнх нь хажууд охиныхоо сургалтын тєлбєрийг яаж олохоо мэдэхгvй байгааг харсан охин сургуулиа хаяж ажил хийх бодол тєрєв. Мэдээж хайртай хархvv нь vvнийг яавч зєвшєєрєхгvй. Мань эр єєрєє сургуульд сурсан сураагvй ялгаа юу байна гэсэн шvv юм бодон сургуулиа хаяж ажил хийж эхлэв. Гарын дvйтэй хєдєлмєрч зан нь ажил дээр харин ч хэрэг болж мужааны цехэд хийснээрээ хєєрхєн хэдэн цаас болгоод байв. Энэ мєнгєєрєє найз охиныхоо сургалтын тєлбєрийг дааж цаана нь жаахан илvv гарах авч ирээдvйн амьдрал зохиочих гэрэл гэгээ харагдсангvй. Хvн шиг амьдаръя гэвэл боловсрол нимгэн ар гэрийн татлаа тvтлээгvй тvvнд хоёр л зам vлджээ. Нэг нь хулгай хийж их мєнгє олох эсвэл Солонгос руу гарч хараар ажиллах. Залуу хоёр дахийг нь сонгов. Харин ч виза энэ тэр нь санасныг бодвол амархан бvтэж амраг хоёр маань хагацлын нулимс, эргэн уулзах ерєєлтэйгээр нэг л єдєр салах болов. Залуу ч гуулин улсад морь нохой мэт зvтгэн хєєрхєн хэдэн цаас хурааж хэсгийг нь гэр лvvгээ хэсгийг нь найз охиндоо явуулан єєрєє бас хэдийг хураасаар байв. Охин ч зvгээр суусангvй. Дэлгvvрийн худалдагчаас эхлэн янз бvрийн ажил хийж их сургуулийн дєрвєн жилийг хvний гар харсангvй онц дvнтэй тєгсєж чадав. Сургуулиа тєгсєєд охин хувийн компанид ажиллахын зэрэгцээ магистартаа сурна. Угийн хатуу ширvvн амьдрал vзсэн дайчин нэгэн болохоор ямагт хажуугаар нь єєрийгєє боловсруулж хэл ус vзэн хєгжvvлсээр байв. Магистраа тєгсєн нэртэй компанид ажилд орон цагаан захтнуудын нэг болов. Тэгтэл нэг л єдєр тэнгэрээс хур буух шиг хайртай хархvv нь очлоо гэж утсаар яриад юу юугvй хvрээд ирэх нь тэр. Хархvv ямар ч гэсэн хоёр єрєє байрны мєнгє хийсэн учир бусдыг нь монголд очоод олчих байх гэсэн бодолтойгоор ийнхvv харьжээ. Жаргалтай залуу хос ч шинэ байр худалдаж аван сар гаран аз жаргалд умбав. Даанч...
Хоёр ч дээд сургууль дvvргэж Англи хэлийг гаргууд эзэмшин том компанид алба хаах болсон охин аравдугаар ангийн боловсролтой, хар хvчний ажлаас єєр юм хийж vзээгvй залуутай цугтаа удаан тэсэхгvйгээ мэдэрч эхлэв. Гэрт нь хэрvvл тэмцэл байнга єрнєх болж аз жаргал нь яваандаа гай гамшиг болон хувирав. Удаан тэссэнгvй охин ч хаяад явж залуу ч архинд орж. Багын балмад зан нь эргээд ирсэн залуу хамаг л мєнгєєрєє гутран архи ууж энд тэнд зодоон vvсгэж явах болов. Багадаа гудамжны атман хийж явахдаа сурсан ганц зvйл болох нэг амьсгаагаар хоёр ч хvн зэрэг зодчих чадвар, эрvvл чийрэг бие хаа одоо л жинхэнэ хэргээ vзvvлж гарав. Хvсэл мєрєєдєл бvхэн нь орхин одсон залуу хайртай хvндээ уур гомдлоо тайлчихаж чадахгvй дэмий л архи уун хавийн амьтанд агсамнаж єгнє. Ийм нэгэн агсамналын vр дvнд мань эр одоо нэг хvнд хутга зоож нэг хvнийг ноцтой бэртээсэн хэргээр аавынд суугаа. Залуу энэ зун суллагдах юм гэнэ билээ. Найзтай маань гэмгvй сайхан vерхэж байсан болохоор нєгєєх нь яаж амьдралд нь залгуулъя даа гэж гайхан надтай энэ бvхнийг ярьсан юм. Нарсанд удаад бодвол бvр ч хулигаан болоо биз. Дээрээс нь боловсролгvй, шорон орон дамжсан хvнийг ямар тэнэг нь ажилд аваа аж даа. Буцаад Солонгос цєлье гэхээр виза бvтэх магадлал энэ удаад тэнгэрээс од шvvрэхтэй адил. Ядаж байхад муу ээж нь єнгєрч, аавынх нь бие хvндхэн байгаа гэнэ. Архичин хэдэн ах нар нь дvvдээ нэрмээс болно уу гэхээс нэмэр болох шинж байхгvй... Яана даа гэж толгой сэгсрэх муу найзынхаа сайхан сэтгэлийг биширч энэ тvvхийг бичлээ.
Иймэрхvv амьдралын тvvх бидний дунд хар мянгаараа байгаа байх. Зарим нь vvнээс ч эмгэнэлтэй тєгсєж буй биз. Тэртэй тэргvй санаа сэтгэл нийлэхгvй дэмий л цаашдаа зовох учир хаяад явсан охиныг ч буруутгалтай биш. Сэтгэлийн хєєрлєє барьж чадаагvй залууг ч буруутгах хэцvv. Амьдралынх нь зорилго болсон хайртай хvн нь хаяад явахад єєрєє зєвхєн тvvний дээшээ гарах гишгvvр болон vлдсэнээ мэдвэл хэн ч гэсэн ингэж дєвчигнєх л байсан байх. Харин миний хувьд энэ тvvхээс нэг л зvйлийг сайн ойлгож авсан. Хэзээ ч єєрєєсєє илvvгээр єрєєл бусдыг хайрлах хэрэггvй юм байна гэж...

41 comments:

tumee 33 said...

bi bol ter ohind ch buruu ugmoor sanagdchihlaa.tusluulj demjuulj avchihaad zugeer neg tulheed hayachihdag...hun muutai l yum.Tiim l surhii tsagaan zahtai bolson yum bol,hund surguulid surch bolovsrohod nas hyazgaargui gedgiim chiny ooroo ajillaad zaluu ny surahad yaagaad bolohgui gej,tiim uu.sain bodoh yum bol oor olon songolt ch baij boloh yum shigee. Zaluu ny ch gesen tiimhen yumand uvdug suhurch,arhi uuj,,,enee teree geed setgeliin tenheegui oodgui l bna..hun zovlong daadag,jargal daadaggui gedeg biz dee.Buruug,yaduu zuduu ruu,tuhain niigmiin togtoltsoo ruu chiheh yum bol yuu ch oorchlogdohgui bh...yamar ch hund amidraliin zorilgo gedeg ih chuhal yum shigee...zorilgotoi,tuuniihee tuloo temtsej chaddag bol,yadarch yavah tsag bhad,yadarch zutgesniihee ur dung uzeh tsag ch baij l taarmaar yum...za za baahan nomchirhoj orhiloo.

byambaa said...

bi bas tesehgui neg ug nemchihey.
er humuus yagaad zovlon berhhsheel tohioldohoor arhiar tuuniigee tailah gedgiig yostoti oilgodoggui yum. harin ch ulam hicheeh heregtei yuman deer arhi uugaad bdg ni sonin. harin ter huuhen ni mongonii gachaal, aavaasaa hagtslaa geed arhind oroogui l bgaa biz dee. harin ch zaluugaa "ashiglaad" suraad avsan bhad. ter zaluu ch gesen huuhniigee "ashiglaad" suraad avah heregtei bsiim.
ter huuhen ch gesen hunii mongoor surch surchihaad odoo ooriinhoo mongoor hairtai zaluugaa surgaj bolno sh dee.

Anonymous said...

Hmm, sonin tuuh baina.
Minii bodloor neg zug ruu harj, hamtdaa urgaj, osoj chadaagui hoyulaa buruutai.

Жаагий said...

Хэзээ ч өөрөөсөө илүүгээр өрөөл бусдыг хайрлах хэрэггүй гэсэн үгийн тухайд нэг үг хэлий. Энэ үг хүн бүхэнд хамаарахгүй л болуу. Энэ эмэгтэйн хувьд тэр сайхан хайрыг дааж чадаагүй нь харамсалтай. Энэ байтугай их зовлонг даваад үхтлээ хамт амьдарсан хүмүүс амьдрал дээр зөндөө бий.

Chariote said...

balai yum. tsaashid amidarj boloh blguidee

Anonymous said...

Hoyor yortontsiin ogtloltsolyn ba ogloltsooguin talbain tentsver aldagdjee.

Tegshee said...

hhnnn, yostoi muuhai gunigtai tuuh bainaaaa,hend ni ch buruu oghov dee. er ni ger bul salahad bolovsroliin zoroo ih nolootei baidag baihaaa. tegeed bas emegtei ni iluu bolovsroltoi baival tegeed l er ni budaa gesen ug dee...

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Хоёр ертөнцийн огтлолцлын ба огтлолцоогүйн талбайн тэнцвэр алдагдлаа гэж үхсэнээ яриад байгаам бол? хэхэхэ
Нээрээ математик хэт үзэхээр ингээд бүх зүйлийг тоогоор тайлбарлах гээд дайрчдаг гарууд биш шүү. Буруу ч юм биш л дээ, гэхдээ энэ ертөнц чинь их олон хэмжээст юм болохоороо бүх зүйл тоогоор хэмжихэд надад арай л хүндэвтэр санагдаад байдым. Тэр талбайн хэмжээн тэнцвэр алдагдсаныг яриад байгаа нөхөр бол жинхэнэ ориг шалгуур гаргаж байгааг би энд онцлон хэлэе.
Тэр яахав, бүсгүйдээ үнэхээр учиргүй их хайртай бол түүнийгээ боловсролтой соёлтой болоход нь хувь нэмрээ оруулж бас байр сав авч өгч чадсандаа мань залуу уул нь баярлах ёстой байхгүй юу. Үүнээс гадна учир юунд түүнтэйгээ таарахгүй байна гэдгээ ухаараад боломжийн хэрээр эрдэм номын мөр хөөж өөрийгөө алт болговол эхнэр нь ч гэсэн юу гэж хаяж явах вэ дээ. Нэгэнт тэгж чадахгүй бол тэр их стресс-г архинаас өөрөөр гаргах зам Монголд тэр болгон бий билүү?
Архи уугаад байгааг нь би буруутгахгүй ээ. Гэхдээ мөнгөө дуусахаар муу явахаас сайн үх гэж нэг байдгийг санах хэрэгтэй гэж бодож байна. Үхдэггүй юмаа гэхэд бусдад дараа болохгүй л амьдрах хэрэгтэй байх даа. Хамгийн гол нь амьдарлын зорилгоо дахин тодорхойлохгүй бол амьд яваад юу хийнэ...
Миний бодлоор энэ сайхан түүхийн гуниг дагуулах шалтгаан нь тэр залуугийн Солонгос явсанд л байгаа юм. Учир нь Солонгост махаа зулгааж зовж байгааг нь тэр бүсгүй Монголоос яаж мэдэх вэ дээ. Мэдсэн ч impact нь тийм өндөр байж чадахгүй тул тэр залууг тийм сайн ойлгохгүй. Монголдоо мужааны цехд хөлс баастайгаа ноцолдоод төлбөрийг нь төлөөд хааяа нэг хоолонд оруулчаад байсан бол тэр хоёр өдийд байрны мөнгө байхгүй ч гэсэн хамтдаа л байх байсан болов уу. Ингэж бодохын учир нь бид нар өөрсдөөсөө хол байгаа зүйлд тийм их санаа зовдоггүй. Африк-т хүүхдүүд мянга мянгаараа л үхэцгээж байна. Тэдний талаар бид ёстой ганц секунд ч бодохгүй. Бодсон ч бид нарт уй гашуудлын сэтгэгдэл төрүүлж чадахгүй. Гэтэл бидний хамаатай садны аль эсвэл ойр дотны маань хүн өнхрөөд өгвөл ямар их сэтгэлийн зовиуртай байдгийг мэднэ шүү дээ. Тэгэхээр ирээдүйд хамтдаа амьдарна л гэж бодож байсан бол салах ёсгүй л байсан юм. Буруу л стретиги хэрэглэж дөө хөөрхий.
Өнгөрсөн зун наадмын өмнө хүүхдийн хорих ангиас богоон богооноор нь (галт тэргээр нь) хүүхдүүдийг өршөөж сулласан. Үүний дараагаар сэтгүүлчид очиод тэднээс ярилцлага авч байхыг нь зурагтаар би харсан билээ. Ихэнх хүүхдүүд хивс ээрэх эсвэл оёдол гэх мэт энгийн чадвар эмшсэн юм гэнэ. Ихэнх нь хивсчин, оёдолчин болно гэж яриж байхыг нь сонсоод ийм ажилууд өнөөдөр зах зээл дээр байсан ч олдоход туйлын бэрх тул одоо тэд нар юугаа хийж амь зууна даа гэж бодон өрөвдөж л байлаа. Баклаверын дипломтой би хүртэл амьдарлын зорилгоо тодорхойлж амжаагүй байхад араваа төгсөөгүй тэр хоригдлуудын толгойд юу боддог бол гэхээс нүдэнд нулимс хурах гээд дургүй хүргэж байв. Ай хөөрхий амьдрал ч амар биш дэг шүү.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Аан бас нэг юм хэлэхээ мартчихаж. Миний бодлоор бол өөрийгөө хайрлаж чадахгүй хүмүүс өрөөлийг хайрлаж бас чадахгүй л болов уу. Энд хайрлана гэдгээр би Ромио Жулет-н хайр шиг тийм ухагдахууныг яриагүй байна. Учир нь тийм ухагдахуун амьдрал байж чадахгүй гэж боддог. Гэхдээ өөрийгөө хайрлаж байна гээд бөөцийлөөд бусдыгаа буруутгаад байж бас боломгүй. За хө, энэ зөвхөн миний бодол шүү.
Амжилт анд минь,
Конфи

Anonymous said...

Ooriigoo hairlaj chadahgui hun orooliig hairlaj chadahgui gedegtei sanal neg baina.
Minii bodloor ihenh buruu ter oxind bgaa met. Zaluu gyn zorilgo bol todorhoi bsan, hairtai busguigee surgah, mungu tsugluulah, ireeduid hamt amidrah ...geh met.
Ter busgui ene zaluu bhgui bsan bol surch chadah bsan bolov uu? Ene talaar ter oxin bas ergej bodoh l heregtei bsan. Hedii hoyr tald bsan ch ireeduid hamt amidrana gedgee ug ni hoyulaa tootsoolj , beltgeltei bh yostoi bsan bolov uu.

Anonymous said...

Uhel gesnees hunii setgel oyun l uhel bodogduuldaggui shuu dee. Uhel bodit bolovch hol baina gej sanadag. Bidnii hen ni ch ene udshiig hurtel amid baina gej batalgaa gargaj chadahgui , teheer uhliin nuhtsultei haritsaj surah heregtei bolov uu.

Anonymous said...

Uzeg tsaas hoeroor nuhur hiij amidar
Ueiin olon nuhduur tushig hiij amidar
Tolgoi uhaan hoeroor nuudel hiij amidar
Toolgui orhison negniig ergej hartal amidar
...
Hunii amidrald tohoildoh olon shalguurt zarim neg ni amarhan unaad uguh ymaa.. Unahad ni ergen toirniih ni humuus magadgui naiz gej bodjiison humuus ni iheehen nuluuldug baih. Aldsan bol ter aldaagaa dahin dawtahgui amidrah ni chuhal. Ter zaluug gerelt ireedui ugtaasai. Zuwhun uuriinh ni amidral gedgiig oilgoosoi. Ter ohin bol uurinhuu l amidraliig songoson. Bugdiig uuriinhuu hucheer l olj awsan baharhaltai sanagdaj baina. Ene minii bodol.

A.Амарсайхан said...

Одоо харин бүсгүй залуугаа тэтгэж, сургуульд сургах цаг иржээ.
Өөрийнх нь төлөө сургууль боловсролоо золиосолсон хүний өмнө сөгдөж мөргөж байгаад ч болов эвлэрэх ухаан тэр бүсгүйд алга гэж үү?
Хүүхний төлөө сургуулиа хаяж, хэдэн жилээр тэжээж тэтгэж байгаа залууд нинжин сэтгэлийн хугархай ч атугай байж л таараа. Бүсгүй л харин жинхэнэ "цагаан захтан" араатан болж хувирч дээ.

Anonymous said...

Uzeg tsaas hoeroor nuhur hiij amidar
Ueiin olon nuhduur tushig hiij amidar
Tolgoi uhaan hoeroor nuudel hiij amidar
Toolgui orhison negniig ergej hartal amidar
...
Hunii amidrald tohoildoh olon shalguurt zarim neg ni amarhan unaad uguh ymaa.. Unahad ni ergen toirniih ni humuus magadgui naiz gej bodjiison humuus ni iheehen nuluuldug baih. Aldsan bol ter aldaagaa dahin dawtahgui amidrah ni chuhal. Ter zaluug gerelt ireedui ugtaasai. Zuwhun uuriinh ni amidral gedgiig oilgoosoi. Ter ohin bol uurinhuu l amidraliig songoson. Bugdiig uuriinhuu hucheer l olj awsan baharhaltai sanagdaj baina. Ene minii bodol.
===================================
niigmiin buh gishuud hoorondoo hamaaraltai baital huurmag, huivguulga edriig delgeruuleed bval niigmiin gishuudiin aj amidral, ireeduin uil ajillagaand hereg boloh bolov uu daa? Niigmiin ev ey ni itgel deer tulguurladag shuu dee. Tuunees gadna niigmiin buh gishuudiig huvi hun 4 hesegt huvaaj oor ooroor haritsdag.

Anonymous said...

zio K,.. hair setgel ni horson yum boluudaa, hynd yuu ch tohioldoj bolno, yaaaj ch onhorch uruudaj hynd hetsyy bdald orj bolno, tegleee geed amidral duuschihgyi shyy dee, hyn zodoj hyree talj arhi uuj agsam tavij yavah hereggyi l bsan yum, gele geed odoo ch yuu ch duusaagyi bna, ter hedii olon muu buruu zurshiltai bgaa ch uhaan l bval ER HYN DOLOO DORDOJ NAIM SEHNE shyy dee, boloogyi e, amidral dongoj ehelj bna, 40 hyrch amidraliin taatai yneriig jinkhene utgaar ni medrene shyy dee, odoo zgr l zgr l neg shaldar buldar hyyhdiin togloom shig zamaar yavjiigaa ni ene bhq yu daa, oodrog tsoglog bgaad ooriigoo zasaad avchih hergtei dee, ynendee bol SAID ch bolj medii shde, ene saihan zaluu,..

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Конфи зүгээр хариултууд өгсөн байна. Мэдээж энэ түүх өнөөдөр бидний хажууханд явагдаж л байна, энэ хэвээрээ байгаад л байвал байж л байна. Азийн ихэнх оронд эрчүүдийг өндөр боловсролтой болгох дээр санаа их тавьдаг харагддаг юм. За жендерийн асуудал үүсчих вий, гэхдээ л бодоод байхнаа imbalance үүсчихээд энэ нийгэм маань сөхөрчих гээд байгаа юм бусуу?

М.Огоо said...

Comment uldeesen buh hund bayarlalaa. Confi chi shuu. Manaihnii neg gol aldaad bgaa aldaa er hun yah ve bolno geed zaluusaa bolovsrolgui orhiod ohiduudaa surgaad bh shig bgaan. Ganz ene ch bish mongold odoo deed bolovsroltoi single ohiduudiin buten sureg bna sh dee. Bolovsroltoi zaluu oldohgui bna gej gomdoj taviad l. Ted nariin ireedui ni asar burheg. Neg bol hujaa neg bol korea songolt l bolno biz dee. Za za medehgui burj bj ohiduudiin durgui hurgeh ni :)

Anonymous said...

About Re-evaluation Counseling
===============================

Re-evaluation Counseling is a process whereby people of all ages and of all backgrounds can learn how to exchange effective help with each other in order to free themselves from the effects of past distress experiences.

Re-evaluation Counseling theory provides a model of what a human being can be like in the area of his/her interaction with other human beings and his/her environment. The theory assumes that everyone is born with tremendous intellectual potential, natural zest, and lovingness, but that these qualities have become blocked and obscured in adults as the result of accumulated distress experiences (fear, hurt, loss, pain, anger, embarrassment, etc.) which begin early in our lives.

Any young person would recover from such distress spontaneously by use of the natural process of emotional discharge (crying, trembling, raging, laughing, etc.). However, this natural process is usually interfered with by well-meaning people ("Don't cry," "Be a big boy," etc.) who erroneously equate the emotional discharge (the healing of the hurt) with the hurt itself.

When adequate emotional discharge can take place, the person is freed from the rigid pattern of behavior and feeling left by the hurt. The basic loving, cooperative, intelligent, and zestful nature is then free to operate. Such a person will tend to be more effective in looking out for his or her own interests and the interests of others, and will be more capable of acting successfully against injustice.

In recovering and using the natural discharge process, two people take turns counseling and being counseled. The one acting as the counselor listens, draws the other out and permits, encourages, and assists emotional discharge. The one acting as client talks and discharges and re-evaluates. With experience and increased confidence and trust in each other, the process works better and better.

Anonymous said...

yamar niigemd amidrahiig huseed bgaa yum be? !!!

Anonymous said...

ene talaar OTgonpurew neg niitlel bicheed sanal asuulga yavuulaach !!! Please !

Anonymous said...

Хvvхэнд харагдах нуруу минь
Нум шиг бєгтєр ч яамай
Хvнд хэлсэн vгс маань
Cум шиг шулуун байгаасай...
:)

Anonymous said...

ohin zaluugaa uudni tatah heregtei baisan baih. gehdee ter ni tiim cvh amar bish. Yer ni hol udaan baisan hosuud yaach baisan 2 uur bodoltoi bolchihdog bololtoi. 2 uur orchind tulgarch asuudluud ni 2 uur. shiidwerlej arguud ni uur ni. Minii uuriin turshlagaas helehed ger buldee geed hamagaa zoliod uuruusuu haramlaad zowj huraasan. Bas buun buun hashigdmal baidald stressdej baisniig maani ehner bieer amsaagui bolohoor sain oilgodoggui. Yer ni tegeed ternii talaar ih yriwal suuldee harin ch uuuruu hund baidald orj medeheer baidag

Anonymous said...

eregtei humuusiig hargis gedeg ch unen hereg deeree emegteichuud hamaagui hargis mun emegtei humuusiig saihan setgeltei gedeg ch eregteichuud havigui zuulen shuudee. :)

Anonymous said...

eregteichuud maan bolovsrohgui bol emegteichuudiinhee omno sharaa bolj duusah ni bna shtee. :D

Anonymous said...

2004 ond end tugssun 38 mongol oyutnii 28 ni emegtei bsan gej bodohoor l... ai ai yaaa... erchuud maani negiig tungaaj hoyriig bodoh tsag boljee.

Anonymous said...

2006 ond bas emegteichuud terguuljee. :D

Anonymous said...

bi gaihaj baina shuu, noxod oo !

Anonymous said...

yund ter ve naizaa?

Boogii said...

Ene asuudal deer ihenh n ter eregteig setgeliin tenheegui geh zerger buruutgasan bh yum. Nadaa bol yag ene bichleg deerees dugnehed ter ohin mash ih buruutai sanagdaj bn. Ter ohin uneheer l tiim medleg bolovsrol n tegshirsen uhamsartai hun bsan bol tiim hunii unergui zan gargahgui l bsan bhdaa. Hichneen 2 uur gazar bsan ch gelee hun uuriinh n tuluu tegej ih hicheej bhad yaj ch bodson gesen ergeed hairtai bish yuma gehed talarhah setgeleer saihan handaj bloh l bsan. Tegeed huniig arhi dars uugaad, agsam sogtuu taviad yavj bhad n uhaantai l bsan bol ter baidlaas n tataj gargaj bolno doo. Medeej ter ohinii ugend bol henees ch iluu oroh bsan. Uuriinh n amidraliig bii bolgoj ugsun hun shudee. Herev ter zaluu bgaagui bol odiid yu hiigeed ch yahav bsiin bilee.
Hun hen negnii baidald dugnelt hiihdee herev bi tiim bsan, esvel nmaig tegsen bol yah ve gej uuriiguu orluulj bodoh bh heregtei. Tegeed bodood uzeheer ter zaluu arhi uuj gutrah n barag medeejiin asuudal shdee. Tegeed deerees n eregteichuud jahan setgeliin tenhee muutai bdag daa.
Gehdee bas neg uur talaas harj boloh yum. Ter yu ve gehleer ter 2 tsug amidarch bh yavtsad yag yu boldog bsniig hen ch mdehguishde. Magadgui ter zaluu n naiz ohinoo hol deer n bosgosondoo bardaad yaj ch aashildag bsan yum bilee. Chi mini huchind iim yavj bgaa geed l yanz bureer daramtaldag ch bsan bj boloh. Hairtai hirnee, hairtai hundee gar hureed bdag sonin humuus bdagshdee. Tiim yum bolson bhiig uguisgeh argagui. Herev tiim bol orhiod yavsan n deershd. Nasara daramtluulj amidraltai bishde. Hun hutgalj, zodoon hiij bhiig bodvol yah argagui bolomsrol nimgen, uhamsar doriog n haruulj l bnda. Haramsaltai hereg...

Anonymous said...

ene uneheer muuhai tuuh bnaa, ter emegtei yostoi muuhai hun bn, bi l lav tegj chadahgui ter hichneen bolovsrolgui ch gesen minii toloo l iim bolson shuudee gej bodhoor ooriigoo huchleed ch boltugai hamtdaa amidraad, avchirsan mongoor ni tuuniig ooriig ni surgah bsan. gehdee bas boogii-n heldeg ch bas unen shuu, hervee ter eregtei ter emegteig daramtlaad bsan bol yah ve gej....
ene bas boduushtai l hereg yumiig dandaa neg talaas ni harah ih oroosgol shuudee. yor ni hun ooriin haritsaj bga yor ni ergen toirnii humuusiin orond bsan bol bi yah bsan boloo gej neg orond ni taviad bodoj bh ni deer sanagddag. ingeh ni daraa haramsah zuilgui blgana gej naidaj bn

Anonymous said...

Ийм болохоор нь охидуудад итгэхэд хэцүү байдаг юм.
Ингэхэд хайр гэж юу юм бэ?

Anonymous said...

Doorh link-eer orj sonirhooroi:
http://mongolian-agloco.blogspot.com/

Оюунбодол said...

ene bichlegiig, bas end bga comment-uudiig ter 2-t, yalanguya ter emegteid n unshuulchuul te, hehe. ter emegtei l odoo neg yum bodoj, hiih heregtei bh da.

Эрхэс said...

Хн, уур бухимдал, гомдол, бүх юм давхцан давчидаад үнэхээр сонин болчихлоо, энэ түүхийг уншисан чинь.
Нэг найзын маань хэлдэг Хүн гэдэг хүн л байдаг шүү дээ гэдэг үг санаанд орж байна.
Үнэхээр хэлэх үг олдохгүй юм.
Хн

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Хамаа, амид уу?

Anonymous said...

Ogoo zov setgej baina. Bi ch bas tegj oilgoson. Sanaa zovoltgui zalyy surdagaa surchihsan odoo sanaa amar shine amidral zohiogood, oorig ni zov yosoor hairlaj chadah tiim huntei uchrah heregtei. ter negen busguid nasan turshda gomdoj yavah baih, gevch ter bol tsag zuurin asuudal, saihan ehner sain hani ni ur huuhed toruulj ogch amidraliin utga uchir ni bolj yavna. ter songolt bol tsagaan zahtan bolson busguin songolt magad hoich uyed ni adil zuil tohioldoj medne.
what goes around comes around gej unen ug shuu. gehde ali ali ni hussen, sanagalzsan od buhnee olj avch setgel shuluun taivan saikhan amidraasai gej. saikhan oguulel huvaaltssan uhaalag ogoo-do bayarlav gj.

Өнөрбат.Х said...

Уучлаарай дээр хүмүүсийн бичсэн санал бодлыг уншсангүй шууд надад төрсөн бодлоо бичлээ.
Энэ бичсэн зүйл бол үнэхээр одоо Монголын эмгэнэл болоод байгаа зүйлсийн нэг талыг хөндсөн юм шиг. Учир юун гэвэл гадаад болон дотоодын олон зохиолуудад хүний амьдралын олон олон зуун жилийн гунигт хайр дурлал, үйл гүйцэлдэх хүсэл мөрөөдлийг олноор буулгасан байдаг. Тэгэхээр тэдгээр нь нэг их цоо шинэ зүйл биш, бидний эцэг, өвгөд, хөгшчүүл ер нь хүн төрөлхтөн дайраад өнгөрсөн, ирээдүйд байх л зүйл юм шиг. Жишээ нь: Дээр бичсэн зүйлийг Охин нь гадагшаа сурахаар яваад залуу нь Монголдоо үлдээд мөнгө олохын төлөө зүтгэсэн байг л дээ. Тэгээд охин нь Монголдоо ирээд дээр бичсэн шигээ үргэлжилээд гунигтайгаар дуусаг л дээ. Тэгвэл надад л лав Монголынхоо хувьд бодвол гүн эмзэглэх зүйл биш, бид нар тийм олуулаа гадагшаа сургуульд явж байгаа биш, ном зохиолд гардаг шиг хүмүүсийн амьдралд хэвийн тохиолддог зүйл л гэж бодно. Харин хэвийн биш ХЭРЭЭС ХЭТЭРСЭН зүйл болоод байгаа нь Гуулин улсад очиж ажиллах явдал болоод байгаа юм шиг. Энэ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН зүйлээс чинь болоод Монголд маань ХЭРЭЭСЭЭС хэтэрсэн гуниг, хагацал, өнчрөл, эцэг эхээ хайсан хүүхдийн өмөлзсөн харц, сэтгэл дундуур амьдрал, сэтгэлийн хоосон орон зай ихээр бий болоод байгаа юм биш үү?

Хэдийгээр Монголдоо хулгай хийхгүйн тулд гэсэн бодлоор ч юм уу ямар ч байсан харь оронд ажлаад Монгол уруугаа мөнгө явуулаад гэр бүлээ, өөрийгөө материаллаг талаасаа нэг их дутагдагдаад байхааргүй өнөө маргаашийг өнгөрүүлж байна л даа.
Нөхрийнхөө явуулсан мөнгөөр өөрийгөө болон хүүхдүүдээ боломжийн хувцаслаад төлбөртэй, чанартай сайн сургууль, цэцэрлэгт явуулаад бусдаас сайхан жаргалтай амьдраад байгаа юм шиг.... Энэ бол сайн хэрэг. Гэтэл эцгийн хайр, хатуу мөртлөө үнэн үг, аавын гарын алган боов, хангай шиг нөмөр нөөлөг, эхнэрээ хайрлах ханий хайр, мөнгөний төлөө гаргуунд нь хаясан эрүүл, мэндийг тэр явуулаад байгаа их мөнгө нь хэзээ ч орлож чадахгүй дээ.
Миний мэдэхээр анхныхаа хүүхдийг гарсны дараахан удалгүй 90 ээд онд Солонгост ажиллахаар явсан олон найзууд, хамаатан саднаа мэднэ. Нэг зураг заагаад энэ миний аав гэдэг, хаяа интернэт утсаар холбогдохоос цаашгүй. Боломжтой зарим нь бол жилдээ нэг очно, бараг үгүйдээ.
Одоо хүүхдүүд нь сургуульд орцгоосон зарим нь дөрөв таван настай байсан бол хүнтэй суугаад хүүхэдтэй болцгоосон. Гэтэл нөхөр нь эцэг болж бүрэн амжаагүй яваад өвөө болсон ч хэд бор юмны төлөө зүтгэсээр л байгаа. Дайнд нөхрөө хүлээсэн эхнэр, ааваа хүлээсэн хүүхдүүд, үрээ хүлээсэн эх шиг надад аймаар санагддаг. Мөнгөнөөс илүү эцгийн хайр, ханийн нөмөр нөөлөг ямар их хэрэгтэй байгаа бол? Тэд ч өөрсдөө тэрийгээ сайн мэдрэхгүй, бид ч гаднаас хараад бүр мэдэхгүй. Нэг л өдөр тэр ажиллахаар явсан эцэг, эх нь ирцгээх байлгүй. Зарим нь ч ирж чадахгүй тэндээ дуусцгааж байгаа тохиолдол байгаа. Ямар ч байсан ямар их хайр сэтгэл, эрүүл мэнд, ханийн халамж, сэтгэлээрээ сольж байж ирнэ дээ.
Ирсэн хойноо нэг ижил цэгээс гараад удалгүй эрс тэрс өөр өөрийн амьдралын замаар удаан явсан явсан эхнэр нөхөр, гэр бүл эргээд нэгэн цэгт хүчээр амьдрах нь бүгдэд нь биш юмаа гэхэд дээр бичсэн шиг нэлээд олон тохиолдолд зөрчилдөөн үүсгэх биз. Ухаан ороогүй байхад нь эцэг нь хараар ажиллахаар явсан хүүхдүүд эцгийн хайрыг мэдрээгүй байтал өөрсдөө эцэг болж байна ш дээ.
Тэр их зөрчилдөөн бол Монголын зөрчилдөөн, тэр их алдагдсан хайр, сэтгэлийн орон зай Монголын маань нэг эмгэнэл юм биш үү

Эцэггүй хүүхдийн цээж том
Эхгүй хүүхдийн бөгс том гэдэг нэгэн үг эцэст нь санаанд орлоо.

Дээр бичсэн эмгэнэл Монголын маань одоогийн хөгжилтэй зайлшгүй холбоотой. Бид нар хэдэн зуун арван саяулаа биш, цөөхүүлээ…. Монголчууд бид энэ эмгэнэлт байдлаасаа гарах нь гарч л таараа.
Харин хэзээ вэ, бид хүлээгээд суух уу? Хэн нэг ирж биднийг гаргаж өгөх үү?

Foreign language said...

Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.

http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html

XAC said...

Харин тэгдэг юм аа. Өнөө цагийн бүсгүйчүүд яг энэ мэтээр өөр хүний тус дэмээр амьдралд хөл тавьж орчихоод орсон хойноо байгаадаа сэтгэл ханалгүй анхлан өөрт нь тус дэм болж амьдралыг нь залгуулсан хүнийг хаядаг муу зуршилтай болжээ харамсалтай нь. Уг нь хүн байгаадаа сэтгэл ханалгүй урагш тэмүүлэх нь түмэн зөв. Гэхдээ энэ мэтээр байгаа даа сэтгэл ханахгүй байна гэдэг ч сайны тэмдэг ч биш байхаа. Уг нь би тэр залууг бодоход амьдралтай боловсролтой ажилтай төрөлтэй хүн. Гэтэл миний анхнй амьдрал бүтээгүй л юм даа. Хожимоо бодоод байхад миний хийсэн буруу юм нь эхнэрээ өөд татах гэж дэмий оролдож. Гэртээ хоолоо хийж хүүхдээ асраад л хорвоо гэж амьдрал гэж юу байдагийг мэдэхгүй таг харанхуй байсан бол миний амьдрал сүйрэхгүй байж гэж боддог шүү. Их муухайгаар хэллээ л ддээ гэхдээ үнэний хувь байгаа шүү. Хүний тус дэмээр амьдралд хөл тавьсан атлаа "эрчүүд даанч арчаагүй" гэх мэтээр ярьдаг эмэгтэй хүмүүсийг би ойлгодоггүй юм.

khuder said...

"Хоёр ч дээд сургууль дvvргэж Англи хэлийг гаргууд эзэмшин том компанид алба хаах болсон охин аравдугаар ангийн боловсролтой, хар хvчний ажлаас єєр юм хийж vзээгvй залуутай цугтаа удаан тэсэхгvйгээ мэдэрч эхлэв."

энэ өгүүлбэрт учир дутагдал байна. Боловсролтой хүн боловсролгүй хүнтэй амьдарч болохгүй гэсэн юм хаана ч байхгүй. Гол нь сэтгэл. "Бидний level өөр учраас сална" гэж бүсгүй шийдсэн бол ямар юмных нь боловсролтой, гэгээрсэн байх вэ? Улам харалган болжээ. Залуу бүсгүйдээ хайртай учраас түүнийгээ алж чадахгүй бас өөрийгөө ч алж чадахгүй яваа ч юм билүү? Хэн мэдлээ.
Гэхдээ цаг хугацаа залуугийн сэтгэлийг эдгээчихнээ.

Anonymous said...

Энэ бичлэгийг өөр газар тавиж болох уу?