Нэрт сэтгvvлч Томас Фрийдманы олон улсын бестселлэр The world is flat ном монгол хэлнээ хєрвvvлэгдэн гарчээ. Уг номын нээлтийн баяр 2007 оны 6 сарын 15-ны баасан гарагийн 12.00 цагт Улсын тєв номын санд болох гэж байна. Нээлтийн vйл ажиллагаанд олны танил, нэр хvндтэй эрхмтvvд хvрэлцэн ирж номын vзэл санаатай холбоотойгоор сонирхолтой лекц уншиж, оролцогчын дунд чєлєєт мэтгэлцээн єрнvvлэх болно.
“Дэлхий бєєрєнхий биш” номын нээлт, лекц арга хэмжээ
The world is flat хэмээх энэ алдарт ном 1990-ээд оноос єнєєг хvртэл дэлхий ертєнцєд єрнєсєн vйл явдал, бий болсон єєрчлєлт, цаашдын чиг хандлага, даяаршил хэмээгч vзэгдлийн мєн чанар, тэрхvv даяаршилд хvн тєрєлхтєн хэрхэн зохицон амьдрваас зохих тухай зєвлєгєє зэргийг агуулжээ. Даяаршил зєвхєн улс гvрэн, пvvс компаний хvрээнд бус хувь хvн бvрийг хамарч, хувь хvн бvрт тэгш эрхтэй гарааны талбарыг олгож байна гэж уг бvтээлд тайлбарлажээ. Даяаршил нь орчин цагийн мэдээлэл технологи хєгжихийн хэрээр улам эрчээ авч, улс гvрэн, пvvс компани, хувь хvн бvр тvvнтэй хэрхэн хамгийн хурднаар зохицон, зохион байгуулагдаж чаддаг байх, мєн улс тєр, геополитикийн ямар бодлого баримталбаас зохилтойг зохиогч ойлгомжтойгоор, энгийн жишээ татан тайлбарлаж чадсан нь уншигч танд ч таалагдана гэдэгт итгэж байна.
Уг ном нь Монгол хэлээр “Дэлхий бєєрєнхий биш” нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Монгол хэвлэлд зориулсан нээлтийн vйл ажиллагаа 2007 оны 6 дугаар сар 15-ны 12.00 цагт Улсын тєв номын санд эхлэх бєгєєд номын vзэл санаатай холбоотойгоор орчин vеийн эдийн засаг, бизнесийн арга ухаан, технологийн хєгжлийн талаар олонд танигдсан лекторууд vнэ тєлбєргvй лекц уншиж мэтгэлцээн єрнvvлэх болно. Илтгэлvvд:
- Мэдлэгт суурилсан эдийн засаг сэдвээр
- УИХ-ын гишvvн Р.Амаржаргал
- Мэдээллийн технологийн vйлдвэрлэлийг Монголд хєгжvvлэх боломж
- МТ-ийн ЮvЭсАй компаний захирал Ц.Буянцогтоо
- Хурд ба даяаршил сэдвээр
- Удирдлагын академийн багш Б.Энхболд
Мєн энэ vеэр “Дэлхий бєєрєнхий биш” номыг 20%-ын хямдралтайгаар худалдаална.
The world is flat номын тухай
Уг ном 2005 оны 4 сард анхны хэвлэлт нь гарснаас хойш Нью-Йорк Таймс сонины Бестселлерийн жагсаалтанд тасралтгvй зогсож байгаа бєгєєд дэлхийн олон хэлнээ орчуулагдаж, зєвхєн 2006 оны дотор 2 сая хувь борлогдсон байна.
Зохиогчийн тухай
Зохиогч Томас Л. Фрийдман нь эдийн засаг, олон улсын харилцааны сэдвээр бичдэг дэлхийд танигдсан нэртэй сэтгvvлч. Бостон, Йерvсалим, Кайр, Оксфорд зэрэг хотуудад боловсрол эзэмшиж 1981 оноос Нью-Йорк Таймс сонинд ажиллах болсон тэрээр зохиол бvтээлvvдээрээ АНУ-ын vндэсний номын шагнал болон алдарт Пvлитцерийн нэрэмжит шагналыг гурвантаа хvртжээ. Фрийдман Нью-Йорк Таймс сонинд даяаршил болон олон улсын харилцааны сэдвээр асуудал хєндсєн олон арван єгvvлэл нийтлэл тогтмол хэвлvvлдэг тєдийгvй єнєєг хvртэл Ойрхи дорнодын улс орнуудад тvгээмэл сурах бичиг болон ашиглагдсаар байгаа “Бэйрvтээс Йерvсалим хvртэл”, даяаршлын тухай анхны ном болох “Лексvс ба Чидун жимсний мод”, 9 сарын 11-ний vйл явдлаар сэдэвлэсэн “Уртраг ба єргєрєг” номуудыг туурвисан юм.
6 comments:
Mash ih bayarllaa.
Neelten deer uulzatsgaya.
Sain baina yy? Bi Gadaadad suugaa Mongolchuudiin web
hyydas www.orloo.com -n admin Taivan baina. Blog
bichdeg humuustei hamtran ajillah sanaltai baina.
Tiimees tantai maileer holbogdoh huseltei baigaa tul
biden luu service@orloo.com-oor mail bichij hayagaa
uldeevel talarhah baina.
messenger tmt519@yahoo.com
Hundetgesen B. Taivan
neeltiin arga xemjeenii talaar chini netees olj unshlaa. ix saixan bolson yum baina. bayar xvrgie.
amjilt xvsie.
Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах
Номын нээлт их гоё болжээ. Даанч очиж чадсангүй л дээ. Энхрий хайрт эх орондоо сайн оюутан бэлтгэх гэж зүтгэж байгаад /шалгалт авч байлаа/ очиж чадсангүй шүү. Уучлаарай.
Хувьсгалаас гаргаад өгсөн хуваарьтай юмыг яаж ч болсонгүй.
hi, "Delhii booronhii bish"-iig orchuulj hevlesen geluu? Ih saihan zuil hiijee, olon huniii gart hureh boltugai gej yorooye! Ih olon medeeleltei, "goyo" nom shuu. Neeree, zohiogchiin erhiin asuudlaa yaaj shiidsen be? (delgerengui hariult ogohgui ch bsan bolno shuu). nom orchuulah huseltei olon hund heregtei bolvuu gej bodood asuulaa.
Post a Comment