Thursday, December 13, 2007

Та нар муусайн мэдэхгүй л дээ

Та нар муусайн мэдэхгүй л дээ
Танай эндхийн чапати* будаатай харьцуулшгүй

Таана хөмүүлийн амт шингэсэн хоол ямар байдгийг

Талын шаргал наран ядарч байж жаргадаг нутгийг минь

Та нар муусайн мэдэхгүй л дээ

Хөөрхий та нар мэдэхгүй л дээ
Хүн ард нь үгээр биш шүлгээр ярилцдаг нутагт минь
Хөхөө шувуу нь хүртэл та нарын ярианаас уяхан донгоддогийг
Хүлгийн тоосыг нь ч танай эндхийн цагаан шороотой зүйрлэмгүй гэдгийг
Хөөрхий та нар даанч мэдэхгүй л дээ

Наран ургах зүгт арван мянган бээрийн тэртээ*
Нарийн сайн тооцвол экваторын чанх нөгөө талд
Тэнэг наддаа диваажингийн хэлтэрхий болсон
Тэнхээт сайн хүлэг нь цуцахаа мэдэхгүй тэмүүлж байдаг
Тэр газар миний эх орон байдаг гэдгийг
Та нар муусайн даанч мэдэхгүй л дээ

Уудам их талдаа цээж тэнийтэл нэг хашгирах юм сан
Уртын дууныхаа аялгуунд уярч нэг суух юм сан
Ухаант аав ээждээ үнсүүлж нэг эрхлэх юм сан...
Гол нь хүртэл усаар биш хүнээр урсаж байдаг энэ газраас*
Гоожин овогт Мэндсайханы хүү Отгонпүрэв ёсловой...


2007 оны 12 дугаар сар 13

Maharashtra Institute of Technology, Pune


Номын санд хоногийн хорин дөрвөн цагийн 14-г нь өнгөрүүлж байгаа хүн заримдаа уйдаж хийх юм нь олдохгүй гиюүрэн иймэрхүү зүйл бичиж суух юм даа. Нэлээн дээр үед Ц.Чимэддорж гуайн ч бил үү нэгнийх нь “Та нар муусайн мэдэхгүй л дээ” гэсэн шүлэг уншиж байсан нь гэнэт өнөөдөр аманд орж ирээд. Гэхдээ гарчигаас бусдыг нь бол өөрийнхөө бодлоор бичсэн юм шүү. Ойрдоо Энэтхэгүүдийн дээрэлхүү занд шар хөдлөөд хэцүү байна. Монгол гэж хаана байдаг юм л гэнэ, тусгаар тогтносон улс юм уу энэ тэр гэсэн тэнэг асуултуудын хажуугаар зарим нь зөрж өнгөрөхдөө хамраа чимхэн гуншигнасан авиа гаргаж доромжлох нь бүр ч дургүй хүрмээр. Гуйлгачин бацаанууд нь мөнгө нэхээд өгөхгүй болохоор хоёр нүдээ онийлгож шоолчихоод зугтана. Анги дээр самбар хараад сууж байхад урдуур зарим нь гараа савчуулаад чи унтаж байна уу гэж доромжилно. Эд нар шиг ямар 9 давхарын оройг толгойгоо өндийлгөлгүй харчих том нүдтэй төрсөн биш инээгээд л өнгөрч байгаа юм даа. Гэхдээ тэнэг хүмүүстэй тэнэг байдлаар харьцаж доошоо орохгүй гэж гүрийхээр дотроо цухалдаад болохгүй юм. Дэмий л ийм юм бичиж стрессээ тайлж байх вэ дээ.

Дээр *-оор тэмдэглэсэн хэллэгүүдэд тайлбар хийвэл:

*Чапати гэдэг нь Энэтхэгийн үндэсний хоол. Дан гурил зуурч байгаад түлэгдтэл нь хайрсан гамбир

*Гүүгл мап дээрээс харахад миний амьдарч байгаа Пүне хот хүртэл ойролцоогоор 9800 орчим км байсан. Бээр гэдэг уг нь километрээс хамаагүй том хэмжигдэхүүн боловч уран зохиолын халил хийгээд нарийн тооцолгүй авч ашигласан болно.

*Наран ургах зүгт гэдгийг манай эндэхийн цаг Монголынхоос 2.30-аар хоцорч явдаг буюу Пүне хот Улаанбаатраас баруун өмнө зүгт оршдог болохоор тэгж тооцсон болно.

*Миний амьдарч байгаа Махараштра мужийн зан заншил арай ондоо. Гэхдээ миний олж сонссоноор бол одоог хүртэл нэлээдгүй газар нас барсан хүнээ голын усанд үйдэг уламжлал хэвээрээ байдаг юм гэсэн. Ямар сайндаа Ганга мөрөнд үхсэн хүн хөвж байдаг гэсэн яриа гарах вэ дээ

28 comments:

izumi said...

hi.yur ni bol enetexegvvd yamar baidgiin enchee ireed medej awsan.tumen olon xvnees shalgarch garch irsen gesen tiim baigaa yum chini shargarch garch ireegvi naana baigaag ni gadarlaj baina.naaduul chini bid oluulaa shvv gesen bodlogo ix baridag yum baina gej bodson. za za ene bol minii bodol. za tegeed setgeliin tenxeetei zvtgeed baigaarai.bitgii tegeed stressdeed yalagdaad baildaa.!!!^_^

Javkhlan said...

дажгүй болжээ.

Pearle Deppsu said...

Ах бол бичихийг үзүүлж өгсөн байна шд.

Ganzorig said...

haaya neg shaihan shanaa ugchihuj bai l daa dotor ongoigod l yvchihdagiin sh tee yahav john muu nertei l bolno biz tgd yu gej? barij yvsanaas deer shu ylanguya ter untaj bnu ged bga angi der neg saihan bujignulchij neg hesegte l heheh... usreed bagsh irj uulz gene l biz gadaad oyutan ymar buruutah yum bish! chi harin yaj tevchij bnaa? joohon huuhduud bol yahav de ataarhsanda l tgj bgaan dee.. tomchuul ni gesen dee!

Anonymous said...

Монгол төрийн хараа суларч, чих хатуурч, үндэсний аюулгүй байдал сульджээ
(2007-12-14)

-Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын УИХ-ын чуулган дээр хэлсэн үг-

Улсын Их Хурлын эрхэм дарга аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шинэ Засгийн газрын гишүүдийг томилж, бүрэлдэхүүн бүрэн ажиллах боломжийг олгож өгсөнд талархаж байна. Ирэх сонгууль болтол Засгийн газарт цаг хугацаатай уралдан ажиллах шаардлага тулгарлаа. Бид олон зүйл хийж амжихгүй, тийм бололцоо ч байхгүйг хэн хүнгүй ойлгож байна. Гэвч түүхэн цаг үе, Монгол Улсын ирээдүй, үндэсний эрх ашиг биднийг дараах таван алхам даруй хийхийг шаардаж байгаа юм.
Би урьд өмнө огт дуулдаагүй, цоо шинэ алхам санал болгох гээгүй байна. Харин нэгэнт хийгдсэн буюу эхэлсэн боловч дутуу дулимаг болсон, эсвэл эхлүүлж зориглоогүй, яг одоо хийхгүй бол нэгэнт оройтох, Монгол орны ирээдүйг тодорхойлох учиртай энэ хэдэн алхмыг хамтарч хийхийг уриалж байна. Тэдгээр нь Монгол орныхоо ирээдүйг тодорхойлох санаа сэдэл, түүгээр улбаалсан үйл хэргийг төгөлдөршүүлэх зарчмын санал гэж би ойлгож байна. Дашрамд хэлэхэд, өдгөө дэлхий дахинаа өргөн хэрэглэх болсон “инноваци” гэдэг үгийг эрдэмтэн мэргэдтэй зөвлөлдсөний үндсэн дээр монголоор буулгахдаа “байсан ямар нэгэн зүйлийг шинэ сэдлээр төгөлдөршүүлэх” гэсэн утгаар ойлгож, “төгөлдөршил” гэсэн нэр томъёо хэрэглэв.

НЭГ. СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ТӨГӨЛДӨРШИЛ
Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөх дөхөж байна. Зургаан сарын дараа намууд хийж бүтээснээ ард түмнээрээ дүгнүүлнэ. Шалгалтад тэнцсэн нь засгийн эрхийг авна. Бүдэрсэн нь засаг төрөө хянаж, дараагийн сонгуульд бэлдэнэ. Энэ бүхэн байдаг л зүйл.
Үүнийг үл өгүүлэн өнгөрч буй бүрэн эрхийн энэ хугацаанд УИХ-ыг бүрдүүлж буй улс төрийн намуудын үйл ажиллагаа, хариуцлагатай холбоотой урган гарч буй зарчмын хэд хэдэн асуудлыг хөндөхийг хүсэж байна. Монголын засаг төрийн механизмын гол болон туслах хүрдийг 2004 оны сонгуулиас хойш хэн хэн барин залж байв аа? Засгийн газруудын үйл ажиллагааны сайн, муу үр дүнг хэн хариуцах вэ? Сайн нь хэнд оногдож, муу нь хэнд тохогдох бол? УИХ-ын нийт суудлын талыг авсан МАХН-д уу, гуравны нэгийг авсан Ардчилсан намд уу? Эсвэл 1-4 суудалтай БНН, Эх орон, ИЗН-д уу? Аль эсвэл сонгуулийн дараа парламент дотор бүрэлдсэн ҮШН-д, эсвэл АТН-д уу? Хэнийг гэж энд нэрлэх ёстой вэ?
Үнэндээ бол эхний Засгийн газрыг тэргүүлсэн Ардчилсан нам, сүүлийн хоёр Засгийн газрыг тэргүүлсэн МАХН, тэдгээрийн Засгийн газарт орж байсан бүх намтай оролцсон хүрээ чиглэлээр нь, хийсэн ажлын хэр хэмжээгээр нь ард түмэн хариуцлага тооцох учиртай. Хэн зөвшөөрөл өгснөөс нь шалтгаалж, тараасан лицензийг аль нь компанидаа авснаас хамаарч, тендерээс ямар нь ашиг олсныг нь тооцож, онгоцыг чухам хэний, ямар заавраар хөөргөснийг нь тогтоож, хариуцлагыг энэ бүх намуудтай л оролцоо оролцоогоор нь шударгаар тооцох ёстой, уг нь.

Гэтэл манай өнөөгийн энэ тогтолцоонд хэн, ямар хэмжээнд, яаж хариуцлага хүлээх нь нэн бүдэг, тодорхойгүй байна. Нэг суудал алдвал үхлийн ялагдалд ордог нам байхад, ганц суудал аваад үнэмлэхүй ялалтын туг барьж, засгийн эрх барилцдаг нам байсаар байгааг бид бэлхнээ харж байгаа. Хүссэнээ авах гэдэг “ганц”-ууд, хүлээсэнд баригдсан олонх гэсэн хариуцлагын хэмжээ нь хашраах ташуур болдог энэ тогтоц эрүүл үү?

Эмгэгтэй гэмээр энэ тогтцоос болж эцсийн дүндээ улс төрийн намууд гэхээсээ улс эх орны эрх ашиг хамгийн их хохирч байгаа юм. Аль ч намыг хүчгүй болгодог, хүчтэйн гараас жолоог нь булаадаг, хүлээстэй гарт цулбуур атгуулдаг гажиг үзэгдэл манай сонгуулийн системд байна.
Сонгуулийн тогтолцоог шинэтгэн төгөлдөршүүлэх, хариуцлагын механизмыг тодорхой болгох эхний шаардлага чухам эндээс гарч байна.

Түүний дээр ардчилсан, ил тод, шударга гэгдэж буй сонгууль маань өнөөдөр сонгогчдыг худалдан авах, архидуулах улайм цайм луйвар боллоо. Бурууг бусад руугаа чихэн бие биеэ өмгөөлөвч, бүгдээрээ л энд оролцож, хийлцэж байна. Хэн нь түрүүлж, хэн нь сүүлдэж мөнгө, бэлэг хэдийг тараадгийн ялгаа л байхаас, өгдөг өгдөггүйн ялгаа гарахаа байсныг бид нүдээрээ харж байна. Хэн нь нэр дэвшиж яваа улстөрч, хэн нь найр хэсч яваа уяач болохыг төрсөн эх нь ч танихын аргагүй үзэгдэл ялангуяа орон нутагт ил харагдах боллоо. Зургаан сарын дараа сонгуулийн кампанийг нар, сарыг чилээсэн наадам болгохын тулд тараах архи, уралдуулах морь, өмсөх хантаазаа манай, танайгүй зэхэж байгаа, шинээр тодрох өрсөлдөгчид ч хормойгоо бүсэндээ хавчуулчихсан шавдаж яваа гэхэд хилсдэхгүй болов уу.

Өнөөгийн сонгуулийн мажоритар тогтолцоо нь нэр дэвшигчийг хагас намын, хагас бие даасан байдалтай болгосноос энэ гажиг үүсч байна. Нэрээ жагсаалтад бичүүлэх эрхийг намаасаа авах боловч цаашаа өөрөө бүхнийг хариуц гэсэн бичигдээгүй хууль үйлчилдгээс хувийн боломж, нөлөөлөлдөө дулдуйдах, сонгуулиар тусалсан хүмүүсийн ачийг дараа нь заавал хариулах, гаргасан зардлаа ямар нэгэн аргаар нөхөх чиглэлээр зайлшгүй бодох, ажиллах зам руу тэднийг түлхдэгийг бид мэднэ.
Ийм замаар гарч ирсэн УИХ-ын гишүүдийн дунд төр, ард түмний эрх ашгийн төлөө зүтгэгчийн дүртэй ч, үнэн хэрэгтээ хувийнхаа эрх ашгийн тулд төрийн нэр барьж, ёс суртахуунаа золиослогчид байсаар байгаа нь Монголын төрийг гутааж, доройтуулж байна. Гэтэл үүний төлөө хүлээлгэх улс төрийн хариуцлага алга. Зүй нь тийм хүнээ нэр дэвшүүлсэн нам нь эргүүлэн татдаг байвал шударга ёсонд бүрэн нийцэх билээ.

Сонгуулийн хуулийг төгөлдөршүүлэх хоёр дахь шаардлага үүнд оршиж байгаа юм.
Улс үндэснийхээ эрх ашгийг төлөөлөх учиртай ард түмний элч-парламентын гишүүд аймаг, орон нутгийн аж ахуйн асуудлыг хөөцөлдөгч болж хувирлаа. УИХ-ын гишүүд тухайн тойргоос бараа таваар, элдэв зүйл хөөцөлдөн хот орж ирсэн аль нэг байгууллагын аж ахуйн нярваас бараг ялгагдахаа болилоо. Монгол Улсын төрийг жолоодох парламентад 76 хүн суух хэрэгтэй учраас л төдий тооны тойрогт хуваасан маань улс орныхоо эрх ашгийг 76 хэсэглээд, хэсэг бүрийг төлөөлөн хөөцөлдөх нэг нэг хүн тавьчихсан юм шиг төрхтэй болчихлоо. Ийм нөхцөлд парламентын гишүүд өөрийн аймагт хуваарилагдах төсөв, хөрөнгө, “тусламжийн бараа”-г нэмэгдүүлэх, өөр аймагт төлөвлөгдсөн ажлыг булааж, өөрийн тойрог руу шилжүүлэхийн тулд лообийдохоос хэтрэхгүй, үндэсний хэмжээний асуудалд бодитой хандах чадваргүй болж хувирав. Өнөөгийн ийм тогтолцоо нийт улс орны эрх ашгийг жалга судаг руу тараан сульдааж байна.

Сонгуулийн хуулийг төгөлдөршүүлэх гурав дахь шалтгаан энд байна.
Нэг талаас сонгуулийн тойрогт мөнгө, бэлэг цацах уралдаан нь нэр дэвшигчээс асар их хэмжээний санхүүжилт шаардах болсон, нөгөө талаас төрд өөрийн сонирхлоо шургуулах бизнес бүлэглэлийн оролдлого, зарим гадаад орны сонирхлыг илэрхийлсэн хэмжээгүй их мөнгө хоёрын уулзвар нь үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолд хор уршиг тарихын ирмэгт бид тулж ирээд байна.

Сонгуулийн системийг төгөлдөршүүлэх дөрөв дэх шаардлага бол энэ.
Бэлэг сэлт, хахууль, санал худалдан авах оролдлогуудаас болж сонгуулийн шударга зарчим алдагдаж, иргэдийн чөлөөт, ухаалаг сонголт хийх боломж хаагдаж байна. “Бусдын юмыг зүгээр авч болдоггүй” дүрмийг жирийн иргэдийн дийлэнх нь зөнгөөрөө дагадаг гэсэн судалгаа байдаг. Ийм гажуудал нийгмийн шударга байдлыг алдагдуулж байна.
Сонгуулийн мажоритар системийг зайлшгүй өөрчлөн төгөлдөршүүлэх тав дахь шалтгаан үүнээс урган гарч байна.

Сонгогчид итгэл үнэмшлээрээ саналаа өгөх боломжгүй, нэр дэвшигчид шударгаар өрсөлдөх нөхцөлгүй, засгийн эрх авсан нь түүнээ хэрэгжүүлэх чадамжгүй байгаа нь сонгуулийн мажоритар энэ тогтолцоо Монголд цаашдаа оршин тогтнох хөрс суурьгүй болсныг бэлхнээ харуулж байна. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийнхаа ерөнхий агуулга, үзэл санаатай яв цав нийцүүлж, парламентын засаглалын хэлбэрийг улам төгөлдөржүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүдийг миний бие бүрэн дэмжиж байна.

Сонгуулийн хуулийг төгөлдөршүүлсний дараа төрийн албыг улс төрийн намын нөлөөнөөс бүрэн ангижруулах бололцоо аяндаа бүрдэж ирнэ. Улс төрийн нам төрийн сонгуульд оролцон, шилдэг боловсон хүчнийг сонгон шалгаруулах менежментийг явуулдаг цөм мөн. Монгол төрийн алба улс төрийн аль нэгэн үзэл бодлоос хөндий байх ёстой гэсэн үндсэн зарчимтай Та бүхэн санал нийлэх байх гэж бодож байна.

ХОЁР. БАЙГАЛИЙН БАЯЛАГ АШИГЛАЛТЫН ТӨГӨЛДӨРШИЛ
Байгалийн баялаггүй орны иргэн ядуу, баялагтай орны иргэн баян байх жишиг мартагдаж байна. Олон хүнтэй улс орон том, цөөн иргэнтэй улс жижиг байхаа болилоо. Дэлхий ертөнцийн хөгжлийн шалгуурт гарсан ийм хувиралтай зэрэгцэн Монгол орны хөрсөн дор төсөөлшгүй их эрдэнэс байгаа нь тодорхой боллоо. Төсөөлшгүй их тэр эрдэнэсийн үнэ ч таамаглашгүйгээр өсөх үе бас давхацлаа.
Монголчууд төрт ёсны олон зууны түүхтэй, уламжлалтай. Гэхдээ мал өсгөх туршлагатайгаас бус, капитал үржүүлэх мэдлэг багатай. Төлөө өсгөх аргатай хэрнээ төгрөгөө арвижуулах чадвар хомстой.

Төр, улс нь хоёр мянганаар ярих настай ч үндэсний хөрөнгөтнүүдийн төлөвшил хорь хүрэхгүй жилийн түүхтэй. Гэхдээ туршлагагүй ч гэсэн аз, хийморь магнай дээр минь залаастай явдаг монголчууд бидэнд харанхуй бүрэнхий замаар мухар сохор явах тавилан оногдох ёсгүй. Баялагтаа балчирдсан зарим орны гашуун туршлага, сургамж бидэнд яах ёстойг хэлээд өгч байгаа биш үү!
1990-ээд оны эхнээс бид “Алт сандайлсан гуйлгачин” хочийг өхөөрдөх, өрөвдөхийн завсарт өөртөө өгсөн билээ. Дээр нь суугаа хүний сэтгэлгээ гуйлгачин байвал алт сандайлсан ч, хад сандайлсан ч ялгаагүйг бид тэгэхэд хараахан ойлгоогүй байсан. Тэр үед ядуугаа мэдэж байсан ч сандайлсан газрын өчүүхэн нэг хэсэг болох Оюутолгойд 71 тэрбум унци зэс, 31 сая унци алт байгааг төсөөлөөгүй ээ. Бидний сандайлж байгаа төдийгүй гишгэж байгаа газар, малгайгаа тавьсан чулуу хүртэл эрдэнэс байжээ.

Өнгөрсөн жил Монголд айлчилсан ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Фрадковыг дагаж ирсэн нэгэн бизнесмен биднийг “Бухал сахисан нохой” хэмээн хочлоод буцсан. Юмаа өөрөө эдэлж чадахгүй, тэгсэн хэрнээ эдэлж чадах хүнд өгөхгүй, харамлаж хав дарсаар чоно, нохойн хоол болгодог хүнийг өрнө дахинд ингэж хочилдог. Манайхны “Харамласаар харамласаар хар нохойн идэш болгох” гэсэнтэй дүйх үг юм уу даа.

Оюутолгойн орд газарт гадаадын компани өөрийн хөрөнгөөр хайгуул хийснийг бид мэднэ. Хайгуул хийх нь эрсдэлтэй ажил учраас хөрөнгө мөнгөтэй компанитай төр гэрээ хийж, “Өөрөө унасан хүүхэд уйлахгүй шүү” гэдэг зарчмаар ажиллахаар шийдсэн. Монголд олон арван сая доллараа зарцуулж алдчихаад уйлалгүй босчих болтлоо торнисон үндэсний компани тэр үед байгаагүй болохоор гадаадынханд энэ ажлыг өгсөн. Эхлээд “Би Эйч Пи Биллитон” их хэмжээний мөнгө зарсан ч эрснээ олсонгүй. Уйлахгүй гэсэн амандаа хүрч, гараад явлаа. Харин дараа нь очсон “Айвенхоу майнз”-д инээх ээлж таарсан юм. Ингээд Монгол Улс хүлээсэн үүргийнхээ дагуу оруулах хөрөнгө оруулалтад нь өөрийн баталгаагаа гаргаж, Тогтвортой байдлын гэрээ байгуулах ёстой болов. Гэтэл 2003 он гэхэд байгуулна гэсэн гэрээ бараа сургаас цаашгүй өнөөдрийг хүргэж байна. Гадаадынхан биднийг хэлснээсээ хэрхэн буцаж, бухлаа яаж харамлан архирч, зуун алдаж байгааг харж байна. Бидний жирийн үнэн бол Оюутолгойг дангаараа ашиглаж хүчрэхгүй, гаднын туршлагатай компанийн оролцоогүйгээр шийдэхэд алд байтугай дэлэм дутаж байгаа явдал юм.

Монголын төр засаг, ард олны анхаарлын төвд байгаа өөр нэг баялаг бол 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн бүлэг орд газар. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ цаг тутам өссөөр байгааг дурдахын сацуу энэ ордод 1.8 тэрбум тонн коксжих нүүрс байгааг хэлэхэд үнэ цэн нь барагцаалагдах байх. Энэ ордын түүх Оюутолгойгоос өөр. 1960-аад оноос тэнд хайгуул хийж, Монголын Засгийн газар 40 гаруй жил ямар нэгэн байдлаар хөрөнгөө оруулжээ. Улсын төсвөөр буюу одоогийн ойлголтоор татвар төлөгчдийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрсдэлийг нь монголчууд өөрснөө хариуцаад хайгуул хийчихсэн орд газар. Монгол Улс уг ордыг хамтран ашиглах саналыг бүр социализмын үед ч маш олон оронд тавьж байсан билээ. Тухайн үедээ тээврийн асуудал, тэр үеийн нүүрсний үнэ энэ тэрээс болоод хэн ч тоосонгүй.

Зах зээлд шилжсэний дараагаар лицензийг нь авсан “Би Эйч Пи Биллитон” компани ашиг орлого олохгүй нь гэж үзээд лицензээ буцааж байжээ. Харин уг ордын гол лицензийг манай үндэсний хэд хэдэн компаниудаас бүрдсэн консорциум аваад найдвартай хадгалсан төдийгүй, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, техник эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулсаар иржээ. Ард түмний баялгийг алдаж асгалгүй, үрэн таран болголгүй, харийнханд ашигтай, улсдаа гарзтай байдлаар зарж үрэлгүй хадгалж ирсэн үндэсний компаниуд, “Энержи ресурс” консорциумынханд Монголын төр ч, ард түмэн ч талархах нь зүй ёсны хэрэг юм.

Тавантолгойн орд газарт байгаа, өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн том нүүрсний нөөцийг Монголын төр дэлхийн жишигт нийцэх аргаар зах зээлд гаргах нь илүү үр дүнтэй, үр өгөөж нь ард түмэнд илүү наалдацтай болно. Өнөөдрийн энэ цаг мөчид гэдэг үгийг цохож хэлмээр байна. Үнэхээр бид өнөөдөр байгалийн түүхий эд, ашигт малтмалын хамгийн их үнэд орж буй, хамгийн том нөөцтэй орон болоод байна. Бид бензин үнэд орж байна гэж толгойгоо барин шогширч суугаа. Мэдээж үүнд сайн юм юу байх вэ? Гэхдээ манайд байдаг алт, зэс, нүүрс нь бензинийг хэд нугалан давах үнэд орж байгаа. Ийм их баялгийн аман дээр зогсчихоод бусдыг хойгуур урдуураа гүйлгэж, хялайн харах маань хугацаатай юм шүү. Ийм цаг үе, аз завшаан тэр бүр тохиодоггүй, өөрийн цаг хугацаатай байдгийг түүх гэрчилнэ.

Монголын анхны өрсөлдөгч аль хэдийнэ гараад ирсэн. Монголын Тавантолгой өнөөдөртөө “хамгийн” гэдэг тодотголтойгоо байгаа боловч ганцхан байхаа больсон. Саяхан Мозамбикт нээгдсэн нүүрсний орд газар эхний тооцоогоор манай Тавантолгойгоос нэг их дутахгүй нь тодорлоо. Дараагийнхаа судалгаагаар манай өмнө гарч болно. Эсвэл өөр нэг газар манайхаас хоёр дахин том орд илэрч мэднэ. Цаг хугацааны л асуудал.

Гадаадынхан гэхээр үргэлж хардангуй ханддаг байсан нийгмийн сэтгэлгээ ерөнхийдөө өөрчлөгдөж байна. Гэхдээ нийгмийн янз бүрийн бүлэг, өөр өөр бодол, ашиг сонирхолтой хэсгүүдийн бодол санааг төр үргэлж анзаарч, судалж, хүндэтгэж байх үүрэгтэйг ухаарч байна.

Монголын төр нэгэн үеийг бодвол гаднынхантай харилцаж, тэднийг таньж сурч байгаа. Монголын ардчилсан төр чөлөөт дэлхий ертөнцтэй харилцаад хориод жилийн туршлагатай болчихлоо. Дундаа тасалдаж байснаас биш тал нутагт анхны төр үүсээд хоёр мянган жилийг үдчихсэн юм шүү! Гэхдээ бидэнд боломж, бололцоо тэр бүр хүрэхгүй юм бишгүй бий. Мэдэхгүй чадахгүй зүйлдээ хэн нэгний тусламж авах нь сул доройн шинж биш, харин мэдэхгүй хүчрэхгүй юм руугаа муйхарлан дайрах нь мунхаглал гэдгийг бас ухаарсан. Чадахгүй мэдэхгүй юмаа чаддаг мэддэгээр нь өөртөө ашигтайгаар эвтэйхэн хийлгэчихдэг этгээдийг л ухаалаг гэж үнэлдэг цаг үед бид амьдарч байна.

Ерөөсөө ч морины наймааг малчин болгон хийдэггүй шиг ашигт малтмалын бизнесийг нөөцтэй орон болгон хийгээд байдаггүй юм байна. Энэ чиглэлээр мэргэшсэн, тухайн улс оронд ашигтай гэрээ хэлцэл хийж өгөөд шан харамж авдаг мэргэжлийн байгууллагууд бий болжээ. Сэвгүй нэр нь бизнес болдог, үнэнч үйлчилгээ нь үлгэр үзүүлдэг ийм байгууллагууд өнөөдөр Арабын нефтийг ч, Америкийн бензинийг ч зарж борлуулж байна.

Манайхны дунд газрын нөөц баялаг, үндэстний бүтээмжийн нөөцөө хэрэглэлгүй, юухан хээхнээр гол зогоож байгаад хойч үедээ үлдээнэ гэх хүн байна. Ийм хүмүүс орон болгонд байдаг. Хүн төрөлхтний үе болгон тухайн тухайн ертөнцдөө, тэр үеийнхээ л хүний амьдралд заяагдсан орчин, бололцооны хүрээнд амьдардаг. Хойч үеийн дэлхий ертөнц хойч үеийнхээ л өмч байна. Бид ирээдүйг нааш нь татаад идэж чадахгүй шигээ, өнөөдрөө хойш нь шилжүүлээд хооллох гэвэл тэд ширээнд суухгүй ч байж мэднэ.

Хүн төрөлхтөн дараа үедээ илүү хөгжил, илүү дэвшил ололт өвлүүлдэг. Илүү баялаг бүтээж үлдээдэг. Үнэн хэрэгтээ газрын дор байгаа зэс, алт нь ашигт малтмалын нөөц болохоос нийгмийн баялаг биш. Тэнд хүний гар хүрч, ур ухаан, менежмент шингэж байж л нийгмийн баялаг болдог. Хүн төрөлхтний хойч үе өвөг дээдсээ юм бүтээсэнгүй, хүчирхэг эх орон өвлүүлсэнгүй дээ гэж харамсахаас, энийг идээд тэрийг ашиглачихаж гэж зүхсэн нь үгүй.

Монгол орны байгалийн баялаг бидний үед л хэзээ ч хүрээгүй үнэд хүрч, хаана ч байгаагүй сонирхлыг буй болголоо. Энэ түүхэн бололцоог зөв зохистой ашиглах нь хойч үеийнхээ өмнө хүлээсэн бидний үүрэг юм. Бие биенээ хардаж, уралцаж хэрэлдсээр боломжоо алдвал дараа үеийнхэн маань түүхийн өндөрлөгөөс чухамхүү биднээс л ял асуух болно. Бид хойч үедээ хүчирхэг хөгжил дэвшил, бэл бэнчин, оюун санааны өндөр чадавхийг өвлүүлэх үүрэгтэй.

Оюутолгойн гэрээг улс орондоо илүү ашигтай байдлаар, олон улсын нэр хүнд бүхий, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар, дэлхийн дэвшилт жишиг, стандартад нийцүүлэн хийх шаардлага байна. Хэлэлцээг олон улсын нэр хүндтэй санхүүгийн байгууллага Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс явуулах нь илүү баталгаатай, найдвартай байж болох юм. Засгийн газраас өөрийн хүсэж буй нөхцөл, шаардлагаа л тавих болно. Өнөөгийн дэлхийн жишиг ийм байдаг, бид тийм л жишгээр явах нь дээр гэж үзэж байна.

Тавантолгойн хувьд энэ ордыг хэнээр, хэзээ, хэрхэн ашиглуулах асуудлыг төр дангаараа эзэмшиж байж, хийх нь зүйтэй гэж үзэж байна. Төр энэ ордыг илрүүлэх, судлах ажилд их хөрөнгө, олон жилийн хөдөлмөрөө зориулсан учир ингэх ёс суртахууны эрхтэй. Өдгөө бизнесээс гадна нийт үндэстний эрх ашиг, аюулгүй байдалтай холбогдсон том асуудлыг энэ орд өөртөө агуулах болсон учир Тавантолгойн бүлэг ордыг төр дангаараа эзэмшиж, хөрөнгө оруулагч компанийг төр сонгон, төрийн нэрийн өмнөөс хэлэлцээ хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна.

Гэхдээ Засгийн газар бол феодалын хөрөнгө хураагч биш, албадан нэгдэлжүүлэгч биш. Монголын төр иргэдийнхээ хөрөнгөд халдаж байсан гашуун туршлагаа давтах эрхгүй гэдгийг ойлгож байна. Хэний ч, түүний дотор хувийн өмчид хэн ч халдаж болохгүйг Үндсэн хуульд тов тодорхой заасан. Иймээс Тавантолгойн орд газрын ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа компаниудтай хэлэлцэн зөвшилцөж, аль ч тал хохирохгүйгээр тохиролцоонд хүрэх зорилготой яриа хэлэлцээрийг эхлүүлэх гэж байна.
Нийтийн, нэгэн үндэстний эрх ашгийн төлөө ийм алхам хийхээр шийдсэнийг Монголын ард түмэн, мөн гадаадын хөрөнгө оруулагчид зөвөөр ойлгоно, дэмжинэ гэдэгт найдаж байна. Оюутолгой, Тавантолгойн төслийн аль аль нь өнөөдөр гацаанд орчихоод байгааг бүгд харж байна. Гацаанаас гаргаж, аль болох богино хугацаанд баялагтаа хүрч, түүнээ дагасан хөгжлийг түргэтгэх нь Засгийн газрын үндсэн үүргийн нэг мөн.
Оюутолгой, Тавантолгойн тухай энэ сэдэв бол Засгийн газраас дэвшүүлж буй хоёр дахь гол санал юм.
ГУРАВ. ТӨР, ИРГЭНИЙГ ХОЛБОСОН БҮРТГЭЛИЙН ТӨГӨЛДӨРШИЛ
Манай орон дан ганц мал аж ахуйн орон байхаа болиод удсан ч малынхаа тоог хүн бүр мэддэг. Бид малаа өсөхөөр баярлалдах мөртөө нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өсөхийн учрыг тэр бүрий ойлгохгүй байна. Манай нэг сая таван зуун мянган ам километр нутагт хэчнээн тооны мал бэлчиж байгааг асуувал захын хүн нэг их зөрүүгүй хэлээд өгнө.

Монголчуудын 80 гаруй хувь нь мал маллахаа больж, суурин амьдралд шилжсэн. Тэгвэл суурин Монголд хэдэн байшин, хэчнээн хашаа байна вэ? Суурин амьдардаг айлын хэд нь гэртэй вэ? Хэд нь модон, хэд нь тоосгон байшинтай вэ? Иргэд маань ямар өмч, хөрөнгө, орлоготой вэ? Сайн мэдэхгүй байна. Нарийн яривал Монгол Улс яг хэдэн хүнтэй вэ? Одоо нутагтаа хэд нь байна. Гадаадад хэд нь явсан бэ? Манайд гадаадын хэдэн хүн байна вэ? Хэн ч нарийн мэдэхгүй байна.
Монгол төрийн ой санамж муу байна гэж үүнийг тодорхойлж болно. Хүнээ ч, өмч хөрөнгөө ч бид мэдэхгүй байна. Монгол төр юутайгаа мэдэхгүй болохоор юугаа алдаж байгаагаа бас анзаарахгүй байгаа юм биш үү. Эх захгүй, хаана юу нь байгаа нь мэдэгдэхгүй айлаас юуг нь ч хулгайлсан, юу ч зальдсан болдгийн жишгээр эх оронд маань гаднаас юу орж ирж, хаанаас юу холилдож, өнгөө хэрхэн хувиргаж, ямар булан завсарт нуугдан шингэж байгааг харахгүй байна.

Монгол төрийн хараа суларч, чих хатуурч, үндэсний аюулгүй байдал сульджээ. Олон цэрэгтэй, хил дээрээ сайн торон хашаатай улс аюулгүй болчихдог юм биш. Төрийн ой санамж гүн гүнзгий, бүртгэл мэдээлэл төгс орон л мэлмий тунгалаг, сонор соргог, тусгаар тогтнол, аюулгүй байдал нь баталгаатай байдаг.

Нэрт эдийн засагч, сэтгэгч Эрнандо Сотогийн хийсэн судалгаагаар ядуу орнуудад өнөөгийн барууны ертөнцөөс ч дутахааргүй их хөрөнгө сул хэвтэж байгаа аж. Тэдгээр нь бүртгэлгүй учраас хууль ёсны бус, хууль ёсны бус учраас үнэ цэнэгүй зүйлс болон “үхэж”, устаж байдаг гэнэ. Үүнийг Сото “нуугдмал капитал” гэж нэрлээд чухам ийм нуугдмал капиталыг эргэлтэнд оруулж чадаж гэмээнэ хөгжил дэвшил, эдийн засгийн төгөлдөршил явагдана гэжээ. Иймд нэг талаас төрийн ой санамжийг сэргээх зайлшгүй шаардлагыг үндэс болгон, нөгөө талаас иргэдийнхээ өмч хөрөнгийг капитал болгож үнэ цэнэ оруулан эргэлттэй болгох, түүнийг нь хамгаалах үүднээс өмчийн бүртгэл хийх ажил Монгол Улсын өмнө тулгараад байна гэж Засгийн газар үзэж байна.

Иргэний бүртгэл мэдээлэл гэхээр хүмүүс гадаад паспорт олгодог байгууллагын хэмжээнд ойлгож байна. Хэр хэмжээндээ цуглуулсан мэдээлэл нь иргэний бүртгэлийн болон улсын, хилийн, аюулгүй байдлын, санхүүгийн байгууллагуудад нэгтгэгдэн системчлэгдээгүй болохоор ач тусаа ч гүйцэд өгөхгүй байна. Өдгөө бүртгэл мэдээлэл, төрийн санамж хөгжсөн орнуудын иргэд хилээрээ гарч орохдоо байцаагчид биечлэн шалгуулдаггүй, паспортоо скайнердуулаад, эсвэл хурууныхаа хээг бүртгүүлээд болчихдог болж. Банкнаас зээл авахад хялбар, олон юм бүрдүүлэх шаардлагагүй, таны мэдээллийг төрийн байгууллагаас асуухад “Дорж гурван өрөө байртай, машинтай, тийм орлоготой” гэдгийг хэлээд өгнө. Энэ нь баталгаа болно.

Мэдээж дахиад давхар зээл авах гэвэл түрүүчийнх нь сөхөгдөж асуудал үүснэ. Мөнгийг чинь хэд нугалан өсгөж өгөх гэсэн “сайн санаатай” хадгаламжийн хоршооны эзний цаад өрийг, бизнесийн этгээд сонин санал тавьсан түншийн түрүүчийн паянг бүгдийг нь бүгдэд нээлттэй байлгадаг хөгжингүй орнуудын жишигт бид хөл нийлүүлэх цаг болж.

Хоёр сая гаруй хүн амтай монголчуудыг иргэнээ бүрэн таньдаг, нутаг дэвсгэр дээрээ байгаа гадаадынхыг бүрэн хянаж чаддаг болгоход тийм ч хэцүү биш. Угаасаа ч энэ ажил хүний олон цөөн, газар нутгийн том багаас хамаардаггүй, зөвхөн зөв бодлого, зөв эзэмшсэн технологоос л хамаардаг зүйл. Монгол Улсын иргэд хаашаа ч явж болно, хаанаас ч ирж болно. Гагцхүү төр нь иргэнээ хаачсаныг мэдэж байх ёстой. Монголд хэн ч ирж болно. Харин бүртгэл тооцоог төгөлдөршүүлснээр хэн хэзээ ирээд, хэзээ буцсан, хаана байгааг ажиглаж, хянаж чаддаг болно. Хууль бус ажилчдыг цагаачлалын албаныхан энд тэндхийн барилгын хонгилоос олоод хөөж тууж явах биш “Тийм нэртэй хүн манайд ирж, визийн хугацаа хэтрүүлээд төд хонож байна” гээд зургийг нь тарааж, эрж олох бололцоотой болно гэсэн үг.

Зөвхөн энэ ч биш өөр олон сайхан бололцоо нээгдэнэ гэж үзэж байна.
Ерөөс төр, иргэн хоёрыг холбосон бүртгэлийн төгөлдөршил бол хөгжлийн нэг гол түлхүүр мөн бөгөөд миний дэвшүүлж буй гурав дахь санал юм.

ДӨРӨВ. ХИШИГ ХУВААРИЛАЛТЫН ТӨГӨЛДӨРШИЛ
Олж нээж байгаа байгалийн баялаг маань өнөө үеийнхний амны хишиг, хувь зохиол байх ёстой гэдэг нь эргэлзээгүй. Харин энэ их баялгийг ард түмэндээ яаж хүртээх вэ гэдэг бол хойшлуулалгүй авч ярилцууштай асуудал мөн. Энд ч бас төгөлдөршил хэрэгтэй байна. Бид сав л хийвэл төрийн албан хаагчдын цалинг нэмэх гэдэг. Энэ нь сайн, муу үр дагаврын аль алиныг авч ирдэг. Энэ бол иргэд нь өмчгүй, хөрөнгөгүй байсан, бүгд улсын нэртэй аль нэг байгууллагад зүтгэж явсан өнгөрсөн нийгмийн сэтгэл зүйн өв, нийгмийн баялгийг зөвхөн цөөн зарим хэсэгт нь л хуваарилж буй хязгаар хэмжээтэй арга юм.

Иймд баялгийн хуваарилалтыг айл өрх бүрт хүртээмжтэй, иргэн бүрт наалдацтай болгож төгөлдөршүүлэх оновчтой шинэ хэлбэр хэрэгтэй байна. Энэ хэлбэр амьдралд нэг хоёр удаа дэм болоод өнгөрөх бус, аж амьдралыг нь цаашид дээшлүүлэх хөшүүрэг болох учиртай. “Хүнд тус болох гэвэл нэг удаа идэх загас өгөх хэрэггүй, загас барих аргыг зааж өг” гэсэн үгийг бид байнга хэлдэг. Түүн шиг манай ард түмэнд хүртээх тэр баялаг нэг өдрийн хоолонд хэрэглэх загас биш, загасчлах урлаг, уурга дэгээ болж хувиран, өгөөжөө урт удаан хугацаанд өгөх учиртай. Чухам ийм менежментийг зөв хийх гэж төр, засаг ажилладаг бөгөөд дараа дараагийн Засгийн газруудын гол ажил ч энэ байх ёстой нь ойлгомжтой.

Улс үндэстнийхээ их баялгийн анхны дээжийг Монголын төр иргэн бүртээ оновчтой хүртээх учиртай гэж үзэж байна. Иймээс ашигт малтмалын салбарын эхний томоохон орлогоос нийт хүн амдаа баялгийн хишиг хүртээх чиг бодлогыг манай Засгийн газар барина. Энэ парламентаас томилогдсон эхний Засгийн газрыг тэргүүлж байсан Ц.Элбэгдоржийн хэлж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санал болгоод байгаа баялгийн хишиг түгээх санаачилгыг хэрэгжүүлэх цаг иржээ гэж үзэж байна. Гэхдээ энэ ажлыг зүгээр нэг мөнгө тараалт бус, төр-иргэний харилцан үүрэг хүлээсэн хамтын ажиллагаа болгох хөтөлбөрийн хэмжээнд бодож боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, улс даяар явуулах хөрөнгийн бүртгэлтэй энэ ажлыг хослуулах сайхан боломж бидэнд байгаа юм. Нэг талаас хөрөнгө баялгаа төрдөө бүртгүүлэн данстай, хамгаалалттай болох нь иргэний үүрэг мөний адил түүнийг нь бүртгэн хамгаалах нь төрийн үүрэг мөн.

Төрд бүртгэлгүй байхын сүүдрийг бид САПУ худалдааны төв шатсан хэргээс тодорхой харж болно. Хүн бүр өөрийн хохирлыг санаснаараа хэлдэг, тэрийг нь нотолж болдоггүй, бас үгүйсгэж чаддаггүй. Чухам үүнээс болж САПУ-гийн хохирогчдын үүсгэсэн маргааныг Шүүх одоо болтол нэг мөр болгон шийдэж дуусаагүй явна. Манайхны сайн мэдэх БНСУ-д ийм хэрэг гарлаа гэхэд иргэнийхээ баялгийн чадамжийг төр нь тэр дор нь хэлээд, шийдүүлж чадна. Дашрамд хэлэхэд иргэний болон өмч хөрөнгийн бүртгэл, төрийн ой санамжаар тэргүүлж яваа энэ гүрний туршлага бидэнд үлгэр болох болно.
Манай улсад өмчийн бүртгэл явуулахад зориулж АНУ-ын Мянганы сорилтын сангаас 20 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж олгох болоод байна. Бас өнгөрсөн жил энэ ажилд зарцуулахаар төсөвт суулгасан боловч ашиглаж чадаагүй ийм хэмжээний хөрөнгө бас байгаа. Эдгээр нь орон даяар хөрөнгийн бүртгэл явуулах Засгийн газрын зардал болно. Ард иргэд үнэн зөв мэдээлэл өгч, өөрийн хөрөнгө болон хүн амын нарийн бүртгэлд бүртгүүлж, түүнийгээ төрийн хамгаалалтад багтаах нийтийн үйл хэрэгт идэвхтэй гар бие оролцож байж, байгалийн хишгийн дээжээ хүртэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, бүртгэлийн төгөлдөршлийг хишиг хүртээлтийн төгөлдөршилтэй хослуулж явуулснаар бид цаг хугацааг хожиж, хөрөнгө мөнгө хэмнэх бололцоотой болох юм.

ТАВ.ТӨРИЙН АЛБАНЫ ТӨГӨЛДӨРШИЛ
Дээр дурдсан бодлого, алхмуудыг хэрэгжүүлэх үүргийг төр өөрөө хүлээх ёстой гэдэг нь хэнд ч тодорхой. Ард түмэн төрийг өөртөө үйлчлүүлэхийн төлөө байгуулдаг байтал ард түмэндээ үйлчлэх биш, эсрэгээрээ эрх дархтаны бүлэг, олон түмний хэлдгээр хүнд сурталтны хуаран болгох замаар бид явж байна. Төрийн байгууллагын доод, дунд, дээд шатанд ард түмнээсээ элдэв шан харамж горьддог, хэрэгтэй хэрэггүй элдэв дүрэм заавраар дарамталдаг, чирэгдүүлдэг, тэндээсээ авлигын сүлжээ босгодог, татвараас олсон орлогоо өөрсдөдөө зарцуулан тансагладаг явдал хавтгайрч байна. Энэ нь төрийн нэр хүндийг сэвтүүлж, хүч чадлыг нь барж байна. Иймд өнөөдөр төрийн байгууллагуудын дүр төрх, төрийн албан хаагчдын сэтгэлгээний төгөлдөршлийг цаг алдалгүй эрчимтэй шинэчлэх шаардлагатай болж байна.

Төрийн байгууллагын бүх шатны албан хаагчдад ёс зүйтэй ажиллах, ард түмэндээ чин үнэнчээр үйлчлэх сэтгэлгээг хэвшүүлэх, аливаа үйлчилгээг ямар нэг хүнд суртал, чирэгдэлгүй, хээл хахуулиас ангид явуулах боломжийг бүрдүүлэн, “Нэг цонх”-ны үйлчилгээг бүх шатанд нэвтрүүлж, төрийн үрэлгэн, данхайсан бүтцийг цомхтгон, лиценз зөвшөөрлийн системийг зохистой хэмжээнд хүртэл цэгцлэн, хувийн хэвшлийнхэн, иргэдийн аж ахуй эрхлэх, чөлөөт хөгжлөө хангах нөхцөл, бололцоог төгөлдөршүүлэх хэрэгтэй байна.

Энэ ажил шинэ Засгийн газрын хүчээ төвлөрүүлэх нэг гол чиглэл байх болно.
Төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээний хүрээг хамгийн хялбар, цэгцтэй байх хязгаарын хэмжээнд тодорхойлж, бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэх, шударга өрсөлдөөний орчныг бий болгох замаар төр нь иргэд, бизнес эрхлэгчдэдээ үйлчлэх, дэмжиж туслах хэлбэрээр зохицуулалтаа хэрэгжүүлдэг байх хэм хэмжээг хэвшүүлэх хэрэгтэй болжээ.

Хэт их ачааг төрд үүрүүлэн сульдааж, тэр хэрээр иргэдийнхээ нүдэнд сул дорой харагдаж буй эмгэгийг засах хэрэгтэй байна. Илт илүүдэж байгаа зарим эрх мэдлийг нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус болон бизнесийн байгууллагад шилжүүлэх, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх замаар ачаагаа нимгэлж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах хүрээг өргөжүүлэх, төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээний стандарт, шалгуурыг тогтоож өгөх нь төрийг тэнхрүүлэх нэг арга болно. Одоо мөрдөгдөж буй Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулийг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан илүү уян хатан болгох шаардлага байгааг тэмдэглэхийг хүсэж байна.

Төрийн хэт төвлөрсөн, олон давхар хяналтын системийг задлах, зарим төрлийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн олголтыг тодорхой хугацаагаар хязгаарлах, ингэснээр энэ асуудлыг хариуцсан төрийн албан хаагчдын орон тоо, зардлыг багасгах нь төрийн хүнд суртал, чирэгдлийг арилгахад чиглэсэн нэн чухал алхам болно.

Иргэний нийгэмтэй төр оновчтой түншилж ажиллах нь эрх мэдлээ алдан хүчгүйдэх, найр тавин найзархаж, үүрэг хариуцлагаа сулруулахын аль нь ч биш, харин ачааллаа хөнгөрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх нэг нөхцөл болно. Оновчтой хэлбэрээр, эрэмбэ төвшний зөв тэнцвэр тогтоож чадсан ийм тохиолдолд л төр, засагт бизнесийн бүлэглэлийн нөлөө арилж, “төрийн бодлого, үйл ажиллагаа явцуу бүлгийн эрх ашигт үйлчилж байна”, эсвэл “төрийг мөнгө хөрөнгөөр худалдан авч байна” гэсэн хар арилах болно.

Ийнхүү төрийн албыг төр-иргэдийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны төгс илэрхийллийн төвшинд аваачиж, төрийн чадавхийг сайжруулан төгөлдөршүүлэх нийгмийн хүлээлтэд эхнээс нь бодит хариу өгч эхлэх явдлыг бид үүргээ гэж үзэж байна.

Шинэ Ерөнхий сайдын хувьд онцгой анхаарч байгаа таван асуудлаа товч танилцуулахад ийм байна. Монгол хүн “амны билгээс ашдын билиг” гэж ярьдаг. Ашдын сайхан ирээдүйг цогцлооход хэрэгтэй шинэтгэл, төгөлдөршлийн тухай ярианыхаа төгсгөлд өлзий хутаг оршсон билигт үгсийг бас хэлмээр байна.

Бид тун удахгүй хулгана жилтэй учран золгоно. “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” хэмээн монголчууд домоглон хэлэлцэж, мөрөөдөн хүлээдэг. Төрийг домгоор жолоодож, эдийн засгийг сүсэг бишрэлээр хөтөлдөггүй нь үнэн. Гэхдээ бидний түүхэнд байгаагүй их баялаг үнэ цэнэд хүрч, эх орны маань нэр хүндийг суга өргөх боломжийг энэхүү “эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана” аваад ирж байгаа ч юм бил үү. Мөнөөх домогчлон ярьдаг хулгана жил нь бидний тун удахгүй учран золгох гэж байгаа 2008 онд тохиох нь.

Эцэг өвгийн маань хүсэл мөрөөдөл, эрин зууны зөн совин биеллээ олж, монгол хүн болж төрснийхөө буянг бидний монголчууд хүртэх эрин ирлээ хэмээн бодож, бэлгэшээж байна.
Эцэст нь нам, төрийн ажлын бодлого зорилго, зааг ялгааны талаар цөөн үг хэлье. Намаа амжилттай удирдаж, олон түмний итгэлийг хүлээх нь намын даргын ажил. Харин засаг төрөө төгөлдөршлийн замаар хөтлөх нь Гүйцэтгэх засгийн тэргүүний үүрэг. Би энэ хоёр үүргийн зааг ялгааг сайн харж, нарийн ялгаж байгаагаа тэмдэглэмээр байна. Өрхийн тэргүүний эрх ашгаа ажил албатайгаа хутгалгүй, эрэмбэ байрыг нь солилгүй аваад явчихаж чаддаг мянга мянган жирийн иргэний жишгээр Монгол Улсын эрх ашиг, Монгол Улсын нэгэн намын эрх ашиг хоёрыг холилгүй, хохироолгүй аваад явсан туршлага манай намд байсан, байгаа, байлгах ч болно гэдгээ бас хэлмээр байна.

Хэнд эрх мэдэл байна, тэр хардуулах үйлтэй. Манай Засгийн газрыг ч гэсэн хүмүүс бүрэн эрхийнхээ хүрээнд хардаж, хянаж байх нь дамжиггүй. Гэхдээ би зарим хүний бодож байгаачлан зөвхөн сонгуульд бэлтгэхээр энэ ажлыг авсангүй. Харин сонгуулиар саналаа дарамт шахалтгүй, ямар нэгэн наймаа нэхэлгүй шударгаар илэрхийлэх боломжийг ард түмэнд олгох, санал хураалтыг шударга явуулах, хэний ч хяналтгүй үнэмлэхүй олонх болж дураараа дургих боломжийг хаах, засгийн эрхийг барих эрх авсан улс төрийн хүчин өөрийн хөтөлбөрийг төгс хэрэгжүүлэх, тэр хэрээрээ хариуцлагаа хүлээх орчныг буй болгохын төлөө ажиллана.

Бид сонгуулийн үеэр магтаалын цаасан малгай өмсөж, хойморт залагдахаасаа илүү сонгуулийн дараагаар буй болоосой гэж хүсэж буй эрүүл орчин бүрдүүлснийхээ төлөө магтагдахын төлөө зүтгэнэ. Бидэнд санасан бодсоноо, батлагдсан хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгооч ээ гэж хүсэж байна. Ийм боломж олговол бүтээж бий болгосноо зөвхөн МАХН-д, зөвхөн энэ Засгийн газарт хаяг болгохгүй гэдгээ хэлэх байна.

Асар богино хугацаанд амжиж хийх шаардлагатай энэхүү шинэтгэл төгөлдөржүүлэлтээ амжилттай өрнүүлж гэмээнэ сонгуулийн тэр өдөр “Бидний эхлүүлсэн төгөлдөршлийн үйл хэрэгт энэ парламентад суугаа бүх нам, бүх гишүүд хамаатай” гэдгийг би олон түмэндээ тунхаглан зарлах болно.
Манай Засгийн газар сонгуулийн дараагаар буй болох шинэ засаг төрд эрүүл орчин бүрдүүлснийхээ төлөө урам өгсөн бүлээн үг дуулахын төлөө зүтгэнэ. Ард түмнийхээ сайн сайхан амьдрал, гэрэлт ирээдүйн төлөө ажиллана. Богино хугацаанд амжуулах ёстой энэхүү шинэтгэл төгөлдөршлийг дэмжиж өгөхийг Та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье.
Монгол Улс маань цэцэглэн мандах болтугай.

Anonymous said...

Otgonpurew yagaad nusaa hatsartaa naagaad omdondee sheegeed baigaa yum be ? gesnees muusain enethegchuuded uzuuleed ogoochee, hehe


Amjilt,

Misheel

P.S.: Omdondoo sheeseer baigaad dooroosoo daaraad ovchin ene ter avav daa , bolgoomjtoi baigaarai.

М.Огоо said...

Ene misheel gedeg nohor chini harin minii omdon dotor orood uzchihsen bna uu ugui yu? Enethegiin tuhai ym bichiheer l aihtar emzegledeg hun neg bh ym. Chamaig bi ug ni iishee or gej uriad bdaggui sh dee. hehe
Ene S.Bayariin ug jaahan buruu gazraa l yavaad bh shig sanagdah ym
Ganzorigt: Tertei tergui yamaanii 3 shig ymnuudtai oroozoldmoorgui bdag ym aa. Usreed l ed nar jaal oriloldoj l bgaad algaddag ym bilee.
Busdad ni tnx for the comment

Ganzorig said...

anonyous gej en nuhurtei hamt bihcsend chini gomdoltoi l bna shu! herve taalagdahgui bol accept uguh hereggui sh de yamr neg comment-d

М.Огоо said...

sorry hu Ganzorig oo. Chamaig accept hiigeegui dee tegsen ym bish shuu

Anonymous said...

Hey, Bolgoomjtoi !

Dahiad bitgii minii biyiin ondoriin talaar onigoo ehleed bai l daa, hehe
Jijig humuus ooriinhoo hol deer hurdan zogsdog yum shuu.
Tuunees gadna minii hoyr nud dandaa shalan deer baij baidag bolohoor busdiin hayasan mungiig gyals olood avchdag avyastai sht, haha

Misheel

Anonymous said...

zaluus, shine onoo saihan ugtaarai !

Misheel

Anonymous said...

энэтхэгт гадаад эмэгтэйчүүд олны дунд явахад биеэнд нь их хүрдэг гэнэ. Янз бүрийн хорио, ядуу бүдүүлэг байдлаас тэр биз.

intp said...

Тун сайхан болжээ. Огоод ч шүлэг бичих авъяас байнаа.

Ямарч юмыг өнгөрсөн хойно нь бодход хүнд ихэнхдээ сайхан талууд нь л санагддаг. Монгол хамгийн сайхан, гэхдээ хэтрүүлж бодоод гуних хэрэггүй байх. Тэнэг хүмүүсийн хувьд энэтхэг гэлтгүй Монголд ч уур хүргэж, арга барагдуулсан, хархаар л сэтгэл санаагаар унамаар хүмүүс их байна өө. Хаа сайгүй л тийм байдаг биз дээ. :)

Anonymous said...

Yasan khilentei bichee ve, khyamarchhiima , esvel yarshig buts buts!..

Geree ikh sanaj baigaa khuu bna, nutag butsaah kheregtei gej hamar hashaanii hardag Dulmaa ch, nutgaas tsunkhelj irsen minii chuluu ch khelj bna.Hari hari.Harij modon morio unaj aavdaa erkhel.Esvel Ereen-s orj irsen Narantuul esvel Khoroolol-n buduun umdnuudees negiig avch umsuud hip hop association baiguulj uuriiguu President-r n tomilood Bar hes, SHOW-d /fan girls club-ta bolood goy bg bh /, reality show-d orolts.An jaakhan career khuukh sanaatai bol tug bariad talbai gar,/yadaj Mgl-r us tsas yaridag,am figure saita bol /.Bur bolokhgui bol bairaa baritsaalaad ANU esvel Korea yav.ANU-n deer bkhaada, yadaj English chin saijrakh yum boluu.Ingeed neg uugeer tuugeer yavaad uzdee minii hu.Tegee l khuiten shaltai nomiin sand udriin "hairan" 14 tsagiig dorvitoihon ur dungui bhguigeer India-g kharaaj unguruusnuus.Shalchihiin.

N.B.

Anonymous said...

"Shalchihiin" bish "Shanalchihiin" shuu.Sorry Ladies and gentlemen.

Арсун said...

Duu mini suugaa gazriinhaa uul usiig hundetgen handah heregtei. Haa gazar muusain yumnuud baij l baidag. Hariug o'gohod ni o'good busdiig ni shal toohgui hayaa, hairan tsag. Manai ehneriig orsod surch baihad ni neg teneg bagsh "mongoloid" sninjiig tailbarlahdaa ashiglah gesnee "pochemu to u neye glaza bolshiye" gej deerlhsen gesen. Mongolchuud ingehgui dee.
Nutgaa sanaad buhimdaad baigaa yum uu.

Anonymous said...

Shalchihiin bish Shanalchihiin shuu .Sorry Ladies and gentlemen.

N.B.

ganga said...

Yostoi yanztai shuleg baina. Manai huug bas iim zuraas shig nudeer harahad yum buten haragdah uu gej asuuj baisan gesen. Iim tsaril shig hamraar amisgalahad yamar baidag yum bol geed amii ni haa gej muu ug zaaj l yavlaa. Ergen toirond o'or zus tsraitai uls baigaad baihaar, doromjloogui baihad ni hurtel durgui hureed baih ue zarimdaa baij l baidag. Bitgii too, zorisondoo hureh geed yavj baital taivshral irchihdeg yum. Amjilt, shine onoo saihan ugtaarai.

Amaraa said...

yaagaal yavna daa minii naiz erch huchee aldaj bolohgui shuu! aan bas minii naiziin nud neeree jijighen ni ch jijighen shuu te? gehdee yahav dee hun torohdoo ooriinhoo nuur tsarai nudee songoh bish dee!

Barimalch said...

Ogoo end 2 gol huchin zuil baigaa:

1-t Mongolchuud bol barag delhiid hovorhon ulaan bardam humuus baidag.

2-t neg evropiin eh survalj deer haluun perts ih iddeg humuus hajuudah iddeggui oor garliin humuustee tevchishgui ih yarvigtai zan gargadag gedeg.

Teheer manaihan ihenhdee yag iim 2 huchin zuiliin noloond naana chine ordog yum shig baigaam. Teheer uuniig zohitsuuldag ded huchin zuiliig oortoo neej chadval ih heregtei baih.

A.Амарсайхан said...

Тэгж олон дахин тайлбар бичихийн хэрэггүй байсан болов уу.

Enkhe said...

Thanks for sharing.It is worth of reading! Happy to find your blog. Be patient! Show them your middle finger, but inside your pocket ;).
Good luck! :)

meesh said...

Огоо ер энд ирэхээрээ Болор цомд үзвэл яасийн.
Шүлэг янзтай болжээ.

Oogii said...

Goyo bolson bna. Amjilt

Цоомоо said...

Хэлэх гээд хэлж чадахгүй бачуурлын байдалд байсныг маань л хэлчиж. Янзтай бичжээ. Пунэ-д монгол оюутанууд олон байгаа биздээ. Hyderabad-д анх ирээд монгол хүн чамаас өөр байхгүй гэж сонсоод бүүр хачин болж билээ. Гэхдээ хэдэн сарын дараа энд нэг Монгол оюутан залуутай уулзсан л даа. Одоо бачуурах нь арай гайгүй болчлоо.:)

weniwe said...

сайхан шулэг болжээ. чамд ер нь авъяас байна шүү айн. чөлөө заваараа шүлэг бичиж байгаарай. за амжилт.
сүүлийн үед чиний блогыг их уншиж байгаа шүү

Puj said...

Goy tolgoi holbojee,arai l hatuu heltsiim shig sanagdlaa,medkum daa...

Gadaad bitgii hil mongold,taniku humuus buu hil hamaatnuudaaraa ene neg zuraas nudtei yum,yadjiihad ineeh durtai gej heluulheer uur hureed bdiim chini,hehe,chi bol ter hol gazar argagui bhoo.

Gehdee enetheguud hunee neeree tegeed gold hiichdiinmuu? Yamar aimaar yum be?

Tendhiin hydrologists ni teguul ajilaa hiij bhad ni yu ch garch irj magadgun bna daa tee?
Aimaar yum bna

3apaa said...

Ариун Ганга л гээд байдаг, үнэн хэрэгтээ бол бузар Ганга болохыг дээр үед нэгэн сайтад тавигдсан зургуудаас олж харж байж билээ. Тэнд бол хөвөхгүй юмгүй, нүд хальтирам дүр төрх. Манайхан тэгсэн чинь цагаан сараар ариун Гангын усаар зуурсан ул боов... гээд л заваарч байдаг шүү.

Энэтхэгчүүдийн хувьд бол хамгийн хүн муутай үндэстнүүдийн дээгүүр жагсдаг ард түмэн гэж хаа нэгтэйгээс уншиж байсан юм. Гэхдээ би бол Энэтхэгийг Таагүр,Ганди зэргээс хэтэрч мэдэхгүй шахам.