Wednesday, November 07, 2007

Даяаршил дайсан уу нөхөр үү?

Оксфордын их сургуулийн захирал, Хонг-Конг арлын захирагчийн үүрэгт ажлыг урд нь хийдэг байсан Крис Паттен хэмээх профессор саяхан Нью-Делид ийм нэртэй лекц уншжээ. Лекцийг нь гүйлгэж харж байгаад сонирхол татсан хэсгүүдээс нь блог дээрээ тавимаар санагдлаа.

Түүний ярианаас сийрүүлбэл: “...АНУ-ын эдийн засгийн өнөөгийн уналт нь Энэтхэг Хятадын хурдацтай хөгжилтэй огтхон ч холбоогүй зүйл. Харин ч даяаршлын үр дүнд Ази тив дэх ядуурлын хэмжээ хүн үнэмшмээргүй хурдан багассан. Хэдхэн жилийн дотор 2,5 тэрбум хүн дэлхийн эдийн засгийн хэмжээнд тоглогчид болон гарч ирсэн...

... Хэдийгээр даяаршил дэлхийг хавтгайлж уралдааны замыг тэгшилж өгдөг ч мөн хавтгайлахынхаа хажуугаар нэлээд донсолгоо үүсгэдэг байж магадгүй. “Дэлхий бөөрөнхий биш” номонд гарсан Инфосис компаний эдлэн үнэхээр гайхалтай, даяаршлын үр дүнг харуулсан сайхан жишээ. Гэхдээ тэдний кампус орох замд энэхүү донсолгооны гэрч нь болох ядуус үй түмээрээ байж л байна...

...Технологи эзэмшиж дэлхийн тавцанд гарах болсон нэгэн, технологи мэдэхгүй хөдөөний ядуус хоёрын хоорондох ялгааг дэлхий дээр хаана ч гэсэн даяаршил улам тодруулж өгсөөр байна...”

4 comments:

peakfinder said...

Daisan nohor ali ali n' bolood baih shig baina daa. Aliv zuil hoyor taltai baidgiin ilrel yum uu daa. Gehdee dayarshil gegchiig toirch garah argagui l bolson yum shig bainaa.

Жаагий said...

Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагын зүг хамт явах нь зайлшгүй зүйл л дээ. Хөгжил дэвшлийн хувьд бөөрөнхий дэлхийг хавтгайлж байгаагаараа даяаршил бол сайн нөхөр. Гэхдээ тухайн улс, үндэстэн (манайх шиг жижиг) өөрийхөө хэзээд баттай оршин тогтнож чадах чадвараа алдаж мэдэхээр тул дайсан ч байж магад.

arjuna said...

HAppy Dewali!

mind said...

Minii bodloor dayarchlal baga buurai undestend soyoloo hadgalahad daisan, undur hugjiltei ulsuudad hyamd uildverlel, buteegdehuun bii bolgohod mash sain nuhur.