Denzel Washington-ы тоглосон “Мan on fire” гээд нэлээн дээр vеийн нэг кино байдаг. Миний хамгийн дуртай кинонуудын нэг гэж хэлж болно. Найруулга, хєгжим, жvжиглэлт гэх мэт бvх зvйл нь хэчнээн vзсэн ч тасархай хэвээрээ санагддаг юм даг. Киноны утга санаа бол баян Мексик гэр бvлvvдээс хvvхдийг нь хулгайлж барьцаанд аваад их мєнгє нэхдэг мафийн сvлжээг бие хамгаалагч Криси (Denzel Washington) илрvvлж байгаа тухай гардаг.
Надад хамгийн таалагддаг хэсэг нь киноны тєгсгєлд Криси мафийн толгойлогчийн дvvг нь барьцаалчихаад утсаар ярьдаг хэсэг. Yvнээс ємнє огтхон ч камерын ємнє ил гардаггvй мафийн толгойлогч хvvхдvvдтэйгээ нялхарч тоглоод л утсаар ярьж байдаг. Киног анх vзэж байхад ямар гээчийн харгис балмад амьтан байгаа бол гэсэн сэтгэгдэл тєрж байсан мафийн толгойлогч єєрєє харин гэр бvлийнхээ тєлєє юу ч хийхээс буцахгvй нэгэн байдаг. Дvvг нь барьцаалсан Denzel Washington-той мань эр “The most important thing in life is family. Do you agree Mr. Creasy” (Хvний амьдралд хамгийн чухал зvйл бол гэр бvл гэдэгтэй та санал нийлж байна уу ноён Криси) хэмээн шаналсан байдалтай утсаар ярьж байдаг. Єєрєєр хэлбэл єєрт нь хамгийн чухал санагддаг тэр зvйлийг нь бусдаас салгаад авчихвал тvvнийхээ тєлєє хvн юуг ч хийхээс буцахгvй гэдгийг мань эр ойлгоод энэ хvн барьцаалах ажлаа хийдэг байсан аж.
Хадуурдаг эгч маань гэр бvлтэйгээ ирж 7 хоноод маргааш нутаг буцах нь. Дараа нь хэдхэн хоноод би бас ємнийг зорих болно. Бас дахиад хэдхэн сарын дараа том эгч маань гэр бvлтэйгээ хєгшин Европыг зорино. Ингээд муу аав ээж хоёр маань бид хэдийг бvлтийтэл харсаар vлдэх байх даа. Бага байхаас минь эхлээд л манайхан халуун бvлээрээ дор хаяж хоёр гурван жилдээ л нэг удаа уулздаг байж билээ. Энэ цикл бас л давтагдах нь бололтой. Харин энэ удаагийн уулзалтын онцлог сонин зvйл гэвэл Францын иргэн нэг бяцхан амьтан хэдхэн хоногт манай гэр бvлийг бvрмєсєн байлдан дагуулаад буцлаа. Хамгийн инээдтэй нь энэ нєхрийг тєрєнгvvт Бээжин дэх Францын элчингээс Франц улсын иргэн гээд пасспорт олгочихож. Єнєєх маань Монголын иргэншил авах гээд чадалгvй Монголын элчин дээр дєрєв хоног оочерлож байж эх нутгийнхаа визийг авч орж ирсэн байх юм. Єєрєєр хэлбэл манай гэр бvлийн нэг гишvvн маань Монгол улсад огт харъялалгvй гэсэн vг. Тэр ч бvv хэл энэ нєхрийг энд жаахан удаагаад 8 сарын 30 болгочих юм бол визний нь хугацаа дуусаад мань хvн энд хууль бусаар орогногч “хар” этгээд болж хувирна. Даанч мань хvн єєрийгєє ийм зvйлд орооцолдчихоод яваагаа огтхон ч ойлгохгvй мєємєє хайж миний мєрийг нудчаад л…
Yнэхээр л хvний амьдралын хамгийн чухал зvйл гэр бvл гэдэг vнэн байх шvv
3 comments:
Hi.tanii bichdeg zuilsuud ih taalagddag shuu.Delhii buurunhii bish nomiig chin unshij ehelsen bgaa, duusahaaraa sanaa onoogoo helnee.
Bas neg huselt baina, yaj sain orchuuldag boloh ve?ene talaar advance uguurei.
Amjilt husiye
Suvd.
Huue minii zurag yavj bn sh dee!!
°@°
why dont u read my diary, uncle?
Post a Comment