Friday, July 20, 2007

Блог уулзалт 2007

Жил хагасын ємнє байна уу даа Дєлєє єєрийнхєє блог хаягийг надад нэг явуулж билээ. Би ємнє нь блогийн талаар сонсож байсан ч Монгол блог огт хараагvй байсан болохоор мань эрийг жаал бишрэв. Тэгсэн єнєєх чинь намайг ч гэсэн блог нээ гэж зєвлєдєг юм байна. Би залхуурсаар бараг жилийн ємнєєс л нэг юм нээж билээ. Уг нь нэлээн хэдэн жилийн ємнє оюутан байхаас янз бvрийн юм бичдэг байсан ч зєвхєн єєрєє єєртєє л уншигч нь байдаг байв. Анх блог нээмэгцээ тэдгээр хэдэн жилийн ємнє бичиж байсан зvйлсээ бvгдийг нь бєєндєєд тавьчихав. Дараа нь санаанд ч оролгvй нэг єдєр ороод хартал бичсэн зvйлсэд маань баахан коммент. Бєєн урам болоод л дараагийн юм бичих хобби хєдєлж байгаа юм даа. Ингэж миний блог амьдрал эхэлсэн юм даг.

Би анх The world is flat номын рэвьюг блогоос л vзээд авч унших санаа тєрсєн. Энэ номныхоо хамтран орчуулагчид болох Индра, Сайнбаяр зэрэг залуустай бас л блогоор танилцсан. Хамгийн чухал нь блогтой болсноор би єєртэйгээ vзэл бодол нийлэх маш олон хvнтэй холбогдож зєндєє олон найзуудтай болсон. Тэдгээр найзуудын маань тєлєєлєл болох Хєлгєн, Дєлгєєн хоёртой єнєєдєр ярилцаж суугаад блогчидын уулзалт хэмээх юм зохион байгуулъя гэсэн шийдэлд хvрлээ. Ирэх долоо хоногийн пvрэв гаригт буюу 7 сарын 26-ны єдєр 19 цагт бид гурав Их Монгол уушийн газар ийм цаас бариад сууж байх болно. Та хэрэв блог уншдаг, блог бичдэг бол кибер орон зайнаас нэг нэгийгээ мэдэх хvмvvстэйгээ энд уулзаж болно шvv. Ямартаа ч дэлхий бєєрєнхий биш хавтгай болж байгаа энэ цаг vед кибер андуудтайгаа уулзах энэ уулзалт олон олон, vзэл бодол, зорилго санаа нэгтнvvдийг нэгтгэж єгєхvйц ач холбогдолтой байж мэдэх юм. Иймд та заавал очоорой.

18 comments:

Amaraa said...

Bi blog bichdeggui Gehdee l ynshdag .Ochij bolno biz dee !!!gsn

Зэлмэ said...

Би Монголд байсан бол хамгийн түрүүн очих байлаа.

Зэлмэ said...

Тэгэхдээ яахав эр хүний замын хүзүү урт, зааны хүзүү богино. Оогоотойгоо нэг уулзах байлгүй дээ.

D.Sainbayar said...

namaig ochson geed bodchih :) Blogchidiin armi, irgen setguulchid, uzegch bish oroltsogchid mandtugaaaai!

М.Огоо said...

Anduudad gyalailaa. Bolomjtoi negniig ni welcome geed huleegeed suuj baiya. Zaaval blog bichdeg ch bh albagui. Unshdag meddeg l bval henii ch omno welcome sh dee. Irj chadahguitei ni uneheer l er hunii zamiin huzuu urt gej neg saihan nartai odor uulzaldah l bailgui dee.

Цовоо said...

Хэдэн хоног харагдахгүй байсан гэнэт пиво гүзээлэх болохоор та ямар шаламгай хөдөлж байна вэ? :D Намайг ямар блогчин гэх биш гэхдээ гүйж очоод хэд гурван хүнтэй танилцаж болно биз дээ аан ахаа :D

sanakae said...

Уулзах ч уул нь сайхан юм шиг байгаа юм аа. Би ч одоохондоо очоод нэмэргүй байхаа хүн амьтан таних биш :)

Unknown said...

Үсрээд очдог хэргээ хө, ингэхэд Их Монголд багтдаг л байгаа даа? :D

Gobi said...

Сая би 7/11~7/21-д Монгол руу төслийн ажилаар очоод ирсэн. Уг нь бараг л таарах шахаж харамсалтай. Аа нээрээ блогчид гэснээс www.bugdeeree.mn шинэчлэгдсэн байгаа. Мөн блогпортал бүгдээрээ.мн-тэй нэгдээд blogportal.bugdeeree.mn гэсэн шинэ хаягтай болсон байгаа шүү андуудаа ;)

Лхагваа said...

8/22nd bol bi ochii. hehehe Mongold neg baarand orson chini blogportal-iin emblem haragdaj baival yamar saihan be? Shuud ochood l bi Khishgee baina geed l... hehehe

Зэлмэ said...

lhagvaa kun, nande? ore ha sonna ni ninkimono jyanai yo!!

bayarsaikhan said...

blogger-iin logo-toi bol bi ochihod evgui ch yumuu daa ;) bi chini wordpress-deer baidag hunshdee huu :D

za nargia ch yahav. tsag zavaa zohitsuulj chadval ochinoo.

bayarsaikhan said...

er ni gantsaardaad baih shig baina. blogger luu nuunee. harin nuudel suudal gej aihtar ajil bainaa. ter commentuudiig bas yaj hamt nuulgehveee baiz...

Bayana said...

Их сайхан арга хэмжээ зохиож байгаа юм байна. Очно оо. Бүгдээрээ очоорой.

Bayana said...

Нэг санал байна. Блог анд Ганбаагийн гаргасан санаачлагыг дэмжин Тусч баннерийн аянд оролцон ханливлах нэг нь 1$ аваад очоорой. Би авч очно оо.

Ninjka said...

Hi, Би их дэлгүүрийн үүдэнд болзож байгаад чиний номыг худалдаж авсан хүн бна аа. Дараа нь бас Жуумла!Монголын семинар дээр тааралдаагүй юу. Өнөөдөр би ЧАМАЙГ СУДЛАХ ажил хийлээ... хэхэ

Хавтгай дэлхийн тухай номын хувьд анх Буянцогтоогийн блогоос товчлолыг нь уншиж байсаан. Тэгээд энэ номыг "тэгж байгаад" нэг уншихиймсан гэж бодож байлаа. Гэтэл ТВ-ээр номын нээлтийн чинь тухай мэдээ үзээд шууд л ойрхон дэлгүүр уруу гарлаа. Даанч байсангүй. Дараагийн дэлгүүр уруу очтол ашгүй байна шүү. Картаар гүйлгээ хийхгүй учраас бэлэн мөнгө авах санаатай АТМ уруу гүйлээ. Буцаад ирсэн чинь хаасан байдгийм. Заавал авахийм шүү гэж бодоод Их дэлгүүр уруу явлаа. "Дууссан" гэдэг уг өмнөөс хэлэв. Тэгээд рекламан дээр байсан утас уруу цохиж, олж авсийм даа гэж.

Номын арын хавтас дээр хянан тохиолдуулсан "Монг-Эм"-ийн Мэндсайхан гэж байна. Нэг л танил нэр. Тэгээд Мулдашевийн номууд/надад бүгд бий л дээ/-ыг барьж авлаа. Бас редактор нь Мэндсайхан гэж байна. Орчуулагч нь М.Пүрэвжав, чамайг М.Отгонпүрэв, редакторыг нь Мэндсайхан, бас эм эмнэлэгийн чиглэлийн хүн яахаараа хянан тохиолдуулаад л, эрхэлж хэвлээд байдаг билээ гэж бодоход Мэндсайхан бол аав нь, Пүрэвжав Отгонпүрэв 2 бол эгч дүүс гэсэн урьдчилсан таамаг дэвшүүллээ.
Мөн чамайг хаана харсан царай билээ гэж бодоод юутай ч "блог лавлах" болох Хишгээ найзынхаа блогоор зочилж барьж авлаа. хэхэ

Таамаг минь үнэн болж, танайхныг бүгдээрээ ийм сайхан боловсролтой, зөв сэтгэлгээтэй хүмүүс байгаад чинь үнэхээр бахархсан шүү.

За тэгээд санал, бодол, эргэцүүлэлээ бичээд байгаарай. Бас дараа дараагийнхаа орчуулгын ажилдаа шамдан ороорой.

Nuunee said...

Bi uuruu neg ih bicheed baidaggui ch bas unshinaa. Saya neg heseg PR hiih gesnee bolichihloo. He he. Za yamartai ch yavaad ochnoo. Havtgai delhii deerh zaluusataigaa uulzana daa.

Anonymous said...

Medrel yum aa. uuh shaltgaa olj yadaj bga humuus uu, uuh humuus ni dutsan garuud uu?