Манайд Үйлдвэрлэлийн Менежмент хэмээх үнэн “гунигийн” хичээл орно. Уг нь сонирхолтой байх болов уу гэж бодож байтал эхэлж орж байсан багш нар нь дан Энэтхэгийн хууль дүрэм ярьсаар байгаад залхааж орхисон юм. Харин саяхнаас энэ хичээлд суух ганц шалтгаантай болсон нь эдийн засгийн ухааны доктор, хуульч мэргэжилтэй глобал компаниуд дамжин ажиллаж байсан гэх нэг өвгөн энэ хичээлийг орох болсноос тэр. Үнэн нойрны сэдвийг ч “амьдруулчихаж” чаддаг энэ өвгөн профессор надад яагаад ч юм хэдэн жилийн өмнө унших дуртай байсан комикийн баатар сайхан сэтгэлтэй ухаалаг өвгөнтэй маань адилхан санагдаад байдаг юм. Жижигхэн бөөрөнхий гялаан толгой, цагаан сахалтай, намхан бөгтгөр мань профессор нүдээ эргэлдүүлж ирээд л сонирхолтой жишээ татан оюутнуудыг үнэхээр нойрноос сэртэл нь ярина. Өнөөдөр мань хүний ярьсан яриа нь яагаад ч юм үнэхээр сонирхол татаад энэ талаар бичмээр санагдаад болсонгүй.
Юу гэвэл оюуны өмчийн хуулийн талаар ярьж байснаа мань өвгөн халуураад Энэтхэгт авсан патентын тоо, Япон, Солонгос, Хятадынхтай харьцуулбал дэндүү цөөхөн байдаг талаар ярьж эхэлсэн юм. Цааш нь тэрээр “...Баруунд бол их сургууль болгон хажуудаа судалгааны төв (research institute)-тэй байдаг. Тэнд нь ихэнх шинэ нээлтүүдийг хийж патент цуглуулдаг. Судалгааныхаа ажлыг патентаас олсон мөнгөөрөө эргээд санхүүжүүлнэ. Гэтэл Энэтхэгт ийм хэмжээний сургууль бараг байхгүй.
Яагаад ийм байдаг гэж бодож байна. Яагаад гэвэл бид бусдын зохион бүтээсэн зүйл дээр л ажиллах чадвартай болохоор тэр. Бид шинээр нээж, зохион бүтээж сураагүй л байна. Яагаад гэвэл бид одоо болтол хайсаар л байна. (we’re still on search…) Эхлээд хайсан юмаа олоод дараа нь судалгаагаа хийх ёстой биз дээ (first we’ve to find what we SEARCH and then RESEARCH it).
1947 онд өнөөгийн Энэтхэгийн үүсгэн байгуулагчид туйлын ядуу орныг тусгаар тогтнуулсан. Тэр үед бүгд өлбөрч үхэх дээрээ тулсан байсан. Харин одоо бид цөөхөн ч гэсэн баячуудтай, ядаж нийгмийн нэлээдгүй хэсэг нь өлбөрч үхэх тал дээр санаа зовохоо байж. Гэхдээ тэр 1940-өөд онтой өнөөдрийг харьцуулбал газар нутаг маань нэмэгдсэнгүй. Харин ч бүр багассан гэж хэлж болно (Жамму, Кашмир муж гм) ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүр хэд дахин багассан. Тэр цагаас хойш ашигт малтмал гэхээр юм бараг олдсонгүй. Ихэнхийг нь Англичууд байхдаа ухаад явчихаж. Тэр үеийн барууны судлаачдын үзэж байснаар бол Энэтхэг Африкийн зиндаанд очиход тун дөхөөд байж. Гэтэл яаж яваад бид өдий зэрэгт хүрч орхив оо?
Хариулт нь ердөө л өвөг дээдэс маань бидэнд юу хайх ёстойг маань зааж өгснөөс л тэр. Тэд анх улс гүрнээ байгуулчихаад юунаас эхэлж юу хийхээ үнэндээ мэдэхгүй байж. Юу хайх ёстойгоо мэдэхгүй байна гэдэг хайсан юмаа олохгүй байхаас хэцүү ажээ. Будилж будилж бидний хайх ёстой зүйл бол бидний өнөөдөр олох мөнгө биш харин маргааш амьдралыг маань гэрэл гэгээтэй болгох залуучууд юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч. Ингээд залуусаа зоригжуулж боловсруулан энэ цаг үеийн жинхэнэ баялаг болох эрдэм мэдлэг оюун ухаанаар цэнэглэгдсэн залуу үе бүхий эх орныг бидэнд үлдээжээ. Бид ядаж юу хайх ёстой вэ гэдгээ мэдсэн. Одоо бид энэ эрлээ үргэлжлүүлсээр л байна. Тун удалгүй бид эрсэн зүйлээ олоод судлах ажилдаа орох болно. Нэгэнтээ судлах ажлаа эхэлчихвэл шинэ нээлт олноор гаргаж патентийг “бөөндөх” болно. Шинэ нээлт гарах тусам нийгэм урагшилж хүмүүсийн амьдрал сайжран дэлхий дахинд эзлэх бидний байр суурь нэмэгдэнэ. Тиймээс та нар бол манай улсын баялаг, биднийг дараагийн эринд хөтлөх ёстой хүмүүс гэдгээ сайн санах хэрэгтэй…”
Бага зэрэг коммунизм үнэртсэн өвгөн багшийн яриа дуусахад танхимд сууж байсан 100-аад оюутан бараг босоод уухайлахад бэлэн болтлоо хөөрчихсөн байв. Харин тэр үед надад яагаад ч юм бид ядаж юу хайх ёстойгоо мэдэх бил үү гэсэн гунигт бодол төрж билээ.

3 comments:
Saihan bichjee. Ingej um duulj sonsson zaluuchuud maani ireed Mongoldoo ajillaad bgaarai
Тийм шүү, ядаж хайх юмаа мэдэж байж урагшаа явах ёстой. Юу хайж байгаагаа мэдэхгүй явах нь захгүй далайд завиар хөвөхтэй адилхан зүйл. Яг үнэн, сэтгэл хөндүүрлэж байна. Юу хайх вэ?
Залуучууд газар газрын сонин хачин, шинэ технологи, хүндэлдэг багшийнхаа таалагдсан лекц, хэлсэн ярьсаныг Монголдоо илгээгээд байвал ч гэсэн юм чиний бичлэгийг уншихад бодогдлоо.
Отгонпүрэвээ "та нар бол манай улсын баялаг, биднийг дараагийн эринд хөтлөх ёстой хүмүүс" шүү.
ануН
http://www.arslans.blogspot.com/
Post a Comment