Thursday, September 06, 2007

Үнэгүй программ хангамжаа гэж...

Энэтхэгийн засгийн газар 7 жилийн турш эмнэлгийн мэдээллийн менежментийн систем үүсгэх гэж 160 сая рүпий (400,000$) зарцуулсныхаа эцэст яг тэдний шаардлагыг хангах бэлэн программ хангамж үнэгүй байдгийг олж мэджээ. HMIS (Hospital Management Information System) нэртэй уг программын судалгаа, хөгжүүлэлт зэрэг үе шатууд одоо л дуусч эмнэлгүүд дээр суурилуулалт, сургалт явуулахад нэмж 130 сая рүпий хэрэг болно гэж тооцож байтал хэн нэг нь гэнэт өнөөх үнэгүй программ хангамжийг олоодхож.
HMS (Hospital Management System) хэмээх тэрхүү үнэгүй программыг www.care2x.org сайтаас хэдхэн минутанд татаж аваад өөрсдийн хэрэгцээнд тохируулан ажиллуулж болох ажээ. 7 хэл дээр ажиллуулах боломжтой уг программыг Итали, Малайз, Бразиль, Герман, Франц зэрэг улсуудад өргөнөөр ашигладаг байна. Уг программ нь өвчтөн бүрт өвчтөний түүх нээж, эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн бүртгэл явуулж, сул ор байгаа эсэхийг мэдээлэхээс гадна санхүү, хүний нөөц, түргэний машины бүртгэл зэргийг явуулах боломжтой нэмэлт модулиудтай ажээ.
Одоогоор Энэтхэгүүд 130 саяыг нэмж төлөөд цаашид уг программаа хөгжүүлэх, эсвэл HMS-ийг татаж аваад тохиргоо хийн ажиллуулахын алийг нь ч шийдээгүй байгаа аж. Ямартаа ч уг төслийн багийн ахлагч улсын мөнгө үргүй зарсан шалтгаанаар багагүй гөвүүлж байгаа бололтой хэд хэдэн сонин дээр гараад авч. Хаа газрын төрийн байгууллага л болсон хойно хүнд механизм, судалгаа муутайгаар аливаа төслийг эхэлж байгаа биз. Дээрээс нь Энэтхэг Монголын төрийн байгууллагууд хүнд суртал, хээл хахуулиараа даанч төстэй. Хаа очиж харин энд улсын мөнгө үргүй зарсан гээд төслийн ахлагчтай хариуцлага тооцож байгаа нь яамай даа.
Хэдхэн жилийн өмнө ШКТЭ(3-р эмнэлэг), Халдвартын эмнэлэг зэрэг газрууд бас эмнэлгийн мэдээллийн систем хийлгэж байгаа гэж сонсож байсан. Ямар бүтээгдэхүүнд хэдий хэр их мөнгө зарцуулсан бол?

9 comments:

Э. Баярсайхан said...

Өөрийн гэсэн юмтай байхад дээр ч байж болно л доо.
Тэгээд ч тэр долоон улсын хэлэнд нь Энэтхэг байхгүй л байна шдээ.

М.Огоо said...

Gehdee ooriin gesen ym ni heterhii ih ortgoor bosoj baival hezuu l dee. Tertei tergui end buh zuil english-r yavdag bolohoor zaaval hindi hel baih shaardlagagui sh dee

Э. Баярсайхан said...

Мань мэт нь манжийн эрхшээлд байлаа гээд манжаар ярьдаггүй нь яамай даа.

Anonymous said...

Манай улсын анхны цахим системжсэн гэх 3 р эмнэлгийн хувьд бол гаднаас нь харахад ер нь дажгүй юм билээ.Гэхдээ сүлжээний структур болон өөр бас янз бүрийн асуудал гарсаар байдаг.Тэд Завхан аймгийн эмнэлгийг 100 сая төгрөгөөр 3 -р эмнэдэг шиг болгож өгч болно гэсэн байна лээ.Холбоо мэдээлэл ба өөр нэг сургууль хамтрач ажиладаг гэж яриж байсан.сайт нь www.edoctor.mn гэж байсан шиг санаж байна.3-р эмнэлгийн Э системийг хариуцдаг Энхбат гэдэг байхаа тэр хүн хувийн компанийараа хийлгэдэг гэсэн шүү

Ganzorig said...

Huue, tegeed eneiigee Mongoliin emch ene terd heleed material, eh survaljiig n forward hiihgui um uu? Yu heregtei bna, ene l heregtei bgaa bizdee? Uuniig hiichiheer tsalingaas gaduurh orlogiig n haachihna geed aygui bol us balgasan um shig bh bh doo

Anonymous said...

Ygyi ee tegehgyi harin ch devshilttei hyleej avna.Tegeed ch zarim gazruudaar yanz byriin arga hemjee avagdaj ehleed bgaa.tyynchlen deerhi deer nemj helehed Ter odoo 3 r emnelegt heregelj bgaa system tsaashid ajilahad neleed hestyy bolson ch ted nar ter systemee Ub hotiin neleed heden emnelgyydeer tavina gej geree hiigeed niit dyngeer 300 saya tygreg avsan bolovch ter ni tun chig bytel muutai bgaa suragtai.tegeed HInfo 2.0 - r orluulj nygliin nydiig gurilaar huurah sanaa aguulaj bna gesen.

Mandakhbat said...

Amjilt husie!
Delhii buurenhii-g chini unshij bgaa.

Mandakhbat
Australia, melbourne
mandakhbat@yahoo.com

gegeen said...

zarim ug ishlel, post chini ih taalagdlaa. www.gegeen.com deer source-g ni duridan tavij boloh u.

М.Огоо said...

Haanaas avsnaa l durdaj baival bolnoo bolno gegeen.