Wednesday, December 27, 2006

Шашин

Нэлээн дээхнэ Ганбаагийн блог дээр бидний шvтээн гээд шашны талаар жаахан бичсэн байсан. Галаарид ах хvртэл vvнээс болж vзгээ шvvрч авсан болохоор нэгэнтээ Бурхны, Жагарын орон гэгддэг газар амьдарч байгаа ухаантай болохоор бас нэг илvv хошуу нэмэхгvй бол болохгvй мэт санагдлаа. Yнэндээ миний шашны талаарх мэдлэг маруухан л даа. Бага байхад минь эмээ євєє маань лам болгоно гэж нэлээн vзэж Тєвд vсэг хvртэл зааж байсан боловч угийн лам болох шинжгvй дvлий толгой кириллээр бичсэн vлгэрийн голдуу номонд татагдан сvvлдээ “ардын” сургуульд орж “нvгэлт хар гєрєєчин” болох замдаа шуударсан. Ид шилжилтийн насандаа шинэ vеийн хvн болж байгаа нь гэж бурхан шvтээн бvхнийг vгvйсгэн атейст болж аав ээжтэйгээ бас хэсэг муудаж vзсэн. “Єнєєгийн єндєрлєгєєс харахад” гэдэг шиг одоо бодоод vзэхээр хэчнээн консерватив гэр бvлээс гаралтай ч би єнєє шашин гэж vзэн ядаад байсан зvйлийнхээ тухай огт ойлголтгvй л байж.

Миний амьдардаг хотоос 12 цаг автобусаар яваад очих зайтай Гомон гэж нэг жижигхэн тосгон байх. Тэнд бараг 3000 орчим лам Буддын философи гэдэг зvйлийг судалдаг ажээ. Тэдний бараг зуугаад нь Монгол, дээрээс нь Халимаг, Буриад гэх мэт Монгол vндэстнvvдийг нэмбэл бараг хоёр зуу болох бололтой. Энэ сургуулийг эхнээс нь суугаад тєгсєхєд 14 жил шаардлагатай гэнэ. Бvхэл бvтэн 14 жил єглєє 6 цагт босож ном хурж эхлээд орой 8 цагт унтана гэхээр тєсєєлєхєд хэцvv байгаа биз?
Тэнд сурдаг цєєнгvй хэдэн лам нартай гайгvй дотноссоны хvчээр єнєє ойлгодоггvй байсан зvйлээ бага сага гадарладаг болов. Анх лам нартай танилцаад нєгєє л наймааныхаа сэтгэхvйгээр “За танд ийм зvйл бvтээж єгье, та харин сайхан сан тавиад хийморь сэргээгээд єг” гэнэ. Харин єєдєєс лам нар “Бид чинь та нартай л адилхан оюутнууд шvv дээ. Буддын гvн ухаан гэдэг юм сурч байгаа болохоос бурхантай холбоо тогтоох арга сураагvй ээ” гэж хариулдаг байлаа. Монголд бараг Тєвдєєр надаасаа дор уншдаг амьтан шєнє нь хар хvний хувцас ємсєж шоудаж шоудчихаад уусан архиных нь vнэр арилаагvй шахуу байхад “Багш нь... багш нь...” гэж чичирч дайрдгаас арай ондоо л сэтгэхvй юм.
Гомон хийдийн дэглэм маш хатуу гэнэ билээ. Монголчууд цаг агаар хоол унд нь таарахгvй нэлээд нь ирж суралцаж байгаад тэсэлгvй буцдаг бололтой. Харин энд сурж байгаад буцаж Монгол явсан хvмvvсийн ихэнх нь шар шувталж “хар” болдог гэсэн. Ямар ч гэсэн энд сурсан хэсэгхэн хугацаа нь тэр хvмvvст “бурхантай холбоо тогтоож” хvнийг хулхидах нь нvгэл гэсэн сэтгэхvй тєрvvлдэг бололтой. Тэгэхээр энэ хагас цэргийн зохион байгуулалтанд, ингэж олон жил эдгээр хvмvvс юу сураад “хар” болохоор шийдэв?
“Буддизм гэдэг бол зєв амьдрахуйн философи” гэж шар толгойтой биеэрээ дvvрэн шивээс болсон нэг нєхєр Дарамсалад Далай ламын ном айлтгал дээр надад хэлж билээ. Эрдэмтэд ч vvнийг “хамгийн шинжлэх ухаанч философи” гээд ємнє нь бас тодорхойлчихсон юм билээ. Энэхvv философид бусад шашинд тvгээмэл байдаг ямар нэгэн vлгэр домгийн шинж чанартай, мухар сvсгийн зvйлс бараг байхгvй ажээ. (Манайд л гуйвуулсан утгаараа хэтэрхий их болохоос)
Аливаа хvн сайныг бодож, сайхныг хvсэж, бvр их сайн vйлсийг хийж байвал уг хvмvvний амьдрал энэ насандаа ч бай хойд насандаа ч бай эргээд єєртєє аз жаргалтай байна. Би бол хувьдаа ингэж л Бурхны шашны гол vзэл санааг дvгнэнэ. Харин хойд нас гэдэг ойлголт эрдэмтдийн нэлээн маргааны тєв байдаг бололтой. Уг нь энерги хадгалагдах хуулиар бол “аливаа энерги устаж vгvй болохгvй шинээр бvтээгдэж бий болохгvй, нэг тєлєвєєс нєгєє тєлєвт шилжин хувирч байдаг” гэсэн байдаг болохоор хvнийг амьдруулж буй энэ ямар нэгэн энерги эзэнтэйгээ цуг газрын хєрсєн доор vлдмээргvй л байгаа юм.
За тэгвэл хувь хvний амьдралд шашин ямар нєлєєтэй вэ? Yнэхээр л тэр ид шид нь байдаггvй юм бол хvмvvс яах гэж хамаг мєнгєє баран сvм хийд барин энэ олон лам нарыг тэжээгээд байна? Миний бодлоор бол хvн гэдэг амьтан сэтгэл хэмээх єнєє нууцлаг энергийнхээ хvчээр л тэжээгдэж амьдардаг. Тэр нь хvн хэмээх ухамсарт бодгалийг намгийн мэлхий аль эсвэл олон эст гидрагаас ялгаж єгдєг бололтой. “Бурхан ч сэтгэлийнх, буг ч сэтгэлийнх” гэдэг шиг аливаа зvйлд хvн чин vнэнээсээ сvсэглэн биширч чадвал эргээд єнєє энерги нь цэнэглэгдэн эрч хvчтэй болдог. Энэ л нєгєє монголд “бурхантай холбоо тогтоох” бизнес нураад уначихдаггvйн гол шалтгаан. Хэн нэгнийг хvмvvс ам дамжин ид шидтэйг нь магтана. Yvнд нь итгэсэн бидний аав ээжvvд хамаг л сэтгэлийнхээ угаас єнєє хvний уншиж буй номонд сvсэглэнэ. Yр дvн нь аль аль талдаа ашигтай. Бурхны оператор єргєл барьцаа авна. Харин аав ээжvvд маань дотоод энергээ цэнэглээд авна. Тvvнээс бус бидний ойлгодоггvй Тєвд номны ихэнх нь яруу найргийн шинж чанартай гvн ухааны туурвилууд, ердєє зєв амьдрахуйн философи л байдаг ажээ.
Гэхдээ ирээдvй маань бас тийм ч бvрхэг биш шvv. Ноднин жил Гомон хийдэд 12 жил сураад тєгссєн анхны Монгол лам одоо Гандантэгчлэн хийдийн хамбын доохно талын удирдах албанд зvтгэж явна. Тvvний залгамж нь дараа жил тєгсєх бас нэг ах хvv бий. Тэгээд тvvний дараа гэх мэтчилэн. Энэ хvмvvс ирээдvйн Монголын шашны чиг хандлагыг тодорхойлох болно. Сая болсон Далай багшийн номын айлтгалыг єнєє анхны алтан хараацай синхроноор шууд Монгол хэлээр орчуулан бидний мэлмийг нээж байх юм. Ємнє нь ойлгогдохгvй дvнгэнэдэг байсан Тєвд vгс эх хэлээр маань яралзтал тархинд шингэж байна билээ. Тийм болохоор бид аав ээжийнхээ насанд очих цагт Монголын бурхны шашин гэдэг жинхэнэ утгаараа хvнийг гэгээрvvлдэг хэмжээнд оччих байх л гэж найдаж байна. Тэр болтол харин бид болон биднээс дооших залуу vе маань энэ бурангуй байдалд нь дургvйцсэндээ чєтгєр ч шvтдэггvй атейстvvд болчих вий дээ.

9 comments:

Unknown said...

Сүүлийн үед чинь хүмүүс "бурханы" шашнаас татгалзаад "харын" буюу нөгөө бөө мөргөлийн, цаашилбал монголын үндэсний шашин руу шилжих уриалга, хандлага яваад байх шиг. Бурханы шашны талаар хүмүүс янз бүрээр ярих л юм билээ. Монголчуудыг номхоруулах харь гүрний бодлого гэх мэт. Миний хувьд яг юу бодохоо бас сайн мэдэхгүй л байна. Ирж байгаад нэг тархи угааж өгөх юм байгаа биз дээ? :D.

Бамбууш said...

бичдэг хүн арай л өөр бичих юмаа.гоё ч бичиж, юм ч бодохоор найруулга байна. good luck

Unknown said...

Энэ нээрэн их чухал асуудал юм шиг ээ. Зөвөөр нь шүтэх тийшээ хандуулах хүмүүс байгаа нь (гарч ирж байгаа нь) сайн хэрэг. Таатай мэдээ байна. Бид ч одоо бөө мөргөл рүү орохгүй байлгүй дээ. Учир начиртайхан шүтвэл ч...

Н. Байгалмаа said...

ter ongorson jil togsood mgl-d ochson hun n hen gedeg hun baina, medehgui biz?

Ochko said...

Миний боддог байсан үнэн байна шүү. Би ч нэг цаад учрыг нь гадарлаад байдаг байсан юмаа. Нэг үгээр хэлэхэд Буддын шашны философитой миний санаа таараад байдаг гэх үү дээ.

Манайхны лам нар номоо мэддэг юм бол яагаад хүнд ойлгогдохоор монгол хэлээрээ ярьж ухуулж болдоггүй юм бол? Бид чинь түвд хэл мэдэхгүй шүү дээ. Эсвэл өөрсдөө сайн ойлгохгүй болохоороо бидэндээ мундаг болох гэж түвдээр дүнгэнүүлдэг байх шүү аягүй бол.

Эрхэмээ said...

Харин хэлээд юүхэв. Энэ буддизмийн цаад утга учрыг гадарлах гээд байгаа хэрнээ нэг л сайн ойлгож өгөхгүй яваад байсан харин сүүлийн үед янз бүрийн юм уншиж байхнээ, учир начир нь жоохон цэгцрэх гээд байгаа.. Хүмүүс бөөгийн шашин руу хэлбийж байгаа бол, ер нь лам мэрэгч төлөгч дээр очиж байгаа хүнийг би өөрийн туушгүй, үнэлэмж замгүй хүн байдаг шиг санагддым... Одоо байгаа тэр жижиг лам нар ер нь шулуухан хэлэхэд бизнесмен л байхгүй юу доо. Харин үнэхээр эх монгол хэлээр маань ухаарал айлдах лам нар одоогоор алга л байна даа

Anonymous said...

Za hoo, india-d surdag ouytan u gej l bas medemhiireed baina daa. India-d shashni nom vzsen hun Mongoliig hairlaj chadahgvi baih. Harin ter shashnaa l Mongoloos ilvvtei tavih baih gesen har taamag torood baih um. Ter buddhist philosophior n amidarch baigaad giigvvlsen hvn negiig ch vzsengvi. Dongoj togsoj irsen hun shinedee saihan l baidag baih. Harin yavaandaa mongo oloh zam ruugaa l yavdag n horvoogiin huuli. Er n Mongold ene shashin heregtei u? Medehgvi um daa....

Anonymous said...

blog hiihuu baihuu

Badral said...

Ateist gedeg ug ugtaa Buteegch-Burhanyig uguisgesen
ugnees garaltai, tiimees ateizm dor, Buteegch-Burhanyig zuvshuurduggui aliv uzliig hamruulj uzdeg!

Teist buyu grek helnii Teos (Buteegch-Burhan) gesen ugnees garaltai.
A - ugtvar ni uguisgesen helber yum.
Ingeed ateist bii boljee.

Buddizm-d Buteegch-Burhanyig huleen zuvshuurduggui, ene utgaaraa ateizm munuus mun!

Harin reincarnation (hoid urid nas, turul) oilgoltyig
Hindu (politeizm) shashnaas zeelden avsan baidag
utgaaraa shashind hamaaruulj uzdeg bilee.

Buteegch-Burhand (Teizm) itgeh itgel unemshliig
shashin -tai anduurch bolohgui l dee!