Thursday, October 30, 2008

Коммунист там, Капиталист там хоёрын ялгаа

Нэг онигоо байдаг даа. Нэг нөхөр нас бараад тамд очиход нь эрлэгийн элч өөдөөс нь коммунист тамд очмоор байна уу капиталист тамд очмоор байна уу гэж асуудаг. Мань эр аль алинийг нь эхлээд үзэж болох уу гэтэл эрлэгийн элч дагуулаад капиталист тамд очиж гэнэ. Капиталист тамд тамлуулж байгаа нөхдүүдийн нуруун дээр байж байгаад л чөтгөрүүд гүйж ирээд өдөрт нэг хадаас зоогоод байх юм гэнэ. Дараа нь коммунист тамд очтол нэг л их сайхан сэлгүүцсэн хүмүүс ямар ч зовоож байгаа юм алга гэнэ. Мань эр дотроо энэ коммунист там нь аятайхан юм биш үү гэж бодоод коммунист тамд нь орж гэнэ. Нэг их удалгүй сарын сүүл болоодохсон чөтгөрүүд гэнэт бөөн бөөнөөрөө гарч ирээд сарын норм гүйцээнэ гээд 30 хадаас нэг зэрэг зоож гэнэ... гээд л дээр үеийн нэг онигоо байдаг даа.

Онигооны дагуу амьдрах гэж онигоотой юм аа. Бүтэн семестерийн турш тайван сайхан байж байгаад л семестэр дуусах болонгуут бусад оюутнуудын бүтэн семестер гүрийж байж хийсэн юмийг хэдхэн хоногт дуусгах гэж суусаар байтал ядаргаа болох нь ээ. Хараад байхад би ганцаараа ч ийм биш бололтой. Энэ Монгол хүний уужуу ухаан уу :-)

8 comments:

Javkhlan said...

hehe buh mongol oyutanuudiin niitleg zovlon.

Badka said...

tsag ni tulaad boondox boloxooroo xarin amjilttai boondood bdag shdee. texeer mgl xunii oyunii potentsial muugui ym shig bgan keke

sanakae said...

УУжуу ухаан уу хэхэ

Damjaa said...

Уг нь цагийн юмыг цагт нь хийгээд сурчвал тээ..

A.Амарсайхан said...

Цаг тулгаж хийсэн ажил амттай шүү. Дуусгаад хүлээлгээд өгчихөөр нэг л сайхан. Завтай. Блог хэсээд л.

Surika said...

Би лав коммунист тамд нь орноо. өдөр болгон бага багаар зовж байснаас нэг бөөндчихвэл хавьгүй дээр...тэхээрээ л монгол хүн юм даа хэхэ.
Тэхдээ зовлон биш өөрт хэрэгтэй зүйл дээр бол өөр байхгүй бол...Тууштай үргэлжлүүлж хийж чадна гэдэг бас нэг чадвар...Ялангуяа энэ англи хэлийг яанаа...

Munkhbayar said...

daraagiin semister t l ehnees n yag hiinee l gej boddog bsan shu hehe

gegeen said...

gehdee l 2, 3 shono nuhsan gehed buten uliral suuj suuj hiisen humuusees ondor onoo avchaad l baidag baisan daa.