Saturday, October 11, 2008

Reset

Дижитал электроник дээр Set, Reset гэж хоёр чухал ойлголт байх. Мэдээж хүн болгон л set гэхээр тааруулах, reset гэхээр дахиад эхлүүлэх гээд энгийн зурагт хөгжимний контролоос төсөөлж байгаа байлгүй. Яг нэршлийнх нь утгыг тайлбарлаж бичих гэсэн дэндүү нуршаа юм болчих гээд залхуу хүрээд болилоо.

Гэхдээ микроконтроллёр программчилж байхад Reset шиг буянтай товч байдаггүй юм даг. Ямар нэгэн юм болохоо байлаа. Хүссэн үр дүн гарсангүй. Reset... Бүгдийг дахиад эхнээс нь. Программаа дахиад бүгдийг эхнээс нь хянана, өгөгдлүүдээ шалгаж үзнэ, техник гэмтэл гараагүй бол болох л ёстой доо...

Хүний амьдралд ийм нэг Reset товч байдаг болоосой. Нэг жаахан юм болохоо байхаар л дахиад эхлүүлчихдэг. Тэгээд заавал эцсийн үр дүндээ хүрч байж л set хийгддэг. Байсансан бол хэчнээн олон аавын хүү санасандаа хүрээд жаргалтайгаар нүд аних байсан бол...

Энэ л гагцхүү хүн гээч амьтныг микроконтроллёроор удирдуулсан робот гээчээс ялгаж өгдөг юм болов уу. Энэ л гагцхүү биднийг сонголт гээч зүйлийг зөв хийхэд маань түлхэж өгдөг болов уу. Яагаад гэвэл бидэнд контроллёр шиг дараагийн удаа гэсэн ойлголт байхгүй. Сонголт бүхэн маань эцсийнх...

11 comments:

Unknown said...

reset дарахаар ахиад төрөх үү?

Bayasum said...

унтаад сэрэх чинь reset шд, init хийгдээл..
тэжээлээс салаад тасраад унуул сэрэхдээ бас reset,

Pearle Deppsu said...

Сонголтоо зөв хийхийн тулд ТУРШЛАГА хэрэгтэй. Туршлага олж авахын тулд ХУГАЦАА хэрэгтэй гэж би боддын. аа харин reset товчны хувьд бол хэрэв байсан бол хүний амьдрал хэт төгс байх байсан биз. эсвэл бүүр дор

D.Sainbayar said...

Tiim, gehdee l bidend songolt bii gedeg ni davuu tal yum daa.

Munkhbayar said...

tiim gehdee l saihan bna

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Тасраад босоод ирэхээр reset болчдийшд. Би бол тээр нэг жилийн тэр нэгэн үдэш, тэрэлжийн нэг бааз дээр reset хийж байвдаа хөөрхий гэж хэхэ
Reset хийхэд гамшигийн гамшиг, тамын там болдог болохоор хөөрхий компютераа өрөвдөөд тэр болгон reset хийж чаддаггүймаа гэж...

Ninjka said...

Би харин амьдралд "UNDO" гэж байдаг байсан болоосой гэж их боддогийшд.

Бас хааяа юмаа олохоо байчихаараа "Search" командын талаар ч мөрөөднө шүү дээ. :)

mglaus said...

yag enuuntei holbootoi CLICK geed kino baidagshd. gehdee l kinonii togsgold ingej resetleh buyu undo hiih ni buruu bogood demii zuil baisniig oilguulaad togsdog.

A.Амарсайхан said...

За болъё оо. Дахин дахин эхэлж амьдарсаар байтал уйдчихна. Хэдэн авгай сольж, хэдэн мэргэжил сонгож, яаж холиох бол оо?

ZAYA said...

За, больсон дээр байхаа.
Үхэж өгөхгүй бусдад гай болох юм биш үү.

A Girl in a Field said...

Bi gej neg hun oroihon garad shiruuhen dairna gedeg shig chinii bichleguud deer kommentlj ugch baina aa.

CLICK bil Jim Carey-tai kino uzsen uu? Super remocon-toi bolood ehendee saihan baisan ch suuldee ...

ahij neg uzhiimsan, tuvlurch baigaad