Миний мэдэхээр Галт Үнэгийн орчуулга 100% болж чадаагүй ба зарим нэг үг хэллэг дээр ч засаж залруулах юм байгаа мэт. Ганц Галт Үнэг гэлтгүй Мозиллагаас гаргаж буй бусад төслүүдийн нутагшуулалт ч үүнд орох бололтой.
Дашрамд сонирхуулахад хоёр өдрийн өмнө Мозилла Лаб нь Биспин хэмээн вэб суурьтай Хөгжүүлэлтийн Багц Багаж (IDE) гаргасан ба бета хувилбарыг нь туршиж үзэхэд буг ихтэй ч нэлээн томоохон шинэ дэвшил болсон мэт санагдсан. Мөн 3.1 хувилбартаа багтах шинэ шинэ боломжуудын талаар ярилцсан нь нэлээд сонирхол татсан ба Вэбийн Нээлттэй стандарт, HTML5, SVG, Canvas зэргийг энэ хувилбартаа түлхүүхэн дэмжихийг оролдсон бололтой. Canvas ашиглан ойрын хугацаанд гурван хэмжээст графикийг (одоо байгаа хувилбараа нэлээн сайжруулж) сайтар дэмжихийг оролдож байгаа гэнэ.
Мөн Сэтийн яриагаар бол l20n буюу l10n-ий 2дахь хувилбар нь пайтон дээр суурилсан Мозиллагийн нутагшуулалтын шинэ санг ашиглах тусдаа нутагшуулалтын зарчим бөгөөд энэ нь түүнийхээр бол тун удахгүй Мозилла 2.0 гарахын эхлэл болох бололтой.
Би хувьдаа нутагшуулалтын төслийг ихээхэн дэмждэг. Нэгэнт бид шинээр дугуй зохиохын дайтай ажил болгож өдийг хүртэл хөгжөөд ирсэн програм хангамжуудыг нойл сууриас нь эхлэн дахиж бичиж чадахгүйгээс хойш одоо нэгэнт ашиглагдаад явж буй хамгийн шилдэг, хамгийн сүүлийн үеийн гэсэн уямжуудыг өөрсдийн болгон нийцүүлвэл манай өвөө эмээ шиг хүмүүс тооцоолуур ашиглан ойр зуурын ажил хийхийн тулд заавал Англи хэл сурах шаардлагагүй болох юм.
Саяхан Алтансүх тэргүүтэй Нүүдэлчид 2.0 багийнхан Жүүмлагийн Монгол дахь албан ёсны нутагшуулалтын баг болсон байсан. Жүүмлаг манайхан үнэгүй, амархан учир буг ихтэй гээд л байдаг. Үнэндээ тохиргоо, шийдлээсээ л хамаг юм шалтгаална гэж би хувьдаа дотроо боддог юм. Хэрэв Жүүмла Монголоор бүрэн орчуулагдаж Монгол хэл дээрхи гарын авлага, сургалт энэ тэр бий болоод ирвэл юу боллоо гэж тийм цоорхой ихтэй вэб гаргаад байх билээ. Энэ нь шинээр АУС зохион бүтээхээс л хялбар бөгөөд хямд тусах байлгүй.
Монголд одоогоор оюуны өмчийн тухай хууль журам тодорхой цэгцрээгүй байгаа учир мэргэжлийн бус хүмүүс угаасаа л аливаа уямж нь үнэгүй байдаг гэж ойлгоод сурчихсан бололтой. Энэ бүхэн хэзээ нэгэн цагт гольдролдоо орох үед хүмүүс хаалттай програм хангамжаас татгалзаж нээлттэй бөгөөд чөлөөт уямжид шилжиж эхлэх биз. Саяхан нэг сэтгүүл дээрээс "Эдийн засгийн хямралын үед нээлттэй бөгөөд чөлөөт програм хангамж нь урьд өмнөхөөсөө улам ч их хэрэг болох болно" гэсэн өгүүлбэр уншиж байсан. Эдийн засгийн хямрал удаан үргэлжлээсэй гэх нь ч арай хаашаа юм гэхдээ тэр ерөөл бат орших болтугай

7 comments:
workshop gedegiig toli дээрээс харсан чинь ингэж байна a usually brief intensive educational program for a relatively small group of people that focuses especially on techniques and skills in a particular field.
семинар гэдэг үгтэй ер нь дүйнэ. Семинар гэсэн ч яахав, воркшоп гэсэн ч яахав, хүмүүс аль алийг нь ойлгоно доо. Эсвэл богино сургалт гэвэл бас зүгээр
IT мэдээлэл хүргэж байгаад баярлалаа
нутагшуулалт гэж ямар үгийг монголчилсон юм бол?
би уямж, хатуумж, заяамал зэрэг үгүүдэд дасаагүй болохоор бас гайхаад л байна
Саяхан нэг сэтгүүл дээрээс "Эдийн засгийн хямралын үед нээлттэй бөгөөд чөлөөт програм хангамж нь урьд өмнөхөөсөө улам ч их хэрэг болох болно" гэсэн өгүүлбэр уншиж байсан. Эдийн засгийн хямрал удаан үргэлжлээсэй гэх нь ч арай хаашаа юм гэхдээ тэр ерөөл бат орших болтугай
Ерөөл нь ерөөсөө болохгүй эд байна шүү, 6 тэрбум хүний амьдралын стандартыг бууруулах ерөөл хэлж болохгүй, hараал болох нь байна шүү!
Чөлөөт: Воркшоп үгийн утгыг ч мэднэ л дээ. Монголоор яаж оновчтой буулгах вэ гэдэг дээр л гайхаад байна. Семинараас бол ялгаатай. Юу гэхээр семинар бол яриад өнгөрнө воркшоп бол тодорхой дадлага суулгах зорилготой.
Дэппсүд: Нутагшуулалт гэж localisation гэдэг үгийг орчуулсан ухаантай юм. Монголчууд бид шинэ чиг хандлагын үгсийг боломжийнхоо хирээр Монголчилж анхнаас нь Монголоороо ашиглаж сурвал эх хэл маань баяжихаас гадна даяаршлын орчинд дангаарших боломжоо бүрдүүлнэ гэж уг нь боддог юм.
Ганаад: Уг нь хараал болгохгүй гэж ард нь залруулга хийсэн ш дээ. хэхэ. Гэхдээ хэмнэлтийн горим талаас нь харвал яаж ч бодсон нээлттэй эх л ирээдүй болох болов уу
workshop=сургалт гэвэл боломжтой юм биш үү? эсвэл дамжаа? шаардлагатай бол богино хугацааны гэж тодотгож өгж болох юм.
Workshop ... neg dursamj sedrev. Oyutan baihdaa amraltaaraa, as usual, ajil hiiheer neg gazar interview-d orov oo. Ochson chin neg surtei zaluu yum yariltsaj baisnaa, orchuulga hiilgej shalgalt avsnaa "hyanah" zuur iim yaria bolod
O: WORKSHOP gedeg ug medne biz dee?
A: Surgaj, bagahan hemjeend dadlajuuldag arga hemjeeg heldeg gej boddog (Surgaltiin hamaatan gej helehee shahsan ;p) getel
O: Aan humuus zasvariin gazar gedeg utgaar ni l medeed baidag yum. Za ... margaash ogloo 9 tsagaas ajilda ireerei gej bilee :D
Unendee bi zasvariin gazar egdeg utgiig ni medehgui baisan l daa :p
Галт үнэгийн нутагшуулалт манайд муугүй эхлэлтэй байх шиг байна. Харин ганц нэг үг хэллэг хэтэрхий махчилсан ч юм уу гэмээр санагдаж байсан. Ер нь гал үнэгийн хэрэглээ монголд бараг 50% болсон нь веб сайтуудын статистикаас харагдаж байх юм.
Post a Comment