Thursday, July 09, 2009

Би төрөө дээдэлдэг

Анх Берлинд сурч байхад хөл бөмбөгийн фенүүд тухайн дэмждэг багийнхаа логотой ороолт малгайгаар ижилсээд бөөнөөрөө явж байгааг хараад сүрддэг байж билээ. Харин тэгтэл дээхнэ бичиж байсан бичлэгээс маань санаа авч танил ах хүү маань сонирхолтой бүтээгдэхүүн хийсэн байна.
Монголчууд бид эртнээс төрөө дээдэлж ирсэн уламжлалтай ард түмэн. Төрийн толгойд хэн байх нь хамаагүй, төрт ёс, уламжлал заншил хадгалагдан үлдэх ёстой гэж би лав боддог. Тиймээс хэчнээн харийн эрхшээлд орсон ч "Төрийн сүлд минь өршөө" хэмээн эцэг өвгөд маань залбирч байсан биз.
Төрийнхөө сүлдийг улсынхаа баяр наадмаар дээдлэн хүзүү мөрөндөө зүүж Монгол хүн болж төрснөөрөө бахархахад тань энэ ороолт их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.


Гадуур худалдааны цэгүүдээр 3500₮-ээр зарагдаж байгаа гэсэн. Хэрэв бөөнөөр авах болвол 88114047 утсаар холбогдоорой.

4 comments:

iga said...

бичкэн бизнес айн, хэхэ
торгоор хийсэн юмуу даа, хүйтэнд жаахан хайрах байх да гүй юу,

PUZL said...

Сайхан л бүтээгдэхүүн байнадаг.

Anonymous said...

Би нэгийг авсан :)

Эрхэмээ said...

Дүү бид 2 нэг нэгийг авсан. Миний хувьд голийн усан цэнхэр өнгө биш хөх өнгөтэй байгаад, материал нь арай даавуун талдаа байсан бол илүү урт настай бүтээгдэхүүн болох байсан байх... Гэхдээ оргүйгээс охинтой нь дээр гэдэг байхаа, цаашид иймэрхүү бүтээгдэхүүн улам олширох байх :)