Sunday, December 31, 2006

Чи тийм ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?

Єнєєдєр чинь 2007 оны эхний єдєр гэж байгаа. Уг нь бол миний хувьд их олон баяр давхацсан єдєр юм шvv дээ. Хамгийн анх 4 жилийн ємнє яг энэ єдєр найз охин маань намайг анх vнсч билээ. Бас миний хамгаас хайртай том эгч минь одоогоос гуч гаран жилийн ємнє бас л энэ єдєр тєрсєн гээд л.
Том эгч маань надаас яг арав эгч. Анх намайг жоохон байхад ээж маань Польш руу ажлаар зургаан сар яваад би гэж эхийнхээ єврєєс гараагvй амьтан санаж vхэх гээд шаналж байсансан. Тэр vед эгчийнхээ мээмийг барьж унтдаг байлаа. Арван жилийн жоохон охин хvнээр мээмээ бариулаад унтахаар ямар л олиг байгаа аж. Бариулахгvй гэхээр нь би уйлж орилоод л. Эрх ч байж, дураараа ч байж дээ.
Эгч маань анх намайг сургуульд дєнгєж ороход Хятадын засгийн газрын тэтгэлгээр сурахаар явж билээ. Бvхэл бvтэн 8 жил хятадад анагаах ухаанаар сурч тєгсєєд дахиад хоёр жил магистр хийж байгаа нь гээд нийтдээ арван жил хужаа хоол цохичихсон хvн шvv дээ. Одоо УКТЭ буюу нэгдсэн 1-р эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ажилладаг юм.
Улсын тєв эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг буюу vхэх сэхэхийн зааг дээр байгаа хvмvvстэй ажиллана гэдэг амаргvй бололтой. Єглєє 8-аас орой 5 хvртэл хєл дээрээ зогсож єдєрт дор хаяж 1-2 удаа хагалгаанд орно. Долоо хоногтоо заавал хоёр шєнє жижvvр эмч буюу шєнєжин нойргvй євчтєн сахиж хононо. Тэгээд бас болоогvй ажлаа тараад хоёр хvvхдээ сургууль цэцэрлэгээс нь зєєнє, оройжингоо єнєє хоёрынхоо буулгасан гэрийг янзалж хувцас хунарыг нь угаана, хоол хийнэ. Миний санаанд бол огт багтахааргvй л их ачаалалтай ажиллаад зvв зvгээр л яваад байдаг. Тэгэхэд би хугас єдєр хоёр хvvхдийг нь дагаад жаахан шогшчихоор ядарч vхэх гээд л. Дээрээс нь манай хувийн эмнэлгийн ажил, гадна дотно энд тэндээс ирсэн хvн амьтанд орчуулагч хийнэ гэх мэтээр амралтын єдрvvд нь бас л завгvй. Тэгээд болоогvй энэ болгоныхоо хажуугаар мэргэжлийнхээ Орос, Англи, Хятад номнуудыг єрчихєєд уншдаг гэж байгаа. Яаж ч амжуулаад болоод байдаг юм гэмээр олон зvйлийг хийгээд л байна, хийгээд л байна. Єєрєє vvндээ огтхон ч тvvртсэн шинжгvй дєрвєн мєчєєрєє савж амьдарна.
Хамгийн инээдтэй нь энэ их хєдєлмєр ямар vнэтэй гэж бодож байна? Би нэг удаа сардаа авдаг цалинг нь тооцож vзсэн юм. Тэгсэн шєнє жижvvр хийснийх нь мєнгє энэ тэр гээд хамаг юм нь нийлээд 1-р эмнэлгээс авдаг цалин нь 80-100$ орчим л болж байгаа юм. Хажууд нь би тэгэхэд зvгээр л хичээл vзэж байгаа оюутан гээд 150$-ийн стипент авдаг хvн шvv дээ. Нэг удаа бvр ємнєєс нь ядраад та ингэж явахаар нэг газар ядаж орчуулагч хийвэл биенд чинь арай амар тэгээд цалин чинь хамаагvй их биш vv гэж асууж билээ. Уг нь ч эгч шиг маань хэмжээний боловсролтой, 3 хэлээр чєлєєтэй харьцчихдаг хvнд орчуулагч байтугай ажил 100$ байтугай цалинд монголд олдох л байх. Харин мань хvн надад юу гэж хариулдаг гээч? “Би орчуулагч болох гэж 10 жил сурсан юм уу?...”
“Чи тийм ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?” гэж хэний ч билээ нэг блог дээрээс дээхнэ уншиж билээ. Харин би бол “Чи тийм баян юм бол яагаад аз жаргалгvй байгаа юм бэ?” гэж асууна.
Эгчийн минь хувьд арван жил сурсан хєдєлмєрийнхєє vр дvнг vзэж болох ганц газар нь л 1-р эмнэлэг. Хэдий цалин бага ч ядаж юм сурч боловсорч эмч болсныхоо хэргийг vзэж байгаа ганц газар нь.
Мєнгє гэдэг хvний амьдралын зєвхєн хэрэгцээ. Тvvний цаана хvний амьдралд аз жаргал олж авах зvйл олон байгаа. Манай сургуулийн гадаа “Doing what you like is enjoyment, Liking what you do is happiness (Дуртай юмаа хийж байна гэдэг бол зугаа цэнгэл тєдий, Харин хийж байгаа зvйлдээ дуртай байна гэдэг бол аз жаргал)” гэж томоо гэгч нь бичсэн байдаг нь цаанаа учиртай биз. Хvн болгоны хувьд аз жаргал гэдэг тусдаа ойлголт. Харин миний хувьд зорилгодоо хvрэх, хийж байгаа юмандаа дурлах хоёр л хамгаас том аз жаргал маань...
Тийм болохоор хамгаас хайрт эгч минь та миний хvсэж буй аз жаргалыг нэгэнтээ олж авсан, цаашид ч гэсэн энэ аз жаргалаараа бялхаж яваарай гээд тєрсєн єдрийн мэндийг шинэ оны мэндтэй хамт хvргэж чанга гэгч нь тэвэрч vнсье.

7 comments:

Anonymous said...

Shine oni mend!cham shig zalyys olon baih boltygai! Mgljingoo

Anonymous said...

Shine onii mend! Durtai yumaa hiine gedeg zugaa tsengel geed unshsan chin yag muujirah gejiishd. Hamgiin heregtei ued heregtei ugiig sonsloo, hiij baigaa yumandaa durtai boltsgooe oo, Bayarlalaa Ogoo.

Ochko said...

Эгч чинь лут хүн юм, баяр хүргэчихье. Нээрээ та тийм баян юм бол яагаад аз жаргалгүй байгаа юм гэж гоё үг сурж авлаа даа. Миний хувьд бол бий хийж байгаа юмандаа үнэхээр дуртай.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Хүний сэтгэлд гал хэрэгтэй. Гал хайрласан чамд талархлаа,

Peace,
Confidence.

Anonymous said...

Ogoo, saihan aguulgatai zuil bichjee.

Bi ene ugiig anh dund surguulid baihdaa anh aavaasaa sonsch bilee. Ter uyed dongoj zah zeeld shiljeed, aav maani "Amerikt bol iim baidag gej baina shuu" gej ireed yarij baisan ni sanaanaas gardaggui yum.

Hediigeer ene ug unenii huvitai bolovch, niigmiin butets ni togtvorjson ornuudad huchintei yum. Zah zeeld shiljeed udaagui, oroo busgaa tsagt yanz buriin arga zaliar, zarim ni ovsgoogooroo huljij avsan hun olon baigaa.

Gesnees eej mini sanaand orloo. Eej mini bas emch l dee. Hediigeer eej mini ooriinhoo hudulmur, olon hund hurgej baigaa buyanyihaa hereer targan chineeleg amidarsan uu, tiim gej helj chadahgui. Gehdee buyantai eejiin achaar huuhduud bid nar ni sain yavj baina daa gej boddog. Egchiin chini huvid ch gesen tiim baih bolov uu.

Anonymous said...

Bi Urlag sudlalaar surdag. Xedii mongold urlag sudlaach chineeleg amidrax bolomjgui ch gelee Bi mergejildee xairtai. Tiim bolxoor l surj bgaa yum. Medeej mongo olj xorongojix mergejil songoj bolox baisan bolovch. Yavj yavj xodolmorlosnii etsest jargana biz dee...

Ninjka said...

Эгчээр чинь үнэхээр бахархаж байна. 1-р эмнэлэгийн сэхээн амьдруулах тасгийнхан бол үхэлтэй өдөр болгон тулж, өчүүхэн тэр заагаас л хүний утсан чинээ улаан амийг аварч байдаг улсууд даа. Үнэхээр бахархмаар..