Thursday, February 08, 2007

I have a dream

I have a dream Надад нэг мєрєєдєл бий. Би хэзээ нэгэн цагт миний хvv бусдын л адил арьсныхаа єнгєнєєс бус хийсэн хэргээсээ болж шоронд суух сайхан vе ирнэ гэж мєрєєддєг...” гэсэн Мартин Лютер Кингийн алдарт илтгэлийг мэдэхгvй хvн байхгvй биз. Энэ илтгэлийнхээ хvчээр мань эр хэдэн сая эрх нь боогдсон негрvvдийг бусдынх нь адил зиндаанд аваачиж чадсан. Мєрєєдєл гэдэг ийм хvч чадалтай гэж vv?

Миний уулзаж байсан ихэнх Америкчvvд єєрсдийнхєє амжилтыг єєдрєг vзэлтэйгээ холбон тайлбарлах дуртай. Холливудын киноны ихэнх нь Happy End гэж тєгсдєг нь ч vvнтэй холбоотой байх. Тэд єєрсдийгєє урагшаа харж сайн сайханд тэмvvлж амьдардаг хvмvvс гэж дvгнэдэг юм билээ. Одоохондоо би тэр мєрєєдлийн эх оронд нь очиж vзээгvй vнэхээр тийм байдаг эсэхийг нь мэдэхгvй ч миний одоо орчуулж байгаа номон дээр нэг ийм хэсэг гардаг.

... Судлаачид нийгмийн хєгжлийг сонгодог эдийн засгийн аргаар болон статистикийн аргаар судалж дvгнэдэг. Нэг хvнд ноогдох ДНБ, ажилгvйдлийн тєвшин, насанд хvрсэн эмэгтэйчvvдийн бичиг vсэгт нэвтэрсэн байдал гэх мэт. Энэ мэт статистикууд хэрэгтэй гэдэг нь нэгэнт батлагдсан. Гэвч vvнээс чухал бєгєєд хэмжихэд хэцvv нэг статистик байх ёстой гэж би боддог. Танай нийгэм мєрєєдлєєсєє илvv дурсамжтай юу? Дурсамжаасаа илvv мєрєєдєлтэй юу?

Мєрєєдєл гэдгээр би эерэг, амьдралыг тэтгэгч тэр хvчин зvйлийг илэрхийлж байгаа юм. Бизнесийн байгууллагуудын зєвлєх хийдэг Майкл Хаммер “Хэрэв ямар нэг компани болохоо байлаа гэвэл тэд урьд нь ямар сайхан байсан талаараа vглээд эхэлдэг. Улс орнуудын хувьд ч гэсэн адилхан. Чи єєрийнхєє байсан байр сууриа мартахыг хvсдэггvй. Танай улс 14-р зуунд мундаг байсныг чинь сонсоход надад таатай байна. Гэхдээ наадах чинь зєвхєн тэр vедээ л хvчинтэй. Харин одоо бол одоо. Дурсамж мєрєєдлєєсєє илvv гараад эхэлвэл тєгсгєл ойрхон байна гэсэн vг. Ямарваа нийгмийн амжилттай байх нєхцєл нь тvvнийг юу амжилтанд хvргэснийг санаж цаашид шинээр бvтээх чадалтай байхад оршино” гэж надад нэг удаа ярьж билээ....

Яагаад ч юм надад энэ хэсгийг Монголчуудад зориулсан юм шиг санагддаг. Бид 1990 он гарсаар бараг хуучин 13-р зуундаа эргээд очсон биш билvv. Мэдээж хэрэг их хааныхаа гавъяа, хvчит баатруудынх нь зориг ухааныг магтан дуулах нь буруу биш боловч энийгээ дурсан дурсан амьдраад байх шаардлага байна уу?

Монголчууд ихэнх нь гундуу байна. Шударга бус аргаар жаахан мєнгєжсєн нэг нь цээж дэлдэн жаргалтай харагдавч ерєнхийдєє нийгэм маань нэг л харанхуй. Настайвтар голдуу хvмvvс коммунизмийн vед, цаг сайхан байхад гэж ирээд л ярина. Арай залуу нэг нь Чингис хааны vед ийм байсан гэнэ лээ. Одоо нэг тэгдэггvй юм байх даа гээд л. Энэ бvхэн чинь аль эртээ єнгєрсєн асуудал. Бид нэгэнт сонголтоо хийсэн. Одоо эргэж буцах зам байхгvй урагшаагаа гэрэл гэгээ рvv тэмvvлж амьдрах л чухал.

Барбаярыг хvмvvс сайн мэдэх байх. Би бол энэ хvнийг багагvй хvндэлж бичлэгvvдийг нь уншдаг. Тvvний надад хошин шогийн мэдрэмж, зvйрлэлvvд нь аятайхан санагддаг боловч бичлэгийнх харанхуй єнгє нь л жаахан таалагддаггvй. (Гэхдээ би тvvнийг жинхэнэ амьдралаа биш фантазаа бичдэг байх гэж боддог. My real life fantasy гэсэн толгойтой байдаг болохоор) Тэртэй тэргvй нийгэм харанхуй байна. Тэрийг нь хvмvvст дахин давтан мэдэгдээд мєрєєдлийг нь унтрааж хаяад байх хэрэг байна уу? Энэ олон хvмvvс сєнєж байгаа усан онгоцноос дайжих харх шиг л эх орноосоо зугтааж байгаа нь ч vvнтэй бас холбоотой байх гэж боддог. Хаа сайгvй харанхуй, дээрээс нь сонин хэвлэл vvнийг нь бvр харлуулж хаяад хvнийг амьд явах ямар ч хvсэлгvй болгочихдог. Yvний оронд боол ч болтугай болоод єєр нийгэмд очиж гэрэл гэгээ рvv тэмvvлсэн юм харж vзэж сонсохсон гэж хvмvvс зорих нь арга ч vгvй биз.

Санаа сайн бол заяа сайн, амны билгээс ашдын билэг гэх мэт эртний vгс ч бас vvнтэй холбоотой байх. Сайн юм сэтгэж сайхан юм мєрєєдєж мєнгєгvй ч бай хамаагvй гэрэл гэгээд тэмvvлж яваа хvний амьдрал мєнгєтэй боловч юу хийхээ мэдэхгvй єнєє маргаашаа аргацаан амьдарч яваа нэгнийхээс арай жаргалтай байх болов уу.

Дунд сургуульд байхад манай Монгол хэлний багш биднийг мєрєєд гэж бараг загнадаг сан. Мєрєєдсєн мєрєєдлийн 20% нь биелдэг гэдэгт багш маань vнэн голоосоо итгэдэг бєгєєд “Та нар мєрєєд. Мєрєєдлєє зохион бичлэг болгон бич. Олон жилийн дараа тvvнийгээ уншихад зарим нэг зvйл нь заавал биелсэн байх ёстой” гэж сургадаг сан.

Бусдад бага ч атугай гэрэл гэгээ хайрлах vvднээс нийтээрээ мєрєєдєцгєєе л дєє. Ямар мєнгє тєлєх биш. Мєрєєдлєє биелvvлэхэд л харин жаахан хичээл зvтгэл шаардагдах байх.

Надад нэг мєрєєдєл бий. Эх сайхан Монгол орон маань хєгжин дэвжээсэй гэж би мєрєєддєг. Монгол гэдэг нэрээр овоглосон олон сайхан залуучууд энэ мєрєєдлийг минь биелvvлнэ гэж би бас мєрєєддєг. Тєрж єссєн Улаанбаатар хот маань дэлхийн жишгээр хєгжинэ гэдэгт би итгэдэг. Улаанбаатар хоттой маань ойрхон Монголын Силикон Валлей байгуулагдаж тvvнд нь олон олон монгол залуус гvрэн дамжсан аварга компаниудын ажлыг хийн байгалийн баялагаа биш оюуны чадавхиа экспортолдог цаг ирнэ гэж мєрєєддєг. Тэр vед би ч гэсэн байр сууриа эзэлсэн нэгэн болчихоод эцэг эхийнхээ ачийг хариулах гэж зvтгэж явах болно гэж бас мєрєєддєг...”


25 comments:

Г.Ганбат said...

Янзын сайхан пост болжээ. Надад ч бас мөрөөдөл бий...

iga said...

:)

Anonymous said...

tiim shu muruuduhud yamar mungu tuluh bish de. unegui yumand nugasgui oyutnuud bid muruuduj bhad buruudah yu bhav. saihan muruudul hezee negen tsagt bieleh l bolno

Зэлмэ said...

яаяа энэ бас сэтгэх гэж сэлэмдээд хаяжээ.

Зэлмэ said...

хэлэх гэж хэрчээд хаяжээ. Огоо чи шүү. Өөр хэлэх үг үнэндээ алга.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Cайхан бичлэг болжээ. Баярлалаа. World is flat-г уншиж байхад энэ талаар бас дурьдсан байх шиг байсан. Урагшаа харж ирээдүйгээ ярьж явахаасаа илүү дурсамж дуртдатгалаа сэргээж байвал тэр компани яр нь хүн явцгүй болж ирж байгаагийн шинж гэсэн байх. Бодоод байхнээ яг үнэн ч юм шиг.

Өнөөдөр бид ядуу байж болно, чадалгүй байж болно. Гэвч итгэлгүй, мөрөөдөлгүй байх эрх бидэнд байхгүй. Тиймээс ч "I am being poor, I have only my dreams to keep alive..." гэж байгаам даа. :)
энд би нэг пост оруулж байсан юм. http://dulguun.blogspot.com/2006/06/blog-post_19.html

Чиний ажил хэр явж байна даа? Мань энд хагас бүтэн сайнгүй суужийна. Одоо 101-хэн өдөр тэсчвэл тэгээд нэг "диплом" гэсэн бичигтэй цаас өвөртлөөд санжганах нь байна. :-)

Peace,

Nana said...

Uneheer saihan bichleg boljee, muruudsunzuiluud neeree zaaval bieldegiin.

А.Болд said...

миний хүссэнээр болдог бол энэ бичлэгийг ядаж өөр шигээ залуу хүн болгонд уншуулмаар сайхан бичлэг бна, бичсэн хүнд баярлалаа. бид үнэхээр хуучны сайхан дурсамж, түүхэндээ чөдөрлөгдөх бус, ирээдүйдээ итгэх итгэл, мөрөөдлөөр жигүүрлэх хэрэгтэй юм бна.

М.Огоо said...

Setgegdel uldeesen ta buhend bayarlalaa. Bi heterhii naive bolchihov uu gej aij bsan az bolj humuust hursen bololtoi. Tsaashid ulam hicheeh bolnoo!

Anonymous said...

muruuduh heregtei, gehdee muruuduhiin tuld ehleed tootsooloh heregtei gej bgaamsht, hehe

Anonymous said...

Etna said...
muruuduh heregtei, gehdee muruuduhiin tuld ehleed tootsooloh heregtei ..., hehe

Балжка said...

Gaihaltai!

Anonymous said...

chi Martin Lyuter King-g bitgii duirai l daa. Er ni dajgvi l bolj. Hamgiin teneg heseg ni chinii moroodol baina. "Nadad neg moroodol bii. Ter ni Mongol oron maani hogjoosei gesen moroodol. ..." geh meteer. Chi Martin Lyuter King-n helsen vgnii orond ooriinhiigoo orluulchihsan baina sh dee.
Nadad tiim l setgegdel torloo.

Жаагий said...

Goyo bichjee :)

Anonymous said...

"Ich schlief und träumte, das Leben sei Freude.
Ich erwachte und sah, das Leben war Pflicht.
Ich handelte, und siehe, die Pflicht war Freude."

Rabindranath Tagore

Anonymous said...

Үнэхээр цаг үеэ олсон сайхан бичлэг болж. Олон хүнд хүрээсэй гэж бодож байга.

A.Амарсайхан said...

Мөрөөдөх ч сайхан шүү.
/Бүр огт бүтэхгүй юмыг мөрөөдөх хичнээн сайхан гээч/
Мөрөөдөөд л, хэдэн цагаар ч хамаагүй суух хоббитой байж.
Одоо гэтэл ажил, ар гэр, авгай хүүхэд, цагаан сар гээд мөрөөдөх зав бага л олдож байна даа.

Anonymous said...

king-n helsen ugnii orond bichsen heseg chin ene bichlegiin gol tsum n bhku yu.

king-g buu duurai gej helsen hund

mgljin said...

saihan bichleg bna,tuuh bol temuulen muruudugchdin buteel gedeg ug bdag daa,unen ug shuu.

tuvko said...

Дурсамж мєрєєдлєєсєє илvv гараад эхэлвэл тєгсгєл ойрхон байна гэсэн vг. Энэ үг их таалагдлаа. Хувь хүн дээр ч гэсэн илэрдэг гэж бодож байна. Амжилтгүй оролдлогийн дараа таатай, таагүй янз бүрийн дурсамжууд сэдэрч гарч ирдэг.
Бичлэгт чинь баярлалаа.

SE said...

UB-iin huvid handgaitaas tuv aimag hurtel, gachuurtaas orbit hurtel hurdanii zam taviad dooguur ni metro tavichihval ch neleed um dagaad hugjihuur bgaa um daa uul ni, ded butetsees ehleed utaa uniar oron suuts geh met asuudaluud

Док said...

өө гайхалтай, яг эсрэг пост байна. Би нээрээ нөгөө талаас нь жаал бичцэн

Anonymous said...

saihan bichleg boljee.

weniwe said...

i have a dream... bi neelt hiine gej muruuddii shde. kk.
gehdee biyelnee. hehe
Mongol Oron Mandan Badrag

weniwe said...

i have a dream... bi neelt hiine gej muruuddii shde. kk.
gehdee biyelnee. hehe
Mongol Oron Mandan Badrag