Sunday, February 25, 2007

Бензин

Хvмvvний амьдрал гэгчийг юутай ч зvйрлэмээр эд вэ дээ. Гутрал, гуниг, харуусал, баяр, бахдал, жаргал бvгд хослоод л. Нэг сайхан симфони хєгжим шиг ч юм шиг. Эсвэл орой нь харагдахгvй уул єєдєє мацаж яваа ачааны тэрэг шиг. Єгсєж явах замд юм бvхэн тохиолдоно. Даваа бартаа, дардан зам, уналт. Харин зогсох газар байхгvй. Зогсох л юм бол хvнд ачаатай машин инерциэрээ ухардаг шиг хvний амьдрал тэр чигтээ ухраад эхлэх болно. Байнга л мац мац мац. Мацаж яваа машинд бензин хєдєлгєгч хvч нь болдог бол мацаж яваа хvнд сэтгэл хєдєлгvvр нь болдог ажээ. Муу бензин хийсэн машин тасалдаж хvч алдана. Харин сэтгэлдээ муу зvйл тээсэн хvний амьдрал тасалдаж эрчээ алдана.
Бурхан ч бай бvтээгч ч бай хvнийг энэ ертєнц дээр амьдруулагч нэгэн хvчин уул нь хvний сэтгэлийг цоо шинэ хир буртаггvй бензинээр шахаж єгєєд амьдралыг нь эхлvvлдэг бололтой. Эхээс тєрсєн хvvхэд муу муухай санаж явахыг хэн хаана харсан юм? Харин дараа дараагийнхаа бензин тvгээгvvр дээр зогсохдоо хvн-тэрэг маань сайн муу янз бvрийн бензин хийнэ. Тэр хэмжээгээрээ амьдралынх нь зам нь бартаатай шулуун янз бvр болж эхэлнэ. Муу бензин хийсэн “хулхи” ШТС-ийг ч хараалтай биш. Яах аргагvй байгаа хувь заяатайгаа эвлэрэн бvх хvчээ дайчлан цаашид мацахаас єєр замгvй. Хэрэв зогсох л юм бол ухарна. Ухран ухарсаар жалганд унаж л зогсоно. Жалганд унасан хойно буцаад дээш авирах гэж бvр илvv их шатахуун шаардана аль эсвэл зэвэрч элэгдэн хог болтлоо жалгандаа vлдэх болно.
Ингээд бодохоор бvх зvйл хvнээс биш харин шатахуун шахаж буй тvгээгvvрээс л шалтгаалаад буй мэт. Харин чи би бид бvгдээрээ бусдынхаа хувьд шатахуун тvгээгч нь болж єгдєгєє мэддэг бил vv? Бид хэн нэгнийг санаатай санаагvй ямар нэгэн байдлаар гомдоочихоод тvvнийгээ эргэж санадаг бил vv? Шатахуун шахуулсан нєхдvvд уруудаж єгсєн яаж явааг нь бид анзаардаг бил vv?
Нэгэндээ олигтойхон бензин шахаж байя л даа. Хvний нийгэм болж амьдарч байгаагаас л хойш хvн хvнээсээ л хараат амьдарна. Хог шаар дvvрэн бензинээр нэгнийхээ сэтгэлийг хордуулж хордуулчихаад уруудаад яваад єгсєн хойно нь “ээ чааваас сайн хvн байсан юм сан” гэж харуусах хэрэг юу билээ

15 comments:

D said...

Dulguun-ий "өнөө зүүд"-ий нэгэн тайлбар юм уу даа

Anonymous said...

tiim dee,negniigee urmaar tetgej yavbal uuruu ch setgel tenuun yavaad bh shig bdag sh dee... Hichneen hun gomdooson bol gej bodoj setgeleer unaj bhiinhaa orond dahiad heniig ch gomdoohgui yum shuu, gej hicheej yavbal zugeer ch yum shig, gehdee l sanamsargui helsen ug, togloom shogloom geed yanz buriin uli yalih zuil emzeg setgeliig dor ni sharhluulj orhidog sh dee... yaamaar ch yum be dee...

М.Огоо said...

Jennid sonirholtoi blog zaaj ogsond tnx
Dolugend bi dulguunii ene bichlegiig saya l unshlaa. Uneheer l yag huulchihsan ym shig adilhan bolchihoj. Sonin tohioldol shuu Dulguun-tei 3dahi udaagaa sanamsarguigeer barag ijilhen ym bichchihlee. Zereg ijilhen ym setgedeg tolgoinuud gej bdag ym bailgui dee.
Anonymous-t bi naad asuultiin chini hariug ooroo olj chadahgui l iim ym bichij suune

Anonymous said...

Hun hudluh burtee huchnii buh huulias hamaardag, neg negniihee oorchlolt huvaagdlaas ch hamaardag boomsuudiin boognorol bolovch nuguu talaas hun bol ooriinhoo tuluu orshij, zuvhun ooroo ooriinhoo tuluu orshij bdag negj boom bilee.

M

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Нэгэндээ олигтойхон бензин шахаж байя л даа гэсэн дээр бол 100 хувь санаа нэг байна. Хэрэг болохооргүй муу үг хэлэхийн оронд дуугай байсан нь дээр гэж бас нэг нь хэлж байсныг санагдууллаа.

A.Амарсайхан said...

Өнөө өглөө ах нь ханийгаа гомдоочихоод гараад ирсэн. Өдөржин өөрийгөө зүхээд сууж байна.
Тэгтэл чиний блогт яг миний тухай биччихэж.
Ханийхаа сэтгэл рүү ус цацчихдаг тэнэг хог юм аа би.

A.Амарсайхан said...

Одоо аль хэдийнэ эвлэрсээн. Нээрээ дахиад хэзээ ч муу үг хэлэхгүй ээ.

Anonymous said...

Busdad hairiig beleglej, oortoo hundleliig oloh mun humuunii nuhurlul, hen negnii ineemseglelguigeer bidnii amidral ogt az jargalgui boloh baisan bh daa.

М.Огоо said...

Анонимс болон Дөлгөөнд сайн бензин шахаж өгсөнд гялайлаа :)
Амраа ахаа би бас ижилхэн проблемтой болчихоод энийг бичсэн юм аа. Одоо дахиж битгий гомдоогоорой. Дараа нь өөрөө шаналаад хэцүү юм билээ

SE said...

heniig ch yalgalgui uuriinhuu setgeleesee saihan haritsah l um bol ter hun hen ch bsan hamaagui chamd sain benziniig chin hiij uguh bolno oo,

Док said...

тийм шүү. Амьддаа бие биеэ хайрла гэж сайхан үг бий ш дээ.
Бас урам гэж нэг зэвсэг байна, чухам тэр л нөгөө ориг бензин чинь гэдэгт итгэж байна. Магадгүй нэг хэлбэр нь байх

Бат-Отгон said...

Нэлээд философи тал руугаа бичсэн юмуудаа. Гэхдээ өгсөж явсан ч гэсэн машин зогсоход инерци нь урагшаа л тэмүүлнэ шүүдээ. Харин инерцийн хүчний үйлчлэх хугацаа маш богино учраас хүндийн хүчний үйлчлэл арагш нь ухрааж байгаа юм. Дэлхий үргэлж татаж байгаа учир хүндийн хүч мөнх байна гэсэн үг. Тэгэхээр их философи ихтэй юм бичихийн тулд байгалийн хуулийг зөрчихгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй. Тэгвэл үнэнд дөхөж очино.

М.Огоо said...

Отгоод анх удаагаа миний блог дээр коммент үлдээж байгаад баярлалаа. Би чиний нано-технологийн бичлэгүүдэд дуртай. Харин хүндийн хүчний тухайд гэвэл заавал энэ бичлэгт дурдах шаардлагагүй байсан байх гэж бодоод. Жаахан уран сайхны сэтгэмж л оруулсан ухаантай юм л даа.

Anonymous said...

Otgonpurev ee, Arwin gun tengis usaar hanana gej ugui, Asch badarsan gal tulsheer hanana gej ugui,Amraglal amssan zurkh hairaar hanana gej ugui, amidrald huluu es olvol aldaj hana gej ugui...

Udahgui chamd ahiad neg hair irnee, amjilt husie!

Anonymous said...

zalruula: amidrald huluu es olvol aldaj hanana gej ugui gejiigaa shuu ;)