Wednesday, March 07, 2007

Хvйсний баяр

За нэг шал утгагvй баярын сезон эхэлж байх шиг байна. Хvйсний баярын сезон. Маргааш 3 сарын 8. Хуучин коммунист сэтгэлгээгээр бол эмэгтэйчvvд эрх чєлєєгєє олж авсан єдєр. Харин одоо бол олонхи хvмvvсийн хувьд сайхан архидах шалтаг.

Аливаа баяр ёслол бол тухайн улсын ард иргэдэд хуримтлагдсан мєнгийг эргэлтэнд оруулах эдийн засгийн нэг арга хэлбэр болдог гэж уншиж байсан. Хvмvvс амралт, баяр ёслолын vеэр энгийн vеэс хэд дахин их мєнгє vрдэг гэдэг ч vнэн байх. Харин манайд энэ арга хэр тохиромжтой байдаг юм бол доо. Тэртэй тэргvй хvмvvст олигтой хуримтлал ч байхгvй. Байлаа ч эдийн засгаа эргэлтэнд оруулж байгаа нь гэж Солонгосоос оруулж ирсэн хэдэн сарнай, Хятадаас оруулж ирсэн ил захидал, набор гэх мэтийг худалдаж авч байгаагаар л хязгаарлагдаад. Yндэснийхээ эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь ганц архины vйлдвэрvvдээ дэмжиж байгаагаар л илрэнэ. Хаашдаа л тэр хуримтлагдсан мєнгє нь эргэлтэнд оруулахад цэцэг, шоколадны тєлбєрт гадагшаа гараад байгаа юм бол дотооддоо банкны актив болоод хэвтэж л байг л дээ. За за сайн мэдэхгvй зvйлээ бурж байж хvмvvсийн дургvй хvргэх нь. Монголоор дvvрэн байгаа эдийн засагчид нь эрхбиш энийг тооцоолж гаргаа л байлгvй.

За тэгэхээр Мартын 8-нийхаа асуудал руу эргэж орьё. Єнєєдрєєс эхлээд миний харьцсан ихэнх газрууд баярын уур амьсгалдаа орчихоод ажил хийж байгаа ч амьтан алга. Маргааш бvх нийтийн амралтын єдєр болохоор єнєє орой хаа сайгvй задгай архидалт болох байх. Маргааш шартсан зарим нь шараа тайлж, vлдсэн хэсэг нь бантсандаа ар гэрийнхнээ баярлуулах гэж жаахан явах байх. Нєгєєдєр ч баярын уур амьсгал бас сайн тасрахгvй байх. Яагаад гэвэл нєгєє гайтай баасан ахынх нь тєрсєн єдєр.

Ингээд бас дуусахгvй ээ. 10-аад хоногийн дараа эсрэг хvйснийх нь баяр болно. Уг нь Ардын Арми байгуулагдсаны баяр гэж явснаа сунжраад цэргийн баяр, сvvлдээ эр хvн л бол цэрэг болно гээд эрчvvдийн баяр, нєгєєх нь туйлшраад цэрэг эмэгтэйчvvдийн баяр хvртэл болоод явчихсан байх жишээтэй. Энэ нь Мартын 8-наасаа бараг илvv архидалт хавтгайралт болох байх.

Улс болгонд олон янзын баяр байдаг юм байна лээ. Манайх харин ч цєєхєн баяртай байж магад. Гэхдээ тухайн улсууд баярлах єдрєє баярлаж ажиллах єдрєє ажилладаг. Харин манайд бол нэг баяр л бараг долоо хоног сунжирна. Цагаан сар дуусаад сая бараг хоёр долоо хоног сунжирсан. Дээлтэй євєє эмээ нар золгуут хийгээд яваад л байна лээ. Одоо энэ хvйсний баярууд ч гэсэн нэлээн сунжрах байх.

Миний нэг бодол гэвэл бурхан (бvтээгч ч юм уу юу ч бай) хvнийг бvтээсэн. Бид хvн болж тєрсєндєє баярлаж явах ёстой. Тєрvvлсэн эцэг эхээ баярлуулах ёстой. Харин нэг нь эрэгтэй хvн болж хvvхэд хийдэг, нєгєєх нь хvvхэд тєрvvлдэг эмэгтэй хvн болсондоо баярлана гэдэг шал утгагvй. Энэний хажууд аавуудын єдєр, ээжvvдийн єдєр гэдэг бол байх ёстой vзэгдэл байх.

Эр эм хvн болж тєрсєндєє баярлах биш, хvн болж тєрсєндєє баярладаг нэг єдєр байдаг бол зvгээр ч юм шиг. Тэр єдєр хvн болгон бусад хvнийг хvндэлж хvн гэдэг утгаар нь харьцаж хаана ч болж байсан дайн байлдаан шvvх хурал нэг єдєр зогсож, хоригдлууд, эрхээ хасуулсан хvмvvс нэг єдєр бусад хvнтэй адилхан хэмжээнд харьдаг тийм баярын єдєр байгаасай.

7 comments:

Anonymous said...

Ireeduin niigemd emegteichuud chuhal roliig guitsetgeh uchraas bi huvidaa olon ulsiin emegteichuudiin bayriig arhidaltyn bayar bus ireeduiruugee joohon ch gesen haraagaa chigluulsen idevht bayr boloosoi gej husdeg yum.
Ene bayraar " Emegteichuud ba ireeduin hodolmoriin talbai dahi baidal " , " Emegteichuud ba ted naryn ger bul , ajild dahi uureg roli " " Suut emegteichuud ba ted naryn namtar, ulger duurial " geh met yanz buriin yariltslaga uulzaltuudyg nuhursug dulaan orchind zohioj bolhoos gadna
" emegteichuud ireeduigee zurj baina " gesen zurgiin uzesgelen gargasan ch bolno sht.

M

Anonymous said...

bas neg yum nemj bichihgui bol bolohgui yum shig sanagdaad ergeed orood irev. Chalchaa hunee gej... haha,

Bi mongolyn havtgai arhidalt, zaluuchuudyn hetiin tuluvgui baidalyg surguuli, uls tur, media giin une tsenegui baidaltai holboj tailbarlah geed bdag yum.
Onoodriin olon niitiin soyol yamarch aguulgagui hooson Individualist - iig bii bolgoj , ted nariin setgel hanamjgui baidal ni arhidalt, huchnii asuudal, buhimdlaar ilerch bna sht. Zaluuchuudad zug chigee olohod ni eyereg ulger duurial humuus mash iheer dutagdaj bgaa gej boddog.

Zaza, ug oldoj uher holdov. Garch nomoo unshij uzeg devtree niiluuleh min... hehe



M

Док said...

Үнэхээр Монголчууд бид дэндүү их баяр тэмдэглэдэг хүмүүс шүү.
чиний хэлснээр хүйсний баярын сезон төдийгүй ер нь жилийн турш энэ сезон үргэлжилдэг гэхэд хилсдэхгүй байх.
Ядуу зүдүүгээ дуудацгаагаад л... тэгсэн хэр нь ямар ч баярыг хэт хавтгайруулан тэмдэглэж хэдэн төгрөгөө хийсгэж дуусгана гээч, сонин. Тэгснээ л тэгэхгүй байх байсийн гээд л...

Гэхдэ үнэнийг хэлэхэд би ч бас Март-лсан л даа, хэхэ

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Ямар баяр тэмдгэлэх нь яаж тэмдэглэхтэй язгуур холбоотой. Учир иймд миний бодлоор бид баяр болгоныг тэмдэглэхгүй, харин өөрөө үнэлэг баяраа утга дүүрэн тэмдэглэх хэрэгтэй болов уу. Үүнээс гадна баяр тэмдэглэх шалтгаан баяр өөрөө байж боломгүй санагдана. Харин тэр тэмдэглэж буй хүний сэтгэл, зүрх болоод зорилго нь ямарваа нэг баярыг тэмдэглэх шалтгаан болох хэрэгтэй мэт.
За миний сонсож байснаар бол ямар ч байсан жилийн 62 өдрийг Монголчууд баяр тэмдэглэж өнгөрөөж байна гэнэ. Энэ олон баярыг офтоор нь бөөндөөд 6 удаа сайхан тэмдэглэвэл цаана нь 56 өдөр хоосон хоцорох тооцоо гарж байгааа бөгөөд энэ чөлөө гарсан өдрүүдэд биеийн тамир гэх мэт эрүүл оршихуйн шалгуур болсон зүйлс хийвэл их сайхнаа.

Жаагий said...

Bayaruud utgaa aldaad bnaa.

Anonymous said...

Minii hugshin joohon setgel sanaa dunduur bga yum uu daa. Oodrog bai emegteichuudiin bayaraar hairt eejiigee bayarluulah ni nen chuhal yum shuu de. Busad ni arhia uunuu, tamhia tatna uu gek sanaa zovoh yu bsan yum be. Hun bolgono door dooroo ooriin uhamsartai ajlaa hiij buteej bval boloh ni ter, uls oronnii hugjih ni teree gej. Heden ohid huuhnuud hairtai gej hoshigroj neg bayarlagldaa, yamar manai heden erchuud yamar oor ued bayarluulah bish. Harin ch haraad baihnee mongo l zaluus ajilj hudumurch bolj bna shuu dee. Joohon ch heseg ni gesen ch naiziigaa haraldaa. Yund Duluu ta 2 buteh butehgui yumnii toloo sanaa zovnom be shaal demii ... inglee geed nogoo net ashiglaj chadaj bga heden gaigui amitan ni ushin shte busad ni haranhui heveeree. Tegej bhnaas ene blog bichij bga humuus chi ch de shuu de minii naiz sonin niilj bgaad gargval yasan yum be. Hyamdhan shig. Humuusiin bodol ch yum uu. Tegeed neg 100tog geed zarval hichneen huurhun biz ve. Olond hurteeltei g heleh uu. HAHA ZAZA tegeed hen gedgiin medej bga biz de. Neree tavihiig husengui herev naashaa yum yarij handahgui bol ter l biz haha

Anonymous said...

OOO neree ter chalchaa gar shig yum martchihaj manaih neree bayar bagtai shuu. Baasan gariguudiig tootsohgui bol gehde teriig chinii delhiin niiterei temdgeldeg shte. Manaih shig l havtgai bish gehees. HAHA