Friday, March 09, 2007

Иргэний ухамсар

Миний нэг таньдаг синга залуу хэдэн жилийн ємнє анх монголд сургууль байгуулж байсан юм. Сургуулийнх нь талаар асууж лавлан сургалтыг нь сонсоод мэл гайхах нь тэр. Тэр vед миний бараг 6 сарын цалинтай тэнцэх мєнгєєр нэг сарын курст суулгана гэхийг сонссон би гайхаад “Монгол чинь Сингапур биш ш дээ. Хvмvvст тийм их мєнгє байхгvй” гэтэл єнєєх чинь єєдєєс нэг ёжтой хараад “Чи гудамжинд гараад хар л даа. Хаашаа л харна уу булган шуба ємссєн хvvхнvvд. Зам дээр гараад зогсоход гурван машины нэг нь Ланд Круйзер. Ямар зуданд явж байгаа биш дээрээс нь загварын шоунд ороогvй байж тэр хvмvvст дор хаяж мянган долларын vнэтэй шуба ємсєх хэрэг юу байгаан. УБ хотын тєвд ажил амжуулахад хаашаа ч таксидсан мянгаас илvv гарахгvй. Тэгэхэд vvнээс хэд дахин илvv бензин иддэг Ланд унах хэрэг энэ хvмvvст юу байгаан? Зєвхєн унах унаа ємсєх хувцастаа ийм их мєнгє зарж байгаа хvмvvс ирээдvйдээ, боловсролдоо энэ хэмжээний мєнгє зарах л ёстой” гэж хариулж билээ. Yнэхээр ч мань хvний зєв байж таараад тvvний сургууль одоо гайгvй хєл дээрээ босчихсон байгаа. Тэгэхээр монголчууд ядуу юу?

Єнєєдєр монголын Ай-Ти салбарт ардчилал эхэлснээс хойш хєл тавьсан хамгийн анхны алтан хараацайнуудын нэгтэй уулзаж vзлээ. Маш сонирхолтой яриа єрнvvлснээс хэсэгчлэн хvргэе. Хувь хvнийг нь хvндлэх журмаар нэр усыг нь тавьсангvй.

- ...Монголд єнєєдєр ганц Ай-Ти хєгжихгvй байгаа юм биш ээ. Анагаах ухаан, дэд бvтэц ер хєгжих ёстой ихэнх зvйлс хєгжиж чадахгvй байна. Энэ нь бид мєнгєгvйгээс эсвэл чадалгvйгээс болоод биш. Энэ нь ердєє л иргэний нийгэм гэдэг зvйл байхгvй байгаа болохоор тэр. Чи єнєєдєр хэчнээн мундаг программ бичдэг байлаа гээд томоохон танил байхгvй бол хэзээ ч тендерт ялна гэж байхгvй. Авч байгаа мєнгєнийхєє 20%-г зуучлагчид нь єгєхгvйгээр чиний ажил хэзээ ч бvтэхгvй. Ийм нийгэмд хэзээ ч юм хєгжинє гэж байхгvй. Япон, Солонгос, Сингапур єнєєдєр биднээс илvv IQ, илvv ухаантай болохоороо хєгжсєн юм биш. Тэд иргэний нийгмээ л зєв зохион байгуулсан юм. Дээрээс нь Монголчууд бас яадгаа алдчихсан залхуу ч биш. Хэрэв залхуу байсан бол баруунд, Япон, Солонгост ажиллаж байгаа хvмvvс шилдэг ажилчид гэж тооцогдоод явахгvй шvv дээ. Энд хєдєлмєрч байлаа ч хєдєлмєрийг нь зєв vнэлэх систем байхгvй бол хvн адилхан л залхуу болно. Ядаж нийгмийн хуваарилалтыг зєв хийсэн хойно аяндаа юмс хєгжєєд эхлэх болно. Ядаж тендерийг аль нэг яам тамгын газар биш тухайн мэргэжлийнх нь байгууллагуудынх нь ассоциаци холбоо хянадаг байх хэрэгтэй. Нэг салбарын байгууллагууд эвлэлдэн нэгдэж иймэрхvv зvйлсийг хянаж бvгд тэгш эрхтэйгээр бялуу хуваалтанд оролцох боломжтой байх ёстой. Монголд яг одоогоор бол Зэрлэг Єрнийн буюу Wild West ардчилал тогтчихоод байна. Хэн чадалтай нь чадалгvйгээ барьж идээд л. Ардчиллын тулгуур зарчим болох бvгд хож буюу win-win vйлчлэхгvй байна. Yндсийг нь суулгах хєрс байхгvй байхад хэчнээн гоё цэцгийн vр барьж яваад ямар хэрэг байна.

- Тэгэхээр таны бодлоор бид яавал дээр вэ? Залуучууд бид vvнд нь яаж зохицон амьдрах уу?

- Хvн болгон иргэний ухамсартай байх ёстой. Иргэний vvргээ ч, мэргэжлийн ажлаа ч мэддэг байж байж тухайн салбар хєгжинє. Япон, Америк ч бай иргэншсэн нийгэмд бол чи зєвхєн сайн программчин байхад хангалттай. Ажлаа сайн мэддэг байхад л амьдарч болно. Харин монголд чи хэчнээн мэргэжилдээ сайн байлаа гээд нэг сайдын хамаатан, их хурлын гишvvний найз биш бол томорч чадахгvй. Ямар сайндаа банкны системийн нэгдсэн сvлжээний тендерт барилгын компани тvрvvлж байх вэ дээ. Бусад нь яаж vvнд урамшиж, ажиллах урам зориг олж авах вэ гэдэг сонин. Єнєєдєр монголд хvн авч ажиллуулна гэдэг их хэцvv. Компани хєрєнгє оруулалт хийж сургаад л, сургаад л байна. Баахан хєрєнгє оруулалт нєгєє хvнд оруулсны дараа гэнэт ажлаа хаяаад явчихна. Дахиад л шинэ хvн сургах ажил гарна. Эсвэл аль нэг ажлаа хариуцуулж компанитай гэрээлж ажиллаа гэхээр єнєєх нь сар бололгvй дампуураад алга болчихно. Тийм болохоор энэ тогтолцоог єєрчлєхийн тулд залуучууд та нар эхнээсээ дан ганц мэргэжил хєєх биш иргэний нийгэмд амьдрах иргэний ухамсартай байх шаардлагатай...

Єєр бас бус нэлээдгvй зүйлс ярилцсан боловч ерєнхий утга санааг нь товчлон хvргэлээ.

7 comments:

Anonymous said...

Хvvхэнд харагдах нуруу минь
Нум шиг бєгтєр ч яамай
Хvнд хэлсэн vгс маань
Cум шиг шулуун байгаасай...
Р.Чойном

A.Амарсайхан said...

Иргэний нийгэм гэдэг юм руу бид анхны алхмаа хийж байна гэж би боддог.
Иргэд нь жагсахаар Хүрэлсүхтнүүдээр эсрэг жагсаал хийлгээд жилмэрээ ч үгүй өнгөрдөг байсан дарга нар өнөөдөр иргэний нийгэм хөдөлгөөн гэдэг айхавтар золигоос жийрхдэг болж.
Алхам алхмаар урагшилсаар л байна бид. Яахав яст мэлхийн хурдаар. Удахгүй энэ хурд хашин морины шогшоо болно. Тэгж байснаа цогино.
2008 оны сонгуулийг харж байгаарай, баахан залуучууд гараад ирчихсэн өнөөгийн энэ авилгалчдыг шүүгээд эхэлж ч мэдэх.
Бид хар муу юмыг харж бухимдахаасаа илүү бидэнд одоогоор ямар ололт байна вэ, түүнийгээ яаж бэхжүүлэх вэ гэх нүд, хараа хэрэгтэй юм шиг. /Эм Си Эс-ийн Хараа архийг хэлээгүй шүү/

PUJEE said...

Neeree l mongold bayan yaduugiin yalgaa ih medregdej bn lee... Jisheelbel tsagaan saraar ail heseed yavj btal bayanhoshuunii tend neg navsgar har gertei ailiin hajuud nuguu jigteihen unetei HAMMER ni ired zogschihson bsan...
ih hachin haragdaj bn lee...

Anonymous said...

In 1876, a young girl named Jenn was walking down a river, an insane man killed her by stabbing her in the back, raping her, and then hanging her in his closet. While he hanged her he said Bukakke Bukkake.
Now that you have read this message, she will find you and her dead body will haunt your house for 5 years. Every night you go to sleep she will appear in your closet, hanging their with her glowing red eyes.
repost 3 times to be saved. sorry

Jenni said...

ergenii uhamsar. ene asuudal manai ulsiin gants tulgamdaad bga zuil yum shig sanagddagiin. hun bur dor doroo uuriin gesen uhamsartai l bh heregetoi

Номио said...

Hariutslaga gedeg zuil manaid baina uu?

Barilga2015 said...

Zalhuu bishee, zasgiin gazar l zalhuu
onoodor surguuli tugsuugui zaluuchuudad ajil oldohgui gudamjind l bjina gemt hereg garah gol nuhtsul bolj bn