Уг нь єнгєрсєн долоо хоногт болж єнгєрсєн event-vvдийг дор дор нь бичээд байя гэж бодсон боловч хувийн зохион байгуулалт муутайгаасаа болоод ажлаа дор дор нь амжуулж чадалгvй явсаар єнєєдєр л амралтын єдєр бичих санаатай ухнатаж сууна.
Єнгєрсєн даваа гаригт блогчин анд
Б.Хєлгєний урьсаны дагуу ажил дээр нь очиж “Дэлхий бєєрєнхий биш” номоо танилцуулахын ялдамд лекц уншмар аядав. Миний лекц уншина ч гэж юу байх вэ. Компанийх нь удирдлагууд болох аав шиг маань хvмvvсийн єєдєєс харж хэсэг анивчиж байгаад л гарч ирсэн (би сандрахаараа нvдээ анивчдаг муу зуршилтай). Лекцийн маань сэдэв “Дэлхий бєєрєнхий биш” байсан. Монголд бизнес хийж буй хvмvvст илvv єгєєжтэй байх болов уу гэсэн бодлын vvднээс дан ганц номоо сурталчилах биш харин энд тэндээс уншсан харсан зvйлсээсээ нийлvvлж нэгтгэн Вэб иргэншил, Хангамжын сvлжээ, Аутсорсинг, Нээлттэй эхийн программ хангамж гэсэн дєрвєн агуулгыг голчлон ярихыг хичээлээ. Лекц уншина гэдэг ч мань мэтийн тvг таг хийсэн нєхдvvдэд амаргvй эд байна билээ. Гэхдээ ямартаа ч єєрийгєє олон хvний ємнє сорьж vзэх том боломж нээж єгсєн
Хєлгєн анддаа баярлалаа гэж хэлэх байна. Би “шилдэг лектор” гэдэг цолтой, ярьдаг имижтэй болсон хvмvvст жаахан дургvйхэн байдаг. Хийхээсээ илvv цэцэрхээд байгаа юм шиг санагддаг юм. Гэтэл сая л тэр хvмvvсийг яаж тэгж олон хvний ємнє биеэ барихгvй байж чаддаг байна гэдгийг гайхаж байлаа.
Харин даваа гаригийн орой
Н.Гансvх ахын урилгаар шинэ CD-нийх нь
нээлтэнд очлоо. 108 газарт авсан байгаль, ан амьтны 230 гаран гэрэл зургийг “Монголын 108 єнгє” нэртэй энэхvv CD-д багтааж чаджээ. Дижитал камер бариад харагдсан болгоныхоо зураг авахыг над шиг хэр баргийн тэнэг хийж чадна. Харин хvний сэтгэл хєдєлгєхvйц, мэдрэмж хийгээд сэтгэлгээ агуулсан зураг бол мэргэжлийн зурагчид л авдаг байх. Харин Н.Гансvх ах маань энэ мэргэжлийн зурагчдаасаа ч хол сэтгэж vнэхээр чанар, агуулгын хувьд гайхалтай интерактив CD бvтээж чаджээ.
Гансүх ах CD-ээ нээж буй байдал
Надад хамгийн их таалагдсан зvйл гэвэл авсан зураг болгоныхоо доор тухайн газрын байршлыг GPS-ийн координаттайгаар нь бичиж єгсєн явдал юм. Мєн Англи, Монгол хэлний алийг нь ч сонгож болох учир гадаад хvнд єгєхєд хамгийн тохиромжтой бэлэг гэж би дvгнэнэ. Болсон болоогvй ширэн эдлэл (зарим нь бас яг ч шир биш байдаг), авч явах замд л эвдэрчихдэг модон тоглоом зэрэг сувенирийг иймэрхvv дижитал агуулга бvрмєсєн халж Монголыг маань дэлхийд сурталчилахад томоохон нєлєє vзvvлэх байх. Гансvх ах єєрєє Монгол сайхан гэдгийг нотлох гэж эдгээр 108 газраар аялж багагvй хvч хєдєлмєр зарж байж энэ CD-ийг бvтээжээ.
Гансүх ахын аялж зураг авсан 108 газрын байршилЄмнє нь ийм интерактив CD монголд гарч байсан эсэхийг би сайн мэдэхгvй юм. Ганц нэг жуулчны компаниас гаргаж байсан иймэрхvv зvйлс нь хэтэрхий сурталчилгааны шинжтэй байсныг л санаж байна. Харин энэ бол цэвэр гэрэл зураг гэж хэлж болно.
За тэгээд Гансvх ахдаа цаашдынх нь уран бvтээлд улам их амжилт хvсээд Танд мэдрэгдсэн сэтгэгдэл надад бас мэдрэгдлээ гэж хэлэх байна.
Хэрэв та энэхvv CD-г захиалахыг хүсвэл
Дараа нь саяын баасан гаригт ICTA, USAID нарын хамтран гаргаж буй Жуумла! Монгол Агуулгын удирдлагын системийн нээлт семинарт очиж сууж vзлээ. Yнэндээ ICTA-ын оролцоо ч энэ тєсєл дээр тун бага байсан юм шиг байна билээ. Бараг хоёр жил Жива нэр єгчихєєд ноцолдоод дуусгаж чадаагvй тєслийг нь л АНУ-ын ард тvмний хєрєнгєєр USAID Эдийн засгийн бодлогын шинэчлэлийн тєсєлтэйгээ хамтран Жуумла! Монгол болгон сайжруулж сая гаргаж ирж байгаа ажээ. Гагцхvv олон нийтийн анхаарлыг татах, илvv тvгээмэл болгох дээрээс нь нээлттэй эхийн программ хангамжыг тєрєєс дэмжиж байгаа гэдгийг vзvvлэх vзvvлэнгийн зорилгоор л ICTA vvн дээр оролцсон юм болов уу даа гэж би таалаа. Харин Баярсайхан анд vvн дээр сvрхий vндэслэлтэй шvvмж хэлж байсан шvv. Тухайлбал тєрийн байгууллагуудын нэгдсэн сvлжээ, мэдээллийн бааз мэтийн юм юу ч байхгvй хоорондоо бичиг цаас солилцох тєдий Word, Excel дээрээ л ажиллаж байхад бvх тєрийн байгууллагыг вэб хуудастай болгоно гэж зvтгэх нь хvний нvдэнд их юм хийж байгаа юм шиг харагдах л ажил гэж. Дараагийн алхам нь тєрийн байгууллагуудын дотоод нэгдсэн баазтай болгоно гэж байгаа ч тэр нь PHP дэмжиж Жуумлатай холбогдоо ч бил vv гэх мэт асуудал их ажээ. Єєрєєр хэлбэл 2 жилийн ємнє гаргаж байсан Живагийн яг араас энvvгээр хэсэг шоудаад дараа нь замхарна гэх маягийн ирээдvй харж байлаа.
Харин би юмийг єєдрєгєєр харах дуртай болохоор vvн дээр жаахан эсрэг саналтай байлаа. Надад хамгийн их таалагдсан зvйл гэвэл Жуумлагийн хєгжvvлэгчдэд мэдэгдэж Жуумла! Монголоо албан ёсоор бvртгvvлсэнд байгаа юм. Жуумла! Монгол хамгийн гол нь Жуумлагийн stable version дээр Unicode support хийж єгсєн болохоор найдвартайгаас гадна олон улсад ашиглах боломжтой гэж Жуумла Монгол тєслийнхєн ярьж байсан. Бас нэг зєв зvйл маань GPL3-ийг Монголоор орчуулж олон нийтэд тvгээмэл болгон Жуумлаг ашиглаж байгаа нєхцєлд GPL-ийн нєхцлийг баримтлах ёстой гэсэн шаардлага юм.
Миний хувийн бодол бол vvн дээр одоо тєрийн оролцоо бага байгаасай л гэж хvсэж байна. Тэртэй тэргvй Жуумла одоо бvр Монгол хэлээр болсон болохоор хэр баргийн тэнэг ч суулгачихаж чадна. Нарийн тохиргоо, template дээр нь харин тєр оролцолгvйхэн шиг хувийн хэвшлийнхэнд хоолыг нь vлдээгээсэй гэж хvсэх байна. Тэгвэл аяндаа Жуумлагийн community vvсээд зєв гольдролоороо хєгжих болов уу. За юутай ч Т.Алтансvх тэргvvтэй Жуумла! Монгол багийнханд цаашдынх нь ажил vйлсэд улам их амжилт хvсье.