Эхэндээ ч улс орон даяар онцгой байдал зарлана гэхээр зайлшгүй авах ёстой арга хэмжээ байх л гэж бодож байлаа. Гэтэл өчигдөр орой, өнөө өглөө зурагт хараад л энэ арай анхнаасаа төлөвлөгөөтэй хийгдсэн зүйл биш байгаа даа гэх хардлага төрж эхэллээ.
Монголчууд ийм юм хүслээ гэж үү гээд л баахан цагдаа зодож байгаа бичлэг тавьж баахан өвөө эмээ нар ардчиллын солиотнуудыг харааж зүхэж байгаа ярилцлага өгөх юм. Мэдээж галдан шатаагаад хүчирхийлэл хэрэглээд байгаа нөхдийг өмөөрөөд байхын аргагүй арай дэндүү байсан л даа. Гэхдээ бүх юмийг зөвхөн нэг талаас нь байнга харсаар байтал залхаж байна шүү дээ. Үндэсний радио телевиз гээд л нэг их сүрхий ард түмний дуу хоолой гэж өөрсдийгөө нэрлэнэ. Өнөө өглөөжингөө баахан эмээ өвөө нар төрийн минь сүлд өршөө гэж уйллаа. Хувьсгалт намын залуус ярьж байна гээд л бас нэг баахан нөхдүүд гэрээ шатаалгачихлаа яасан муухай юм танайхыг шатаана даа гээд л баахан дөвчигнөцгөөх.
Энэ бүхэн анхнаасаа төлөвлөгдөж ийм эмх замбараагүй байдал үүсгэн эцэст нь нэг хүчтэй гар гарч ирж бүгдийг нь чанга атгаж төрийн төмөр нүүр харуулах жүжиг явагдаад байна уу? Түүнд нь зориулж одооноос тархи угаах үйл ажиллагаа хийгээд байна уу?
Ард иргэдийн дунд хагалж бутаргах мэдээлэл цацагдаж магадгүй гэсэн үүднээс мэдээллийн цензур тогтоосон гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ чинь 21-р зуун шүү дээ. Хүн ганцхан сувгийн мэдээ, хэдхэн хүмүүсийн ярилцлагаар мэдээллийнхээ хэрэгцээг хангадаг тэр 20-р зуун чинь дууссан биз дээ. ЭфЭм радио, зурагтын бусад сувгууд бүгд хаагдсан, сонин хэвлэл, мэдээллийн сайтууд хүртэл нэг л айсан байдалтай зөвхөн нэг талыг л барьж мэдээлнэ. Хаа сайгүй л төр засгаа шүтсэн баахан хүмүүс. Одоо уг нь төрөө шүтдэг биш, төр нь хүнээ шүтдэг нийгэм болсон байлтай. Социализмын үед ямар байсныг би үнэндээ мэдэхгүй ч нэг иймэрхүү л дүр зураг ажиглагдаж байсан болов уу гэж таах юм.

7 comments:
санал нэг байна. Үндэсний тв доор нь "тайлбаргүй" гэсэн бичигтэй монтажлан найруулсан бичлэгээ гаргаж байна.. хөөрхөн гэгч нь монтажласан байгаан.
Эхэндээ ч улс орон даяар онцгой байдал зарлана гэхээр зайлшгүй авах ёстой арга хэмжээ байх л гэж бодож байлаа. Гэтэл өчигдөр орой, өнөө өглөө зурагт хараад л энэ арай анхнаасаа төлөвлөгөөтэй хийгдсэн зүйл биш байгаа даа гэх хардлага төрж эхэллээ.
Henii yanaagyi tegj bodogdood ehlelee shuu
tiim shuu. undesnii televiz bol arai l neg taliig barimtlaad baina l daa. gargaj baigaa yum ni booljis zutgamaaar.
Harin onoodroos gudamj talbaigaa neegeed arai deer bolloo geech. Gehdee l setgeliin muhart neg hardlaga bgaad l bga ym da
Харин тийм. Бүгдийг урьдаас бодож, найруулсан тоглолт биш байгаа гэсэн тийм хар буугаад байгаа. Ху нам ер нь эвгүй шд.
Бүүр 10 гаран цаг юу ч хийгээгүйгээс нь харахад бол яалт ч үгүй МАХН-ы жүжиг шиг л харагдаад байгаа :( Даанч 4 хоногийн дотор олон ч хүн ховсдуулсан даа :(
Ogoo chi her undserheg uzeltei ve?
Post a Comment