Sunday, December 14, 2008

Мөхөшгүй найдварын гал


Залуу нас гэж юуг хэлэх вэ?


Хөрстийн амьдралд хөл алдсан

Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр

Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн

Шунхан улаан залуу нас мину! хэмээн цаг үеэсээ түрүүлж сэтгэснээсээ болж хэлмэгдлийн шуурганд өртөж явсан агуу шүлэгч нэгэн бээр халаглан бичиж байжээ.

Уг нь биологийнхоо үүднээс энэ нь хүний эд эсийн хөгжил ид жигдэрсэн 20-40 орчим насыг хэлдэг аж. Харин нийгэмд эзлэх байр суурийнхаа хувьд энэ нь нийгмийг оройлогч оюун санаа болоод үзэл бодлынх нь түүчээ болж өгдөг болов уу хэмээн би мунхаглана. Үе үеийн шинэчлэл авчирсан хувьсгал бүхэн залуу сэтгэлгээтэй, залуу хүмүүсийн эрч хүч, мөрөөдөл, итгэлийн үрээр бүтсэн юм шиг надад санагддаг. Тиймдээ ч одоогийн хүн амын маань дийлэнх олонхи болчихоод байгаа залуу настнуудыг залуу сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлж чадвал ирээдүйд итгэх итгэлийг минь аврах шинэ эрин үеийг авчирч чадна гэдэгт би найддаг.


Залуу хүнийг юу тодорхойлдог вэ?


Миний бодлоор ганц биологийн насжилтаар нь хүнийг хөгшин залуу хэмээн хэмжих нь өрөөсгөл юм шиг санагддаг. Өөртөө хийгээд бусдад итгэх итгэл, эрч хүч мөрөөдлөөр дүүрэн, хар хорын санаа суугаагүй, шинэ бүхэнд дурлаж байдаг нэгнийг залуу хүн хэмээн тодорхойлох буй за хэмээн дотроо би төсөөлнөм. Мөн шударга үнэнийг байнга эрэлхийлэн мөрөөдөл сэтгэлээрээ жигүүр хийн дэрвэж явдаг, авралгүй болсон газар ч найдвар тавин итгэж чаддаг нэгэн байх ёстой болов уу.


Итгэл найдвар гэж юу вэ?


Залуу хүнийг тодорхойлох гол шинжийн нэг болох энэ итгэл найдвар гээч зүйл нь нийгмийн хөгжлийн гол хөдөлгүүр болдог гэдэгт би итгэдэг. Итгэл хэмээх үг нь байгаа бодит зүйлийг болно хэмээн өөдрөгөөр төсөөлөхийг хэлж буй бол найдвар гээч нь хэдийгээр хамаг горьдлого тасартал муу нөхцөл байдал үүссэн ч сэтгэлдээ бууж өгөхгүй тэмцсээр байгааг илэрхийлэх болов уу.


Америк итгэл гэж юу вэ?


Сүүлийн хэдхэн жилд Ирак дахь дайн дажин, эдийн засгийн саармагжилтаасаа болоод дэлхийд тэргүүлэгч гүрний байр суурь нь ганхаж эхэлсэн хэдий ч муугаар бодоход АНУ ойрын хориод жилдээ энэхүү нэр нөлөөгөө амархан алдчихгүй болов уу. Харин Америк кино бүхний төгсгөлд гардаг Happy End буюу жаргалтай төгсгөл нь өнөөгийн Америкчүүдийг тэргүүлэгч гүрнийх нь хэмжээнд аваачих өөдрөг үзэл санаатай, ирээдүйд итгэх итгэлтэй болгосон буй за.


Мөхөшгүй найдварын гал


2008 оны 7 дугаар сарын 1-ний гунигт үйл явдал, эдийн засгийн дараалсан уналтууд, ард олны ядуурал бухимдал, нийгэм дэх шударга бус үйл явдал, энэ бүхэнтэй тэмцэх ёстой төр засгийн унхиагүй байдал зэргээс шалтгаалан бидний залууст ирээдүйдээ итгэх итгэл алдарч эхэлснийг нуух юун. Энэ бүхэнд багахан ч атугай гэрэл гэгээ нэмэх мэт Америкчүүд түүхэндээ байгаагүй “хаан” сонголтыг 2008 оны 11-р сарын 5-ны өдөр хийж түүхэндээ анх удаагаа өнгөт арьстан ерөнхийлөгчтэй боллоо. Хэдийгээр энэ нь Монголчууд бидэнд шууд утгаараа үзүүлэх нөлөө бага ч оюун санаа хийгээд үзэл бодлын хувьд цоо шинэ залуу хүн дэлхийд тэргүүлэгч гүрнийг жолоодох болсон нь залуу сэтгэлгээтэй, залуу эрч хүчтэй хэн бүхний хувьд хонгилын үзүүрт гэрэл нэмсэн мэт ажээ. Тиймдээ ч санаа нийлсэн хэдэн нөхдийн хамт түүний 2006 онд хэвлүүлэн гаргаж байсан ”Audacity of Hope” номын эрхийг хөөцөлдөн авч тун удалгүй эх хэлээрээ “Мөхөшгүй найдварын гал” нэртэйгээр хэвлүүлэхээр ажиллаж байна.


Мөрөөдөл дуусах газар амьдрал дуусдаг бизээ. Америк мөрөөдлийг, Америк итгэлийг биелүүлэх гэж буй энэ хүний үзэл санаа, дотоод сэтгэлтэй дотно танилцсанаар эх хайртай монгол орноо Р.Чойном зохиолчийн хэлмэгдэж байсан тэр үеийнх шиг байдалд оруулж түүн шиг халаглан залуу насаа өнгөрөөхгүй байх боломжийг энэ ном бага ч атугай бидэнд өгөх буйзаа. Номын буян арвижих болтугай!


Холбоотой мэдээлэл:

Мөхөшгүй найдварын гал та бидний зүрхэнд мандан бадраг!

Мөхөшгүй найдварын гал

Audacity of hope

11 comments:

CONSOLE said...

enekhen nasandaa togs sainiig buteekh bolomjgui ch tuunii toloo amidarch, tuund khuvi nemer oruulna gedeg gaikhamshig bilee.
mon best-seller bolno gedegt itgeltei bn.

good luck!

S. B. said...

Amjilt husiye!

Ih saihan uils ehelsen bna. Huuhed zaluusiin maani ireeduid itgeh itgel, naidvariig durelzuulen asaah buizaa.

Erkardo said...

Маш сайхан үйлсийг эхлүүлсэн байна. амжилт хүсье.

Мөрөөдлөөсөө илүү дурсамжтай монголчуудад маань монгол мөрөөдөл гэдэг зүйлийг бий болгоход энэ ном томоохон хувь нэмэр болох байх гэж итгэж байна.

Mysterious said...

Wow ene nomiig orchuulah erhiig heseg mongol zaluuchuud awsan gesen chine manai ogoo awsiin bn sh de! Za amjilt hvsie naizaa!

Javkhlan said...

amjilt husie!

ntsetsbold said...

үнэхээр сайхан ажил байна аа. амжилт хүсье. Монгол түмэнд минь үр өгөөжөө өгөх нь дамжиггүй бизээ. :)

Өнөржаргал said...

Баяр хүргэе! Залуу хүн бүхний ширээний ном болох болтугай

A.Амарсайхан said...

Энэхүү номыг орчуулагч гурван залуу өөрсдөө итгэл найдвараар дүүрэн хүмүүс болой

Battur Sanchin said...

Огоогийн зорьсон үйлсд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Үргэлж хийж бүтээж, хүсэл тэмүүллээрээ үлгэр дууриал болж явдгаар чинь үеийн нөхөд чинь их бахархдаг шүү.

Munkhbayar said...

Нэгэн хүү нар болхыг мөрөөдсөн ч Нар болж чадаагүй гэхдээ тэр хүү Шикспир болж чадсан юм. Надад мөрөөдөл бий би мөрөөдлөө биелүүлхийн төлөө хэзээ ч шантрахгүй зүтгэх болно.

Монголын бүх залуучууд эрч хүчээр дүүрэн мөрөөдөлтэй байгаасай түүнийхээ төлөө зүтгээсэй

Soyolerdene said...

Orchuulsanii daraa zaaval avch unshinaa. Ta heded amjilt hisie