Шинэ жил дөхөөд ирэхээр юм болгонд шилдэг шалгаруулна гэж нэг арга хэмжээ болно. Уг санаанд нь би жаахан дургүй, тэртэй тэргүй бид хэдүүлэхнээ юм болгон дээр шилдэгийг нь шалгаруулаад байвал 2 сая гаран хүнээс шилдэг архичнаар хүртэл хэн нэгэн нь нэг юм авч л таараа. Яваандаа олон жилийнх цуглараад ирэхээр хоёр сая шилдэг иргэнтэй болох юм болов уу даа. Хамгийн дургүй байдаг зүйл маань энэ нь өөрөө нэг төрлийн бизнес болчихсон найраа хийж начин авдагийн дайтай, шилдэг болох гэж хүмүүс мөнгө төлдөг бололтой. Гээд яах билээ дээ. Нэгэнт нийгмийн сэтгэхүй ийм болохоор мань мэт хэчнээн орилоод өөрчилж чадах биш, үүнтэй нь яаж ийгээд зохицоод амьдрах нь л чухал байх.
Харин саяхан Интерном номын их дэлгүүрээс Гранд Бүүк 2008 гэдэг юм гаргаж 2008 онд борлуулалтаараа тэргүүлсэн номнуудыг 10 категорит шалгаруулан өргөмжлөл олгосон юм байна. Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр дунд нь манай хэдэн нөхдийн хамтран орчуулсан ном орчихсон тууж явна. Уг ном нь гараад бараг хоёр жил болчихож байгаа гэхэд хүмүүст гайгүй хүрсээр л байгаа бололтой. Уг нь бол энэ ном их л олон хүний хүчин чармайлт, сэтгэл зүтгэлийн үр дүнд бий болсон юм. Хамтарч орчуулсан Б.Индра, Д.Сайнбаяр, Ж.Норов, Э.Норзимаа нараас эхлээд өмнөх үгийг бичиж өгч зааж зөвлөн тусалж байсан Баабар ах, ар гэрийнхэн минь, алдаа оноог минь хэлж өгч байсан зөндөө олон хүнд үүнд баяр хүргэх ёстой байх. Харамсалтай нь батламжин дээр зөвхөн миний нэр байж таарсан нь баахан ичгэвтэр санагдаж байлаа.
Угтаа бол би хэдийгээр энэ номыг анхлан бичээгүй ч монгол уншигчдад хүргэх гэж анх зөвшөөрлөө авахаас эхлээд нээлт хийх хүртлээ яг зургаан сар нойр хоолгүй сууж таарч билээ. Тэгэхээр тэр хөдөлмөрийг тодорхой хэмжээнд үнэлж буй үнэлэмж юм даа л гэж ойлгохоос би ийм мундаг, ганцаараа ингээд хийчихсэн эс бөгөөс энэ миний ном гээд өөрөө биччихсэн юм шиг сагсуураад байх нь хаашаа ч юм.
Тэгээд нэг ийм батламж авлаа гээд гэрээс минь зургийг нь явуулахаар хэчнээн шилдэг шалгаруулна гэж утгагүй юм гэж боддог байсан ч бас сэтгэл хөдөлдөг л юм байна. Тэгэхээр энэ нэр хүндэд дурладаг Монгол хүний сэтгэхүй юу эсвэл угаасаа хүн гээч амьтан ийм амбицтай байдаг юм болов уу. Одон медаль, шилдэг шалгаруулалт хоёр монголд бөхдөггүй байгаад байдагийн учир шалтгаан над шиг ингэж баярладаг хүн олон байдаг болохоор тэр байх даа.
Ямартаа ч хамгийн их баярласан зүйл маань гэвэл аав маань монголоос мессеж бичихдээ "Миний хоёр хүүгийн орчуулсан номнууд тэргүүлж, аав ээж хоёр нь уйлж байна. Хоёр морь нь түрүүлсэн уяачийг манлай уяач гэдэг биз дээ. Бид хоёр одоо манлай уяач болоо байлгүй" гэсэн байж билээ. Эгчийн маань орчуулсан "Хүн мичнээс үүсээгүй", "Бурхдын хотын эрэлд" номны цувралууд бас Психотроникийн хүрээлэнгийн нэр дээр дэвшиж тэргүүлсэн юм гэсэн. Шүүдрийн дуслаар цай чанаж энэ хоёрынхоо ачийг хариулж чадаагүй хэдий ч урмыг нь сэргээх бага ч гэсэн амжилт үзүүлж чадсандаа л өөртөө баярлаж байна.

15 comments:
Баяр хүргэе. Одоо та нарын орчуулж буй ”Audacity of Hope” ном бас олон хүний сонирхол татна гэдэгт итгэж байна. Цаашдаа улам ихийг хийж бүтээгээрэй.
Баяр хүргэе, эрч хүчээ сайхан хадгалж, улам ихийг бүтээгээрэй.
congratulation!!
бэлэг өгөхөөр би дургүй гээд баярлахгүй, уурлаад суудаг хүн гэж ховор байлгүй дээ. Та нарын бүтээлийн үр дүнгийн нэг шүү дээ, Цаашдаа илүү их амжилт гаргаарай.
Шинэ жил болоод хүнүүс хийж бүтээснээ үнэлүүлээд шагнуулаад гоё юм өө. Баяар хүргэе. Амжилт хүсье
Залруулага:
Баяр хүргэе.
manlai uyach nartaa bayar hurgie ee ;) bas amjilt
Тэр гайхамшигтай номыг орчуулсан огоодоо болон бусад нөхдүүдэд баяр хүргэе. Миний хамгийн унших дуртай ширээний ном шүү дээ.
Цаашид илүү их амжилт бүтээл гаргаж илүү их ном орчуулаарай.
Баяр хүргье.
Таны болон найз нарын чинь орчуулсан энэ сайхан номыг уншаад та нарт болон өөртөө их баярласан шүү.
Одоо хийж буй орчуулгын ажилд чинь онц их амжилт хүсье. Нээлттэй хиймэгц нь цуглуулсан мөнгөтэйгээ давхиж очоод дор нь худалдаж авнаа :)
Ehnii hesgiig unshchaad harin th gej bodoj blaa, dund tal orchim hesgiig ni unshchaad ain? ter chini yurduu lektor tuviihnii zohioson ulger yum bishuu,end bayarlah yu bnaa gej bodoj blaa,harin Одон медаль, шилдэг шалгаруулалт хоёр монголд бөхдөггүй байгаад байдагийн учир шалтгаан над шиг ингэж баярладаг хүн олон байдаг болохоор тэр байх даа- uguulberiig unshchaad aan neeree bi chini Ogoogiin blog-g unshij bna shuu dee,tiim bj yun utgagui yum boddiin be,Ogoo nadaas dutuu bodov l gejdee gej bodood ooriigoo shoolj joohon ineelee,hehe.
Gehdee l aav eej 2 chini bayarlasan ni sain hereg shuu tee?
GL
Баяр хүргэе!!!
Шинэ ондоо ихийг хийж бүтээгээрэй, чамаас олон сайхан бүтээл гарна гэдэгт итгэж байна.
Шинэ жил, шинэ оны мэндийг чамд болон танай гэр бүлд хүргэе!!! Онцгойлон бас Улаанаад
Тэргэл мөнгөн сар
Тэртээх гэрэлт одод
Тэнгэрт мандах нараар гоёсон
Он жилийн хуанли зузаарч
Онцгой таны түүх бууралтах
Одтой насыг минь зөөж одох
Он солигдох мөч ойртлоо
Ирэх оны хүсэл мөрөөдөл чинь
Энэхүү өдрөөс эхлэх болно
Шинэ жилийн мэнд хүргэе!
undruus under amjilt huseye!
Sainzaya
Гоё гоё хөгшөөн. Өөр юу хэлэхэв. Найз нь чиний ном эхний байрт орчихсон гээд эртээд ганцаараа шахуу тэмдгэлцэн шүү. Дараа ирэхээр чинь нахинаа!
Uu za za bayar hurgeye. Ireheer chin gariin usegtei copy-g chin avaad bas zarim nuhud deer nemegdej temdegltsemz :)
Post a Comment