Monday, January 26, 2009

Логикийн алдаатай Ертөнцийн Эзэн

Ийм гарчиг өгснөөрөө би хэн нэгний шашин шүтлэгийг муучлах ч юм уу дайрч доромжлох гэсэнгүй. Харин саяхан болж өнгөрсөн Далай ламын номын айлтгалд сууж байхад тэрээр иймэрхүү утгатай үг хэлж байсныг давтсан ухаантай юм.
Жил бүр Далай лам Энэтхэгт талаар нэг тарсан Төвдүүдийн бараг үндэсний баяр болдог номын айлтгал хийж тэднийгээ төдийгүй дэвэн дэлхийн Буддистууд цуглардаг томоохон цугларалт хийдэг. Энэхүү номын айлтгал нь жил бүр өөр өөр газар болох нь олонтаа ч ихэвчлэн өөрийнх нь амьдран суудаг Дарамсала хотод болдог. Сүүлийн гурван жилд миний мэдэхээр Дарамсала, Гоманг, Варанаси гэсэн газруудад болсон. Уг айлтгалын үеэр Далай лам шашны сургааль бүхий аль нэг ном барьж авч уг номын утга учрыг сүсэгтэн олноо тайлбарлаж өгдөг. Тэрээр Төвдөөр номоо айлдахад зэрэгцүүлээд синхроноор Англи, Хятад, Орос, Тайланд зэрэг хэлээр давхар орчуулга хийж явдаг. Жижиг жижиг ЭфЭм станцууд байрлаж үүнд аль олон байгаа мөргөлчдөд зориулан тухайн хэлээр нь орчуулах орчуулагч давхар ажиллаж станцаар цацдаг. Өөрөөр хэлбэл чихэвчний хөгжмөөр Далай ламын Төвдөөр юу ярьж байгааг зэрэгцээд сонсоно гэсэн үг. Монголоос мөргөлчид олноор очдог тул энд сурдаг лам нараас хамгийн удсан нь ихэвчлэн Монгол хэл рүү зэрэгцүүлэн орчуулж мань мэтийг сонорыг мялаах болдог.
Энэ жилийн айлтгал дээр Далай багшийн ярьж байсан зүйлээс санаанд тод үлдсэн нь гэвэл «Олон хүний хувьд энэ ертөнцийг бүтээгч, ертөнцийн эзэн хэмээх хүчирхэг бурхан байх нь санаа зовох зүйлээс нь хөнгөлж итгэл найдварынх нь түшиг болж өгдөг. Өөрийг нь авран хамгаалагч хүчирхэг бурхан байгаа гэсэн бодол нь хүний амьдралыг хамаагүй амар хялбар болгож айсан эмээсэн үед нь түүнийг энэхүү хүчирхэг бурхан ивээлдээ авч яваа гэдгийг санаж өөрийгөө зоригжуулж байдаг. Буддын шашин энэ тал дээр бусад ихэнх шашнаас тэс ондоо байр суурьтай байдаг. Ертөнцийг бүтээгч хүчирхэг эзэн байна гэдэг маань тэрхүү хүчирхэг эзнийг бас бүтээсэн хэн нэгэн байх ёстой гэсэн логикт хүргэж байгаа юм. Үгүй бол тэрхүү бүхнийг чадагч хаанаас гарч ирсэн байх вэ? Харин Буддагийн сургаалиар бол энэ ертөнц маань асар олон жилийн тэртэйгээс үйлийн үр хуралдах замаар бий болсон буюу математикийн хэлээр бол infinite (хязгааргүй) цаг хугацааны өмнөөс өөрөө өөрийгөө бүрэлдүүлэн бий болсон гэдэг. Энэ ертөнцөд бүтээгч эзэн гэж байхгүй. Хүн бид өөрсдөө бурхан юм. Бид өөрсдийн муу сэтгэл нисванисаас салж чадах аваас энэ ертөнцийн нигүүлсэл энэрлийн эзэн болж бурханы хутагийг олох юм.»
Энэ талаар дурдсан ном сонин хаа сайгүй л байдаг. Харин миний хувьд гурван жил дараалан Далай багшийн номонд сууж ойлгосон багахан зүйл маань гэвэл бид тодорхой итгэл бишрэлтэй байх ёстой. Ингэж байж амьдрах эрч хүчээ олж авна. Гэхдээ энэ нь харь хэлээр ном уншиж гүрэм хийх лам, эсвэл алтадсан бурханд итгэх итгэл биш харин өөртөө, өөрөө бүгдийг хийж чадна гэдэгтээ итгэх итгэл, оюун санаа болоод үйл хөдлөлөөрөө буян үйлдэж сайн сайхныг сэтгэж бүтээж байснаар энэ нас болоод хойд төрөлдөө дээдийн хутагийг олж зовлонгоос салах тэрхүү итгэл маань байх юм.
Бурхан багшийн номолсон дөрвөн үнэний дагуу бол:
1. Зовлон үнэн
2. Зовлонгийн шалтгаан үнэн
3. Зовлонгоос гарах нь үнэн
4. Зовлонгоос гарах зам үнэн гэсэн байдаг. Энэ ертөнцөд амьд амьтаны биеийг олж төрсөн л бол зовох нь үнэн. Өвдөх шаналах, өлсөж цангахаас эхлээд зовлон юу эс мундах билээ.
Энэхүү зовлон бас өөрийн гэсэн шалтгаантай байх ёстой. Урьд өмнөх төрөлдөө эсвэл энэ биеийг олоод ч юм уу хүн өөрийн мэдэлтэй, мэдэлгүйгээр оюун санаа, хэл, үйлдлээрээ нүгэл үйлдэн эргээд энэ нь өөрт нь үйлийн үр болж зовлонгийн шалтгаан үүсгэж өгдөгийг мэдэхгүй явдаг.
Өөртөө зовлон зүдгүүрийг үүсгэж байгаа тэрхүү муу сэтгэл нисванисаас салж чадах аваас хүн цаашид бий болох зовлонгоо цэглэж Бурхан болох болно гэсэн энэхүү замаар Бурхан Багш 2700 гаран жилийн өмнө замнаж өдгөө энэхүү сургааль нь үе улиран дамжсаар яваа билээ…

Бага байхад Ийгл телевизээр гардаг байсан Шинэ Гэрээгээр хийсэн хүүхэлдэй ихэд сонирхол татдаг байж билээ. Арай томроод Германд байхдаа Евангели судрыг хальт мөлт ойлгон Германаар уншиж байсан маань ч санаанд тод. Дараа нь Энэтхэгт ирсэн хойноо Араб найзуудаасаа хялбаршуулсан Коран авч үзэхэд маань ч өөрийн эрхгүй сонирхол төрж л байлаа. Харин энэ бүхнийг сонирхон судалж явахнээ хэзээ ч билээ нэг номноос уншиж байсан «People believe what they want to believe» (Хүмүүс юу хүснэ түүндээ л итгэдэг) гэсэн үгс санаанд орж байх ажээ…

26 comments:

Badka said...

Ертөнцийн эзний тухайтад гэвэл би Далай багштай санал нэг байна. Харь хэлээр уншсан ном гүрмэнд харанхуй мухар сүсгээр хөтлөгдөж байгаа нь бидний өөрсдийн арчаагүйнх гэж боддог. Бид энэ тал дээрээ дундад зууны сэтгэлгээтэйгээ яваад байгаа юм.

Unknown said...

Өөртэй чинь 1500 км, 30 цаг цуг явсан лам ахын яриа юу болсон билээ?

Och Oyuntugs said...

No offence. Гэхдээ би Бурханд итгэдгийнхээ хувьд өөрийн санаа бодлоо үлдээх хэрэгтэй байхаа.
Ертөнцийн эзэнийг хэн бүтээсэн гэдгээс Логикын алдаа гаргана гэдэг бидний толгойд хамгийн түрүүнд л орж ирэх зүйл. Юманд эхлэл гэж байдаг юм болов уу. Цагаан толгой А-аас эхэлдэг шиг. Анх өндөг байснуу тахиа байснуу гээд л маргдалддаг даа. Тэрүүнтэй адилхан анх ямар нэгэн Бүтээгч байсан байж яагаад болохгүй гэж.

Буддын шашныг би үнэндээ үнэлдэггүй. гэхдээ Буддын филсофи гэж хэлж болдог бол тэр үнэхээр агуу зүйл. Магадгүй, агуу хүний бодол санаа өрнөд Филсофи, дорнод шашин болж хөгжсөн болохоор ч Буддын шашин гэж байдаг байх.
Ялангуяа Монгол Түвдийн Буддын шашин нь шашны хэлбэрийнхээ дээд утга шиг санагддаг юм.
Бас, Буддын гүн ухаан шашин болж хөгжсөн нь Энэтхэгтэй холбоотой байж ч магад. Тэд нар Ари гаралтан болохоор олон, хүчирхэг Бурхантай шашинг л хүлээж авна. Тэгээд тэр нь хойш тархан тархахдаа тухайн бүс нутагтаа тохирсон хэв шинжийг олоод яваад байдаг.

Христ итгэл, Ертөнцийн эзэний тухайд бол бид шашин гэж хэлдэггүй. Би бодохдоо, бусад шашин гэгдэх зүйлсээс тэс ондоо утга агуулгатай болохоор гэж боддог юм. Бас бид нар итгэл, найдвар, хайр гэдэг зүйлсээр хөтлөгдөж явдаг.

Erkardo said...

Буддизм тэй хэн ч маргаж чадахгүй. Бяцхан харьцуулалт хийхэд л Христийн шашныг мад тавьж байгаам даа.

Христ: Ертөнцийн эзэн дэлхийг 7 хоногийн дотор бүтээсэн.
Будда: Дэлхий ертөнц үйлийн үрээр бүрэлдэн бий болсон. (Үйлийн үр гэдэг нь учир шалтгааныг хэлж байна)

Христ: Ертөнцийн эзэн дээр тэнгэр дээр (эсүүл өөр газар ч байж магад сайн мэдэхгүй байна) ээс биднийг хараад байж байдаг
Будда: Бурханыг гаднаас биш өөрөөсөө хай

гэх мэт

Хикарид: Буддизм бол хамгийн эртний философи, бас шашин гэж хэлвэл надтай маргах хүн байхгүй байх гэж найдаж байна. Буддизм дотроо маш олон салбаруудтай, шашин, философи, анагаах ухаан, одон орон гэх мэт

Буддизмаас Христийн болон лалын шашин үүсдгүймаа гэхэд зарим зүйл дээр санаа авсан гээд хэлчихэд нээх их буруудахгүй л болов уу гэж мунхаг би бодож байна.

Bayasum said...

шашныг харьцуулах тухайд

над бол юуг ч логиктойгоор баталж, эсвэл яг тэр зүйлээ логиктойгоор үгүйсгэж болох мэт санагддаг. Ертөнцийн эзнийг ч тэр.. Тиймээс аливааг үгүйсгэх, нэг талыг барих нь логиктой логикгүй хамаагүй, ухаалаг бус үйлдэл..

N Tsene said...

Таны блогын бичлэгүүдийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлт байвал ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

Och Oyuntugs said...

Бага зэрэг Чат болгож байгаад уучлаарай.

Буддизмыг би буруутгаж чадахгүй. Угаасаа энэ бол маш том гүн ухаан. Харин би итгэдэггүй. Яагаад гэвэл миний амьдралыг үзэх үзэл ч гэх юмуу тэр юмтай нийлдэггүй юм.
Харин Христийг бас буруутгуулаад байж чаддаггүй сул талтай лдаа. Олон хүмүүс Ертөнцийг 7 хоногт бүтээсэн гэдгээр мадлах гэж оролддог. Гэхдээ гайхамшиг гэх энгийн зүйлийг мартчихдаг юм. Дэлхийг гурав хоногт үерт автуулсан гэдгийг олон тооцооллоор няцаах гэж оролдсон. Гэтэл хамгийн наад зах нь нэг том солир унахад л дэлхий тэр аяараа усанд автана шүүдээ. Христ итгэлийн хамгийн үнэ цэнэтэй, хамгийн чухал зүйл нь Хүн Хүнээрээ, жинхэнэ байх ёстой тэр хүн чанараараа байх тухай сургадаг. Тэрнээс гэгээрэл биш юм шүү. Бусдыг хайрласнаар бурхан болох биш, бусдыг Хайрлана гэдэг бол гарцаагүй зам байх ёстой юм.

Буддизмаас өмнө Грекийн Египетийн олон бурхад, шашин, филсоф байсан. Буддизм өөрөө Хиндуйзм дээр үндэслэсэн. Тэрнээс өмнө Хятадад агуу сургаалиуд төрж байсан биш билүү.

Христийн шашин Буддизмаас сүүлд үүссэн гэж олон хүн боддог. Гэтэл Хүн төрөлхтний анхны соёл иргэншлийн үед л БИБЛИ байсан шүүдээ.

PUJEE said...

Hikarid:
hun turulhtunii anhnii soyol irgenshil hedii ued bsan gej? ter ued ni ali shashin noyorhoj bsan gej?

Badka said...

Хүн төрөлхтөний анхны соёл иргэншил сахалтай еврей залуугаас эхтэй биш л боловуу гэж бодох юм кк. Эртний Шумер, Хятад, Египет, Греекүүд христийн библи, буддын сургааль, лалын корангүйгээр амьдарч болоод л байсан байлгүйдээ.
Харин одоо чинь Христэд итгэхгүй бол ерөөсөө болохгүй ухааны юм пропагандад байгаа шүүдээ монголын пасторууд.Библийг МЭ 1000 оноос өмнө нэгэн буурал сахалтай өвгөн сайхан сууж байгаад биччихсэн гэж боддог шүү. Гэхдээ зөвхөн ноорог хэлбэрээр, тэрнээс хойш 1000 гаруй жилд барууны аль сүм хийдийн лам санваартнууд, аль аялдан дагагчид юу ч гэж давсалж, аятайхан хөгжүүлж ирсэн юм билээ. Үүнтэй адил Богд Зонховын Бодь Мөрийн Зэрэг-т (манайд ийм нэртэй үнэгүй ном нэг хэсэг тараагдсан даа) гардаг 7 тамын тухай айлдвар бол бас л гэнэн зүйл. Тамд очсон хүнийг хэрхэн тамалж байгаа тухай бараг horror кино зохиол. төмрөөр хийгдсэн уулаар шахаад, төмөр хүрдэнд оруулж арвай мэт бяцлаад, үзүүртэй сэрээгээр хошногыг нь сүлбээд буцалсан зэс ам руу нь цутгаад ясыг нь үйртэл шахдаг гэнүү. Тэгээд тэр тамд нь тусгай зориулалтын Fe-р сайтар боловсруулсан Cu-р яг тэгж тамалдаг гэж ч хэн ч бодож олсон юм. Эндээс харахад энэ бүгд бас л хүмүүсийг оюун санааны хувьд нь нөлөөлөхийн тулд айлгах арга сонгож байсныг харуулж байгаа юм.
Сүм хийдийн эрхтэн дархтангуудын гарт ороод ирвэл шашныг давсалж найруулахаас өөр аргагүйд хүрнэ л дээ. Бид саяхныг болтол Ленин Сүхбаатар хоёр үнэхээр face to face уулзалдаж байсан юм байх бодож байсан. 70 хан жилийн дотор коммунистууд бодит байдлыг гуйвуулаад өөрснөө хүртэл тэрэндээ итгэж чадаж байхад 1000, 2000 жилийн хугацаанд шашны аль ч номлол хүнийг эзэмдэхийн тулд яаж ч давс чинжүүгээр хачирлагдаж ирсэн байж болох. Мэдээж үүний хажуугаар хүнд эерэг талыг нь ч бас сайжруулсан байж болох. Тиймээс алинд нь ч туйлын үнэн гэж байхгүй гэж бодож байна. Ер нь тэгээд явж явж аль ч шашин хүний л бодож олсон зүйл шүүдээ.

М.Огоо said...

«People believe what they want to believe»

arjuna said...

Buddhist-uud hoer uhaghuun deer uguisgesen bair suurinaas handdag l daa neg ni medeej God is creator of the universe-iin asuudal bi bodohdoo mongol dahi bible-iin orchuulgiin horoo buruu orhuulsan yum shig sanagddag-iin ''ertuntsiin ezen'' gej.., ug ni onooson ner judaism-d ni Yahweh ged bdg l daa diety gedeg utgara yum u esvel ymar utgara-iin buu med yamar ch bsan bible -d 7000 udaa ene ug davdagddag bsan gej bi sonsson ug ni orchuulah baramgui utga guivulagdah magadlaltai ugiig orchuulahda sanskrit-aar ni ter chigeer tavidag jishgeer jishee ni Dharma ch geh yum u) Yahweh, God gedeg ugiig ug ni tegeh ystoi bsan yum bolov u gej boddogiin ''ertuntsiin ezen geh-eer'' mongolchuudad ih sonin sanddag-iin yum shig bgaan

arjuna said...

Mini bodloor God-iin asuudal-iig rationalistic philosopher-oor, logic-oor ch yum u yrih ni ugasa utgagui l de "mind" hurehgei yum gej bas bna shu de! huu.., heheh bi neg ingej sonsson yum bna Gautama Buddha God-iin tuhai yriagui ni God baihgui gesen ug bish gesen.., uur yamar shaltgaan bsan baih yrihgui baih gesen sanaa bdg l da.., - buddha said Do not accept anything by mere tradition) Uchir ni ter ued Hinduism-d, Hindu social, tradition-d God-oos ih yum bdggui bsan baih ene ni zugeer neg jijig deity, fetish utgara bish shu dee Supreme, Super godiin tuhai sanaa..,

2 dahi ni.., nuguu ni buddism-d nonself, no soul buyu sanskrit-aar anātman.., soul, atman baihui gesen sanaa ene ni hindusm-d jainism-d huleen uvshuuruhud mash hetsuu l de medeej mun holy spirit yridag christiand-iin huved buur ch polemics asuudal bga biz de.., ene esreg tesreg bair suuri uvurmuts ni Western, Americhuud-iin sonirholiig ih tatdag yum shig bgaan.., gehde Buddhist-uud Dalai lam ene deer logic, matematik enen ter yriad baih ni haashaach-iin bidnii hen ch medehgui shu de ertunts herhen ussen-iig.., ene bol nuutsiin nuuts baih.., madadgui gantshan nirvana, enlightenment-d hursen buddha l medeh baih heheh

Och Oyuntugs said...

Энэ хэний ч баталж тайлбарласан юм биш шүү. Зүгээр л аяга багатай миний л бодол.
Ямар нэгэн идеологи гэгч юм үүссэн бүс нутаг, улс үндэстнээсээ шалтгаалаад Шашин, Бөө мөргөл, Филсоф энтр гэж хуваагдаад байх шиг байгаан. Бөмбөрцгийн хойд хагас буюу, хүн ам цөөтэй, ой шугуй ихтэй газруудаар бөө мөргөл тархсан шиг. Мөн Африкийг оруулж болох юм. Харин, нягтрал ихтэй газруудаар филсоф шашин нь давамгай байртай юм шиг. Элен, Хятад, Энэтхэг гээд.
Мөн газар нутгаас гадна, хүний нүүдлийх нь зам ч бас чухал байх лдаа. Хойд өмнөд америкт бөө мөргөл голлосон байдаг нь Төв азиас эхтэй. Элен, Энэтхэг энтрд олон бурхадтай байдаг нь Ари үндэстнээс гаралтай ч гэдгиймуу. Тэгж бодож болох юм.
Харин Итгэл гэж хэлээд байгаа, бас цорын ганц төгс Бурхан гээд байгаа Бурханы тухай яриа яагаад ойрхи дорнодоос гаралтай байдаг, бас яагаад дэлхийн соёл иргэншлүүдийн өлгий дээр байдаг юм бол гээд бодохоор сонирхолтой судалгаа ч хийчмээр санагдахгүй байна гэжүү.

Христийн шашин гэж нэрлээд байгаа зүйл маань Бавайсан сахалтай гээд байгаа Есүсээс өмнө ч байсан зүйл гэдгийг ойлгомоор байна. Мозесийн үндэслэсэн гээд байгаа Иүдэйн шашин маань Библийн анхны бичээс (би сайн мэдэхгүй гэхдээ тэрнээс өмнө ч байсан байх). Мөн Мозес үндэслэсэн гэж хэлэхэд ч багадна. Яагаад гэвэл тэдний эцэг өвгөдийн үед ч Бурханы сургааль байсан.

Ямар ч байсан энд хүргэе.

Чепак said...

Хїн хїссэндээ л итгэх нь зєв шїї дээ

Заавал тэр шашин нь мундаг, тэр нь муу, тэр нь анхных тэр нь сїїлд гарсан гэж маргалдах хэрэг байна уу

Бие биенээ хїндэтгээд аль ч шашин шїтдэг байсан бїгдээрээ ижил арьс махнаас бїрдсэн хїн гэдэг утгаараа л харьцаж байсан нь дээр байхаа залуусаа

БОРОО said...

Ээдээ ингэж судалж байж муулуул хүзнд хүрэх нь илүү шдээ. Тэрнээс биш манай залуус хэт муйхраар Исүс энэ тэр гээл муулдаг л юм. За тэрчяху Буддизм бол тэр чигээрээ мэргэн ухаан шүү дээ.

Telmuun said...

Za ter uhamsar saitai bolovsroltoi hunleg ulsuud ymar shashin shuteh ni odoo duurch ystoi hussendee itgeed yvj bolmoor. Getel barag balmad zerlegeeree shahuu ulsuud bas bnaa. Tedgeer ulsuud ingej olon huvaagdsan shashiniihaa hoorond morgoldoon uusgeed muudaltsaad bie bieniigee hydaad bga ni l... Minii bodloor shashind uuseed bga hamgiin tom asuudal ym boluuda. Humuusiin itgel unemshliig tegtel ni nytsaah hereggui ym bishu Jishee ni hikari-giin itgedeg itgel unemshliin ni hudal gj batlah geed bn. Getel tgeed ta nar batallaa ghed yu boloh ve. Hikari yund itgeh ve Itgej yvj bsan ym hudal bval yrtonts tuunii nudeer yu bolj haragdahuu tiim bolhoor negniigee bitgii neg ih nytsaaj darah gj oroldooroi. Chi lag ym meddeg bj bolno ghde itgel suseg bishreliin nytsaalaa geed chi ym meddeg hun mon gsen ug bish shu de. Chi tusalj demjij bolno bas chimeegui bj bolno ghde sorgoldoh hereggui :)
Peace guys!!!

Оогий said...

Логикийн алдаатай Ертөнцийн эзэн бичлэгийн гарчигийг хараад би нэг зүйлийг бодож уншсан. харин энэ гарчигтай нийцэх хариулт, утгыг би олж харж чадсангүй. Ухаж ойлгох ухаан дутав уу. Буддизмын тухайд гэвэл би Хутагтын 4 үнэнд үнэнхүү санал нийлдэг.

Galbaatar Lkhagvasuren said...

zovlon gej baidag gedgiig huleen zovshoorchihvol zovlon ni hetsuu sanagdahgui bna l da, oor hetsuu zovlon tohiono gej bodood l, unendee ter zovlon ni taaraldahgui , tegeed amidarch bgadaa setgel hangaluun bh ni.

alivaa goy nomloluud bh, gol ni meddeg ter zuilsee oortoo zovshooruuleh ni l hetsuu bh a

hi_Orshikh said...

ene horvood tuuhend uurchlult hiisen gegeenten humuus bsan. tednii neg ni budda. gevch hend ch oilgomjtoi l zuil.ur ugui bol mod ugui, us ugui bol urgamal ugui, etseg eh ni ugui bol huuhed ch uguitei adil yum bolgon l uuriin gesen uchir shaltgaan ur duntei bdag shig ene horvood ch ehlel gj bh ni oilgomjtoi, ehlel ugui gedeg ni urnees urgaagui mod gedegtei l adil sh de. nudend haragdahgui olon zuil bdag. haragdahgui gevel bhgui gedeg ni 19-r zuund nasaa eleegden geedsen matrialimz. huchiig harsan erdemten, hairiig harsan hun, energiig harsan duran, setgeliig barisan, harsan hun bhgui sh de. tiimees buddiin shashin iimerhuu surgaali aildah ni uuruu jaahan logik aldaatai sanagdah yum. yaahav zovlongoos angizrah gj zaadag ch eh undesiig ni bas l medehgui l bgain sudlaad uzeheer. undes bga bolohoor mod bgatai adil zovlon bga bol undes ni bj l taarna. ehleed undesiig ni oloh heregtei bh. yertunts uuruu uuriiguu uusgene gj yuin. uuruu uuseegui bj yaaj uuriiguu uusgehiin. ene chin uuruu turuugui bj uuriiguu turuulsen gedsen ug yum bish uu. hun yalgan salgah uhaan, bayrlan baysah setgel, sainiig uildehiin tuld biy bdag geltel...

hun buruu medeeleleer hunii zamiig tuurugduuleh ni nugel sh de hu

dal2 said...

Танарын шинжлэх ухаан гээд байгаа лаг юмыг чинь яс юмандээр христчин хүмүүс л бий болгосон....энштейн..дарвин бүгд л бурханд итгэдэг байсан ....тэд библи бурханыг нэг ч удаа үгүйсгээгүй...яагаад гээч тэдний нээлт үргэлж л нэг зүйлтэй эргээд нүүр тулгарах болдог байсан.....тэр бол хувирашгүй үнэн......бурхан байдаг гэдгийг будда үгүйсгэж чадахгүй................далай лам оюун ухаантан байлаа ч өнөөдөр энэ хүмүүсийн чинээ гайхмаар нээлт эргэлт хийхээр сургааль лэгц хийж чадхуу...бурханг орчлонгийн дайтай далайцтай авч хархаас...өөрийн нүдний эргэн тойронд хайж болохгүйн жишээ энэ......өөрийгөө тоос шороон чинээ үйлийн үрийн хар гайгаар зовлонгоо үүрч байна гээд мах цусаа зулгааж орчлондээр өөд нарын бараа харахгүй амьдарч болохгүй биздээ.......би нүгэлээ үүрч байгаа хүн гэх мэтээр...гэтэл христэд энэ буулга ачааг чинь үүрэлцэх нэгэн буйг номлодог........бид яагаад орчлонд ялагч хайрлагч байж болохгүй гэж...дандаа сармагчин үйлийн үрийн золиос байхуу...орчлон өөрөө бүтээгдэх чанартай оршдогыг танар харж л байгаа...хүн өөрөө ч бүтээлч .....орчлон мөнх оршигч ...цаг хугацаа ч бүтээж байгааг бид төвөггүй мэддэг...ганц илэгдэлт энэ бол гэмт ертөнцийн дорой чанар.....үүнийг буддистууд үйлийн үр гээд байгаан юмдаа....гэтэл энэ их мөнх байдлаас ганц илэгдэн хуучирч буйг л номлоод шашинжаад байдаг..........хүн хэзээ ч бурхан шиг амьт шимт ертөнцийг бүтээж чадахгүйгээс хойш...бурхан болох гээд тэнэгрээд ч яахав....хүн төрөлхтөн туйлын дорой гэдгээ баталсаар л байна шдээ...хэзээ бурханлугаа болоод гайхамшигыг бүтээхийн.....хүний бүтээл гэж хэмхэрхий төмөр шавар амбарыг л яриад байгаа бусу...........бурхан байхгүй гээд маргалдаа...