Tuesday, March 03, 2009

Номны орчуулгын талаар

БизНетворк дээр Номны орчуулга бүлэгт бичиж байсан зүйлсээ дахиад тавьчихлаа. Хэрэг болох нэгэнд нь хэрэг болж юу магад.


...Гэхдээ анх World is flat-ийг орчуулахаар болчихоод Баабар ахтай уулзаж байхад өгсөн зөвлөгөөг мөн өөрийн олж мэдсэн зүйлстэй холбоод ерөнхийд нь бичвэл:


  1. Ном орчуулна гэдэг бол мөнгө олох ажил биш. Манай хүн ам өөрөө хэд билээ, үүнээс хэд нь байнга ном уншдаг билээ, гэтэл зэрэгцээд манайд ном сэтгүүлийн нэгдсэн хяналт байхгүй болохоор үг үсэг холбож чаддаг болгон ном бичнэ. Болсон болоогүй, зөв буруу, энд тэндээс хуулсан орчуулсан янз бүрийн л юм байна. Энэ бүгдээс ялгарч гарах ном бүтээнэ гэдэг маань өөрөө хөөрхөн ажил болно. Монголд хамгийн ашигтай гүйдэг гурван л янзын ном байна. Үүнд:

1. Баяжих арга ухааны ном

2. Англи (ер нь аливаа) хэлний ном

3. Шашны ном. Надад яг тооцоолчихсон тоо баримт байхгүй ч Баабар ахын хэлсэн мөн зүгээр л номын дэлгүүрийн лангуун дээр харагддаг дүр зургаас дүгнэхэд ингэж л санагдсан.

Бас Монгол хэлээр ном уншдаг газар Монголоос өөр бараг байхгүй гэж болно. Өвөр Монголчуудыг би лав учиргүй кириллээр ном уншаад байдаг гэж бодохгүй байна. Гадаадад байгаа 200 мянга орчим монголчуудыг потенциальны хэрэглэгч гэж тооцож болох боловч нэгдүгээрт хэрэв орчуулгын ном хийж байгаа бол эдгээр хэрэглэгчид нь уг номыг эх хэлээр нь аваад уншчихсан байх магадлалтай, хоёрдугаар тээвэр энэ тэр гэсэн элдэв зардлыг нь тооцвол гадаад руу ном гаргах нь өөрөө буяны ажил маягийн л зүйл болох байх.

  1. Номыг мөнгөн ашиг талаас нь бус харин уг номон дээр гарсан утга агуулгыг нийтэд түгээж өөртөө ч нэр хүнд олно гэдэг талаас нь харж үзвэл орчуулгын ажил байх боломжтой. Гэхдээ энэ нөхцөлд уг номыг утга агуулгад нь нийцүүлэн сайтар сонгох мөн гайгүй сайн маркетинг хийж олон хүний анхаарлыг татах хэрэгтэй болов уу. Уран зохиолын ном төдий бол олны анхаарлыг тэгтлээ татаад байх нь юу л бол. Угаасаа манай нийгэмд уран зохиолын ном тун ч хэцүүхэн байр суурьтай болсон юм шиг санагддаг. Харин нийгэмд шинэ санаа шинэ сэдэл өгөхүйц олны анхаарлыг татсан ном бол байж болох юм. (Мэдээж хэрэг уран зохиолын ном нийгэмд хэрэгтэй л дээ. Гэхдээ хүмүүст хүргэх гээд зарцуулж буй цаг заваа тооцож үзвэл арай өөр ном сонгосон нь дээр байж магадгүй)
  2. Бас тодорхой хүрээнд баригдсан ном орчуулахад хүндрэлтэй байж магадгүй юм шиг надад санагддаг. Жишээлбэл МТ-ийн мэргэжилтнүүд ихэнх нь өөрсдөө Англи хэлтэй, мөн интернетээс хүссэн номныхоо электрон хувилбарыг олоод авчих боломжтой учир хэрэв олон хүнд хүргэе гэж бодож байгаа бол тодорхой мэргэжлийн хүрээнд баригдаж ном бүтээх нь амжилт олохгүй байж магадгүй. Дээрээс нь тухайн салбарын үг хэллэг Монголоор бүрэн орчуулагдахад хэцүү бол олон гадаад үг орсон орчуулга кириллээр бичсэн гадаад ном шиг л харагдах байх.
  3. Орчуулга гэдэг маань өөрөө чөмөг ширгээсэн ажил гэж Наранбаяр анд маань нэгэнтээ бичсэн байсан. Зөвхөн эх зохиолын нэг өгүүлбэрийг компьютерийн компилятор эх кодоос машины хэл рүү автоматаар буулгаж байгаа юм шиг амьгүй зүйл хийнэ гэдэг том алдаа. Өгүүлбэр бүрийг орчуулахдаа контекстэд нь баригдаж ядаж ойр хавийнх нь хэдэн хуудсыг уншсан байж байж буулгахгүй бол зохиогчийн уг өгүүлбэрийг бичсэн санаа оноо уншигч бүрт ойлгомжтой хүрч чадахгүй байх магадлалтай. Аавын маань захидаг үг болох чиний нэр уг бүтээл дээр хэвлэгдээд л гарсан бол насан туршид чинь сайн бол сайн, муу бол муу орчуулагч/зохиолч гэсэн тамга чамайг дагалдаж явах болно гэдгийг сайтар анхаарч үг үсэг бүрээ няхуур, чамбай бичих шаардлагатай. Мөн эх зохиол дээр гарч буй оноосон нэрс, үг хэллэг зэрэг зүйлсийг хэд хэдэн эх сурвалжаас сайтар харьцуулж ойлгож орчуулга дээрээ үүнийг тайлбарлан хэрэгтэй газар нь зүүлт (footnote) оруулж байж гайгүй орчуулга гарах болов уу.


За тэгэхээр яг одоогоор санаанд орсон зүйлс гэвэл энэ л байна. Шуудхан л ийм ном орчуул тийм ном орчуул гэж зөвлөөд байх зүйл надад алга. Би өөрөө ч учиргүй их бичгийн хүн болчихож амжаагүй байгаа учир бусдыг сургахад арай эрт байх шиг байна. Юутай ч номын цагаан буян дэлгэрэх болтугай.

23 comments:

SE said...

Nomoo Oogoo and shig sain martkeing hiij baij gargaj irsen ni deer baih shuu tee :) world if flat bol mongold neleen sain borlogdson nom baih gej bi bodood bgaa sh dee

abcd said...

Ёо нээрээ тэ,интер номлуу оронгуут хэрхэн баяжхуу,өөр юу юу ч гэнүү ном пиг тэ? Хараал шууд сонин санагджигам чинь. Нөгөө 1.20нд гаргахаар төлөвлөж байсан ном тань юу болж байна даа? Их ажил байх л даа тэ? Би бүр 1 сараас хойш интер номын худалдагч нар надаас залхтал нь байнга асууж байгаа шд,хэхэ.Ном ирснүү гээл...

zayaka said...

Дэлхий бөөрөнхий биш номыг уншсан. МТ чиглэлээс тэс өөр салбарын надад хүртэл их сонирхолтой санагдсан юм. Сайн бүтээл байна лээ. Өөрийг чинь орчуулагчдынх нь нэг гэж мэдээгүй байлаа. Цаашдын ажилд чинь амжилт хүсье.

Tuyat said...

Сайн байна уу? таний бичсэнийг сая уншлаа. Гэхдээ номыг тань уншиж амжаагүй л явна. сая монголоос ирэх хүнд захисан хүмүүс ном хүнд гээд авчрах нээх дуртай биш байна аа. аан тийм би нэг ном эхэлсэн байгаа зүгээр уран зохиолын л ном цэвэр сонирхлын үүднээс гэх үү дээ. зав зайгаараа ороод үзээрэй.
Туяа

xvv said...

баярлалаа. сайхан мэдээлэл байна..

3. дээр харин хэлмээр байна. Харин ч нарийн мэргэжлийн сайн ном бидэнд дутагддаг мэт санагддаг. Хүн өөрийн чиглэлийн, судлаж буй зүйлийнхээ номоо илүү л сайн орчуулна. Мэдээллийн технологийн хувьд ч тэр... Гадаад хэл сайн мэдэхгүй, анхлан суралцагчдад зориулсан замыг нь зааж өгөх энгийн мэдлэг бүхий гарын авлага номнууд бол байнга хүмүүс асууж сураглаж байдаг зүйл шүү дээ. Хэт нарийсаад ирэхээрээ л дэмий болохоос биш.

Бас орчуулгыг сайн хийх гэдэг бол яах аргагүй хэрэгтэй зүйл. Мэргэжлийн номыг хэтэрхий Монголчилж орчуулснаас орчуулаагүй нь дээр. Зарим Англи үгийг(нэгэнт олон улсын хэл), ш/у-ы хэллэгийг тэр хэвээр нь оруулаад "зүүлт" хийж тайлбарлаад явсан нь дээр гэж боддог.

Erdenechimeg Myatav said...

Монгол хэл дээр мэдээллийн технологийн номын орчууллагууд гар ч байгаасай гэж би боддог. Энд бичсэн санаанууд их зүйтэй санагдалаа. Орчуулга хийхдээ өөрөө сайн ойлгосны үндсэн дээр хийх ёстой юм уу гэж ч би бодсон. Гэхдээ олон мэргэжлийн хүмүүс хамтран хэлэлцэж байж мэргэжлийн үгийн утгыг гаргаж ирвэл их оновчтой гарч ирэх боломжтой юм шиг бодогдсон. Жишээ нь "image map (бүсчилсэн дүрс)" гэсэн үгийг би ончихлоо гэж боддог. 2 жилын өмнө намар сургуулиараа ороод гүйж явахдаа Чоймоо багш Төмөртогоо багш нартай яг таралдаж "image map" тухай тайлбарлаж өгөхөд энэ үгийг санал болгосон юм. Гэхдээ багш нар маань боломжоороо монгол үгээ хэрэглэхийг хийчээ. Хийсэн орчуулга үгийн 30% хүлээж авбал амжилт гэсэн. Энэ бүгдийг махчлаад орчуулаад бай гэсэн утга биш, боломжтой үгээ монгол хэлээрээ хэрэглэ гэсэн санаалдаа.

xvv said...

image map гэдэг чинь нөгөө веб дээр яамар нэгэн зураг дээр хуваагаад хэсэг хэсэг болгоод холбоос оруулдаг биш үү? Хэрэв мөн бол бүсчилсэн дүрс гэдэг арай л өөр утгатай мэт?

М.Огоо said...

Бүсчилнэ гэдэг нь дүрс зурагийг координатаар нь хувааж буй image map-тай яг адил биш юм гэхэд нэлээн дөхүү утгатай болох болов уу гэж бодох юм. Бүсчилнэ гэхээр бүдүүвчлээд хуваачихыг хэлэх болов уу. Координатаар хуваах маань арай нарийн хэмжигдэхүүн. Гэхдээ монголоор бол миний санаанд лав буугаад байна.

xvv said...

аан... Ер нь энэ үг сонгох асуудал их хэцүү юм аа. image гэдгийг дүрс гээд байгаа ч яг тооцоолуур дээр болохоор дандаа л зургийг image гээд байдаг юм шиг. Тэгэхээр дүрс гэхээр нэг тийм өөр ч юм шиг санагдсан юм л даа..

Erdenechimeg Myatav said...

Тайлбар толинд дараахаах утгаар байна.

image map (бүсчилсэн дүрс) Бусад вэб хуудас (web page)-тай холбогдох гипер холбооснууд (hyperlinks) агуулсан вэб хуудас (web page) дахь график. Жишээлбэл ану-ын хэмжээний компани муж улс бүхэнд байгаа салбар компанидаа зориулсан тусгай вэб хуудастай байж болно. Эдгээр хуудсанд хандах үр дүнтэй арга бол муж улс бүрт нь гипер холбоос суулгаж өгсөн ану-ын газрын зураг бүхий бүсчилсэн дүрсээр дамжих явдал юм. Тухайн муж улсын бүсчилсэн дүрс дээр товшсоноор тэрхүү муж улсад зориулсан хуудас нь хөтөч (browser)-ид ачаалагдана. Вэб зохиож байсан эхний үед газрын зурагтай дүрс хийх нь хүндхэн ажил байсан бол өнөө үед дээд зэргийн автоматчлалтай олон хэрэгслүүд болон үүнийг гүйцэтгэх ‘html’ засварлагч (html editors) болон ‘wysiwyg’ засварлагч (wysiwyg editors) зэрэг програмууд гарчээ. Клиент талын бүсчилсэн дүрсүүд (client side image maps) болон сервер талын бүсчилсэн дүрсүүд (server side image maps) гэсэн хоёр төрлийн бүсчилсэн дүрс байдаг. Серверийнх нь хуучны хэлбэр юм. Ийм төрлийн газрын зураг дээр товшиход хөтөч мэдээлийг серверт илгээх ба дараа нь буцааж дамжуулах эсэхийг вэб хуудсан дээр шийддэг. Харилцагч талын бүсчилсэн дүрс нилээд боловсронгуй арга бөгөөд товших үйлдлийг боловсруулахдаа хөтчийг ашиглаж байгаа хэрэглэгчийн компьютерийг ашиглана.

image=дүрс
image format=дүрсийн формат
image map=бүсчилсэн дүрс
image map definition file=бүсчилсэн дүрсийг тодорхойлох файл

inline image=доторлох дүрс
interlaced image=сүлжилдсэн дүрслэл
anchor image=зангууны дүрс
CERN image map format =ЦЕРН бүсчилсэн дүрсийн формат
client side image map=клиент талын бүсчилсэн дүрс

гэх мэтээр image -тэй холбоотой хар мянган үг байгаа.

Тэр бүгдийг бодолцоод хэлэлцэхэд зөв оноолт гарах магадлал байх болов уу гэж санаж байна.

Яг үүний адил нэг үгийг бид орчуулахдаа бусад хэрэглээгийн бас харж ойлгож байж оноолтоо өгөх нь чухал байна.

xvv said...

CD image - Компакт дискний дүрс?

image гэсэн болгоныг дүрс гэж орчуулах нь учир дутагдалтай юм шиг ээ? Салаа утгатай болохоор... image map гэдэг дээр бүсчилсэн зураг гэвэл илүү ойлгомжтой биш үү?

Desktop icon - Дэлгэцийн дүрс? icon гэдгийг юу гэж орчуулдаг вэ? Нэг газар дүрс гэж орчуулсан байхыг харж байсан юм...

xvv said...

image=дүрс
image format=зургийн төрөл (хэлбэр)
image map=бүсчилсэн зураг (зургийн бүсчлэл)

inline image=мөр дундах зураг
client side image map=клиент (хэрэглэгч гээд орчуулсан нь дээр биш үү?) талын бүсчилсэн зураг

Би бол иймэрхүү л байдлаар орчуулах юм шиг... Япон компьютерын толь дээрээс бас харж санаа авсан. Ер нь мэддэг мэддэг хэлээрээ яг тухайн Англи үгийг компьютерын толь бичиг дээр юу гэж тайлбарласан байна тэр утганд дүйцэх Монгол үг сонгосон нь дээр юм шиг ээ?

xvv said...

өө уучлаарай image=зураг, дүрс,.. гэх гэж байсан шүү... Ер нь хаана ямар үед хэрэглэгдэж байгаагаар нь утгаар нь өөр өөр тохирох үгээр авбал дэмий юу?

Erdenechimeg Myatav said...

Moving Picture Experts Group (Хөдөлгөөнт Зургийн Мэргэжилтнүүдийн Бүлэг) ‘MPEG’ гэдгээр нь сайн мэддэг ба видео дүрсэнд хэрэглэдэг нэгэн шахах арга. Ийм технологийн хоёр арга байдаг нь, интернэт суурилсан видео-д хэрэглэдэг ‘MPEG1’ ба өргөн нэвтрүүлгийн хэрэглээнд хэрэглэдэг ‘MPEG2’ юм.
Moving Picture Experts Group Audio Layer 3 File (Хөдөлгөөнт Зургийн Мэргэжилтнүүдийн Бүлгийн Дууны Давхарга 3 Файл)

NCSA Image Map Format (NCSA бүсчилсэн дүрсийн формат) СЕРВЕР ТАЛЫН БҮСЧИЛСЭН ДҮРСҮҮД (SERVER SIDE IMAGE MAPS)-эд хэрэглэдэг хоёр БҮСЧИЛСЭН ДҮРСИЙН (IMAGE MAPS) нэг юм. Энэ нь ХӨТӨЧ (BROWSER)-ид нэг бүсчилсэн дүрсийг товших үед заагдсан ВЭБ СЕРВЕР (WEB SERVER)-ийн файлд агуулагдсан байх ёстой өгөгдлийг тодорхойлж байдаг. Нөгөө формат нь ЦЕРН БҮСЧИЛСЭН ДҮРСИЙН ФОРМАТ (CERN IMAGE MAP FORMAT) юм.

Жишээлбэл Picture, Image энэ 2 үгийг ялгах хэрэг гараад зураг гээд бүгдийн ижил авчихаж болоогүй юм.
Миний бодоход ХОЛБООС ҮГИЙН утгаас хамааруулж Монгол үгээ бид оноогоод жигд хэрэглэдэг болох сон гэж боддог. Тэгэхгүй хүн бүр өөр өөр хэрэглээд байгаа. Үүнийг зөвхөн үг дээр хэлэлцээд, үр дүн багатай юм шигээ. Олуулаа хамтар ч мэргэжлийн толь, номын орчуулга дээр ажиллавал хэлэлцэгдээд өгөөжтэй болох шиг санагддаг. Жишээлэхэд нэг нь юм орчуулаад гаргаад ирэхэд нөгөөн өө тийм байхгүй гээд өөр үгээр хийх гэнэ тэгэхээр нөгөөх нь заа чи энийг орчуулбал юу гээд орчуулах вэ гээд нэг үг олон янзын утгаар энд тэнд байгааг үг орчуулахдаа биш УТГА ОРЧУУЛАХДАА монгол үгээ оноох байдлаар үгээ сонгох нь дээр болов уу гэж санаж байна.

Бид толины орчуулга дээр Client дээр үйлчлүүлэгч гэдгээрээ аваад явж байтал Cleint and Server-ийн тухай ярьж байсан хэд хэдэн газар Client хүн үйлчлүүлэгчийн тухай ороод ирсэн, тэгсэн будилаантай бүгд үйлчлүүлэгч болчихсон. Тэгээд технологийн утга агуулах үгийг хамаагүй монгол болгохгүйгээр шийдсэн.

Icon-ний хувьд нэг их технологид нөлөөлөхгүй үг л дээ. Гэхдээ энэ утга гар ч ирсэн утгийн бас судалсан. Монгол үг оноох гэж. Яг таарах үгээ олоогүй. "Жижиг хэмжээтэй бурханы хөрөг зураг" ХӨРӨГ гэхээр нэгл болохгүй оргиод, нэг найзтайгаа ярьж байгаад ШИГТГЭЭ ЗУРАГ гээд орчуулчихсан чинь охидуудад бол гоёл нэр байх гэж нэг залуу шоолсон шүү. Одоогоор АЙКОН-оороо байгаа.

Монгол үг оноох ийм янзын хэлэлцүүлгийг OpenMN дээр хийгээд явбал нэг зүйлийг өөр өөр хүмүүс дахин дахин энд хэлэцэхгүй тэнд бас санаа авах зүйлүүд үлдээчих юм уу гэж санлаа. Учир нь би жил хирээтэй толины орчуулгын үгийг хэлэлцээд дуусаад ажлаа хүлээлгэж өгчихөөд дараа нь ахиад өөр орчуулганд жил шахуу ажилсан бас нөгөө үгнүүдийг маань өөр хүмүүс хэлэлцээдл, ахиад танилаа өргөтгөөд юм уншиж эхэлсэн ахиад нөгөө үгнүүд маань эргэлдээд байх юм. Ингээд бодохоор нэг төвлөрсөн газраас мэдээлэл авдаг, тэндээ өгдөг байвал тиймээ.

xvv said...

Харин нэлээн л хамтдаа ярилцаж байж хиймээр юм шиг байна тээ...

Надад лав image болгоныг picture-ээс ялгах гээд дүрс болгох нь утгагүй юм шиг.. бас image болгоныг нэг Монгол үгээр орчуулбал ч бас л онцгүй... Хэрэглээгээ бодвол нэг их Англи үгэнд захирагдахгүй хийж байж л хүн хэрэглэхээр ойлгомжтой юм гарах байх даа...
Жишээ нь image гэдэг үг өөрөө дотроо picture гэсэн утгыг бас агуулж байгаа байх... Бас өөр ч олон утгыг илэрхийлчихэж байгаа болохоор яг Монгол хүний сэтгэхүйд орчуулсан үг маань тэр хэвээрээ буухгүй бол хэрэглэхэд хүндрэлтэй мэт?
Компакт дискний дүрс гэвэл надад лав шал өөр л юм төсөөлөгдөж байна...

Erdenechimeg Myatav said...

http://en.wikipedia.org/wiki/CD_image энэ image гэсэн үгийг монголоор хэлэх гээд байгаа тиймээ, ДИСКНИЙ ДҮР гэвэл ямар байна эсвэл ДИСКНИЙ ДҮРСЛЭЛ гэвэл ямар аль хир ойр байна вэ?

ДҮРС 1. юмны хэлбэр маяг, дүр төлөр; хэлбэр дүрс хорш.; дүрсээр нь таних; нүдэнд нь их модтой уулын дүрс харагдав; 2. юмыг дууриалган хийсэн баримал буюу зураг, хөрөг; Сүхбаатарын цээж дүрс; 3. шилжсэн төлөв, зан байдал; дүрс төлөв сайтай.

ДҮРСЛЭЛ дүрсэлсэн юм; дүрслэл сайтай.

ДҮР 1. дүрс, царай, овор, байдал; царай дүр, овор дүр, байдал дүр, дүр дүрс хорш.; бодит дүр; баримал дүр; 2. утга зохиол урлагт юмны бодит байдал түүний хувь хувийн тодорхой онцлог үзэгдэл, хэлбэрийг уран зохиолын аргаар ерөнхийлөн гаргасан тусгал; 3. хэв шинж, зан төлөв; уран зохиолд харамч хүний дүрийг гаргах; хүний дүртэй (төлөв томоотой); дүрээрээ (уг дүрсээрээ, яг ёcoopoo биеэрээ байгаа; миний морь дүрээрээ мөн).

гэсэн утгууд байна.

AD said...

Дискний дүрслэл гэчихвэл нээрээ хамаагүй дээр юм байна. Гэхдээ Англи хэл мэддэг CD image гэдгийг мэддэг хүмүүс бол ч аан гээд ойлгочих л байх. Огт мэдэхгүй хүмүүст дүрслэл гэхээсээ тусгал гэх нь илүү ойлгомжтой яг утгаа бүрэн харуулж байгаа ч юм шиг... хэхэ тэгэхдээ image гэдэг нэг үгийг төстэй үгнүүдээр орчуулсан нь дээр гэвэл дүрслэл нь зүгээр л юм байна :) Дүрс, дүрслэл гэхээр надад бол нэг тийм ямар нэгэн юмыг зөвхөн ерөнхий хэсгийг нь л харуулсан нэг тийм сүүдэр шиг, нүүр амгүй хар юм эсвэл зөвхөн ерөнхий дүрийг нь харуулсан нөгөө гэмт хэргийн газар дээр тойруулаад зурчихсан байдаг шиг юм төсөөлөгдөөд байдаг. Харин тусгал гэвэл толинд туссан яг тэр хэвээр нь нүүртэй нүдтэй амтай юм төсөөлөгдөөд байх юм... Тэр утгаараа CD Image-н хувьд дүрс гэх нэг л тохиромжгүй бас, зурагны хувьд image-г дүрс гэх нь хэт ерөнхийлөөд байгаа мэт санагдаад байна л даа... Англи хүний сэтгэхүй, Монгол хүний сэтгэхүйн ялгаа болохоор бас хэцүү юм...

AD said...

Нээрээ бас нэлээн хазайчихлаа :) ер нь би бас openmn, limnux-т нэгдээд Гномын орчуулгад оролцъё гэж бодож байгаа юм л даа. Тэгээд эхнээс нь үгийн сонголтуудаа сайн хийчихвэл сайн ажил болох байх гэж бодож байгаа. Openmn хэлэлцүүлэгт ярилцаж байя :D
Огоогийн блогт баахан өөр юм ярьчихсан бол уучлаарай. :)

Erdenechimeg Myatav said...

ОпенМН дээр хэлэлцүүлэг дээр нэг газар нь онсон нэртэй сэдэв нээгээд тэнд хэлэлцье. ОпенОФисын хэлэлцүүлэг дотор бас бид их олон үгүүд хэлэцсэн байгаа. Тэрийг нэг хүү ОпенМН гэсэн толь рүү тэгцэлж оруулах ажил хийе гээд байсан. Хийжил байгаа байх.

A Girl in a Field said...

Aan, heregtei zovlogoonuud baina, bayarlalaa, Ogoo.

Oird horoolliin Bileg Ih delguuriin 1dugeer davhart baidag BILEG nomiin delguur ih taalagdaad baigaa, uilchilgee saitai, urgujsun uchraas nom browse bolohod ch amar, belgiin card 10 000 tugrugiinhiig gargasan & gol ni hudaldagch nar ni, yalanguya tednii ner deer baidag dugaar luu zalgahaar avdag ah yalanguya uuruu ih yum sunhdag bololtoi, yum asuuj, yarihad unen uramtai.

Daraa orhooroo Ogoo & tuunii nuhdiin buteeliig ontsgoilon asuuj, erguulj uzemz. Ireheer ni gar, holiin usegtei ni avna gej bodjaagaa :D

Jasper said...

Баярлаа гэхээс өөр хэлэх үг ч алга даа. Ирээдүйд орчуулга хийж байхад энэ санаанд орж ирнэ гэж найдаж байна. Үнэхээр баярлаа.

Tuyat said...

Сайн байна уу? Таны "Дэлхий бөөрөнхий биш" номыг захиад авчруулсан энд англи,германтай нь тулгаж уншаад маш олон шинэ үг монголоор сурлаа. Урд нь уншихад ойлгосон хэрнээ оносон монгол үг нь санаанд орж ирэхгүй байсан юм.Үнэхээр сайхан ном байна.

Unknown said...

Sain baina uu? Orosod 5 jil uran zohiolliin chigleleer suraad ene havar togsoh gj bn. Orosiin songodog uran zohioliin nomnoos orchuulj vzmeer bn. Yamar yamar nomnuud orchuulagdaagvi bgaag haanaas medej boloh ve?