Friday, March 20, 2009

Д.Пүрэвдорж таалал төгсчээ

Хавар намар цасан сархиат
Харлаг тахь шиг Эрээн уул минь
Эрх л багын нутаг чамдаа
Эргэн эргэн очмоор байх юм... хэмээх шүлгийг балчир надад аав минь нутгийнхаа Эрээн уулын нөмөрт одод авивчих шөнөөр уншиж өгдөг сөн. Тэр цагаас хойш бараг хорин жил өнгөрчээ. Тэрхүү Эрээн ууланд агуу найрагчийн хүүхэд нас өнгөрсөн юм гэнэ билээ. Сэтгэлд үлдсэн өнөөх Эрээн уулын зураглал энэ шүлгийг зохиосон өвгөнтэйгээ тэртэй хол санагдана...
Хамгийн сүүлд 2 жилийн өмнө өвгөн найрагч "Дэлхий бөөрөнхий биш" номын нээлтэн дээр маань ирчихээд номоор ном сольё гээд өөрийнхөө бичсэн "Тарчилсан сүнс" номыг мутарлаад өгч байж билээ.
Сая ньюс.мн-ээс энэ тухай уншчихаад ямар их цочирдов оо. Доор нь бичсэн байсан нэг сэтгэгдэл уншаад би ч ганцаараа ингэж цочирдоогүй юм байна хэмээн сэтгэлээ. Уг сэтгэгдэлд:
Таныг амирлав хэмээх хар дарсан зүүд мэт гашуун сураг зүрхэнд минь
Чавхны чулуу шиг харван тусахуйд ухаан, мэлмий хоёр зэрэг харанхуйлав.
Чандмань эрдэнэ амлаад ч дахиж ирэхгүй явчихжээ гэхээс
Чандын сэтгэл эзгүйрч Таныгаа үгүйлэн гашуудав.
Ай хөөрхий, хар цагаан сүлэлдсэн энэ орчлонд
Адвиш нэгэн хүмүүний амин учиг тасарч
Асгарах нулимс, харуусах сэтгэлийг зулын гэгээгээр зөөллөн
Ах минь намайг өнчрөөн бурхны орон руу явчихжээ.
Амьдын жаргал, адын хорлол аль алиныг нь эгээрч
Асарлахын одод дунд мөнхийн гэрэл болон харважээ. Цааш нь үргэлжлүүлэе гэвч зүрх шимшрээд чадахгүй нь. Бурхны оронд заларч цагаа болохоор Монгол орондоо сайн төрлийг олж төрөх болтугай,Та. um mani badmi hum um mani badmi hum um mani badmi hum гэжээ.

Мөнх бусын хорвоод ирэх нь үнэн буцах нь бас үнэн ажээ. Он цаг улирсаар биднийг эрийн цээнд хүрэх гэсээр байтал өвгөд минь энгэрээ түшээд нэг нэгээрээ одсоор l байх бололтой.

4 comments:

A Girl in a Field said...

Harin tiim baina, turuun medeegeer uzlee & unuudur neg ahtaigaa munh bish amidral entr gej yarij taarsniig heleh uu ... oroihon yaran barij harij ireed, haalag ongoilgoson jijigheen eejiigee teverch avaad unstel gaihaj baina gej.

Amid deer ni unelj,talarhaj bas hairlastgaaya daa edniigee

Javkhlan said...

Хийсэн юмтай, бахархах нэр алдартай хүн сайхан юм. Ум ма ни бад ми хум

Undraka said...

Саяханыг болтол сайн мэддэггүй байсан боловч Сумын наадам гэдэг шүлгийг нь сонсоод анх шүлэг найраглалыг нь сонирхож эхэлсэн. Надад лав чадалтай сайхан хүн санагдсан аргагүй л Яруу найрагч хүн.

erhtsas said...

Угтана гэдэг сайхан ч үднэ гэдэг хэцүү юмаа.

Ум мани бад ми хум