Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дєнгєж тусгаар тогтноод байсан бєгєєд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зєвшєєрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны тєлєє хvчин зvтгэмээр санагдаад, юуны ємнє гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний тєлєє «Визон-2020» гэдэг тєлєвлєгєє зохион гаргаж байгаа билээ.
Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.
Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хєгийн
харагдаад, монголчууд нэг л хєгийн санагдаад болж єгдєггvй. Олон жил хєгийн юмны тєлєє зvтгэж явсан би ч бусдад хєгийн харагдаж байгаа байлгvй дээ. Би бол япон хvн.
Гадаадын хvн Монголыг хєгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хєл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу?
Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас єєр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын тєлєє ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмүүс.
Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг.
Єнєєдрийн Монголд дээр єгvvлсэн Малайзын сайдын vгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Єєрєєр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагvй Азийн хєгжиж байгаа л орон.
Тєр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зєв хэрэгжvvлэх явдал л чухал. Хуулийг зєв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нєхєн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хятадын “Их сургаал бичиг” номын VI бvлэгт “Улс орны хувьд эд
хєрєнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мєн” гэж бичжээ.
Улс орны удирдагч эд хєрєнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хєгийн амьтсыг єєрийн гар хєл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хєгийн амьтдаар тєр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг.
Хятадын сургаалаас иш татвал єнєєгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хvлээж авахгvй ч байж мэднэ. Дургvйцээд зvгээр сууж байснаас хятадуудаас илvv их юм уншиж, наад захын хятадын гvн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.
Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Єнєєгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа єглєєнєєс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бєгєєд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Єєрийн дотоод ертєнцийг сайжруулахын тєлєє л тэр.
Монголд єрнєсєн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа.
Тэрхvv Мэйжигийн хувьсгалын ємнє Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хєгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч єнєєгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий. Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мєнгийг єєрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ.
Ийм байхад манай япончуудтай єєрсдийгєє зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зєвхєн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.
Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь єєрєє олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг тєвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хєгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн тєвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл.
Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас єєрєє тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна. Монгол хvн маш азтай юм. «Монгол vндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлvvлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хvлээгээд л суугаад байна.
Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно.
Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан.
Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хvн «За яршиг, зvгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зvгээр л нэг ажил хєдєлмєрт зvтгээд єнєєгийн хєгжилд хvрсэн биш, хажууд нь ёс тєр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.
Ойр дотно болох тусмаа ёс тєрийг чанд баримтлах нь чухал. Ёс тєрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс тєр гэж юу болохыг олигтой мэдэхгvй учраас тал хувь нь бvтэж байсан ажил хэргээ бvр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг.
Монголчууд ёс мэдэхгvй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бvv хэл зарим нь «Угаасаа байхгvй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно Монголчууд мєр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.
Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зєв» гэх нь урам хугална.
Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хvн «Аав ээж намайг «хvнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хvний сэтгэл Японыхоос эрс єєр болохыг мэдэрлээ. Танай хvмvvжлийн энэ зарчим дєрвєн уулын дундаас бvv гараасай
гэлтэй ч тийм хvмvvжилтэй хvмvvс хэдийнээ хил давж, бусдын зэвvv хvргэж яваа нь vнэхээр харамсалтай.
Єгєєш том тусмаа дэмий гэж vг байдаг. «Монголчууд юу ч vгvй юм чинь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хvн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг єєр хэлэнд орчуулбал бvдvvлэг зан гэж л буулгахаас аргагvй.
«Сул дорой хvн тvvнийгээ нуух гэж зєрvvдлээд, найр тавихыг зохисгvйд тооцон омогддог» гэсэн vг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм єгч байна. Бvр ихийг єгєх ёстой. Юм єгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн єєрийгєє гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зєвхєн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ.
Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хvн Монголд хэд бол? Монголд vнэхээр баян хvн байхгvй гэж боддог. Бузар мєнгє, ариун мєнгє гэж ялгаж чадахгvй, мєнгє бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж тєсєєлєхийн аргагvй. Єєрєє vл тансаглан, єрєєлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн.
Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.
Муу луйвраар залилж авсан мєнгєєр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мєнгє гэдгийг мэдсээр байж, тийм мєнгєєр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.
Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ.
«Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хєрєнгє оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мєнгє оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.
Тэгсэн хэрнээ хєрєнгє оруулагч Монголд бус, єєрт ашигтайг бодож vvнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндvv. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шvv гэсэн утгатай энэ vгийг олж уншаад хvчтэй цохилт авсан.
Би багаасаа «Хvн болгонд тусалж бай» гэж хvмvvжсэн. Гэхдээ
монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ vг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хvрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхvv замаар явж байгаагийн хариуцлага ард тvмэнд бас бий.
Монголын ард тvмэн єєрєє хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж єгєєсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Єєрт хамаатай юмыг єєрєє л хийх ёстой гэдэг зарчим алга.
Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг.
Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мєнгє, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны тєлєє сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны ємнє єєрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон.
Єєрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй єчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан євдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн євдєг нь би юм шиг санагдаад болж єгдєггvй.
Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертєнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.
КИМYРА АЯАКО
"Єдрийн сонин" 1999 оны 4 сарын 2-ны Баасан гаригийн дугаараас авав.
Friday, August 25, 2006
Thursday, August 17, 2006
Цагаан сар ба хар архи
Амар байна уу? Энэ vгийг та жил болгоны хаврын эхэн сард Евроазийн цээжин дэхь тєв азийн нутгаас хангалттай сонсож чадна. Учир нь гэвэл энэ л vед энэ л нутагт цагаан сар хэмээгч ёс тєр, утга тєгєлдєр нэгэн баяр болдог учир энэ vгийг хvмvvс хэлдэг юм. Энэ vгийг хэлж байгаа хvмvvсийн сэтгэл санаа нь хvртэл энэхvv баярынхаа нэр шиг цагаахан болоод энэ нутгийн тэнгэр шиг цэлмэг байх тэр л vед та хvмvvн хэмээгч нэгэн махбодид бурхнаас заяасан хамгийн vнэтэй зvйлийг олж харна. Энэ бол хvмvvний сайхан сэтгэл.
Эрт дээр vеэс эдvгээг хvртэл Тєв Азийн цээжинд нутагтай Монгол хэмээгч нэгэн vндэстэн хатуу хvтvv євлийг давж, урин дулаан хавартай золгон, нэгэн жил, нэгэн тvvхийн хуудсыг ардаа vдсэнийхээ баяр болгож сэтгэл санаагаа ариусган муу vг, муу vйл, муу бодол бvхнээ єнгєрсєн жил єнгєрсєн vетэйгээ орхин гээж иржээ. Ийм ч учраас цагаан сэтгэл цагаан vйлийн баяр хэмээн “Цагаан Сар” гэж нэрлэжээ.
Харин одоо? Одоо энэ баяр маань єнгє, мєнгє, архины баяр болон хувирчээ. Энэ баяраар одоо та энэ нутгаас тэр сайхан сэтгэл тэр эрхэмсэг бэлгэдлийг олж харахгvй. Харин согтуу хvнийг л олж харах болов уу. Аль эсвэл тэр сайхан vгсээс илvv тэдний авгай, тэдний нєхєр тийм vнэтэй, тийм хувцас ємссєн байна билээ, тэдний таваг, тэдний бэлэг хамгийн vнэтэй, хамгийн сайн гэх мэтийн атаа, шунал, хор vнэртсэн vгсийг л олж сонсох болов уу.
Арай ч дээ євєг дээдэс маань ийм утга тєгєлдєр баярыг хойч vе нь ингэж Эрээний бараа борлуулалтын баяр болгоно гэж тєсєєлєє ч vгvй байх даа.
Хvн тєрєлхтєн анх vvссэн цагаасаа л сайныг бас муутай нь сэтгэсээр иржээ. Харин архи гэдэг юмыг яагаад зохиосон учрыг би ч, надаас єєр олон ч хvн бодоод тєсєєлєєд олоогvй юм.
Аманд орохдоо алтан шумуул мэт
Амнаас гарахдаа арслан барс мэт хэмээн тэртээ хэдэн зууны ємнє эцэг дээдэс маань энэхvv умдааныг голыг нь олж тодорхойлжээ. Харин хvн болгон амаа мэдэхгvй vvнийг муулдаг ч гэлээ их бага ямар нэг хэмжээгээр бvгд л бас хvртчихдэг гэмтэй. Савнаасаа бусдыг дийлдэг шингэн гэдэг л vнэн байх нь.
Бусад vед нь ч дvvрч. Ядахдаа цагаан сараараа архигvй золгож сурах юм сан даа. Цагаан сар бол хар архины баяр биш цагаан сэтгэлийн баяр юм сан...
М.Огоо
03.02.03

Мобиком - Бvхнээс анхдагч уу, бvхнийг сvvлдvvлэгч vv?
Гар утас – Энэ холбоо vг та бидэнд шал танихгvй гадаад vг мэт санагдаж нэгмєсєн хєл утас энэ тэр гэчихгvй дээ хэмээн шоолж байсан цаг саяхан. Харин одоо энэ vг бидний єдєр тутмын хэрэглээ болоод зогсохгvй бараг л амьдралын маань нэгээхэн хэсэг болоод байна.
Бид хэн нэгэнтэй холбоо барихын тулд заавал ч vгvй таксафон дээр очерлон зогсохгvй, эсвэл утасгvй айлууд хажуу айлаасаа ганц яриулчих гэх мэтийн гуйлт тавих шаардлага аль хэдийн vгvй болжээ. Гадаадын хєрєнгє оруулалттай Мобиком компани GSM сvлжээг Монголд анх нэвтрvvлснээр монголчууд бид vvрэн телефон ашиглаж нэгнийгээ хаанаас ч “барьж авах” болж єнєєх л ёстой “миний гарт ертєнцийг атгуулна” гэдэг дууны vгс биелж эхлэх нь тэр. Єнєєдєр бид дэлхийн хаана ч хоцрогдоогvй шинэ загварын гар утас барьж шинээр гарсан технологийг ашиглан бvх л vйлчилгээг хvлээн авч байгаа нь монгол улсын хєгжил дэвшилд оруулж буй энэ компаний томоохон ач гавъяа юм.
Харин магтсан хvvхэн хуриман дээрээ унгадагийн vлгэрээр Мобиком компани GSM системийн монополь гэдгээ ашиглан сvлжээний доголдлууд маш ихээр гаргах боллоо. Мэдээж хэрэг техник л бол техник ямар нэгэн алдаа мадаг гаралгvй л хаачихав. Гагцхvv мєнгєє тєлєєд хэрэглэж буй vйлчлvvлэгч бид мєнгєндєє таарсан vйлчилгээг хvлээж авч чадахгvй байгаа юм шиг санагдах боллоо.
GSM систем нь дэлхийн єндєр хєгжилтэй ихэнх улсуудад ашиглагддагийн хувьд Моби барина гэдэг маань бидний хувьд нэр тєрийн хэрэг боловч зєвхєн нэр тєрийн тєлєє дэмий баахан мєнгє vрэх утгагvй юм шиг. Та гар утаснаасаа ярих гэвэл дор хаяж 3-4 залгаж байж арай л гэж нэг ярих гэсэн хvнтэйгээ холбогдоно. Эсвэл хэн нэгэн хvнд явуулсан мессеж чинь шал ондоо дугаарт оччихлоо гэсэн хариу репорт ирнэ. Хvнтэй уулзах гээд мессежеер бичсэн зvйл чинь заримдаа уулзсан хойно чинь очно. Баяр ёслолын vеээр бол хэн нэгэнд та мессежээр эсвэл амаар мэндчилгээ дэвшvvлнэ гэвэл уг баяр дууссаны дараа л бvтэх болов уу. Ядаж байхад шинэ дугаар нэмэх болгонд шахуу бvтэн єдєржин сvлжээ байхгvй болчихно. Тэр єдрийн хамаг л ажил тєрєл элдэв болзоонууд салхинд хийсээд одно гэсэн vг. Заримдаа дансанд байсан ганц хоёр нэгж нэг сонсоход л алга болчихсон байна. Утсыг минь ухаад хулгай авчихмааргvй юм гэж бодохоор сvлжээнээс маань єєр миний утсыг ухах чадалтай хулгайч vнэндээ байхгvй Утсаа хаалгачихгvйн тулд л хоногтой нэгж арай гэж авдаг мань мэтийн оюутнуудад бол хоёр нэгж гэдэг маань ертєнцийг атгуулчихдаг зvйл л дээ. Арай л гэж мєнгє цуглуулан байж хааяа нэг авдаг єндєр vнэтэй дугаар харах vйлчилгээ нь яг хэрэгтэй дугаарыг заримдаа гаргахгvй байх ч тохиолдол бий.
Миний нэг найз ажлаасаа хоцрох болчихоод даргадаа мессеж биччихэж. Ядаж байхад нь тэр vед дарга нь мань хvний чухал хэрэгтэй болчихоод гар луу нь утасдаад л байж. “Уучлаарай холбох шугам чєлєєгvй байна” гэдэг хариу л єгєєд байх юм гэнэ. Дарга нь бєєн уур, мань хvнийг ажилдаа орж ирэнгvvт л халдаг баридаг дээрээ тулаад иржээ. Хамгийн харамсалтай нь найзын маань бичсэн мессеж тvvнийг халагдсаны дараа л даргад нь очсон гэдэг.
Ядаж ийм vйлчилгээтэй юм чинь гээд vнээ арай хямдруулж болдоггvй юм байх даа гэж хvртэл хааяа бодогдох юм. Тааруухан цалинтай хvний сарын цалингийн тал нь гурван сар гар утастай байхын тєлєє алга болчихно гэдэг хайран шvv. Энэ их єндєр vнэтэй vйлчилгээнvvд vнэндээ таарсан чанартай байвал хаанаас ингэж цаас, цагны гарз хийх билээ. Даанч тэгж чадахгvй байгаад л єнєєдєр монголын GSM системийн хэрэглэгч бид гомдолтой байна.
Эцэст нь хэлэхэд vvнийг бичиглэгч Мобиком компаний гол єрсєлдєгч “Skytel”- тай ямар нэгэн садан тєрлийн холбоогvй бєгєєд Мобикартын 9928-тай дугаар баридаг энгийн нэгэн хэрэглэгч. Гагцхvv тэрхvv “ертєнцийг гартаа барих” гэхээр гардаг тvмэн зовлонгийн зах зухаас нь дурдсан болно.
М.Огоо
21.01.04

Eminem ба Чойном
Єнєєдєр та гудамжаар яваа 20-оос доош насны хvvхэд залуучуудаас Eminem гэж таних уу гээд асуугаад vзээрэй. Бvгд л “Єє тэр чинь Америкийн нэртэй реппер, цагаан арьстай...” гэхчлэн танд бараг л блитц анкетыг нь шууд хэлж єгч магадгvй. Харин та тэднээс Р.Чойном гэж таних уу гээд асуугаад vзээрэй. За нэг зохиолч байсан байх аа, гучин хэдэн онд буудуулсан бил vv яасан билээ гэж тал нь хариулах байх. Yлдсэн нь сонсоо ч vгvй юм байна. Хэн юм гэж асууж магадгvй.
Энэ хоёр хvн бол хоёулаа авъяасаараа нэрд гарсан хvмvvс. Нэг нь баян Америкийн нэртэй реп дуучин нєгєєх нь ядуухан Монголын даруухан яруу найрагч. Хоёулаа багадаа єнчин єрєєсєн, ядуу зvдvv, амьдралыг vзэж зовлон бэрхшээл болгонийг туулж vзсэн хvмvvс. Хэн хэнийх нь уран бvтээл боогдож хаагдаж, єєрсдєє шvvмжлэгдэж, хэн хэн нь шоронгийн хаалга татаж vзэцгээсэн. Аль аль нь эцэггvй єсч эхийнхээ гар дээр хvн болцгоосон бєгєєд vvнийхээ хариуд хэн хэн нь ээждээ зориулж томоохон уран бvтээл хийцгээсэн. Р.Чойномын “Миний шvтээн” хэмээх найраглалд эхийгээ шvтдэг эхийгээ биширдэг, эхийнхээ ємнє гэмшдэг тухай гардаг бол Eminem-ийн “Cleaning out my closet” дуунд эхийгээ хэрхэн vзэж ядаж тvvнийг алмаар байсан тухайгаа єгvvлсэн байдаг.
Эндээс єнєєгийн бидний ирээдvй маань болох залуу vе маань ямаршуу мораль, ямаршуу сэтгэлгээний хэм хэмжээн дунд єсч байна вэ гэдгийг харж болно. Єнєєдєр ХХI зуун гарч хvн тєрєлхтєн соёл иргэншлийнхээ урьд байгаагvй дээд цэгт хvртлээ хєгжиж урьд єнгєрсєн бvдvvлэг харгис гэгдэх ёс заншил болгонийг хаяж гээгээд байна. Энэ хэмжээгээрээ бид хvн чанар, хvнлэг ёс, энэрэнгvй сэтгэл гэдэг юмийг ч цугт нь бас хаяж гээгээд байх шиг. Эцэст нь XXII зуун гарахад хvн гэдэг харгис ч гэхэд хэцvv энэрэнгvй ч гэхэд хэцvv сэтгэл гэдэг юм юу ч vгvй амьтай роботууд л болох байх даа. Єнєєдрийн хvнлэг энэрэнгvй гэгдэх ардчилсан тогтоц маань, сонгодог гэгдэх єрнийн соёл иргэншил маань биднийг аяар аяархан ийм л зам руу тvлхэж байна. Саяхан нэг дунд сургуулийн сурагч гэрийнхээ цонхоор єєрийнхєє дургvй багшийг буудсан сураг дуулдав. Америкт хэдэн сурагчид сургууль дээрээ єчнєєн хvн буудаж алаад єєрсдийгєє сvvлд нь хєнєєсєнтэй тєстэй байгаа биз. Монгол л болсон хойно хэн нэгнийг нь дуурайж л байгаа биз. Дуурайж байгаа хvн нь Орос байна уу, Америк байна уу хамаагvй. Аль эсвэл хvн алж байна уу, хvрээ талж байна уу бас л ялгаагvй. Дуурайж л болж байвал, дуурайхад амархан л байвал болоо. Тэр сурагчид дvнгээр боодог багшийнхаа эсрэг хичээлийг нь яс мэдээд тэмцвэл амар гэж бодогдсонгvй. Калибр аваад л гэрийнхээ цонхоор буудчих нь амархан санагдаж л дээ. Энд л бидний сэтгэлгээний маань дутагдал оршино.
Єнєєдєр та орц хонгил нvх болгоний гадаа PC Game гэж бичээд кинон дээр гардаг шиг маск ємсєж євч зэвсэглэсэн хvмvvсийн зураг хадчихсан байгааг харж болно. Энд хvvхдvvд чинь хvн алж тоглодог юм. Ирээдvй vе чинь таныг буудах сургуулиа хийж байгаа нь тэр.
...My faggot father must have had his panties up in a bunch, cuz he split. I wonder if he even kissed me goodbye. No, I don't on second thought, I just fuckin' wished he would die.
Cuz id'a killed 'em, shit I would have shot Kim an' him both. It's my life, I'd like to welcome y'all to The Eminem Show...
Хэзээ нэгэн цагт хvv тань, охин тань ингэж дуулаад явж байвал та бvv харуусаарай. Энэ бол таны болон таны амьдарч буй нийгмийн хийсэн алдаа...
М.Огоо
02.11.2002

Чанартай боловсрол уу? Дээд боловсрол уу?
Монгол улсад єнєєгийн байдлаар энгийн хvний тvргэн ой санамжинд (компьютерээр бол RAM) багтахгvй олон дээд сургууль, коллежvvд ажиллаж байх юм. Энэ бvхнийг жил тутам бvтэн цэргийн анги байгуулчихмаар олон хvн тєгсєх ажээ. Монгол улс нэг хvнд оногдох эмч, багш, оюутныхаа тоогоор Азийн бар байтугай дэлхийн арслангийнх нь хэмжээнд очдогоо очижээ. Тэгсэн мєртлєє улс орон маань хєгждєггvй. Учир нь юундаа байна вэ? Монгол хvний оюуны потенциал бусдынхаас муу юм болов уу? Yгvй, гадаад дотоод явж их юм vзсэн хvмvvсийн яриагаар бол харин ч эсрэгээрээ юм шиг.
Эсвэл тэр хvмvvс маань бvгдээрээ гадаад дотоод яваад улс орныхоо тєлєє ажиллах сэтгэлтэй хvн vлдсэнгvй юу? За тийм байхыг vгvйсгэхгvй л юм даа. Гэхдээ л хэрвээ тэд бvгдээрээ явчихсан юм бол улс эх оронд маань хэн vлдчихээд байгаа юм бэ?
Миний бодлоор гол асуудал тэр хvмvvсийнхээ чанарт л байх шиг. Єнєєдєр 10-р анги тєгсєж байгаа хvvхдvvдийн лав л 70-80% нь их дээд сургуульд орж байх шиг. Нэг vгээр хэлбэл нийгмийн маань 70-80% нь элит болж байх юм. Yлдсэн хэсэг нь хар масс. Сонирхолтой нь масс элит хоёрын маань хэн нь нийгмээ авч явах нь тодорхойгvй байх юм. Єнєєдєр чанартай ч байсан чанаргvй ч байсан бvгд л их сургуульд орно гэж зvтгэхээр хэн мал хариулж сvvтэй цай уулгаж, хэн тариа тарьж талх идvvлж, хэн барилга барьж, хэн vйлдвэрт ажиллаж, хэн гудамж цэвэрлэх юм бэ? Бvгд л эмч, хуульч, эдийн засагч болчихлоо шvv дээ. Тэр цагаан гартнууд мал хариулж маньд сvvтэй цай уулгана гэж ёстой гонжийн жоо, голионы баас биз. Эцэст нь нэг л их олон ромбо зvvсэн гудамж метрлэгчидтэй болох байх даа.
Мэдээж хэрэг боловсрол хэрэгтэй байлгvй яах вэ. Ялангуяа энэ глобальчилалын эринд боловсролгvй хvн гишгэх газаргvй. Гэлээ гэхдээ дипломоор биш харин ерєнхий мэдлэгээрээ амьдрах ёстой эрин зуун юм биш vv. Диплом ромботой хvн сайхан амьдардаггvй, чаддаг мэддэг юмтай хvн сайхан амьдардаг эрин эхэлж байна. Харин манайхан єнєєх л социализмын vеийн сэхээтэн, аристократ гэдэг ойлголтоосоо салж чадахгvй бvгд л дээд сургууль тєгсєх гэж зvтгэх юм.
Баруунд хvмvvс хvvхдээ заавал их сургууль тєгсгєх гэж хичээдэггvй, харин амьдралаа аваад явчих сайн хvн болгох гэж хичээдэг. Хvн болгонд єєрийн гэсэн оюуны илтгэцvvр, идэх ёстой хоолны хэмжээ гэж юм байдаг. Дvvрчихсэн мулгуу амьтан эцэг эхийнхээ мєнгийг vрэн байж арын хаалгаар нэг юм дунд сургууль тєгссєн болоод бас л энэ замаараа их сургууль тєгсєєд... Тэгээд? Амьдрал тэр чигээрээ арын хаалга биш шvv дээ. Тэр хvн ажил дээр гараад л тар нь танигдана. Тэгэхэд л нєгєє єчнєєн жил эцэг эхийн мєнгєєр сурсан “мэдлэг” нь хэнд ч хэрэггvй болж мань хvн гудамж метрлэж архи уухаас єєр хийх юмгvй болно доо.
Харин энэ бvхний оронд мулгуу маань єєртєє таарсан хир баргийн ажил хийгээд л гэдэс цатгалан, мєр бvтэн явсан сан бол арай дээр байх байсан даа.
Та єнєєдєр гэрээсээ гараад МУИС-5 ШАР гэсэн чиглэлийн автобусанд суугаад vзээрэй. 5 хvний 4 нь оюутны билет vзvvлэх бий. Yлдсэн ганц нь Хархорин захаас суусан архичин євгєн.
Нийгэм маань єнєєдєр ингэж л харагдаж байна. 5 хvний 4 нь элит vлдсэн ганц нь нийгмийн хог шаар. Цагийн эрхээр энэ бvхэн аяндаа зєв гольдрилдоо ороосой л гэж залбирч байя. Тєр засаг маань ч гэсэн энэ тал дээр анхаарч дунд сургуулийнхаа боловсролыг чангалж их сургуульд орох босгыг єндєрсгєєсэй. Чанартай хэдэн сургуулиас бусдыг нь хааж ингэж замбараагvй лиценз єгєхєє болиосой. Эцэг эхvvд маань ч гэсэн хvvхдийнх нь ирээдvй чадвар болохоос ромбо биш гэдгийг ойлгоосой.
М.Огоо
24.10.2002

Subscribe to:
Posts (Atom)