Sunday, January 21, 2007

Номын эрх авлаа

Хаа холоос зорьж зүтгэсээр байгаад арай гэж нэг юм нутгийнхаа барааг хөлдөөд үхчихэлгүйхэн шиг харлаа. Монгол сайхан байна өө. Гадаадад байгаа хүмүүсийн тархийг янз бүрийн сайтууд амьдрал муухай болоод байна гэж угаагаад улам зугтаалгаад байх шиг байдаг. Амьдрал тийм сайнгүй байгаа нь үнэн ч арай ч бас тартагтай тулчихаагүй л байх шиг байна. Энд л та бидний хүчин зүтгэл хэрэгтэй бололтой. Тиймээс гадаадад байгаа хүмүүст хандаж хэлэхэд эх орон чинь арай ч Африкийн өлсөж үхэж байгаа нийгэм шиг болчихоогүй байна. Гэхдээ та хурдан ирэхгүй бол тийм болоход ядах юмгүй бололтой.
За тэгэхээр гол баярт мэдээ маань Тhomas Friedman “The world is flat” номыг орчуулах эрхийг саяхан хөөцөлдөж байж нэг юм авч дууслаа. Энэ жилийн гурван сар гэхэд Монгол хэлээр энэ номыг гаргачих санаатай л үзнэ дээ. Энэ сайхан номыг орчуулах биш оршуулчихгүйн төлөө хичээн зүтгэе!

13 comments:

iga said...

Баяр хүргээд амжилт хүсье Огоо :)

chono said...

Hi,

Nom orchuulah erhiig yaj huutsulduj yaj avdag talaar zuvluguu uguuch hu??

BR

М.Огоо said...

Iga-d Tnx. Naiz ni odoo bainga holbolttoi baih bolohoor commented chini hariu ogood baih bolomjtoi boloh baih.
Chono-d neleen l ajil boldog ym bna lee. Yamar ch gesen zohiogch ruu ni mail bicheed l jaal guigaad shanalgah ym bna lee. Daraa ni ted nar copyright avdag gazar luu ni holboj ogch bna lee. Minii turshlagaas neg iimerhuu. Busad humuus yadgiig sain medehgui bna :)

Buyantsogtoo, Ts. said...

За Огоо дүүгийн орчуулгыг тэсэн ядан хүлээгээд суугаад байж дээ. Огоо ч орчуулна гэж цаад эхээс нь ч илүү болгоод тавьчихдаг хүн дээ. Сайн орчуулга болно гэж бодоо л хүлээж сууя даа. Амжилт хүсье. Дээлийнхээ захыг мушгиад л сууж байя даа.

Зэлмэ said...

oogoo chi shuu. nadad ug ni flat world baigaa l daa. daanch ehnii bulgiig ni guilgej haraad hayachihsan. ajildaa daragdaad geed biye umuuruud baihgui yu. orchuulchihval yadaj chamaig bodood unshina gedgee amlaya. hehe

М.Огоо said...

Uram hairlasan ta buhend gyalailaa. Hicheen zutgeh bolnoo

Чепак said...

Orchuulanguut chini hamgiin turuunii unshigch chini bolno oo Hurdan duusgaarai amjilt husii

mgljin said...

hi,nomoo hydaldaand gargahaasaa umnu blog-ooroo udur sydraa medegdeerei,,,amjilt hvsie!

Unknown said...

Амжилт хүсье. Саяхан тэр номыг арай гэж олж авсан, тэгж байгаад уншинаа гээд яваад байгаа, Огоог хүлээдэг ч юм билүү? Ямарч байсан номын чинь авч уншинаа, тэсэн ядан хүлээж байна.

Galaarid said...

Сайн уу, Огоо? Эрх авсанд баяр хүргэе. Тэсч ядан хүлээж байя. Баяртай мэдээ сонсох ч сайхан байна шүү.

D.Sainbayar said...

Ene nomiig orchuulah yumsan gej boddog bailaa. Erhem duu orchuulj baigaa yum baina, erhiig ni avdag ni tun sain hereg shuu. Amjilt huseye!

Док said...

Одоо 3 сар. Энэ бичлэгийг ийм хожуу уншиж байгаадаа харамсч байгаа ч... Бас ч оройтоогүй л байна гэж найдаж байна.
Маш их хүлээж байна. Блогоороо зарлаарай, тэгэхгүй бол наадуултай чинь алалдаад олдохгүйм шиг байна ;))

weniwe said...

saihan orchuulga bolson bna lee. unshsan. chamd amjilt husie