Wednesday, January 10, 2007

Yйлийн vр ба мєнхийн хєдєлгvvр

Намайг бага байхад эмээ минь vлгэр их ярьж єгдєгсєн. Одоо бодоход тэр vлгэрvvд нь дандаа л “амар сайхандаа жаргажээ” гэж тєгсдєг байсан болохоор би муу бvхний ард заавал сайн зvйл буюу “Happy End” байгаа гэдэгт итгэж илvv єєдрєг vзэлтэй, гэрэл гэгээ рvv тэмvvлж єссєн бололтой.
Тэр vед эмээгийн ярьдаг vлгэр домгууд дээр эрлэгийн эзэн гэж нэг айхтар террорист мєртлєє гайгvй шударга нєхєр ямар ч хvчтэй чадалтай баагийг хєл дороо сєгтгєж байгаад сайн мууг нь ялгаж салган цаашдын хувь заяаг нь шийддэг гэж гардаг байж билээ. Энэ домгууд дээр гардаг эрлэгийн эзэн жингийн таваг барьчихаад л намайг сайн vйл хийх болгонд нэг цагаан чулуу єрєєсєн тавган дээр нь тавиад л муу юм хийхээр нєгєє талынх нь дээр нь хар чулуу тавиад л жигнээд суудаг гэдэгт би бараг одоо болтол итгэж явдаг ч гэж хэлж болно.
Буддын шашны хувьд бол хэн нэгэн хvн буян vйлдлээ гэхэд хариуг нь энэ насандаа аль эсвэл хойд насандаа сайн vр дvн болгон заавал vзэх ба мєн нvгэл vйлдсэнийхээ тоогоор шийтгэлийг нь амсан энэ тєрєл аль эсвэл хойд тєрєлдєє гай барцадтай учрах ёстой ажээ. Энэхvv єгєє авааг л хvмvvст ойлгомжтойгоор vйлийн vр гэж томъёолоод байх шиг байгаа юм. Зарим хvмvvс эхээс тєрєхдєє л буянтай байдаг. Хvн болгонд хайрлуулж, хvн болгоноор хvндлvvлж, хийсэн юм бvхэн нь бvтэлтэй байхад зарим нь унасан цагаасаа эхлээд л янз бvрийн євчин эмгэгт ороогдон байнга л зовлон ярьж бvтэлгvйтэж явдаг нэгэн болж хувирдаг. Хєндлєнгийн нvдээр ажихад даанч шударга бус хорвоо юм. Яг одоо манай гэрийн гадаа Энэтхэгт бол хар мянгаараа байдаг орон гэргvй нэг нєхєр брезентэрхvv юм хоёр модны дээгvvр тэгнэж єлгєн борооноос хамгаалмар болоод унтаж байхад хажуугаар нь манай байрны “шинэ Энэтхэг” 40.000 дойлуурын vнэтэй цав цагаан Toyota Corolla унаад салхи татуулан єнгєрєх жишээтэй.
Хэдэн ч жилийн ємнє юм баахан эрдэмтэд цуглаад Термодинамикийн нэгдvгээр хуулиар Мєнхийн хєдєлгvvр (Perpetual Motion Machine) гэдэг бол хэзээ ч байж болшгvй ойлголт юм байна гэсэн дvгнэлтэнд хvрчээ. Уг хуулийг нэлээд судалсны vр дvнд “Аливаа машин єєрєєсєє ямар нэгэн энерги алдалгvйгээр ямарваа нэгэн ажил хийх боломжгvй” хэмээн эрдэмтэд дvгнэж Мєнхийн хєдєлгvvр гэдэг юм бол зєвхєн ideal буюу мєрєєдлийн зvйл гэдгийг нотолжээ.
Байгалийн хуулийн шууд тусгал нь нийгэм дээр ч бас гарч ирэх ёстой. Yнэгvй юм гэж байдаггvй буюу "No lunch is free" ч гэдэг бил vv Америк хэлц энэхvv эрдэмтдийн дvгнэлттэй их л ойролцоо буух юм.
За тэгэхээр энгийнээр vлгэрлэвэл бvтэлгvй эрийн маань азгvйтлийн шалтгаан нь хорвоогийн шударга бус системд биш харин єєрийнх нь урд тєрєлдєє аль эсвэл энэ насандаа хийсэн гэм нvгэл нь буцаад єєрт нь єр тєлєєс болон ирж байгаа нь тэр юмсанжээ. Магадгvй урд насандаа хийсэн нvглээс болж одоо зовно гэдэг тэнэг сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ Буддын гvн ухаан гэдэг материйг бус энергийг объект буюу хувьсагч гэж авдаг болохоор “чиний нvгэл” гэж яриад байгаа нь чиний маханбодийн бус хаа нэгтэй чинь хадгалагдаж байгаа тэр нууцлагдмал энергийн ємнє нь хийсэн нvглийг хэлж байгаа бололтой. Хамгийн аюултай нь дан энерги шvтдэг болохоор хил хязгаар гэж байхгvй бодит vйлдэл болгон хийж амжаагvй ч бодож сэтгэсэн бvхэн чинь хvртэл буруу бол нvгэлд тооцогдон, зєв бол буян болон хураагдах ёстой ажгуу.
Би лав єнєє єглєє нэг євєє мопедоо асааж чадахгvй ухнатаад байхаар нь очиж асааж єгсєн. Євєє учиргvй баярлаад л хиндигээр баахан юм яриад л байна билээ. Жоохон ч гэсэн хvнд тус болсон болохоор єдєржингєє сэтгэл єєдрєг баяртай байсан шvv. Миний жингийн тавган дээр лав єнєєдєр нэг жижигхээн цагаан чулуу нэмэгдсэн. Харин таных?



Сvvлийн vед бичсэн бичлэгvvд маань баахан ухаарлын шинжтэй пилсофдоод явчихаж. Ойрдоо онолын физик их vзээд байгаа болохоор бvх зvйл матери энергийн харилцан шvтэлцлээс vvсэлтэй буюу E=mc2 гэсэн томъёотой холбогдоод энэ нь явж явж бурхны шашны гvн ухааны талаас “бясалган” єєртєє жаахан дvгнэлт хийхэд хvргэлээ. Тэртэй тэргvй миний л хийсэн дvгнэлт бєгєєд бивээр ямар нэгэн туршилт судалгаа хийн нотолж батлаагvй нvцгэн бодрол учир танд таалагдахгvй зvйл тааралдвал битгий хайран нервээ бараарай :)

4 comments:

iga said...

чи юунд иймийн! бичлэгийг чинь шимтэн уншдаг болчлоо шдээ(загнав) :D

Цахирмаа said...

Чи яах гэж иймийн!Бичлэгийг чинь хүлээдэг болчилоошт.(нээрв хөдлөв) :p
Би бас энэ сэдвээр хааяа бодролтох дуртай.Японы Хосоки гэж авгай үйлийн үр хувь заяаны тухай гайгүй бүлтрээд байдаг болохоор нь номы нь хааяа сөхөж үздэгийн.Угаас бичгийн хүн биш тул уншихаар ихэнхидээ "загнуулчихаад" байдаг ч итгэчихэж мэдмээр юм хааяа хэлсэн байдаг. энэ ч яахав,рекламны пауз...
Чи бичлэгтээ нүгэл буян,зөв буруу,бас жаргал зовлон гэж юуг тодорхойлж буйгаа бичвэл уншууртай болчих гээд байна шд. Тэхдээ өмнөх бичлэгүүдээс чинь жаргалын талаарх ойлголтыг чинь уншсан санагдаж байна.

Unknown said...

Ер нь бурханд итгэдэг ч бай итгэдэггүй ч бай буруу юмнаас аль болох хол явж сайн сайхан бүхнийг бүтээхийг бодож эрмэлзэх нь хэрэгтэй бусуу? Бурхан байдагт үнэндээ итгэхэд ч хэцүү итгэхгүй байх ч хэцүү. Ирээд нэг юмны бөглөө мулталж суухдаа тархи угааж өгөх юм байгааз дээ.

Жаагий said...

Buyan sanaj busdad tuslahaar buruugaar oilgood ashiglah geed baidag horvoo yumaa. Terend ni neerviteed buyanaasaa es yum bolchih geed baidiin zarimdaa.