Friday, November 09, 2007

Хайлж буй Хазара Монгол

Бараг жилийн өмнө байх аа Хайлж буй Дээд Монгол гэсэн гарчигтай сэтгэл шимшрүүлж нэгийг бодогдуулам судалгааны тайлан/нийтлэл нетээр цацагдаж байж билээ. Түүнтэй төстэй ч гэмээр юм шиг нэг зүйл саяхан хүний амнаас сонссоноо бичмээр санагдлаа. (Минийх гэхдээ Шинжлэх Ухааны үндэстэй ямар нэгэн судалгаа шинжилгээ байхгүй зүгээр л бодрол гэдгийг анхаараарай)

Төсөрхөн Пүне хотоор маань сүүлийн үед Ойрхи Дорнот зүгийн болов уу гэмээр царай зүстэй, нутгийн “Индиан”-уудаас маань арай ондоо нөхдүүд мэр сэр үзэгдэх болсон юм. Шороон түмэн Энэтхэгүүдээс ялгарах гадаадууд нэг нэгэнтэйгээ дороо дотночилж танилцдагийг хэлэх үү нэг л мэдэхэд Афганистанаас ирсэн гэх тэдний нэлээдтэй нь мэндийн зөрүүтэй болоод амжсан юм даг. Нэг өдөр танилаа хүлээх завсараа Афганууд дотроосоо арай Монголжуу царайтай 30 нилээн гарсан болов уу гэмээр эртэй буу халж суув. Мань эр ч МВА (бизнесийн удирдлагын магистр) хийх гэж ирсэн түүх, улс төр нэлээд сонирхдог нэгэн болж таарав. Түүний ярианд Чингис хаан гэх үгс Монголтой холбоотой сэдэв болгон дээр нь гарч ирж үүнийгээ нэлээн бахархангуй өнгөөр хэлж байж билээ. Өмнө нь Афганистанд байдаг Монгол үндэстэн Хазара хэмээн бишгүй дуулж байсан ч ингээд яг нүүр тулж уулзах юм чинээ санасан ч үгүй.

Афганууд Перс хэлээр ярьдаг (Одоогийн Ирануудын хэл. Гэхдээ Афганууд Ирануудаас арай ондоо аялгатай ярьдаг юм гэсэн) Бид хоёрын яриа яагаад ч юм Перс хэлний зарим үгсээс эхлэв. Ярилцах тусам бид хоёр хэн хэний маань хэлэнд ижил төстэй үгс маш их байгааг анзаарч эхлэв. Тухайлбал Монголоор бид сандал гэхийг тэд сандали гэж хэлнэ. Цээж-Чээжи, Хайч-Хайчи гэх мэтчилэн цөөнгүй үгс олдох нь тэр. Эндээс хамгийн сонирхолтой санагдсан зүйл гэвэл мань эрийн овгоо хэлсэн явдал байлаа. “Хазара гэдэг нь Персээр минга гэсэн утгатай” хэмээхэд нь миний толгойд цахилгаан цахих шиг болж “Минга гэж юу гэж байгаа юм?” хэмээн шууд асуухад “Оne thousand” (нэг мянга) гэж тэрээр хариулав. Хазара хэмээх үг нь ч одоогийн Хинди, Урду, Марати хэлэнд мянга гэсэн утга илэрхийлдэг. Үүнээс бид хоёрын дүгнэсэн дүгнэлт гэвэл Чингис хааны нэг мянгат цэрэг одоогийн Афганистан хавьцаа үлдээд л өнөөгийн Хазара үндэстнийг бүрдүүлж өгсөн юм болов уу гэсэн таамаг байлаа.

Мань эрийн ярьж байгаагаар бол Хазара нь Афганистандаа үндэстний цөөнх, ихэнх нь Буддын шашинтай учир багагүй хавчин гадуурхагддаг аж. Бараг зуу гаран жилийн настай Афганистаны дотоод хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн нь Хазара нар бололтой. Тэрээр ярихдаа “...Наяад оны сүүлээр ЗХУ-ыг бид хөөж гаргаад эрх чөлөөгөө эдлэн тусгаар улс боллоо хэмээн хөөрцөглөж байсан. Гэтэл ЗХУ-тай цуг бид хамаг боловсролтой гэсэн нийгмийг урагш хөтлөх хэсгээ бас устгачихсан юм. (АНУ-ын оролцоотойгоор)… Ойрхи Дорнотын зүрхэнд нь орших геополитикийн ашигтай байрлалаас нь болж Афганистан байнга л том гүрнүүдийн хоорондох тоглоом болж ирсэн. Энэ удаад ч мөн ийм л явдал тохиолдож Оросуудыг хөөж гаргамагц Саудын Араб гаралтай Талибанууд төрийг атгах болсон (бид өөрсдөө төр барих Афгануудаа устгачихсан юм чинь)… Талибуудын хувьд хамгийн хорсолтой нийгмийн бүлэг нь бид Хазара нар болж байсан. Бид тэднээс өөр зүс царайтай, өөр шашинтай, өөр соёл заншилтай нь үүнд голлон нөлөөлсөн биз. Дараа нь Америкчууд дахиад л ирсэн. Хэдэн жил үргэлжилсэн дайны эцэст Афганистан ердөө л балгасан дунд үлдсэн. Одоо АНУ-ын дэмжлэгтэйгээр сэргээн босголт явагдаж том гүрнүүд, олон улсын байгууллагууд буяны гараа сунгасаар л байна. Гэхдээ л бид Хазара нар нийгмийн цөөнх гэдэг утгаараа эдгээр тусламж, тэтгэлгээс хол хоцорч би гэхэд л сая Энэтхэгийн засгийн газрын тэтгэлэгт (манай Монголчуудын бас хамрагддаг тэтгэлэг) хамрагдах гэж овгоо нуух хэрэг гарсан …” хэмээж байлаа.

Танил маань ч гарч ирж би хөдлөх болоод бидний яриа өндөрлөлөө. 800 жилийн тэртээгээс холдсон “хамаатан”-тайгаа салах ёс хийгээд оюутны дотуур байрнаас гарч ирэхэд толгойд минь “Бидний мэдэхгүй ертөнц мөн ч их байна даа” хэмээх бодол эргэлдсээр л байж билээ.

13 comments:

ZAYA said...

Афганы Хазара нар чинь Цагаадайн удам гэнээ.
http://greathistory.blogspot.com/ үзээрэй. Сонирхолтой мэдээлэл сонсож баярлалаа.

Arsun said...

Энэ бичлэгийг уншаад Номинчимэдийг хэлье гэж бодсон Заяа түрүүлчихэж. Ийм бичлэг байна гэж Номинчимэдэд очиж дуулгахаас.

peakfinder said...

Sonirholtoi yumaa. Ugsaa garal negtei negnee ingej yavahad bas setgel ovdoh yum. Ih mongo togrogoor tusalj chadahguik ch mongold oyutan surgah meteer tuslalcaa uzuulj bolmoor l sanagdaad baina.

Anonymous said...

ICCR-n tour-r yavj baihad tiim oyutantai taarch bsan sanagdana.Taamaglaj heleltssen ugsiin 70 huvi n ayalga yalgaatai bolovch utga ijil baisan.Setgeh n adil ch turemgii arduud met sanagdsan,daintai gazriin darkhan tserguud iim blchdgiim boluu l gej bodsiisht, Tsagaadain udam baij!!??Uursduu Hasariinh l geltsdeg yum bh chin bilee.

Энх - Од (Enkhod) said...

Turked ch olon hazar irdeg bolson, ih yum uzsen ard tumen dee...

Оюунбодол said...

ene Hazaruud bas Mongol gertei tustei ger shig suuznd amidardag gej sonsson unen yum boluu?

neeree ta Pan-Mongolism-g sonirhooroi.

ganga said...

Sonirholtoi saihan bichleg baina. Huurhii hazaruud odoo ih havchigdmal baidag gesen. Manaihan Afgani dainaas umnu anh elchin saidiin yamaa neehed elgen sadantaigaa ingej uulzah gej geed heden hazar ireed nulims melmeruulj baisan gej ahmad diplomat yarij baihiig sonsson yum baina.L.N.Gumilev 'Otkritie Hazara' gej nom baidag gesen unshaagui. Tuunii bchsen busad zarim nomond Hazariin haganat geed tuhain uedee nuluu buhii uls baisan tuhai durdagdaad l baidag.

BTU said...

Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com

Anonymous said...

сайн уу? Бичлэгүүд чинь надад таалагддаг шүү. Би өөрөөс чинь юм асуух гэсэн юм. Компьютерийн мэргэжилтэй болохоор чинь. "Хиймэл оюун ухааныг ашиглан компьютерийг хамгаалах, компьютерийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж" гэсэн сэдвээр юм хайгаад олддоггүй. Би өөрөө мэргэжлийн хүн биш болохоор бас сайн ойлгодоггүй.. Тэгээд л асууж байгаа юм.
За энэ талаар мэддэг зүйлсээ хуваалцана гэж найдаж байна.
За бүх зүйлд чинь амжилт хүсье.

Barimalch said...

Naad hazartaigaa oor olon yum yarij bidend jinhene hazar hunii amnaas soyol amidral ahuinh n soning duulghiig husey?! Ene oguulel chine uneheer sonirholtoi baina.

mind said...

Ter Haichi, minga sandali gedeg ni ter chigeeree mongol bichgeer bichigddeg helber ni.

Bi ch bas neg baruunii orond yavj baigaad Pakistan ohintoi ih naiz bolson. Pakistanchuud bas uursdiin persi heleer yaridag buguud Pakistand Batkhaan gedeg ovog baidag gej yagaad ch bilee nadad helsen yum. Tehegeer bi shuud l Chinges Khaanii huvuun (?) Batkhaan mun baih gej sanaad (ug ni Batkhaaniig Baltiin hoigiin nutgiig ni absan gedeg baihaa?) ter chini Chinges haanii huu gej helsend ih l gaihaj, bi Batkhaan gej ovog odoo hurtel heregleddeg t ni bur ch ih gaihaj bilee... Mongoliin tuuh augaa shuu.. bas bidnii medehgui zuil bur ch ih...

zayaka said...

Хазара нарын тухай Kite Runner номноос уншсан минь санаанаас гардаггүй юм. Хэдийгээр fiction ч гэсэн бодит амьдрал дээр иймэрхүү байсан байх даа гэж бодогдсон шүү. (Өөрийг чинь тэр номыг уншсан байх гэдэгт итгэлтэй байна)

Byambakhuu Darinchuluun said...

Sain baina uu ?
chinii ene bichlegiig blog deeree niitellee shuu http://hazarachangezi.blogspot.com/ hazara nariin tukhia medeelel oruulakh iim blog neesen yum.