Thursday, April 03, 2008

Pirates of Silicon Valley

Өнөөдөр харин санамсаргүй явж байгаад сонирхолтой кино үзчихдэг байна шүү. Стив Жобс, Билл Гейтс нарын амьдралаар Warner Bros-ийн хийсэн хагас баримтат, хагас уран сайхны ч юм шиг (яг юу гэж тодорхойлдогийг сайн мэдэхгүй байна) өвөрмөц л кино байлаа.
Өмнө нь хэдийгээр аль алинийх нь талаар уншиж байсан боловч яг цэл залуугийнх нь амьдралыг нүдээр харна гэдэг (хэдийгээр уран сайхны найруулгатай ч гэсэн) өвөрмөц ажээ.



Кинонд Харвардын залуухан оюутан покерийн хоббитой хэтэрхий эмх замбараагүй амьдралтай (кинонд үүнийг нь өрөөнийхөө хаана унасан газраа тэр чигтээ унтчихдаг гэж тодорхойлсон байсан) Билл Гейтс, өвс татаж мансуурдаг, бага зэргийн гажигтай ч юм шиг, хиппи стильтэй Стив Жобс, дотны найз нь болох бүхнийг электроникжуулах сонирхолтой Стив Возниак нарын 1970-1980-аад онд Майкрософт, Айпль компаниудыг хөл дээр нь босгож байх үеийн үйл явдлыг харуулна.
Айплийн анхны гэрийн компьютерийг угсрах мөнгө олох гэж Жобс, Возниак нар бага насны хүүхдүүдийн төрсөн өдөр дээр очиж алиа салбадай болж жүжиглэн, Билл Гейтс анхны тооцоолох машинд ямар программ хэрэгтэйг үзэх гэж сургуулийнхаа профессорын нэрээр утсаар ярьж буй зэрэг залуу хүний дүрэлзсэн урам зориг, цог хийморийг голчлон харуулахыг хичээжээ. Тэдний амьдралын дан ганц сайн сайхныг болгоныг дөвийлгөх гэсэнгүй, Гейтсийн хүүхэн тоодоггүй loser маягийн амьдрал, Жобсын найз охиноо жирэмсэн болгоод хаяж буй зэрэг амьдралынх нь алдаа оноотой хэсгүүдийг ч харуулжээ.
Мань залуус хэд хэдэн удаа хамтарч ажиллах гэж оролдоод бүтэлгүйтэж нэлээд олон жил хүйтэн харьцаатай явсны эцэст Майкрософт, Айплийн хувьцаанаас худалдаж авснаар кино төгсөнө.
Өнөөдөр нээлттэй-эхийн программ хангамж энэ тэр гарч, янз бүрийн технологийн дэвшил хөгжсөнөөр Майкрософт, Айпль, Жобс, Гейтс нарын хэн хэн нь олон нийтэд янз бүрээр цоллуулж л байдаг. Тэдэнд алдаа оноотой, сайн муу хийсэн зүйл зөндөө л бий биз. Хамгийн гол нь тэд тухайн цаг үед залуу хүний гал шиг дүрэлзсэн хүсэл эрмэлзлээр жигүүрлэн энэ бүхний суурийг тавиагүй байсан бол би өнөөдөр P4 ашиглан хулгайнх ч гэсэн Майкрософт Вөүрд дээр үүнийг шивээд сууж байхгүй байсан болов уу. Мэдээж хэн нэгэн нь тэдний оронд шинэ зүйлс зохиогоод гарч ирэх л байсан биз. Тэр нь одоогийнхоос сайн ч байгаа бил үү муу ч байх байсан юм бил үү хэн мэдлээ. Хамгийн гол нь тэдний бусад зохион бүтээгчдээс ялгарч чадсан зүйл бол шинэ нээлтээ бизнес болгож байнга шинэчлэн сайжруулж чадсан явдал мөн. Ямартаа ч тэдний зөвхөн зохиосон бүхнийг ойлгох гэж би энэ хол газар оюутан нэртэй хоол хороож яваа нь үнэн юм даг.
Дараагийн бичлэг болгон Стив Жобсын Стэнфордын их сургуулийн төгсөлтөн дээр уншиж байсан хүндэтгэлийн илтгэлийг тавилаа.

4 comments:

Цоомоо said...

Энэтхэгт ирээд Монголд олж авч чадахгүй мэдлэгээ олж авч чадаж байгаа гэж бодож байна уу? Мэдээж хэрэг Мэдээллийн технологийн хувьд.

xocoo said...

Зүгээр кино шиг санагдлаа заавал олж үзнээ. Жобс, Гейтс нарын ач гавьяа их шүү. Ер нь хувьслыг авчирсан гэхэд болох байхаа.

Barimalch said...

Hooh odoo prokat garch naadhiig olj uzey baiz! Medeelel ogsond gun talarhay!

Puj said...

Ямартаа ч тэдний зөвхөн зохиосон бүхнийг ойлгох гэж би энэ хол газар оюутан нэртэй хоол хороож яваа нь үнэн юм даг.- ene uguulberiig unshsan chini ineedtei sanagdsan mortloo ih une, bas goy helj shuu gej bodloo.
2r kurst bhdaa bi neg udaa yag neg iimerhuu bodliin undsen deerees bagshdaa neg yum helsen bish amruugaa tas alguudalj bilee,hehe