Sunday, November 16, 2008

Audacity of hope


2005 онд гарч байсан V for Vendetta хэмээх зөгнөлт кино баахан шагнал энээ тэрээ аваад тухайн үедээ мандаж байсан санагдана. Ж.Орвэллийн 1984 зохиолоос сэдэвлэсэн болов уу гэмээр уг киноны төгсгөлд гол баатар маань “This country needs more than a building. This country needs hope” (Энэ улсад ганц байшингаас илүү зүйл хэрэгтэй. Энэ улсад итгэл хэрэгтэй байна) гээд олон зууны түүхтэй Английн Бүкингэмийн ордоныг дэлбэлж байгаа нь гардаг.
Итгэл найдвар гээч зүйл аль нэг байшингаас үнэтэй гэж үү?

Би, Монгол улсын иргэн залуу хүний хувьд ирээдүйдээ итгэх итгэлтэй байхыг хүснэ.
Хэн нэгэн харанхуй шөнө араас минь мөрдөж байгаад буудчихгүй гэдэгт, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө төмөр торны ард олон жил суухгүй гэдэгтээ, саяхан танилцсан танил маань тагнуулын ажилтан биш гэдэгт, хэвлэл мэдээллээр гарч байгаа бүхэн захиалгат тархи угаалт биш гэдэгт итгэхийг хүснэ.
Шударга бүхэн ялна гэдэгт, 14 тэрбум хулгайлсан луйварчин итгэлээ олохын тулд нэг муу байр шатаахад оролцож 2 хард диск хулгайлсан насанд хүрээгүй хүүтэй адил ял авах ёсгүй гэдэгт, эх орны минь нэр хүндийг олон улсын тавцанд хар тамхины наймаагаар дажгүй өндөрт гаргасан дипломат, шударга ёс дуулж байгаад өвс ороож татсан хэдэн хип хопчиноос бага ял авах ёсгүй гэдэгт итгэхийг хүснэ.
Идэж байгаа хоол маань меламингүй гэдэгт, амьсгалж байгаа агаар минь хоргүй гэдэгт, ууж байгаа ус маань мөнгөн усгүй гэдэгт ирээдүйд төрөх үр удам минь элдэв өвчин зовлонгүй төрнө гэдэгт итгэхийг хүснэ.
Иргэний үнэмлэх өвөртөлсөн өөрийгөө эзгүй хээр хоолоо олж иддэг ямаанаас илүү эх орондоо үнэтэй гэдэгт итгэхийг хүснэ.
Залуу халуухан насныхаа мөрөөдлөөр жигүүрлэн байж хийж бүтээсэн болгон минь шударга бус өрсөлдөөнд ялагдан замхарч алга болохгүй гэдэгт итгэхийг хүснэ.
Намайг “эрийн цээн”-д хүрэхээс өмнө хайртай бүхнийг минь өөрсдийгөө “Шилмэл” хэмээн нэрийдэж санал луйвардан гарч ирсэн хэдэн “ухна” устгачихгүй гэдэгт итгэхийг хүснэ.
We shall Prevail!!!

11 comments:

SE said...

Itgeltei bai and mini buh um saihan bolno. Muu zuil olon ch sain zuils baij l bgaa terniig ni olood harchih um bol itgel naidvar garaad l irne shdee ;)

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Ogoo: "We shall prevail!"
Me: there is no other way!

Javkhlan said...

итгэх гэдэг нь хийх ажилын 50%.

A.Амарсайхан said...

Хэцүү хэцүү. Яах вэ?

S. B. said...

Viribus unitis, prosperitas!

М.Огоо said...

Солонго танихгүй хэлээр юм бичихээ больё. Латинаар хэлц юм уу? Сүүлийнх нь лав prosperity гэж байгаа юм шиг байна тийм үү?

S. B. said...

viribus unitis= with united forces

huchee negtgej itgeliig bodit baidal bolgoh heregtei uhaanii um ilerhiileh gesen sanaa baiv.

Heden jiliin umnu halit surch bsan latinaar gants neg um bichih hobby hureed :P dahij oilgohgui heleer comment uldeehgui ee

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

With joint effort comes the prosperity or you can say "United We Stand" :)

Munkhbayar said...

i have a dream

H.D.NR said...

Эзэн хичээвэл заяа хичээнэ. Улсынхаа эзэн бид хичээх хэрэгтэй

admin said...

Сайн уу.
Итгэлийн галыг Монгол залуу хүн бүрийн далд ухамсарт шингээж өгмөөр санагдах юм. Үүнийг хэрхэн үр нөлөөтэйгээр хийж болох вэ? Миний хувьд: 1. Улирал болгон Монголын бүх бага, дунд, ахлах сургуулийн сурагчдад хандан, шинэлэг мэдээллийг агуулсан, тэдний хүсэл, мөрөөдлийг "Монгол мөрөөдөл - Монголын хөгжилд чиглэсэн" томоохон зүйлд чиглүүлэх урмын үгтэй захиа хэлбэрээр илгээвэл хүртээмжтэй байж болох юм. 2. Дээрхи агуулгатай мэдээллийг бүх ЕБС-ийн багш нарт хүргээд, өдөр бүр 5-10 минутын яриа хийж өгдөг болговол бас боломжтой байх болов уу. Ер нь эх орноо Монголын онцлогтой, эдийн засгийн хөгжилтэй, нийгмийн чөлөөт сэтгэлгээтэй, улс төрийн ардчилсан хэлбэртэй, Азид тэргүүлэх улс болгон хөгжүүлж яагаад болохгүй гэж. Илүү их ярилцаж байж гарц гарч ирнэ л дээ. Амжилт хүсье. Далд ухамсартай мөнхийн итгэлийг бадрааж амьдарцгаая.