Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос хөдөлгөөнт агуулгын талаар хийсэн семинарын тухай рэвью бичнэ гэж ВиМо дээр амалсан байснаа энд давхар тавилаа.
Семинарын үеэр ХХЗХ-ны зохицуулалтын албаны мэргэжилтэн Б.Мягмарнаран "Контентийн бизнесийг хөгжүүлэх зохицуулалтын орчин" сэдвээр, USI-ийн С.Буянцогтоо ах "Контентийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд" сэдвээр, Монгол Контент ХХК-ийн ажилтан Б.Өнөрболд "Контентийн бизнесийн өнөөгийн асуудлууд" сэдвээр илтгэл тавьсан нь миний хувьд хамгийн сонирхолтой илтгэлүүд санагдсан гэж хэлж болно. Улуснет, Скайтель энэ тэр гэсэн компаниуд 3-р үеийн хөдөлгөөнт технологийн давуу талуудын тухай мөн өөрсдийн хэрэглэгчиддээ амалж буй боломжийн талаар нэлээн хэдэн илтгэлүүд тавьсан боловч илтгэгчээсээ болов уу сэдвээсээ болов уу чихэнд нэг их наалдсангүй.
Ямартаа ч үр дүнгүй баахан хуралддагийг бодвол энэ удаагийн семинар агуулгын бизнес гээч юм монголд гарч ирэх цаг нь болсныг зарлаж энэ талаархи төрийн зохицуулалт, эрхзүйн орчин, бизнесийн загвар ямар байх талаар нийтээрээ хэлэлцсэн гайгүй үр дүнтэй хурал болов уу гэж бодлоо. ХХЗХ болоод МХХТГ аль аль нь хувийн хэвшлийнхэний санаа оноог зохицуулалтын бодлогодоо тусгаж өгөх үүднээс энэхүү семинарыг хийж нээлттэй хэлэлцүүлэг хийхийг хүссэн гэж мэдэгдэж байсан.
Ингээд хэлэлцүүлгийн үеэр явагдсан хэд хэдэн санаа гэвэл:
1. Томоохон компаниуд өөрсдийн нэвтрүүлэх гэж буй шинэ технологийн талаар нийтэд зарладаггүй гэсэн шүүмжлэл. Хэдийгээр том компаниуд хамаг стратегиэ олон нийтэд зарлаад байх боломжгүй ч гэсэн Мобикомын жишээн дээр Монгол Контент хэмээх охин компаниа хоёр жилийн өмнөөс агуулгын бизнест бэлдэж байгаад өнөөдөр гэнэт л 3-р үеийн технологи гээд гаргаад ирлээ. Бусад компаниудад ингэж бэлдэх боломж ч олгосонгүй. Ингээд өөрийн охин компани нь мобигийн сүлжээгээр цацагдах бүх агуулгыг үүсгэх бүрэн эрхтэй болоод авах жишээтэй.
2. Traffic sharing буюу хүн гар утаснаасаа сонирхсон агуулгаа үзэхдээ килобайт бүрийнхээ төлбөрийг мобикомд төлж байгаа. Энэ мөнгөнөөс сүлжээгээ ашиглуулан уг агуулгыг дамжуулж өгч байгаа моби мэтийн компани агуулгыг анх бүтээсэн эзэнд хувь өгөх эсэх бас сонирхолтой асуудал...
гэх мэт нэлээд асуудлууд яригдсан боловч яг одоо санаанд байгаа нь энэ хэд бололтой. Дараа санавал нэмж бичье

4 comments:
МШХХТГ-аас дахин нэг семинар удалгүй хийхээр төлөвлөж байгаа. Ер нь энэ салбар луу төрөөс нэлээн анхаарал хандуулж эхэлж байгаа шүү
Тийм шүү. Монголд гар утасны хэрэглээ асар нэмэгдсэн болохоор контентийн асуудал зайлшгүй яригдна л даа. Ийм сайхан семинар зохион байгуулсан мягаадаа баярлалаа. бас мэдээ хүргэсэн огоодоо танкс.
Огоо, энэ семинар дээр яригдсан зүйлсийг хаанас олж харж, уншиж болох вэ? Монголд гар утасны контент үнэхээр хийгдсэн гавьтай юмгүй байгаа шүү дээ. Хэдэн ая, зураг, тоглоом.. Technology convergence улам л гүнзгийрч байгаа өнөө үед энэ талын ажлууд дэлхийн түвшинд сонирхолтой шинэ хэвээр шахуу, стандарт энэ тэр нь дөнгөж хийгдэж энэ тэр байгаа шд. Хийгдсэн олон ажлууд байгаа ч..
За энэ яахав.. надад Монголд юу хийгдэж юу яригдаж байгаа үнэхээр ойрын хугацаанд хэрэгтэй бөгөөд сонирхолтой байна. Тодорхой хариу авна гэж найдъя Огоо.
Elga-д otgonpurew@gmail.com хаягаар бичээрэй. Надад мэдээлэл гэхээр сүрхий юм байхгүй ч хэрэг болно гэвэл
Post a Comment