Sunday, December 26, 2010
ХХЗХ -ны түр журмын талаар
Sunday, October 31, 2010
Өндөг ба хайруулын таваг
Friday, October 15, 2010
Халуун, Хавтгай, Хавчигдмал дэлхий
Номын буян дэлгэрэх болтугай!
Monday, August 16, 2010
We're all living in America
Wednesday, June 09, 2010
Monday, April 12, 2010
Газар хөдлөлтийн үед юуг анхаарах вэ?
Одоогийн байдлаар хэзээ газар хөдлөлт болох вэ гэдгийг мэдэх боломжгүй байгаа нь урьдчилан сэргийлэх ажиллагааг төвөгтэй болгож байдаг. Гэсэн хэдий ч газар хөдлөлтийн үед болон дараа нь юу анхаарахыг мэдэж байх нь чухал юм.
Газар хөдлөхөөс өмнө юуг анхаарах вэ
Гэр бүлээрээ болон ганцаарчилан энэ байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болно. Үүнд:
- Газар хөдлөлтийн үед ханын шүүгээ, сервантны хаалгыг онгойхоос урьдчилан сэргийлж өөрөө түгжигддэг түгжээтэй болгох
- Гал тогоо, ванны өрөөний ханын шүүгээнүүдийн дотор талын тавцангуудаас аяга таваг гулсахаас хамгаалж гулсамтгай бус материал ашиглан тавцанг бүрэх
- Хүндэвтэр шаазан эдлэлүүдийг аль болох доод талын тавир дээр тавих
- Орон байр эд хөрөнгийнхөө даатгалын хураамжаа сунгасан байх
- Хөргөгч, ус халаагч, агаар цэвэршүүлэгч гэх мэт хүнд даацын эд зүйлсийг газар хөдлөлтийн үед хөдөлгөөнгүй байлгах арга хэмжээ авах
- Хуучин шинэ барилганы аль нь ч газар хөдлөлтийн үед тэсвэртэй баригдсан эсэхийг шалгах
- Орныхоо дээд талд хүнд жааз бүхий зураг, толь, тавиур гэх мэтийг суурилуулахгүй байх
- Номын тавиур, жааз, ТВ, болон бусад зүйлсийг аль болох хөдөлгөөнд савлахгүйгээр байрлуулах
- Эд хөрөнгийнхөө зураг хөргийг авсан байх ба энэ нь даатгалаас мөнгөө олж авахад тустай
- Газар хөдлөлтийн үед хэрэглэж болох муудахгүй хүнсний зүйлс, цэвэр ус, чухал бичиг баримтынхаа хуулбар (паспорт, төрсний гэрчилгээ, даатгалын гэрээ гэх мэт ), гар чиидэн, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хайрцаг, хөнжил, дулаан хувцас гэх мэт зүйлсийг бэлдэн тусгай газар хадгалах
- Гар утсаа байнга цэнэгтэй байлгах
- Зам гүүр эвдэрсэн тохиолдолд ямар маршрутаар явахаа төлөвлөх
- Гэр бүлээ аюулгүй байлгаж болох, уулзах газрыг товлон тогтоох
- Гэр бүлийн гишүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар заах
Газар хөдлөлтийн үед юуг анхаарах вэ
Газар хөдлөлт хэдхэн секундын дотор эсвэл хэдэн минутын хугацаагаар үргэлжлэх ба энэ үед анхаарах зүйлээ мэдэж байх нь бэртэл гэмтлээс сэргийлэх юм.:
- Хурдхан коридорт очиж (хэрэв та хуучин байшинд амьдардаг бол энэ арга нэмэргүй ) зогсох, ширээний доогуур орох , цонхноос хол өрөө тусгаарласан ханын дагуу зогсох гэх мэт арга хэмжээг авах
- Толгойнхоо дагз нүдээ энд тэнд нисэх зүйлсээс хамгаалах
- Газар хөдлөлтийн үед лифтээр бүү яв
- Хэрэв цахилгаан хэрэгсэл ажиллаж байгаа тохиолдолд даруй салга
- Хэрэв гадаа явж байгаа тохиолдолд аль болох задгай газар, байшин барилга гэрлийн шон, мод болон бусад гэмтээж болох зүйлсээс хол очиж зогс
- Хэрэв машин жолоодож байгаа тохиолдолд машинаа яаралтай зогсоож машиндаа хүлээх хэрэгтэй. Харин гэрлийн шон, гүүр, дээгүүр доогуур гарц болон бусад аюултай зүйлсээс хол зогсох нь чухал
- Маш тайван байж өөрийгөө удирдах нь хэрэгтэй
Газар хөдлөлт болсны дараа
Хурдан сэтгэх нь газар хөлдөлтийн хор хохирлыг багасгах магадлалтай:
- Газар хөдлөсний дараахь цохилтонд бэлтгэлтэй бай энэ нь доргилтоос ч хүчтэй байж болох юм
- Шархдагсдад тусламж үзүүлж боломжтой бол түргэн тусламж дууд
- Барилга руу орохдоо болгоомжтой байх ба хана, фундаментийн цууралт өгсөн байшинд бүү ор
- Хагарч няцарсан шилнээс болгоомжлон байнга гуталтай бай
- Цахилгаан, хий, усаа эвдэрч гэмтсэн гэж үзвэл шалгуулахаас нааш бүү хэрэглэ
- Шүүгээ, шкафны хаалга онгойлгохдоо болгоомжтой бай, хөдөлсөн зүйлс нүүр рүү унах аюултай
- Утасны шугамыг яаралтай шалгаж ажилд оруулах
- Хүлээцтэй тайван тэвчээртэй бай: газар хөдлөлтийн гамшгийн хэмжээнээс шалтгаалан тусламж хэдэн цаг өдрөөр хойшлох магадлалтай
Газар хөдлөлтийн улмаас үүссэн хөндлөнгийн аюул нүүрлэж болох юм. Үүнд:
- Далайн эргийн орчимд цунами
- Уулын бүс нутагт газрын хөрсний болон шаврийн гулсалт үүсэх
- Цахилгааны шугам гэмтсэнээс үүдэлтэй гал түймэр гарах
- Голын гольдрил өөрчлөгдөх , усан цахилгаан станц эвдэрснээс үер болох
Газар хөдлөлт нь аймшигтай байгалийн үзэгдэл байж болох ба энэхүү айдсыг сайтар төлөвлөсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ шат болгонд авснаар багасгах бүрэн боломжтой юм.
Sunday, March 28, 2010
Тогтворгүй хөгжил буюу ирээдүйгээсээ хулгайлж амьдрах нь
Thursday, February 25, 2010
Солиорол
Wednesday, January 06, 2010
Тооцоолон бодох үндэс
Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа л тооцоолол хийх хэрэгцээ шаардлагатай тулгарч байжээ. Овог аймгийнхаа гишүүдийн тооноос эхлээд л ан гөрөө хийхэд хүртэл тооцоо хийх шаардлага гарч тухай бүрт нь тархи тооцоолуурын үүрэг гүйцэтгэдэг байлаа. Яваа яваандаа ойр зуурын тооцоон дээр гар ажиллагаатай арга хэрэгсэл ашиглах болов. Эдгээр нь хуруугаа оролцуулж тоолох, чулуу орлуулах гэх зэрэг байлаа. Тухайлбал дижитал гэдэг үгний “digitus” хэмээх үндэс нь эртний Грекээр “хуруу”, харин калкулятор буюу бидний нэрлэж заншсанаар тооны машин хэмээх нэрний үндэс “calculus” гэдэг жижиг чулууг илэрхийлдэг үгнээс үүсч байж. Эдгээр эртний арга хэрэгслээс саяханыг хүртэл хэрэглэгдэж ирсэн нь сампин байна.
Яваа яваандаа хүмүүсийн хийх тооцоолол улам гүнзгийрч илүү хүндэрч эхлэв. Энэ үед гар аргаар тооцоолох эдгээр хүн-тооцоолуурын арга хоёр сул тал харуулж эхлэжээ. Үүнд:
Хүн-тооцоолуурын ажиллах хүчин чадал хязгаартай ажээ. Энгийн үржих хуваах үйлдлийг хийхэд хүн хэдхэн секунд зарцуулах боловч хэдэн сая дараалсан ийм үйлдэл хийнэ гэдэг хүний санаанд багтамгүй их ажил болох ажээ.
Хүн-тооцоолуур маань алдаа гаргах магадлал өндөр. Урт урт тэгшитгэл бодож тооцоо хийх үед ямар ч мундаг математикч мартаж санахаас эхлээд жижиг сажиг алдаа гаргадаг байна.
1794 онд Францын засгийн газар математикийн загварчилсан хүснэгт гаргах томоохон хэмжээний төсөл эхлүүлэв. Эдгээр хүснэгтэд 1-ээс эхлээд 200,000 хүртэлхи тооны логарифм олох зэрэг ажил орж байв. Энэ ажилд 100 гаран хүн хөлсөлж томоохон математикчид хажуугаар нь хянан дан гараар хийсээр уг төслийг хоёр жилийн дотор дуусгасан гэдэг. Эдгээр ажилчид алдаанаас сэргийлэхийн тулд хоёр хүн нэг тооцоог нэгэн зэрэг цаасан дээр нэмэх хасах үйлдлээр хийж байсан байдаг. Өнөөгийн дижитал компьютерийн тусламжтайгаар өдгөө хэдхэн минутын дотор эдгээр хүснэгтүүдийг бүтээж болно...
Friday, January 01, 2010
Шинэ оны мэнд бас бус
Өөрчлөх үү хэмээн уриалж байсан ерөнхийлөгчөө өөрчилж чадахгүй байгаад нь баахан урам хугарлаа. Шагнал урамшуулалыг хавтгайруулж байна хэмээн өмнөх ерөнхийлөгчөө шүүмжилж байсан мань эр өөрт нь боломж олдонгууд хүрдийг нөгөө тийш нь эргүүлж өөрийн талынханаа шагнаж гарлаа. Би хувьдаа уг нь арай өөр “өөрчлөлт” буюу шагнал хэмээх төмөр олгож тэрийг нь угааж байгаа нь гээд хэдэн архины үйлдвэрүүдийн борлуулалтыг ихэсгэдэг системийг байхгүй болгож оронд нь тухайн салбарын ассоциацууд олон нийтийн санал асуулгаар ч юм уу шаардлагатай хүнээ шагнаж урамшуулдаг эрүүл тогтолцоо руу чиглэх болов уу гэж хүлээж байтал харин мань эр тогтолцоог нь өөрчлөх биш өөрөө тогтолцооны нэг элемент болж хүрдийг зөвхөн нөгөө тийш нь эргүүлж байх юм. Уг нь би өнөөх хүрдийг огт байхгүй болгох юм болов уу гэж харж байсан сан. Нам хошгирсон хэрэг байж дээ.
Би хувьдаа баатрууд гэж үнэлдэг байсан Э.Бат-Үүл, Б.Баабар зэрэг хүмүүс нөгөө төмрийг нь авчихаад л өөрсдийнхөө шүүмжилж эсэргүүцэж тэмцэж байсан тэр нийгмийн тогтолцооны үлдэгдэлийг хүлээн зөвшөөрч буй мэт бүлх залгиж чимээгүй өнгөрөх юм. Аль нэг нь ядаж хэвлэлээр энэ шагналаас татгалзаж байна гээд ганц мэдэгдэл хийчихсэн бол тэд жинхэнэ “баатрууд” болох байлаа. Тэртэй тэргүй тэр төмөртэй, төмөргүй тэдний юу хийж бүтээснийг Монгол улс мэдэж байхад энэ утгагүй тогтолцооны эсрэг үг хэлж чадаагүйгээрээ тэд бас л нэг усан нүд, цусан зүрхтэй хүмүүн бодгаль гэдгээ харууллаа.
Хааяа нэг айлд ороод зурагт асаахаар суваг болгон дээр шахуу “зөн билгийн тулаан” хэмээх сонин шоу гарч байх юм. Материаллаг бус ертөнц үнэхээр байдаг эсэх, зөн билгээр бүхнийг шийдэж болдог эсэхийг нэвтрүүлэг зохион байгуулагчид л мэдэж байгаа байх. Би хувьдаа тэдгээр зөн билигчдийг үзэн ядаад байх шаардлага шалтгаан байхгүй авч нийгэмд үзүүлэх үр нөлөө нь, 8 настай 10 настай хоёр дүүд маань өгч буй мессеж нь юу вэ гэдэг дээр үнэхээр эргэлзэх юм. Хоёр дүү маань хүн заавал хичээж хөдөлмөрлөж амьдрахын оронд материаллаг бус ертөнцийг шүтэж өнөөх зөн билигчдэд өргөл барьц өгөөд явбал амьдраад байх боломжтой юм байна гэдэг ухамсартай хүмүүс болоосой гэж би үнэндээ хүсэхгүй байна. Олон нийтэд, нийгэмд юу үзүүлж юуг өгч байна вэ гэдэг дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бага ч гэсэн анхаардаг болоосой. Өнөөдөр олдох хэдэн цаасны төлөө өөрсдийнхөө ч гэсэн үр хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх, цаашид ирээдүйд нь хар толбо учруулж ч мэдэх мэдээллийг гаргаж байхдаа нийгмийн хариуцлага, ухамсар гэдэг зүйлийн талаар жаахан ч гэсэн тунгааж үзээсэй.
Материаллаг ертөнцийг шүтэж 70 жил амьдарсан сэтгэхүйгээс салахад нийгэм дэх материаллаг бус сэтгэлгээний хэрэгцээ сад тавьсан үзэгдэл ерээд оны эхэн үеийн ерөнхийлөгчийн үзмэрч, гал гаргадаг Өнөрмаа зэргээр дууссан гэж бодож байтал яагаа ч үгүй байсан бололтой. Харин ч борооны дараахь мөөг шиг олшроод сүүлдээ бүр хүн шатааж алах дээрээ тулсан бөө удганууд зэргийг харахаар нийгэм маань эрүүлжихэд дахиад нэлээд хэдэн жил хэрэг болох нь дээ. Энэ олон ид шидтэнгүүд үнэхээр байдаг эсэхийг чөтгөр бүү мэд. Гэхдээ үнэхээр л байдаг юм бол ЦЕГ гэж байхын хэрэг юу байна. Гэмт хэрэг гарсан газар ганц үзмэрч тавьчихад л хангалттай бус уу?
Борлогдож буй ном, бичигдэж буй нийтлэл, хийгдэж буй нэвтрүүлгүүдийн багагүй хувь нь энэхүү мухар сүсгийн холбогдолтой зүйлс байгааг харахад бид хэддүгээр зуунд амьдарч байна вэ гэдэгт эргэлзмээр. Хэрэв үнэхээр л хүн өөрийгөө олох, материаллаг бус ертөнцөд итгэмээр байгаа юм бол яагаад зөв амьдрахуйн философийг айлдсан “Бодь мөрийн зэрэг” бус Ванга эмээгийн зөгнөл тэгтлээ олон хувь борлогдоод байна вэ?
Үргэлжлэл...