Showing posts with label бодрол. Show all posts
Showing posts with label бодрол. Show all posts

Monday, February 05, 2007

Хар дарсан зvvд

Урд шєнє ажил дээрээ нэлээн орой болтол сууж байгаад гараад алхаж явтал нэг согтуу нєхєр траншейны таг дэрлээд нам унтаж байна. Бусад vед нэг их тэгж байгаагvй юм байж юу болов гэмээр гэнэт сайхан сэтгэл хєдлєєд ядаж автобусны буудал бараадуулаад хаячихъя гэсэн шvv юм бодлоо. Харанхуй шєнє хоёр цагт энийг оруулаад тавьчих дулаан газар олдохгvй ядаж хvн амьтантай газар бараадуулвал цагдаа нь ч болтугай ирээд авчих байх гэж сэтгээд мєрнєєс нь татан сэрээх гэж оролдов. Нэвширсэн архи vнэртээд єнєєх чинь гэнэт єєдєєс шvдгvй ам гарган босож ирэнгvvтээ “чи ер нь яах гээд байгаан” гээд л гараа зангидан дайрдаг юм байна. “Ийшээ ахаа хvн амьтантай газар очьё” гэтэл харин єєдєєс “Чамд ямар хамаатай юм” гээд шулуухан цохиж авах нь ээ. Идэр есийн хvйтэнд хєлдvv тємєр дэрлээд унтаж байгаа амьтныг хvн бараадуулъя гэсэн сайхан сэтгэл рvv шууд архи цvл хийтэл цутгасанд уурандаа буцааж тvлхээд “тэгвэл тэгээд хєлдєєд vхэж байхгvй юу” гэчихээд цааш алхлаа. Дотроо бухимдаад боож vхэх нь ээ. Шал дэмий юм хийж байх юм гэж єєрийгєє хараагаад л. Тэртэй тэргvй гудамжаар дvvрэн согтуучууд євгєнтєє ч юм уу эмгэнтээ тэврээд тас vсрэн єєрсдийн диваажиндаа “ходий” гэгч нь амь зууж байхад би гэж тэнгэрийн элч гээд єєрийгєє бодчихсон нэг амьтан тэрэнд нь саад болж бусдын амьдралд орооцолдож явдаг таарч дээ хэмээн дотроо vглэсээр цаашаа УБ зочид буудлын ємнvvр алхлаа. Гэв гэнэт нуувчинд отож байгаад гарч ирэв vv гэмээр дэрхийтэл хэдэн талаас хvvхнvvд бvчээд авахаар нь арай л цочсондоо муухай хашгирчихсангvй. Єнєєдvvл чинь “явах уу” гээд л бvгд шалгаагаад унадаг юм байна. Ємнє нь энэ хэцvv нэртэй газрын талаар хангалттай сонсож байсан боловч єєрийн биеэр энэ хvн сvгнvvдтэй таарч vзээгvй байсан болохоор ихэд эвгvйцээд зугтаахын тvvс. Ядаж байхад нь эмэгтэй хvн гэж хэлэх шинж тэмдэг тэдэнд тун бага vлдсэн бололтой. Харанхуй шєнє бараг гэрэлтэж харагдатлаа зузаан тvрхсэн пудрийн цаанаас нэг авгай (лав 40 хvрсэндэг) би хєгшдєєд байвал энийг ав гээд арай залуувтар нэг хvvхэн рvv заах нь тэр. Yгvй ээ надаа ямар ч хvvхэн хэрэггvй гээд л дахиад боож vхэх шахан нэг чангахан орилж аваад цаашаа тvргэн тvргэн алхлаа. Resident evil кинон дээр гардаг Zombie нар хvн хєєгєєд л нэг сонин гэлдэрдэг шиг нєгєє хэд миний араас хэд алхсанаа тэгсгээд хоцров. Арай гэж нэг таксинд суугаад жаахан явж байтал зам дээр хоёр машин наалдчихаж жолооч нар нь бололтой хоёр нєхєр заамдалцаад авчихсан хажуунаас нь нэг хvvхэн нэг залууг нь цvнхээрээ дэлсэж єгч байнаа. Лав тэр хvvхэн согтуу байх шvv гэсэн юм бодсоор цааш єнгєрлєє. Нэг шєнийн дотор хангалттай бухимдсан болохоор бушуухан харьж дэр толгой нийлvvлье гэж бодоод орцондоо ортол дахиад л нэг согтуу. Орцны хана дагуулан бvр юу ч болж байгаагаа мэдсэн шинжгvй сарьж єгч байна. Нэгэнт сургамж авсан байсан тул дахиж єєртєє гай тарихыг ч хvссэнгvй хамраа дараад л хажуугаар нь чавхадчихлаа. Гэртээ орж дэр толгойгоо нийлvvлж аваад бодит ертєнцєєс тасрахын агшинд “олигтойхон хар дарвал энэнээс арай бага бухимдана даа” гэсэн бодол тєрєн алдав шvv.

Ээ хєєрхий нийгэм маань ийм байдаг. Над мэт нь худлаа хэнхэгтэж том том юм яриад ч vvнийг засах юу ч хийж чадахгvй. Засах гэж оролдлоо ч зарим нь зєвшєєрєхгvй. Тэгээд ч єнєє маргаашынхаа хоолны мєнгийг яаж олох уу гэж шаналж яваа над шиг оюутан юугаа ч єєрчлєх билээ дээ. Хvн хvнээсээ л хараат амьдардаг хорвоо юм болохоор эднийг хичнээн тоохгvй гээд ч амьдралд маань их бага хэмжээгээр орооцолдох л юм. Дээрээс нь хvн чанар гэх мэт...

Гадаадад байгаа хvмvvст дандаа хар талын мэдээлэл єгєєд байна гэж би их бухимддаг. Гэхдээ яаж ч чадалгvй бас нэг ийм заваан хар мэдээлэл цацчихлаа. Дараагийн удаа л арай гэрэл гэгээтэйхэн шиг мэдээлэл бичиж нутаг нэгтнvvдээ vргээлгvй татах арга хэмжээ авахыг бодьё доо.

Sunday, December 31, 2006

Чи тийм ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?

Єнєєдєр чинь 2007 оны эхний єдєр гэж байгаа. Уг нь бол миний хувьд их олон баяр давхацсан єдєр юм шvv дээ. Хамгийн анх 4 жилийн ємнє яг энэ єдєр найз охин маань намайг анх vнсч билээ. Бас миний хамгаас хайртай том эгч минь одоогоос гуч гаран жилийн ємнє бас л энэ єдєр тєрсєн гээд л.
Том эгч маань надаас яг арав эгч. Анх намайг жоохон байхад ээж маань Польш руу ажлаар зургаан сар яваад би гэж эхийнхээ єврєєс гараагvй амьтан санаж vхэх гээд шаналж байсансан. Тэр vед эгчийнхээ мээмийг барьж унтдаг байлаа. Арван жилийн жоохон охин хvнээр мээмээ бариулаад унтахаар ямар л олиг байгаа аж. Бариулахгvй гэхээр нь би уйлж орилоод л. Эрх ч байж, дураараа ч байж дээ.
Эгч маань анх намайг сургуульд дєнгєж ороход Хятадын засгийн газрын тэтгэлгээр сурахаар явж билээ. Бvхэл бvтэн 8 жил хятадад анагаах ухаанаар сурч тєгсєєд дахиад хоёр жил магистр хийж байгаа нь гээд нийтдээ арван жил хужаа хоол цохичихсон хvн шvv дээ. Одоо УКТЭ буюу нэгдсэн 1-р эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ажилладаг юм.
Улсын тєв эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг буюу vхэх сэхэхийн зааг дээр байгаа хvмvvстэй ажиллана гэдэг амаргvй бололтой. Єглєє 8-аас орой 5 хvртэл хєл дээрээ зогсож єдєрт дор хаяж 1-2 удаа хагалгаанд орно. Долоо хоногтоо заавал хоёр шєнє жижvvр эмч буюу шєнєжин нойргvй євчтєн сахиж хононо. Тэгээд бас болоогvй ажлаа тараад хоёр хvvхдээ сургууль цэцэрлэгээс нь зєєнє, оройжингоо єнєє хоёрынхоо буулгасан гэрийг янзалж хувцас хунарыг нь угаана, хоол хийнэ. Миний санаанд бол огт багтахааргvй л их ачаалалтай ажиллаад зvв зvгээр л яваад байдаг. Тэгэхэд би хугас єдєр хоёр хvvхдийг нь дагаад жаахан шогшчихоор ядарч vхэх гээд л. Дээрээс нь манай хувийн эмнэлгийн ажил, гадна дотно энд тэндээс ирсэн хvн амьтанд орчуулагч хийнэ гэх мэтээр амралтын єдрvvд нь бас л завгvй. Тэгээд болоогvй энэ болгоныхоо хажуугаар мэргэжлийнхээ Орос, Англи, Хятад номнуудыг єрчихєєд уншдаг гэж байгаа. Яаж ч амжуулаад болоод байдаг юм гэмээр олон зvйлийг хийгээд л байна, хийгээд л байна. Єєрєє vvндээ огтхон ч тvvртсэн шинжгvй дєрвєн мєчєєрєє савж амьдарна.
Хамгийн инээдтэй нь энэ их хєдєлмєр ямар vнэтэй гэж бодож байна? Би нэг удаа сардаа авдаг цалинг нь тооцож vзсэн юм. Тэгсэн шєнє жижvvр хийснийх нь мєнгє энэ тэр гээд хамаг юм нь нийлээд 1-р эмнэлгээс авдаг цалин нь 80-100$ орчим л болж байгаа юм. Хажууд нь би тэгэхэд зvгээр л хичээл vзэж байгаа оюутан гээд 150$-ийн стипент авдаг хvн шvv дээ. Нэг удаа бvр ємнєєс нь ядраад та ингэж явахаар нэг газар ядаж орчуулагч хийвэл биенд чинь арай амар тэгээд цалин чинь хамаагvй их биш vv гэж асууж билээ. Уг нь ч эгч шиг маань хэмжээний боловсролтой, 3 хэлээр чєлєєтэй харьцчихдаг хvнд орчуулагч байтугай ажил 100$ байтугай цалинд монголд олдох л байх. Харин мань хvн надад юу гэж хариулдаг гээч? “Би орчуулагч болох гэж 10 жил сурсан юм уу?...”
“Чи тийм ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?” гэж хэний ч билээ нэг блог дээрээс дээхнэ уншиж билээ. Харин би бол “Чи тийм баян юм бол яагаад аз жаргалгvй байгаа юм бэ?” гэж асууна.
Эгчийн минь хувьд арван жил сурсан хєдєлмєрийнхєє vр дvнг vзэж болох ганц газар нь л 1-р эмнэлэг. Хэдий цалин бага ч ядаж юм сурч боловсорч эмч болсныхоо хэргийг vзэж байгаа ганц газар нь.
Мєнгє гэдэг хvний амьдралын зєвхєн хэрэгцээ. Тvvний цаана хvний амьдралд аз жаргал олж авах зvйл олон байгаа. Манай сургуулийн гадаа “Doing what you like is enjoyment, Liking what you do is happiness (Дуртай юмаа хийж байна гэдэг бол зугаа цэнгэл тєдий, Харин хийж байгаа зvйлдээ дуртай байна гэдэг бол аз жаргал)” гэж томоо гэгч нь бичсэн байдаг нь цаанаа учиртай биз. Хvн болгоны хувьд аз жаргал гэдэг тусдаа ойлголт. Харин миний хувьд зорилгодоо хvрэх, хийж байгаа юмандаа дурлах хоёр л хамгаас том аз жаргал маань...
Тийм болохоор хамгаас хайрт эгч минь та миний хvсэж буй аз жаргалыг нэгэнтээ олж авсан, цаашид ч гэсэн энэ аз жаргалаараа бялхаж яваарай гээд тєрсєн єдрийн мэндийг шинэ оны мэндтэй хамт хvргэж чанга гэгч нь тэвэрч vнсье.

Wednesday, November 15, 2006

Эх

Намар оройхон шувууд буцаад дуусчихсан, моддын шар навчис газар дэлхийг бvрхэн шав шар єнгєтэй болгоод, нvцгэн моддын сэрийлдэх мєчрvvд ямар нэгэн амьтны гар хєлийг санагдуулам арзайлдсан гуниг дvvрэн тэр орой тєрєх тасгийн цонхон дээр нэгэн эх хэвлий дэх vрээ бvvвэйлэх мэт тэврэн алсыг ширтэн зогсоно. Хvмvvний амьдрал нэг нь ирж нєгєє нь буцаж байдаг улирал солигдохтой яг л ижил юм даа. Намар дуусч євєл хаяанд ирж, миний хvv ч тєрж оронд нь хэн нэгэн бас л явах байх даа хэмээн гунигтай ч юм шиг баяртай ч юм шиг бодолд ороогдон зогсох эхийн сэтгэлийг юутай ч зvйрлэлтэй билээ.
Тэр шєнє эх тєрж хvvтэй болов. Хамаг л шим шvvсийг нь сорсоор байгаад гарч ирэв vv гэмээр улцайсан улаан амьтан vе мєч бvрийг нь салгаад эргvvлж нийлvvлэх мэт євтгєн тєрєхєд эх миний хvv хэмээн нулимсаа барьж ядав. Хайрт ханьдаа ингээд л нэг хvv тєрvvлж єгдєг байж. Тэр минь арван жил хvлээсэн юм сан хэмээн дотроо бахдалтайяа бодсоор арван сар хэвлийдээ тээсэн хvvгээ хайр энхрийллийнхээ дээдээр vнсэв.
Хvv хоёр ой хvрчээ. Оройхон гарсан болоод ч тэр vv баахан нялцгай, бие муутай, юм л бол євчин ороогоод салахгvй. Эх єєрєє хvнийг vхэл амьдралын заагаас авардаг эмч мєртлєє хvvгээ євдєхєд л яаж ч чадахгvй дэмий бачууран єєрєє барьж аваад євчин тусгачихсан юм шиг л дотроо шанална. Єчнєєн олон хvнийг аврагдах найдлагагvй байхад нь хамаг л сэтгэлээ гарган хєл дээр нь босгодог байсан сан, бурхан надад заяасан ганц хvvг минь буцаагаад аваад явчихвал би чинь одоо яах болж байна хэмээн єдєржин євчтєн сахиж ядарсан ч шєнє цурам хийлгvй хvvгээ манан зvvдлэхэд нь тугалга хайлуулж, vнэгчлэхэд нь дагаж инээсээр нэг юм хvн болгож авав.
Хvv таван нас хvрчээ. Yеийнхэн дотроо шавилхан биетэй, эхийнхээ хажууд байсаар байгаад нялхамсуу болчихсон, юм л бол ємєгнєн доголон нулимстай явж байдаг хvvгээ харахаар эх ямар ч vед сэтгэл нь тайвшран уртаар санаа алддаг байлаа. Хvvдээ багаас нь vлгэр уншиж єгєн vсэг заасаар байгаад тvгдчиж ээрч мууран хэдэн vг холбож уншихад нь эгээ л анх тєрvvлж байсан шигээ миний хvv хэмээн бахархан бодож хайр энхрийлэл нь оргилон бялхав.
Хvv найман нас хvрэв. Есєн сарын нэгний єглєє хvvгээ хєтлєн сургуульд нь авч явж байхдаа эх єєрєєсєє холдуулан нэг л танихгvй хvнд єгєх гэж байгаа юм шиг санагдан дотор нь бачуурах авч нєгєєтэйгvvр хvv нь эрдмийн ихийг сураад олны дунд сайн сайхан явах болно гэсэн бодлоор єєрийгєє тайвшруулаад хvvгээ хайрлан үнсэв.
Хvv анх хилийн дээс алхав. Саяхан л эхийнхээ ширгэсэн хєхнєєс зvvгдээд салдаггvй байсан хvv нь єєрийнх нь хvсэж байсанчлан эрдмийн ихийг сурахаар алсыг зорих боллоо. Єдий олон жил амандаа хийх нь холгvй єсгєсєн хvv нь хvний газар яажшуухан явах бол хэмээн дотроо шаналавч хvvдээ мэдэгдэн санааг нь зовоохгvй гэсэндээ дэмий л баярлаж буй дvр эсгэнэ.
Хvv их сургуульд оров. Бага хvvхдийн зовлон бага том хvvхдийн зовлон том гэгчээр уруул дээрх хэдэн шар vс нь ургаж гvйцээгvй ч хvv нь орой vдэш янз бvрийн шалтаг хэлэн гарч алга болон утаснаас уяатай юм шиг зvvгдэж эхлэв. Шєнєжин хvvгээ хvлээн цурам хийгээгvй эх vvр цvvрээр орж ирэхэд нь “Хаашаа алга болчихов?” хэмээн зандрах авч эргэж харан тогоотой хоолыг нь халаах зуураа бvгдийг мартаад “Май хоолоо ид” хэмээн энхрийлэн vнсэнэ.
Хvv эхнэр авав. Ээжийнхээ єврєєс дєнгєж гарав уу эхнэрийн євєрт шилжсэн хvvгээ харамлах ч шиг эхэд санагдавч ямар ч гэсэн хvv минь л жаргалтай байвал болоо хэмээн хvvдээ ерєєл хvсэх ажээ. Хvний нялх хvvхдийг гомдоочих вий, хvний биш миний охин болж байгаа юм шvv хэмээн хамтад нь хайрласаар нэг л мэдэхэд хуримын зар хавьд тарж ахан дvvс цугласан байлаа. Найрын ширээний эхэнд хоймор дvvргэн суух хvvгээ харахад манцуйндаа vнэгчлэн инээж байсан тэр vеэсээ огт том болсон харагдахгvй ажээ. Ирсэн гийчдэд зориулж хvvгээ ая барихад нь л хvн болгосноосоо хойш амнаас нь хий гарч байхыг хараагvй эхийн сэтгэл гэгэлзэн хєєрч миний хvv чинь том болсон юм байна шvv дээ хэмээн нулимсаа барьж ядан асгарууллаа...

Ээжээ хvv нь таныгаа манцуйндаа ирж л ганц жаргаасан байх магад тvvнээс хойш дандаа зовоож байсан биз. Таныхаа тєрсєн єдєрт хvvгийнх нь барьж чадах ганц бэлэг л энэ юм даа. Тандаа хамгаас их хайртай шvv гээд баруун хацраа vнсvvлье. Удахгvй очиж зvvн хацраа vнсvvлэх болноо

М.Огоо

Wednesday, August 30, 2006

Хvлэмжийн цэцэг

Энэ долоо хоног ерєнхийдєє ухаарлын долоо хоног л байх шив дээ. Манай нэг найз хvнд ийм vе байдаг юм гэж тайвшруулж байна лээ. Гэхдээ мэдэхгvй архи уусны дараа дандаа л хvнд ухаарал хайр бодогддог шvv дээ. (Зарим нэгэнд нь уур агсам тохиолддогийг л эс тооцвол) Магадгvй нутгаас ирсэн жаахан юм дээрээс нь local beer холилдсоны дараа иймэрхvv мэдрэмж тєрєх нь хэвийн vзэгдэл ч юм билvv..
Хэрвээ та vзсэн бол миний “анддаа баярлалаа” гэсэн эссээ дан ухаарлын шинжтэй байгаа байх. Найз охин маань тэр нийтлэлийг уншаад уйлахаа шахсан гэж байгаа. Тэр минь миний хажууд бол амьдрал vзсэн нэгэн л дээ. Ядаж л мєнгєгvй хоолгvй хонох ямар байдгийг мэдэрсэн нэгэн.
Харин би? Би бол ердєє л хvлэмжийн цэцэг.
Би хэзээ ч мєнгєєр дутаж vзээгvй. Ээж аавын минь хайр удам угсаа залгах айлын гал голомтын эзэн ганц хvvгээ хэнээс ч юунаас ч хараат байлгаж, хэзээ нэгэн цагт ямар нэгэн ямаар дутааж vзээгvй юм аа. Тэр хэмжээгээрээ л эцэг эхийн хайр хvvгээ улам бvр л хvлэмжийн цэцэг болгож байсан юм. Єєрєєр хэлбэл би гадаад орчиндоо юу болж байгааг, миний амьдарч буй орчин бол ердєє л хvлэмж лугаа адил гэдгийг саяхан болтол ухаараагvй юм. Саяхнаас л эцэг эхийгээ мєнх биш юм байна гэдгийг, миний энэ их тансаглал vvрдийн биш юм байна гэдгийг, миний нэг орой найзуудтайгаа савчихдаг мєнгийг хvмvvс бvтэн сар зовж байж олдог юм байна гэдгийг, Нагаржунагийн хоосон чанарын онол угтаа vнэн юм байна гэдгийг ойлгож эхэллээ.
Vнэхээр л тэр ухаарлын долоо хоног гэдэг нь энэ юм болов уу даа. Хvн бvхнийг л хайрлаж, хvн бvхэнд энэрэхvйн сэтгэлээр хандмаар санагдах юм. Хvн бvхэнд л энэ саяхан мэдэж авсан энгийн vнэнvvдээ зааж єгмєєр санагдах юм. (харамсалтай нь бvх хvн хvлээж авах хvсэлгvй ч гэсэн)…
Хvлэмжийн цэцэг хvлэмжээсээ гарахад яаж vхэждэг билээ би яг тэрэн шиг гэрээсээ, надад хайртай, намайг халамжилдаг хvмvvсээсээ хол байхад яг л тэр мэдрэмжийг мэдэрч эхэлдэг юм байна.
Хvссэн бvхнээ олж авч чадахгvй байна гэдэг зарим тохиолдолд асар их аз байдаг бололтой. Хэрэв би яг ємнєх шигээ ололт амжилтаар дvvрэн байсан бол энэ ухаарлын долоо хоног минь хэзээ ч байх байсан юм билээ
Нvдэнд харагдаж гарт баригдаж буй бvхэн хоосон хий юм гэдгийг, хvн хэрвээ жаргалыг хvсвэл сэтгэлийн дотоод амгаланг л олох ёстой юм гэдгийг манайхны бурхны орон гэж хэлж заншсан Энэтхэг улсад л ойлголоо
Над шиг олон олон “хvлэмжийн цэцгvvдэд” энэ ухаарлын долоо хоног нь арай эрт байгаасай гэж хvссэндээ л энэ оройн согтуу нойрноосоо хугаслаж сууна…




М.Огоо
26.08.06
Pune, Maharashtra, India

Анддаа баярлалаа

С.Дєлмандахтай би анх 4 жилийн ємнє танилцаж байж билээ. Тэр vед биднийг хэн ч танихгvй, хэн хэн нь хийх бvтээх хvслээр дvvрэн ч ядуу оюутнууд байж билээ. Хамтарч юм хийе гэсэн санаатай бид хэсэг vзсэн юм. Даанч энд бидний арга барил болон зорилгын ялгаа гарч ирэн зєрчилдєж эхэлж билээ. Минийхээр бол бид мєнгєний хойноос, харин Дєлєєгийнхєєр бид оршин тогтнохын тєлєє зvтгэх ёстой байлаа. Гээд удалгvй зєрчлєєсєє болж бид салсан сан. Гэхдээ нєхєрлєл маань бол дуусчихаагvй юм. Надад тvvний ер бусын тайван, юманд хvлээцтэй хандаж, нухацтай шийдвэр гаргадаг зан нь таалагддаг байлаа. Тиймдээ ч бид бусдаасаа арай илvv дотно байсан байх. (Харин тvvнд миний юу нь таалагддаг байсныг мэдэхгvй)
Хэдэн жилийн дараанаас тvvний хийж байгаа юмнууд намайг гайхуулж эхэллээ. openMN, soyombo linux, MUG гэх мэтчилэн. Бид хэн хэн нь мэдээлэл технологи маш их сонирхдог байсан ч (Гэхдээ мэдээж хэрэг Дєлєє надаас илvvгээр л дээ) Дєлєєгийн хийж буй бvхэн надад нэг л утгагvй, явцгvй санагдаад байдаг байлаа. Хэн хэзээ надад мєнгє єгнє гэж энэ бvхнийг сайн дурын байдлаар хийж явах ёстой юм гэдгийг би vнэндээ ойлгосонгvй. Миний хувьд бол би зєвхєн мєнгєний тєлєє л явж байлаа. Мєнгийг ч олж байсан. Даанч хурааж л чадаагvй болохоос. Харин Дєлєє бол урагш гишгэж байлаа. Тэр єєрийгєє боловсруулж бусдыг ч бас боловсроход ямар нэгэн хэмжээгээр туслах гэж хичээж явсан юм. Саяханыг хvртэл би Дєлєєгєєс олсон орлого байхгvй чамд ингэж нийгмийн зvтгэлтэн болж явах хэрэг байдаг юм уу гэж гайхаж асууж байж билээ. Харин юуны тулд яах гэж ингэж явж байгаа, энэ нь эцэстээ хэнд хэрэгтэй юм гэдгийг найз нь сая л ойлголоо.
Мєнгийг олж явахдаа би зєвхєн єнєє маргаашаа л бодож явж. Єнєєдєр хоолтойгоо, маргааш мєр бvтэн явж байхад л надад хангалттай байж. Олох тусмаа Алтан Загасны vлгэрийн эмгэн шиг улам л ихийг олох гэж явдаг байж. Харин єнєєдєр ажил ч vгvй, сургууль ч vгvй, энэтхэгийн нэг хєдєє тосгонд ингээд хог дээр vсэрчихээд хэвтэж байхдаа найз нь амьдралын энгийн нэг vнэнийг ойлгож авлаа. Єчvvхэн хvн єєрийнхєє тєлєє амьдардаг, Агуу хvн бусдын тєлєє амьдардаг гэдгийг ухааруулж єгсєн анддаа баярлалаа. Над шиг хий дэмий юмний хойноос хєєцєлдєж яваа мянга мянган залуучууд vvнийг бас ойлгоосой. Тэгвэл нийгэм маань, улс орон маань, ирээдvй маань арай гэрэлтэй харагдаж юу магад...

М.Огоо
24.08.06

Би ХЭНИЙ ХЭН бэ?

Єнєєдєр нэг Энэтхэг залуу надаас Монгол хаана байдаг юм гэж асуудаг юм байна. Гаднаас нь харахад гайгvй боловсролтой байж магадгvй шинэ Энэтхэгийн шинэ vе болох гэж байгаа оюутан залуу л даа. Надад энэ асуулт тийм ч сонин байсангvй. Арабын тэнгисийн эрэг дээрхи энэ жижигхэн хотод ирснээсээ хойш энэ байтугай сонин асуултанд хангалттай булуулж байсан болохоор энэ бол ядаж Монгол гэдэг нэрийг минь зєв хэлж байгаагаараа улс vндэстнийг минь их хvндэтгэсэн хэрэг байлаа. Ерєнхийдєє Энэтхэгvvдийн газарзvйн мэдлэг жаахан тааруухан юм шиг санагдсан. Яагаад гэвэл миний эх орныг бодвол гадаад орноос хараат юм нь бага, учиргvй гадны соёл иргэншлийг шvтэж хvндэтгэдэг хvмvvс болж долигнож хэдэн цаас аваад байхааргvй баян улс л даа. Эд нарын хувьд тойрсон Бутан, Непал, Бангладеш гэсэн (манайхаас дутахааргvй ядуу) жижиг хєршvvд Арабын хэдэн улсуудаа л хаана байрлаж байдгийг мэдэж байвал бараг дэлхий ертєнц дуусч байгаа нь тэр л дээ. Ямар сайндаа нэг vсчин залуу зvvн ємнєт Азийн газрын зураг барьчихаад энэ дээр танай улс алга байна гээд гайхаад байх вэ дээ.
Ерєнхийдєє Монгол гэдэг нэрийг ихэнх хvмvvс мэдэх нь сайхан юм. Учиргvй манай хэлээр яриад манай соёл иргэншлээс хуваалцаад байхгvй ч гэсэн ядаж Хятад Солонгос хоёроос єєр тусгаар тогтносон улс гэдгийг минь ялгаж мэдээд байгаа нь сайхан юм. Нєгєє талаас…
Монгол - Чингис – Доголон Тємєр (Тимурлан гэдэг нэрээр нь ойрхи Дорнот андахгvй). Энэ гурван нэр хорвоо ертєнцєєс хязгаарлагдсан юм шиг хєдєє маягийн энэ жижигхэн хотод салшгvй дагалдана. Энэ гурван нэрийг дагаад тэдний нvдэнд айдас хvйдэс, аллага хядлага, цус нулимс харагддаг юм шиг байгаа юм. Тэгээд л намайг хvлээж авах анхны сэтгэгдэл нь алуурчны хvvхэдтэй юм ярьж байна гэдгээр эхэлнэ дээ. Бидний хайрлаж хvндэтгэж, шvтэж биширч явдаг євєг дээдэс маань эдний хувьд ердєє л цус дагуулсан алуурчин, терроризмийн загалмайлсан эцэг. Єєрєєр МОНГОЛ гэдэг энэ яруу сонсголонт тавхан авиаг дэлхий ертєнцєд мэдэгдэх арга байхгvй гэж vv?
Энэ тавхан авиагаар тамгалсан улсыг газрын зураг, дэлхийн бємбєрцєг дээрээс хайж ядаад байх юмгvй л дээ уул нь ч. Эцэг євгєд маань уг нь бидэнд єнєєгийн бидний шvтээд байдаг єндєр хєгжилтэй орнуудын арааны шvлс асгармаар хангалттай том талбай, єргєн уужим нутаг, єнєр их баялаг євлvvлжээ. Тэр нь газрын зураг дээр бараг л хоёр тив дамнахаа шахан дурайж байдаг сан. Хараа муутай хvн ч олж харахад тийм тєвєгтэй биш. Харин дэлхий дээрхи зургаан тэрбум хvний ихэнх нь тэр том талбайг нvдээ аниад харахгvй єнгєрєєчихдєг бололтой. Яагаад гэвэл Монгол гэж юу байдаг нь тэдний хувьд огт сонин биш. (Дээр дурьдсан терроризмийн євєг эцгvvдийг л эс тооцвол)
Яагаад? Єнєєдєр Монгол унтаж байгаа учраас тэр. Унтаж байгаа монголыг сэрээх хvсэл хэнд ч байхгvй. Биднийг л эс тооцвол. Харин бид сэрээх биш улам бvр гvн нойронд нь автуулаад байх шиг. Тэгээд сэрэхгvй болохоор нь унтамхайг нь гайхаад єєр улс руу гараад явчихна…
Євєг дээдэс минь дэлхийн дайдийг эзэлж их гавъяаг байгуулж явахдаа vр хvvхэд нь цусаа асгаруулж байж олж авсан нэр хvндийг нь ингэтлээ дорд оруулах юм чинээ санаагvй л байх даа.

Халамцуу Иран залуу чиний євєг дээдэс минийхийг алж явсан юм гэсэн одоо би чамайг алвал болох уу гэж агсарахад нь гашуунаар инээмсэглээд л єнгєрєхєєс єєр эрхгvй МОНГОЛ би яалтай.
Уг нь би чинь нэрийг нь сонсоод л дэлхий чичрэх ёстой хvний удам юм сан. Хэзээ нэг хаанаас ирснээ хагас цаг тайлбарлах шаардлагагvйгээр БИ МОНГОЛ ХYН гэж дэлхийн хаана ч очсон ам бардам гайхуулах цаг ирэх бол доо.



М.Огоо
Pune, Maharashtra, India
2005-09-20