Showing posts with label шашин. Show all posts
Showing posts with label шашин. Show all posts

Wednesday, January 10, 2007

Yйлийн vр ба мєнхийн хєдєлгvvр

Намайг бага байхад эмээ минь vлгэр их ярьж єгдєгсєн. Одоо бодоход тэр vлгэрvvд нь дандаа л “амар сайхандаа жаргажээ” гэж тєгсдєг байсан болохоор би муу бvхний ард заавал сайн зvйл буюу “Happy End” байгаа гэдэгт итгэж илvv єєдрєг vзэлтэй, гэрэл гэгээ рvv тэмvvлж єссєн бололтой.
Тэр vед эмээгийн ярьдаг vлгэр домгууд дээр эрлэгийн эзэн гэж нэг айхтар террорист мєртлєє гайгvй шударга нєхєр ямар ч хvчтэй чадалтай баагийг хєл дороо сєгтгєж байгаад сайн мууг нь ялгаж салган цаашдын хувь заяаг нь шийддэг гэж гардаг байж билээ. Энэ домгууд дээр гардаг эрлэгийн эзэн жингийн таваг барьчихаад л намайг сайн vйл хийх болгонд нэг цагаан чулуу єрєєсєн тавган дээр нь тавиад л муу юм хийхээр нєгєє талынх нь дээр нь хар чулуу тавиад л жигнээд суудаг гэдэгт би бараг одоо болтол итгэж явдаг ч гэж хэлж болно.
Буддын шашны хувьд бол хэн нэгэн хvн буян vйлдлээ гэхэд хариуг нь энэ насандаа аль эсвэл хойд насандаа сайн vр дvн болгон заавал vзэх ба мєн нvгэл vйлдсэнийхээ тоогоор шийтгэлийг нь амсан энэ тєрєл аль эсвэл хойд тєрєлдєє гай барцадтай учрах ёстой ажээ. Энэхvv єгєє авааг л хvмvvст ойлгомжтойгоор vйлийн vр гэж томъёолоод байх шиг байгаа юм. Зарим хvмvvс эхээс тєрєхдєє л буянтай байдаг. Хvн болгонд хайрлуулж, хvн болгоноор хvндлvvлж, хийсэн юм бvхэн нь бvтэлтэй байхад зарим нь унасан цагаасаа эхлээд л янз бvрийн євчин эмгэгт ороогдон байнга л зовлон ярьж бvтэлгvйтэж явдаг нэгэн болж хувирдаг. Хєндлєнгийн нvдээр ажихад даанч шударга бус хорвоо юм. Яг одоо манай гэрийн гадаа Энэтхэгт бол хар мянгаараа байдаг орон гэргvй нэг нєхєр брезентэрхvv юм хоёр модны дээгvvр тэгнэж єлгєн борооноос хамгаалмар болоод унтаж байхад хажуугаар нь манай байрны “шинэ Энэтхэг” 40.000 дойлуурын vнэтэй цав цагаан Toyota Corolla унаад салхи татуулан єнгєрєх жишээтэй.
Хэдэн ч жилийн ємнє юм баахан эрдэмтэд цуглаад Термодинамикийн нэгдvгээр хуулиар Мєнхийн хєдєлгvvр (Perpetual Motion Machine) гэдэг бол хэзээ ч байж болшгvй ойлголт юм байна гэсэн дvгнэлтэнд хvрчээ. Уг хуулийг нэлээд судалсны vр дvнд “Аливаа машин єєрєєсєє ямар нэгэн энерги алдалгvйгээр ямарваа нэгэн ажил хийх боломжгvй” хэмээн эрдэмтэд дvгнэж Мєнхийн хєдєлгvvр гэдэг юм бол зєвхєн ideal буюу мєрєєдлийн зvйл гэдгийг нотолжээ.
Байгалийн хуулийн шууд тусгал нь нийгэм дээр ч бас гарч ирэх ёстой. Yнэгvй юм гэж байдаггvй буюу "No lunch is free" ч гэдэг бил vv Америк хэлц энэхvv эрдэмтдийн дvгнэлттэй их л ойролцоо буух юм.
За тэгэхээр энгийнээр vлгэрлэвэл бvтэлгvй эрийн маань азгvйтлийн шалтгаан нь хорвоогийн шударга бус системд биш харин єєрийнх нь урд тєрєлдєє аль эсвэл энэ насандаа хийсэн гэм нvгэл нь буцаад єєрт нь єр тєлєєс болон ирж байгаа нь тэр юмсанжээ. Магадгvй урд насандаа хийсэн нvглээс болж одоо зовно гэдэг тэнэг сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ Буддын гvн ухаан гэдэг материйг бус энергийг объект буюу хувьсагч гэж авдаг болохоор “чиний нvгэл” гэж яриад байгаа нь чиний маханбодийн бус хаа нэгтэй чинь хадгалагдаж байгаа тэр нууцлагдмал энергийн ємнє нь хийсэн нvглийг хэлж байгаа бололтой. Хамгийн аюултай нь дан энерги шvтдэг болохоор хил хязгаар гэж байхгvй бодит vйлдэл болгон хийж амжаагvй ч бодож сэтгэсэн бvхэн чинь хvртэл буруу бол нvгэлд тооцогдон, зєв бол буян болон хураагдах ёстой ажгуу.
Би лав єнєє єглєє нэг євєє мопедоо асааж чадахгvй ухнатаад байхаар нь очиж асааж єгсєн. Євєє учиргvй баярлаад л хиндигээр баахан юм яриад л байна билээ. Жоохон ч гэсэн хvнд тус болсон болохоор єдєржингєє сэтгэл єєдрєг баяртай байсан шvv. Миний жингийн тавган дээр лав єнєєдєр нэг жижигхээн цагаан чулуу нэмэгдсэн. Харин таных?



Сvvлийн vед бичсэн бичлэгvvд маань баахан ухаарлын шинжтэй пилсофдоод явчихаж. Ойрдоо онолын физик их vзээд байгаа болохоор бvх зvйл матери энергийн харилцан шvтэлцлээс vvсэлтэй буюу E=mc2 гэсэн томъёотой холбогдоод энэ нь явж явж бурхны шашны гvн ухааны талаас “бясалган” єєртєє жаахан дvгнэлт хийхэд хvргэлээ. Тэртэй тэргvй миний л хийсэн дvгнэлт бєгєєд бивээр ямар нэгэн туршилт судалгаа хийн нотолж батлаагvй нvцгэн бодрол учир танд таалагдахгvй зvйл тааралдвал битгий хайран нервээ бараарай :)

Wednesday, December 27, 2006

Шашин

Нэлээн дээхнэ Ганбаагийн блог дээр бидний шvтээн гээд шашны талаар жаахан бичсэн байсан. Галаарид ах хvртэл vvнээс болж vзгээ шvvрч авсан болохоор нэгэнтээ Бурхны, Жагарын орон гэгддэг газар амьдарч байгаа ухаантай болохоор бас нэг илvv хошуу нэмэхгvй бол болохгvй мэт санагдлаа. Yнэндээ миний шашны талаарх мэдлэг маруухан л даа. Бага байхад минь эмээ євєє маань лам болгоно гэж нэлээн vзэж Тєвд vсэг хvртэл зааж байсан боловч угийн лам болох шинжгvй дvлий толгой кириллээр бичсэн vлгэрийн голдуу номонд татагдан сvvлдээ “ардын” сургуульд орж “нvгэлт хар гєрєєчин” болох замдаа шуударсан. Ид шилжилтийн насандаа шинэ vеийн хvн болж байгаа нь гэж бурхан шvтээн бvхнийг vгvйсгэн атейст болж аав ээжтэйгээ бас хэсэг муудаж vзсэн. “Єнєєгийн єндєрлєгєєс харахад” гэдэг шиг одоо бодоод vзэхээр хэчнээн консерватив гэр бvлээс гаралтай ч би єнєє шашин гэж vзэн ядаад байсан зvйлийнхээ тухай огт ойлголтгvй л байж.

Миний амьдардаг хотоос 12 цаг автобусаар яваад очих зайтай Гомон гэж нэг жижигхэн тосгон байх. Тэнд бараг 3000 орчим лам Буддын философи гэдэг зvйлийг судалдаг ажээ. Тэдний бараг зуугаад нь Монгол, дээрээс нь Халимаг, Буриад гэх мэт Монгол vндэстнvvдийг нэмбэл бараг хоёр зуу болох бололтой. Энэ сургуулийг эхнээс нь суугаад тєгсєхєд 14 жил шаардлагатай гэнэ. Бvхэл бvтэн 14 жил єглєє 6 цагт босож ном хурж эхлээд орой 8 цагт унтана гэхээр тєсєєлєхєд хэцvv байгаа биз?
Тэнд сурдаг цєєнгvй хэдэн лам нартай гайгvй дотноссоны хvчээр єнєє ойлгодоггvй байсан зvйлээ бага сага гадарладаг болов. Анх лам нартай танилцаад нєгєє л наймааныхаа сэтгэхvйгээр “За танд ийм зvйл бvтээж єгье, та харин сайхан сан тавиад хийморь сэргээгээд єг” гэнэ. Харин єєдєєс лам нар “Бид чинь та нартай л адилхан оюутнууд шvv дээ. Буддын гvн ухаан гэдэг юм сурч байгаа болохоос бурхантай холбоо тогтоох арга сураагvй ээ” гэж хариулдаг байлаа. Монголд бараг Тєвдєєр надаасаа дор уншдаг амьтан шєнє нь хар хvний хувцас ємсєж шоудаж шоудчихаад уусан архиных нь vнэр арилаагvй шахуу байхад “Багш нь... багш нь...” гэж чичирч дайрдгаас арай ондоо л сэтгэхvй юм.
Гомон хийдийн дэглэм маш хатуу гэнэ билээ. Монголчууд цаг агаар хоол унд нь таарахгvй нэлээд нь ирж суралцаж байгаад тэсэлгvй буцдаг бололтой. Харин энд сурж байгаад буцаж Монгол явсан хvмvvсийн ихэнх нь шар шувталж “хар” болдог гэсэн. Ямар ч гэсэн энд сурсан хэсэгхэн хугацаа нь тэр хvмvvст “бурхантай холбоо тогтоож” хvнийг хулхидах нь нvгэл гэсэн сэтгэхvй тєрvvлдэг бололтой. Тэгэхээр энэ хагас цэргийн зохион байгуулалтанд, ингэж олон жил эдгээр хvмvvс юу сураад “хар” болохоор шийдэв?
“Буддизм гэдэг бол зєв амьдрахуйн философи” гэж шар толгойтой биеэрээ дvvрэн шивээс болсон нэг нєхєр Дарамсалад Далай ламын ном айлтгал дээр надад хэлж билээ. Эрдэмтэд ч vvнийг “хамгийн шинжлэх ухаанч философи” гээд ємнє нь бас тодорхойлчихсон юм билээ. Энэхvv философид бусад шашинд тvгээмэл байдаг ямар нэгэн vлгэр домгийн шинж чанартай, мухар сvсгийн зvйлс бараг байхгvй ажээ. (Манайд л гуйвуулсан утгаараа хэтэрхий их болохоос)
Аливаа хvн сайныг бодож, сайхныг хvсэж, бvр их сайн vйлсийг хийж байвал уг хvмvvний амьдрал энэ насандаа ч бай хойд насандаа ч бай эргээд єєртєє аз жаргалтай байна. Би бол хувьдаа ингэж л Бурхны шашны гол vзэл санааг дvгнэнэ. Харин хойд нас гэдэг ойлголт эрдэмтдийн нэлээн маргааны тєв байдаг бололтой. Уг нь энерги хадгалагдах хуулиар бол “аливаа энерги устаж vгvй болохгvй шинээр бvтээгдэж бий болохгvй, нэг тєлєвєєс нєгєє тєлєвт шилжин хувирч байдаг” гэсэн байдаг болохоор хvнийг амьдруулж буй энэ ямар нэгэн энерги эзэнтэйгээ цуг газрын хєрсєн доор vлдмээргvй л байгаа юм.
За тэгвэл хувь хvний амьдралд шашин ямар нєлєєтэй вэ? Yнэхээр л тэр ид шид нь байдаггvй юм бол хvмvvс яах гэж хамаг мєнгєє баран сvм хийд барин энэ олон лам нарыг тэжээгээд байна? Миний бодлоор бол хvн гэдэг амьтан сэтгэл хэмээх єнєє нууцлаг энергийнхээ хvчээр л тэжээгдэж амьдардаг. Тэр нь хvн хэмээх ухамсарт бодгалийг намгийн мэлхий аль эсвэл олон эст гидрагаас ялгаж єгдєг бололтой. “Бурхан ч сэтгэлийнх, буг ч сэтгэлийнх” гэдэг шиг аливаа зvйлд хvн чин vнэнээсээ сvсэглэн биширч чадвал эргээд єнєє энерги нь цэнэглэгдэн эрч хvчтэй болдог. Энэ л нєгєє монголд “бурхантай холбоо тогтоох” бизнес нураад уначихдаггvйн гол шалтгаан. Хэн нэгнийг хvмvvс ам дамжин ид шидтэйг нь магтана. Yvнд нь итгэсэн бидний аав ээжvvд хамаг л сэтгэлийнхээ угаас єнєє хvний уншиж буй номонд сvсэглэнэ. Yр дvн нь аль аль талдаа ашигтай. Бурхны оператор єргєл барьцаа авна. Харин аав ээжvvд маань дотоод энергээ цэнэглээд авна. Тvvнээс бус бидний ойлгодоггvй Тєвд номны ихэнх нь яруу найргийн шинж чанартай гvн ухааны туурвилууд, ердєє зєв амьдрахуйн философи л байдаг ажээ.
Гэхдээ ирээдvй маань бас тийм ч бvрхэг биш шvv. Ноднин жил Гомон хийдэд 12 жил сураад тєгссєн анхны Монгол лам одоо Гандантэгчлэн хийдийн хамбын доохно талын удирдах албанд зvтгэж явна. Тvvний залгамж нь дараа жил тєгсєх бас нэг ах хvv бий. Тэгээд тvvний дараа гэх мэтчилэн. Энэ хvмvvс ирээдvйн Монголын шашны чиг хандлагыг тодорхойлох болно. Сая болсон Далай багшийн номын айлтгалыг єнєє анхны алтан хараацай синхроноор шууд Монгол хэлээр орчуулан бидний мэлмийг нээж байх юм. Ємнє нь ойлгогдохгvй дvнгэнэдэг байсан Тєвд vгс эх хэлээр маань яралзтал тархинд шингэж байна билээ. Тийм болохоор бид аав ээжийнхээ насанд очих цагт Монголын бурхны шашин гэдэг жинхэнэ утгаараа хvнийг гэгээрvvлдэг хэмжээнд оччих байх л гэж найдаж байна. Тэр болтол харин бид болон биднээс дооших залуу vе маань энэ бурангуй байдалд нь дургvйцсэндээ чєтгєр ч шvтдэггvй атейстvvд болчих вий дээ.