Monday, October 23, 2006

Сайн уу Оюунболдоо



Юуны ємнє мэйл ирvvлсэнд чинь маш их талархаж байна. Чиний бичсэнчлэн чи бид хоёр ердєє хоёулахнаа энэ нийгмийн болохгvй байгааг харж дотроо бухимдаж яваа юм биш ээ. Биднээс гадна олон олон чадалтай аавын хєвгvvд ээжийн охид амьдарч буй энэхэн цаг vеэ, улс эх орноо єєрчилж шинэчлэхийг чин сэтгэлийн угаас эрмэлзэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тиймгvйсэн бол энэ олон блогчид vнэт цаг заваа гарздан єєрсдєд нь ач холбогдол багатай иймэрхvv зvйлс хийж сууна гэж би лав бодохгvй байна.
Чиний хэлснээр бид нэгдэж, зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй гэдэгтэй ч би санал нийлж байна. Дэлхийн єнцєг булан бvрт єндєр боловсрол эзэмшиж єч тєчнєєн газар орноор аялан оюуны vнэт зvйлсийг эрхэм болгосон мянга мянган залуучууд хэн нэгэн удирдагч гарч ирэн бvгдийг араасаа дагуулахыг л хvлээж байж магадгvй. Тvvнээс тэд ч гэсэн vvнтэй санал нэг байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Би чамд хувийн бодлоосоо хуваалцахад бид одоо эвлэлдэн нэгдэх цаг нь болсон. Гэхдээ улстєрд орж тэмцэж эхлэх цаг маань хараахан болоогvй. Бидний эрин vе эхлээгvй байна. Одоо бол хагас нь коммунизмийн бэлэнчлэх сэтгэлгээнд чанагдсан, хагас нь ардчилал гэдэг юу хvссэнээ хийж болдог зvйл гэж ойлгосон хэдэн популистуудын vе. Бид энэ vед зєвхєн чимээгvй байж єєрсдийгєє л хурцлах хэрэгтэй. Хувьсгалын тохироо бvрдэнэ гэдэг шиг арав хорин жилийн дараа бидний цаг ирэх болно. Тэр vед харин одоо бодож санаж яваа шигээ эх орноо, ирээдvйгээ гэрэл гэгээтэй сайн сайхан болгохыг тєлєє нэгэн vзvvрт сэтгэлээр зvтгэх хэрэгтэй байх аа. Одоохондоо бид хэн ч биш байна. Бидний vгийг хэн ч сонсохгvй. Их л бодож хавар намар болгон эрvvл євчтэй нь мэдэгдэхгvй жагсаж цуглаж байдаг Фэнг-Шvй Ганбаатарын хэмжээнд л хvмvvст хvрч магадгvй.
Миний бодлоор энэ нийгэм хувь хvнээс бус тогтолцооноос илvv хараат. Тvvнээс бус Монголын тєрд дандаа ч хулгайч нар гарч байгаагvй байлгvй. Харин заавал хулгай хий гэж шаарддаг системийн алдаанаас болж хэчнээн ч сайхан хvмvvс буруу замаар будаа тээсэн юм билээ. Нэгэнт дотор нь ороод хулгай хийгээд амташчихсан хvн єєрийнхєє хулгай хийдэг нvх сvвээ єєрєє бєглєнє гэж бараг байхгvй биз. Бидний цаг эхлэхэд харин бид тэр том том нvхнvvд рvv гараа байтугай нvдээ шургуулах завдалгvйгээр бєглєж тавих ухаан суусан байх хэрэгтэй. Иймийн тулд одоо бидний хийж чадах ганц зvйл бол эвлэлдэн нэгдэж єєрсдийгєє болон бусдыг амьдарч буй орчин тойрноо илvv бодитойгоор vнэлж, илvv ихээр хvмvvний vнэт зvйлсийг хадгалж vлдэх мораль этикийн хэм хэмжvvртэй болгох л юм.
Бид болон биднээс дооших vеийнхэн л энэ Монголын ирээдvйг тодорхойлно. Тvvнээс энэ хэдэн популистуудад найдлага тавиад хэрэггvй ээ. Тиймийн тулд єєрсдийгєє болон доодох vеийнхэнээ эрvvл сэтгэхэд ямар нэгэн хэмжээгээр туслахын тулд одооноос блог эд нар бичиж бусдыгаа гэгээрvvлэх vйл ажиллагаанд оролц гэж л би чамд зєвлєх байна даа.
Чиний хэлсэнчлэн зєндєє олон хvмvvс бичээд л байдаг бичээд л байдаг ажил болсон юм байхгvй байгаа нь vнэн. Миний, чиний, олон хvмvvсийн бичсэн юм хvний нvдэнд харагдах ажил болох арай болоогvй байх шиг байна. Одоохондоо хvмvvсийн сэтгэхvйд нь л нєлєєлж, ирээдvйд тэр хvмvvс бидний бичиж байсанчлан бvхнийг зєв замаар хийж бvтээхэд нь туслах л чухал.
Угаасаа хєгжил дэвшил гэдэг маань єдєр болгон улстєрчдийн зурагтаар ярьдагчлан шидэт саваагаар ганцхан дохиод бvтээчих хялбархан тvргэн бvтэх зvйл биш цаг хугацааны асуудал.
Харин бидний цаг иртэл эх орны минь тусгаар тогтнолыг эд хэн нэгэнд бvv зарчихаасай гэж л залбирч сууя даа. Єєр бид юугаа ч хийж чадах билээ...

Хvндэтгэсэн
М.Огоо

23.10.06
Pune, Maharashtra, India

Wednesday, October 04, 2006

Замд бодсон бодлоос

Сvvлийн хэд хоног хувийн ажлаар хотоос гадуур баахан явах хэрэг гараад блогтой vнэндээ ноцолдож амжсангvй. Pune-Mumbai-Hyderebad-Pune гэсэн маршрутаар 2000 гаран км дэмийрч явахдаа юу эсийг бодох вэ. Тэр бодлуудаасаа та бvхэнтэй хуваалцахыг хvссэн юм.

Non-AC class хагас унтлагын автобусанд суудал нь хvрэлцээгvй учир шалаар нэг зулсан энэтхэгvvдийг хараад єєрийн эрхгvй єрєвдєж билээ. Эхэндээ ч тэдний хєлс шивэрнийх нь vнэрт дасах гэж арай л хамраа даралгvй явж байсан бол сvvлдээ бараг єєрєє нєгєєдvvлтэйгээ адилхан vнэртэй болчихсон арай л толгойгоо нийлvvлж унтаагvй дэг. Зарим нь жоохон хvvхдээ гэдсэн дээрээ тавиад єєрєє хагас суугаа байдалтай унтаж байхад зарим нь суудал авсан мань мэтийн хєлийг дэрлээд унтах гэж vзнэ. Эхэндээ ч тэр нь тээртэй санагдаж байсан боловч яваандаа ажрахаа байгаад толгой дээгvvр нь алхан бууж суугаад сvvлдээ бvр ууж явсан уснаасаа хvртэл хааяа нэг илvvчлэх болов. Тэр vед л энэ шороон тvмэн амьтан ингэж яваагийн буруу нь хэнд байдаг бол гэж бодож байлаа. Харин Энэтхэгvvд єєрсдийгєє хєгжиж буй орон гэдэг ангилалд яваагийнхаа гол бурууг энэ хєлс хир vнэртvvлсэн хэдэн живаа эгэл борчууд руугаа чихэж байдаг. Улс нь хангалттай орлого оловч хvн амынх нь тоонд хуваагаад vзэхээр яагаад ч хєгжингvй орон гэсэн шатанд орох боломжгvй болчихдог учир энэ хэдэн сая ажилгvй, боловсролгvй, залхуу массаа цєєлєх гэж янз бvрийн арга сэдэж толгойгоо гашилгаж байдаг гэсэн. Манай нэг найз ядуусын хороололд архины дэлгvvрvvдэд нь зєвхєн засгийн газраас зєвшєєрєгдсєн vргvй болгох бодис бvхий архи зардаг гэж ярьж байсан. Тэгэхээр энд хvн нь илvvдээд тэр нь хєгжлийг нь саатуулагч гол хvчин зvйл болдог бололтой.
Энд хэдэн сар болчихоод Улаанбаатрынхаа тоост гудамжаар утаат агаарыг нь цээж дvvрэн амьсгалан сэтгэл тэнvvн алхаж явахад хотын гудамжин дахь хvмvvс нь хаачсан юм бол гэж бодогддог сон. Хаашаа л харна уу хvнэн далай урсаж байдаг энэ газар би дасчихсан бололтой.

Харин бємбєрцєгийн нєгєє талд буюу миний эх оронд байдал эсрэгээрээ хvн нь цєєдєєд байдаг юм шиг. Бид ердєє 2.5хан сая (би яг нарийн хэлж мэдэхгvй ч багцаагаар нэг иймэрхvv л байх). Тэгээд аль єнгєтэй єєдтэй, эх орныхоо ирээдvйг авч явах ёстой залуучуудынх нь ихэнх нь гадаадад. Нэг их муу зvйл биш боловч эргэж ирэхгvй бол яах вэ гэдэг нэг зовлон байгаа. Нутагтаа vлдсэн хэд нь нэгнийгээ архичин, худалч, хулгайчаар нь дуудан гуйлгачин болоод ч хамаагvй хилийн дээс алхаадахвал л диваажинд очих юм шиг санан байдгаа золиосонд тавин виз хєєцєлдєнє.
Тэртэй тэргvй хэдvvлэхнээ юм байж яах гэж тэгж нэгийгээ газар дор ортол муучлан улыг нь шагайж явдаг нь гайхмаар. Намайг Германд байхад тэндхийн Монголчууд нутгаас онгоц ирэх тоолонд нисэх рvv очиж шинэ хvмvvсийг хардаг гэж сонсогдож байсан. Шинээр ирсэн нэгийгээ тусалж дэмждэг юм болов уу гэж анхандаа хvvхэд зангаараа гэнэхэн боддог байж билээ. Харин сvvлд сонсохнээ нэлээд инээдтэй, ямаршуу охин, ямаршуу залуу шинээр ирж хэнийд байх нь уу, хэр мєнгєтэй юм шиг байна, юм мэдэхгvй бол танилцаад ашиглаад авъя гэсэн бодолтой очдог юм гэсэн. Баабарын бичиж байсан нvvдэлчин монголчуудын цусанд шингээстэй жалга довны vзлийнх нь орчин vежсэн хувилбар нь тэр байх.
Тэгээд юм л бол нутгархаж бvлгэрхэж талцан аль нэг талдаа ороогvйгээ бєєрєнхийгєєр нь дуудан нєгєє талынхнийгаа бол бvр vзэн ядна. Хэн нэгэн нь жаахан хамтарсан юм хийх гэж оролдохоор хамтрагч нь нэг бол хулхидна, vгvй бол гуравдагч этгээд єєртэй нь хамтарсангvй гэж хорссондоо тэднийг хуйвалдан идэгчдээр зарлана. Харин Энэтхэгт бол хэчнээн хvн нь илvvдэж засгийн газар нь аргагvйн эрхэнд янз бvрийн арга хэрэглэж борчуудыгаа нийгмийн байгууллынх нь хувьд устгахыг хичээдэг ч гэсэн манайхан шиг иймэрхvv зан тєрх гаргаж ингэж галзуурч байхыг би л хувьдаа жил гаран тогоон дотор нь чанагдахдаа хараагvй дэг. Тиймдээ ч эд ингэж хулгана шиг vрждэг биз.

Миний нэг хvндэлж явдаг хvн Япончуудыг Монголтой харьцуулж нэг иймэрхvv утгатай vг хэлж билээ. “Япончууд єчvvхэн жижиг газар нутагтай. Тэр газар нутгийнхаа хэмжээнд єчvvхнээр сэтгэж амьдардаг юм. Харин бид уудам тал шигээ уужуухан сэтгэж амьдрах хэрэгтэй” гэж. Би Японд очиж vзээгvй Япон хvнтэй ч цєєхєн уулзаж байсан болохоор vvнийг vнэн эсэхийг хэлж мэдэхгvй. Гэхдээ биднээс яагаад тэр уудам тал нутаг шиг маань уужуухан ухаан бодол гарахгvй, амьдарч байгаа жалгынхаа хэмжээнд сэтгэн, худгийн мэлхийн vлгэрээр бvхнийг тєсєєлєн боддог юм болоо.
Энэтхэг газрын хєрсєн доорхи эрдэс баялагаараа тун ядуухан орны тоонд ордог. Тиймээс энэ олон хvн єлсєж vхэхгvйн тулд арай єєр хоол хайх болсон нь оюуныхаа хєдєлмєрийг зарах. Одоогоор Энэтхэгийн экспортын нийт бvтээгдэхvvний 60 гаруй хувийг оюуны хєдєлмєр буюу программ хангамж эзэлдэг. Энэтхэгийн мянга мянган залуучууд гадны ихэвчлэн фирмvvдэд урилгаар очиж ажиллан барууны компаниудын оутсорсинг болох дуудлагын тєвvvд єдєрт хэдэн арваараа энд нэмэгдэж байдаг.
Би лав хувьдаа эцэг євгєд маань бидэнд яах гэж ийм элбэг баян газар нутаг vлдээвээ гэж хааяа харамсдаг. Тэртэй тэргvй бэлэн байгаа хоолыг яасхийгээд бvгдээрээ эвлэгхэн хуваагаад идчихээ бодохгvй чи их авлаа, би бага авлаа хэмээн хоорондоо хэмлэлдэж чи ч биш, би ч биш тэгвэл гуравдагч хэмээн гадныхнийг дуудаж ирvvлж байдаг бидний єчvvхэн бодол. Тэртэй тэргvй хоол бэлэн байгаа учир хэрхэн яаж хоол олохоо бодохгvй, харин яаж хуваахаа бодсоор бvхнээс хоцорч байдаг. Энэтхэг шиг юу ч vгvйгээс бvхнийг бvтээх потенциал бидэнд байхгvй гэж vv?

Hyderebad-аас Pune орох замд автобус тvр зогсож жирийн vед бол шагайж ч харахааргvй заваан гуанзанд хоол идэх боловоо. Бараг хориод цаг хэлэн дээрээ юм тавиагvй байсан амьтан тэр балиар завааныг нь ч тоосонгvй гамбиран дээрээ гvйх жоомыг авч шидчихээд сэжиглэхгvй бол яадаг ч vгvй юм гэнэ лээ хэмээн дотроо бодон амаа олохгvй чихэж гарав. Миний єєдєєс харан ядуухан боловч жаргалтай харагдах залуу хос хvvхдээ тэврээд нэг нухсан тємс маягийн юмаар хооллож байгаа харагдана. Нєхєр нь миний єєдєєс харж дулаахнаар инээмсэглээд хориод цаг автобусаар аялсан тэр гурвын сvvлийн хvнс байсан байлгvй нэг жоохон вандуй, шош ямар нэгэн юмтай холиод над руу сарвайж харагдана. Хэчнээн нэрэлхэж татгалзаад ч шалаад байх тул урмыг нь бодон тvvнээс нь хэд vмхлээ. Автобус vvрээр Pune-д ирэхэд шєнєжин миний євдгийг дэрлэж хоносон залуу гараараа над руу нэг даллачихаад нэг гартаа хvvхдээ тэврэн нєгєє гартаа том цvнх бариад авгайгаа дагуулан дуу аяланхан холдож билээ. Хэзээ бид энэ хосууд шиг ядуу ч гутрахгvй, байгаагаараа бvгдийг дайлан уудам тал нутаг шигээ сэтгэж амьдрах бол оо.

М.Огоо
03.10.06

Friday, September 15, 2006

Африк хэлц

Энэ Африк хэлц маш таалагдсан учир Монголоор орчуулах гэж оролдлоо. Миний шvлэг бичнэ гэж юу байх вэ. Гэхдээ толгой холбохыг хичээсэн юм.
Нар хэдийнээ мандаад єндєрт хєєрчихсєн юм биш vv. Бид хэзээ гvйж эхлэх вэ?

Every morning in Africa, a gazelle wakes up.
It knows it must run faster than the fastest lion or it will be killed.
Every morning a lion wakes up.
It knows it must outrun the slowest gazelle or it will starve to death.
It doesn’t matter whether you are a lion or a gazelle
When the sun comes up, you better start running.

Єглєє бvхэн Африкт бєхєн гєрєєс сэрдэг гэнэ
Єєрийгєє бvгдээс хурдан гvйхгvй бол болохгvй гэдгийг мэддэг гэнэ
Єлєн арслан тvvнийг барихад бэлэн байгааг санадаг гэнэ

Єглєє бvхэн Африкт араатны хаан сэрдэг гэнэ
Єлбєрч vхэхгvйн тулд тэрээр
Єнєєх бєхєнгєєс хурдан гvйх хэрэгтэй гэдгээ ойлгодог гэнэ

Харин чи бєхєн ч бай арслан ч бай
Халуун нар мандан хєєрєхєд
Хамгаас тvрvvнд гvйж эхлэх хэрэгтэй...

Saturday, September 09, 2006

In Mongolia, they drink goat’s blood for low Blood pressure

Энэтхэгийн тєв хэвлэл болох “The Times of India”-ийн єчигдрийн буюу 9 сарын 8-ний дугаараас энэхvv сонин нийтлэлийг уншив. Ихэнх нь Монгол гэж хаа байдгийг ч мэдэхгvй хvмvvсийн дунд тєв хэвлэл дээр нь эх орны минь тухай гарсан байна гэхийг сонсоод учиргvй баярлав. Уншаад vзтэл яах аргагvй манай аавын нэр ч явж харагдана. (Хэдийгээр аав маань иймэрхvv юм ярьснаа санахгvй байгаа ч гэсэн)
Бvрх ємсєж хар шил зvvсэн євгєн айраг ууж байгаа зураг тавиад хэвлэсэн энэхvv нийтлэлийг уншаад Монгол руу орчуулмар аядсан юм. Та бvхэн монгол орчуулга, англи эхтэй нь уншаад юу бодсоноо бичнэ биз.


In Mongolia, they drink goat’s blood for low Blood pressure

Ulan Bator:
India may have loads of traditional remedies for all kinds of ailments, but when it comes to strange cures, Mongolia takes the cake.
For women with sprained necks, there is a Mongolian way out… Kneel before a handsome man and place the head on his knee. And the sprain is gone. For high blood pressure, stroke a cat and eat two cloves of garlic. Two cloves of garlic is fine, but why stroke the cat?
Medicines may have made tremendous advances, but in the land of Genghis Khan, these and other traditional treatments continue to be popular in some of the segments of the society.
“Some of the treatments are really funny. But they are still being practiced in some parts of Mongolia,” says Nansaa, a university teacher. Sometimes we have a hearty laugh on some of the traditional natural treatments, she says.
Nansaa’s favorite is that of applying animal urine to an aching tooth.
For a society that was largely nomadic, traditional medical solutions centered around animals. Sample this: A cup of freshly slaughtered goat’s blood is recommended for low blood pressure.
“The country has moved on and you can see many hospitals and clinics around the city. While many people are aware of these practices, you will find a few following them,” says Mendsaikhan, a doctor.
But arkhi (fermented mare’s milk) the local vodka, is considered almost an elixir for various ailments by Mongols, for instance, if an infant is suffering from pneumonia, wrapping its chest with a towel soaked in vodka is considered a sure shot treatment.

Монголд цусны даралт багадахаар ямааны цус уудаг

Улаанбаатар: Энэтхэг магадгvй бvх тєрлийн євчин эмгэгийг засах асар их уламжлалт арга барилуудтай байх. Гэвч євєрмєц хэлбэрийн дом, заслуудын хувьд гэвэл Монгол хамаагvй илvv.
Монгол аргаар бол гоёодсон хvзvvтэй хvvхэн сайхан залуугийн ємнє сєхрєєд толгойгоо євдгєнд нь хvргэх (мєргєх)-эд эрvvл болно. Цусны даралт чинь хэрэв ихсээд байвал хоёр хумс сармис идээд муур ил. Хоёр хумс сармис бол байж болох юм аа. Гэхдээ муур илдэг нь яаж байгаа юм бол?
Анагаах ухаан хэчнээн гайхамшигтай хєгжсєн ч гэсэн Чингис Хааны нутагт бол энэ мэтийн уламжлалт (хар) домууд єдий болтол нийгмийн нэгээхэн хэсэгт томоохон байр суурьтай хэвээр л байна.
“Зарим нэг домууд нь маш инээдтэй. Гэвч одоо болтол тэдгээр нь зарим газруудаар тvгээмэл хэвээр шvv” хэмээн их сургуулийн багш Нансаа ярьж байсан юм. “Зарим домуудыг шоолж бид элгээ хєштєл инээх vе хvртэл гардаг”
Нансаагийн хамгийн дуртай дом нь малын шээсээр євдсєн шvдэнд жин тавьдаг явдал юм.
Тэр чигээрээ нvvдлийн байсан нийгмийн хувьд хар дом нь ихэвчлэн малтай холбоотой. Тухайлбал: Дєнгєж гаргасан ямааны халуун цуснаас ганц аягыг уухад даралт багадах зовлонгоос ангижрана.
“Улс эх орон хєгжиж эмнэлэг, эмчилгээний газрууд хаа сайгvй байгуулагдаж байна. Ихэнх хvмvvс эдгээр домуудыг мэдэх боловч цєєхєн хэсэг нь л амьдрал дээр хэрэглэдэг юм” хэмээн Мэндсайхан эмч ярьж байна.
Гэвч архи (уг нь бол айраг л даа) (гvvний исгэсэн сvv) буюу нутгийнхний согтууруулах ундаа нь Монголчуудын хувьд олон тєрлийн євчин эмгэгийг анагаах рашаан бєгєєд жишээ нь: хатгаа авсан нярайн цээжийг мєнєєх айргаар жин тавьж орооход дорхноо эдгэнэ гэж vздэг байна.






Єчигдрийн сонин дээр Монголын тухай байна гэж сонсоод хэчнээн их баярлан шvvрч авав аа. Даанч унших тусам биднийг зэрлэг бvдvvлэг хэмээн доромжилсон юм шиг санагдан дотроо зэвvv хvрч суулаа. Уг нь “The Times of India” бол Энэтхэгийн хамгийн том гэгддэг нэр хvндтэй сонин л доо. Даанч мэдээллийн эх vvсвэрээ хаанаас авсан юм бvv мэд. Ихэнх нь алдаатай. Алдаагvй нэгнийг нь ёжилсон байдлаар бичсэн байх юм.
Миний хувьд лав би багадаа эдгээр домуудын ихэнхийг нь хvмvvс хэрэглэж байхыг харсан. Єнєєх нь vнэхээр ч vр дvнд хvрч байсныг санаж байна. Эдэнд хачирхалтай санагдаж буй эдгээр аргуудын ихэнх нь уг нь шинжлэх ухааны vндэстэй гэж би уншиж байсан юм. Аавынхаа бичилцсэн “Хар дом ардын бор арга” гэдэг номыг анх vг vсгийн алдааг нь харж суухдаа ямар гайхамшигтай сонин зvйлс их байдаг юм бэ гэж харж байснаас арай ч энэ их сургуулийн багш хvvхэн шиг инээж байгаагvй л дээ.
Юутай ч гэсэн vндэстэн бvр єєрийн оршин сууж буй газар нутаг зан заншилдаа тохирсон євєрмєц соёлын уламжлалтай байх ёстой гэдэгт би итгэж явдаг. Тэр нь гадны хvнд євєрмєц санагдсан ч хvндэтгэх vvрэгтэй гэж бас боддог. Уг нь бол энэхvv уламжлалууд нь заавал ч vгvй єрний гэгдэх шvvлтvvрээр гарч бусдын доог тохуу болж хэмжигдэх ёсгvй л баймаар юм. Гээд нэг муу оюутан би тєрийн тєлєє оготно гэгчээр тэрбум гаран Энэтхэгvvдэд Монгол зан заншил тайлбарлаж єгєлтэй биш дээ...

Thursday, September 07, 2006

Єнгє vv чанар уу?

Би анх блог-той боллоо. Таньдаг мэддэг хvмvvстээ блогийнхоо хаягийг явуулж дээр vеэс бичиж байсан эссэнvvдээ хvмvvсийг уншиж ямар нэгэн юм бодвол сэтгэгдэл бичих байх гэж найдаж байлаа.
Харамсалтай нь хvмvvс намайг юм бичдэг гэхээсээ веб дизайнер гэдгээр нь илvv сайн мэддэг бололтой. Хаягаа мессенжерээр явуулаад огт удаагvй байтал background нь зvгээр юм байна, гоё фонт сонгосон байна эд нар гэсэн хариунууд ирээд эхэлдэг юм байна. Миний дизайн хийдэг гэж юу байх билээ. Єнгєнийхєє хэдэн кодийг ч танихгvй амьтан хvмvvсийг веб эд нар гэсэн янз бvрийн ойлголттой болохоос ємнє л жаахан html сурсан ухаантай. Тэгээд л notepad дээр хэдэн tag бичнэ. Гэм нь жаахан сэргэлэн, хvмvvсийг хуга панаалддаг л байсан байж магадгvй. Тэгээд л хvмvvс намайг веб дизайн хийдэг гээд бодчихож. Нэг биш нэлээн хэдэн хvмvvсээс бичсэн юмнийхаа тухай биш хулгайлсан template-ийнхээ тухай санал сэтгэгдэл сонсоод хvмvvсийн сэтгэхvй ер нь ийм болчихсон юм болов уу даа гэж бодлоо.
Нэг нєхєр тайлбар тавьж байна. Чиний бичсэн юмийг уншиж байснаас background-ийн чинь єнгийг хараад утга санааг нь ойлгочихсон нь амар юм байна гэж байна. Миний бичсэн юмийг уншихад жаахан цаг шаардана л даа. Хэдийгээр мундаг бичдэг хvмvvстэй харьцуулахгvй ч бас утга санааг нь ойлгох гэж хэдэн секунд шаардаж магадгvй л юм. Харин background-ийг харахад бол сохор л биш бол ганц л секунд шаардана. Тэгээд л тэр хvний хувьд миний тухай тєрж байгаа сэтгэгдэл нь болоо. Би тэнэг єнгє сонгосон бол би тэнэгийн туйл, харин гайгvй єнгє сонгосон бол бас ч гэж ухаанд нь ухна ишиг vхчихээгvй гэсэн vг.
Харамсалтай нь миний бодлоор бол би мессенжер листээ жаахан шинэчлэх хэрэгтэй болсон аль эсвэл амьдарч байгаа нийгмийнхээ сэтгэхvйг солих хэрэгтэй болсон бололтой. Энэ хvмvvсийн бэлэнчлэх хямдхан сэтгэлгээ, юмийг харснаараа хэмждэг хэмжvvр эцэс сvvлд нь юунд л хvргэдэг бол доо.
Yнэн худал хоёрын хооронд 4 хуруу байдаг гэдэгийн эсрэгээр нvдээр харсан бvхэн vнэн биш гэдгийг хvмvvс хэзээ нэгэн цагт ойлгох байх гэдэгт найдаж байна.

М.Огоо
06.09.2006

Wednesday, August 30, 2006

The world is flat

Сvvлийн vед нэлээд шуугиулаад байгаа Томас Фрийдманы энэхvv ном надад маш их таалагдсан учир єєрийн эх хэл рvv чадлынхаа хэрээр хєрвvvлэх хvсэл тєрєн vзэж байна. Та бvхэн єєрсдийн санал зєвлєгєєг нэмэрлэвээс єчvvхэн миний ажилд гvн туслалцаа vзvvлэх байна.
Томас Фрийдман


Дэлхий бєєрєнхий биш

Даяарчлагдсан дэлхийн 21-р зууны товч тvvх







Би унтаж байлаа...

Бvх католик шашинтныг ивээгч, Мохаммедийн сургаалийг дагагч тэрс номтнуудын гол дайсан Эрхэм дээд хатан хаан таны зарлигаар Кристофер Колумб бивээр Энэтхэг улсыг зорьж байна. Тэрхvv гайхмшгийн орныг vзэж, тэдний талаар судлан єєрсдийн гэгээн сургаалдаа оруулах арга замыг хайх ба явж дадсан дорно зvг рvv бус єдгєє хvртэл хэний ч явж vзээгvй шинэ зvг болох єрнийг чиглэсэн шинэ зам гаргахаар зорьж байна.

- Кристофер Колумбын аялалын тэмдэглэлээс. 1492 он


“Майкрософт эсвэл Ай Би Эм-г чиглvvлээд цохь” Хэн ч ємнє нь надад гольфийн талбай дээр ийм сонин зааварчилгаа єгч байсангvй. Хамтрагч маань эхний ногоон зурвасын цаана харагдах гял цал болсон хоёр барилгыг заан энэхvv vгийг хэлэхэд би Энэтхэгийн Банглоре хотын тєвд КЖА гольф клубын эхний тий*-д зогсож байлаа. Голдман Заксын барилга арай дуусаагVй байлаа, тvvнээс биш хамтрагч маань тийшээ ч зааж магадгvй байсан юм. Эйч Пи, Техас Инструмент компаниудын барилга ч бас ес дэхь нvхний цаана арав дахь нvхний харалдаа сvндэрлэж харагдана. Энэ юу ч биш. Нvх тэмдэглэдэг бяцхан дарцгууд маань алдарт хэвлэлийн фирм болох Эпсонийх, тэр ч байтугай миний цохиуруудыг зєєж яваа залуу ч 3М-ийн малгай ємссєн харагдана.
Гольфийн талбайн гадаах зарим замын тэмдгийг Техас Инструмент ивээн тэтгэсэн байхад хажууд нь Пицца Хатийн аварга том зарлалын самбар дээр уур савсаж буй пиццаны зурган дээр “Гигабайтаар хэмжигдэх амт” хэмээн бичсэн харагдана.

Yгvй ээ энэ Канзас биш байсан. Гэхдээ энэ яавч Энэтхэг гэж харагдахгvй байсан юм. Энэ тэгээд юу вэ? Шинэ ертєнц vv? Хуучин ертєнц vv? Аль эсвэл дараагийн ертєнц vv?

Би Энэтхэгийн торгоны зам болсон Банглорт Колумб шиг ямар нэгэн нээлт хийхээр ирсэн байлаа. Колумб тухайн vеийн Португалийн далайчид шиг ємнийг зориод Африкийн зvvн талаар тойрон Энэтхэг орохоос илvv дєтєєр єрнийг чиглэн єєрийнхєє тєсєєлж байснаар Атлантын задгай далайг гатлаж Энэтхэгийн зvvн эрэг хvрнэ гэж тооцоолон Нина, Пинта, Санта Мариа гэсэн хєлєг онгоцны бvрэлдэхvvнтэйгээр гарсан билээ. Тухайн vедээ “халуун ногооны арал” гэгдэж байсан Энэтхэг нь нууцлагдмал баялаг болох алт, сувд, эрдэнийн чулуу, болон торгоороо Европынхны арааны шvлсийг асгаруулж байсан юм. Лал шашинтнууд Энэтхэг хvрэх хуурай газрын замыг хяналтандаа байлгаж байсан энэ vед тэрхvv товч замыг нээснээр Колумб болон Испанийн эзэнт гvрний хувьд асар их баялагийг эзэмшиж хvч чадалтай болох vvд хаалга нь байлаа.
Колумб дэлхийг бєєрєнхий гэж тооцоолсон учир єрнийг зорьсноор илvv дєт зам олно гэж найдаж гарсан билээ. Гэвч тэрээр дэлхийн бємбєрцгийг арай багаар тєсєєлснєєс, замаа буруу тооцоолсон ба замд нь хуурай газар тааралдана гэдгийг урьдчилан тєлєвлєєгvй байсан юм. Гээд мань эр єєрийн нээсэн шинэ ертєнцийнхєє уугуул иргэдийг Индианууд (Энэтхэгvvд. орч) гэж нэрлэснээр уг аялал тєгссєн юм. Буцаж ирээд Колумб Фердинанд хаан болон Изабелла хатан хаанд энэтхэгийг олж чадаагvй боловч дэлхий бєєрєнхий гэдгийг баталснаа хvлээн зєвшєєрсєн юм.

Би харин Энэтхэгт дорныг чиглэн Франкфуртаар дамжиж Луфтханза компанийн иргэний нисэх онгоцны бизнес ангиллын суудлаар ирсэн юм. Би хаашаа ямар чиглэлээр болон хаа яваагаа суудлынхаа ємнє зоосон жижиг дэлгэцэн дээрхи ЖиПиЭс*-ийн тусламжтайгаар яг таг мэдэж байлаа. Би товлосон цагтаа аюулгVй газардав. Би бас л Индианууд (Энэтхэгvvд) гэж нэрлэгддэг хvмvvстэй уулзлаа. Би мєн л Колумбын адил Энэтхэгийн нууцлагдмал баялагийг хайж явлаа. Ялгаа нь гэвэл Колумб vнэт метал, торго, амтлагч гэх мэт тухайн vеийнхээ vнэ цэнийг тодорхойлогч материаллаг баялаг хайж явсан бол би программ хангамж, дуудлагын тєв*, дамжуулах протокол, оптик инженерчлэлийн шинэ нээлт гэх мэт єнєє vеийн бидний хувьд vнэт баялаг болсон зvйлсийг хайж байсан юм. Колумб єєрийн уулзсан Энэтхэгvvдээ* єєрийн гарын доорхи vнэгvй ажилчид боолоо болгон хувиргахдаа баяртай байлаа. Харин би миний уулзсан Энэтхэгvvд яагаад бидний хийх ёстой ажлыг булааж аваад байгааг яагаад тэд Америк болон бусад аж vйлдвэржсэн орнуудын vйлчилгээ болон мэдээлэл технологийн ажлын голыг нугалах чухал тvнш болоод байгааг мэдэхийг зорьсон юм.
Колумб єєрийн гурван хєлєг онгоцон дээрээ зуугаад хvний хамтаар явж байсан бол би Дисковери Таймс сувгийн цєєхєн хvний бvрэлдэхvvнтэй бяцхан багтай явж байлаа. Манай бяцхан баг хєл нvцгэн Энэтхэг жолоочийн барьсан хоёр бага оврын фургонд элбэгхэн багтаж орхив. Би аялалд гарахынхаа ємнє Колумбын адилаар дэлхий бєєрєнхий гэдэгт итгэлтэй байсан боловч Энэтхэгт vзсэн харсан болгон маань намайг алмайруулж энэ итгэл тєгс байдалдаа эргэлзэхэд минь хvргэсэн юм. Колумб санамсаргvйгээр Америкт ирээд єєрийгєє Энэтхэгийн нэг хэсгийг нээчихлээ гэж бодож байсан бол би Энэтхэгт ирээд єєрийгєє Америкд байна гэж бодоход хvрлээ. Зарим нэг Энэтхэгvvд Америк нэртэй байхад зарим нь дуудлагын тєвvvдэд Америк аялгатай англи хэлээр ярьж, Америк маягийн бизнесийг компьютерийнхээ лабараториудад тєлєвлєж байлаа.
Колумб хаан болон хатандаа дэлхий бєєрєнхий юм байна гэдгийг батлан тvvхэнд энэхvv нээлтийг анх удаа хийсэн хvн хэмээн тодорсон юм. Харин би гэртээ эргэж ирээд зєвхєн эхнэртэйгээ л єєрийнхєє нээлтийг хуваалцсан юм.
Би тvvнд “Хайрт минь, дэлхий чинь хавтгай юм байна шvv дээ” гэж шивнэлээ.

Хvлэмжийн цэцэг

Энэ долоо хоног ерєнхийдєє ухаарлын долоо хоног л байх шив дээ. Манай нэг найз хvнд ийм vе байдаг юм гэж тайвшруулж байна лээ. Гэхдээ мэдэхгvй архи уусны дараа дандаа л хvнд ухаарал хайр бодогддог шvv дээ. (Зарим нэгэнд нь уур агсам тохиолддогийг л эс тооцвол) Магадгvй нутгаас ирсэн жаахан юм дээрээс нь local beer холилдсоны дараа иймэрхvv мэдрэмж тєрєх нь хэвийн vзэгдэл ч юм билvv..
Хэрвээ та vзсэн бол миний “анддаа баярлалаа” гэсэн эссээ дан ухаарлын шинжтэй байгаа байх. Найз охин маань тэр нийтлэлийг уншаад уйлахаа шахсан гэж байгаа. Тэр минь миний хажууд бол амьдрал vзсэн нэгэн л дээ. Ядаж л мєнгєгvй хоолгvй хонох ямар байдгийг мэдэрсэн нэгэн.
Харин би? Би бол ердєє л хvлэмжийн цэцэг.
Би хэзээ ч мєнгєєр дутаж vзээгvй. Ээж аавын минь хайр удам угсаа залгах айлын гал голомтын эзэн ганц хvvгээ хэнээс ч юунаас ч хараат байлгаж, хэзээ нэгэн цагт ямар нэгэн ямаар дутааж vзээгvй юм аа. Тэр хэмжээгээрээ л эцэг эхийн хайр хvvгээ улам бvр л хvлэмжийн цэцэг болгож байсан юм. Єєрєєр хэлбэл би гадаад орчиндоо юу болж байгааг, миний амьдарч буй орчин бол ердєє л хvлэмж лугаа адил гэдгийг саяхан болтол ухаараагvй юм. Саяхнаас л эцэг эхийгээ мєнх биш юм байна гэдгийг, миний энэ их тансаглал vvрдийн биш юм байна гэдгийг, миний нэг орой найзуудтайгаа савчихдаг мєнгийг хvмvvс бvтэн сар зовж байж олдог юм байна гэдгийг, Нагаржунагийн хоосон чанарын онол угтаа vнэн юм байна гэдгийг ойлгож эхэллээ.
Vнэхээр л тэр ухаарлын долоо хоног гэдэг нь энэ юм болов уу даа. Хvн бvхнийг л хайрлаж, хvн бvхэнд энэрэхvйн сэтгэлээр хандмаар санагдах юм. Хvн бvхэнд л энэ саяхан мэдэж авсан энгийн vнэнvvдээ зааж єгмєєр санагдах юм. (харамсалтай нь бvх хvн хvлээж авах хvсэлгvй ч гэсэн)…
Хvлэмжийн цэцэг хvлэмжээсээ гарахад яаж vхэждэг билээ би яг тэрэн шиг гэрээсээ, надад хайртай, намайг халамжилдаг хvмvvсээсээ хол байхад яг л тэр мэдрэмжийг мэдэрч эхэлдэг юм байна.
Хvссэн бvхнээ олж авч чадахгvй байна гэдэг зарим тохиолдолд асар их аз байдаг бололтой. Хэрэв би яг ємнєх шигээ ололт амжилтаар дvvрэн байсан бол энэ ухаарлын долоо хоног минь хэзээ ч байх байсан юм билээ
Нvдэнд харагдаж гарт баригдаж буй бvхэн хоосон хий юм гэдгийг, хvн хэрвээ жаргалыг хvсвэл сэтгэлийн дотоод амгаланг л олох ёстой юм гэдгийг манайхны бурхны орон гэж хэлж заншсан Энэтхэг улсад л ойлголоо
Над шиг олон олон “хvлэмжийн цэцгvvдэд” энэ ухаарлын долоо хоног нь арай эрт байгаасай гэж хvссэндээ л энэ оройн согтуу нойрноосоо хугаслаж сууна…




М.Огоо
26.08.06
Pune, Maharashtra, India

Анддаа баярлалаа

С.Дєлмандахтай би анх 4 жилийн ємнє танилцаж байж билээ. Тэр vед биднийг хэн ч танихгvй, хэн хэн нь хийх бvтээх хvслээр дvvрэн ч ядуу оюутнууд байж билээ. Хамтарч юм хийе гэсэн санаатай бид хэсэг vзсэн юм. Даанч энд бидний арга барил болон зорилгын ялгаа гарч ирэн зєрчилдєж эхэлж билээ. Минийхээр бол бид мєнгєний хойноос, харин Дєлєєгийнхєєр бид оршин тогтнохын тєлєє зvтгэх ёстой байлаа. Гээд удалгvй зєрчлєєсєє болж бид салсан сан. Гэхдээ нєхєрлєл маань бол дуусчихаагvй юм. Надад тvvний ер бусын тайван, юманд хvлээцтэй хандаж, нухацтай шийдвэр гаргадаг зан нь таалагддаг байлаа. Тиймдээ ч бид бусдаасаа арай илvv дотно байсан байх. (Харин тvvнд миний юу нь таалагддаг байсныг мэдэхгvй)
Хэдэн жилийн дараанаас тvvний хийж байгаа юмнууд намайг гайхуулж эхэллээ. openMN, soyombo linux, MUG гэх мэтчилэн. Бид хэн хэн нь мэдээлэл технологи маш их сонирхдог байсан ч (Гэхдээ мэдээж хэрэг Дєлєє надаас илvvгээр л дээ) Дєлєєгийн хийж буй бvхэн надад нэг л утгагvй, явцгvй санагдаад байдаг байлаа. Хэн хэзээ надад мєнгє єгнє гэж энэ бvхнийг сайн дурын байдлаар хийж явах ёстой юм гэдгийг би vнэндээ ойлгосонгvй. Миний хувьд бол би зєвхєн мєнгєний тєлєє л явж байлаа. Мєнгийг ч олж байсан. Даанч хурааж л чадаагvй болохоос. Харин Дєлєє бол урагш гишгэж байлаа. Тэр єєрийгєє боловсруулж бусдыг ч бас боловсроход ямар нэгэн хэмжээгээр туслах гэж хичээж явсан юм. Саяханыг хvртэл би Дєлєєгєєс олсон орлого байхгvй чамд ингэж нийгмийн зvтгэлтэн болж явах хэрэг байдаг юм уу гэж гайхаж асууж байж билээ. Харин юуны тулд яах гэж ингэж явж байгаа, энэ нь эцэстээ хэнд хэрэгтэй юм гэдгийг найз нь сая л ойлголоо.
Мєнгийг олж явахдаа би зєвхєн єнєє маргаашаа л бодож явж. Єнєєдєр хоолтойгоо, маргааш мєр бvтэн явж байхад л надад хангалттай байж. Олох тусмаа Алтан Загасны vлгэрийн эмгэн шиг улам л ихийг олох гэж явдаг байж. Харин єнєєдєр ажил ч vгvй, сургууль ч vгvй, энэтхэгийн нэг хєдєє тосгонд ингээд хог дээр vсэрчихээд хэвтэж байхдаа найз нь амьдралын энгийн нэг vнэнийг ойлгож авлаа. Єчvvхэн хvн єєрийнхєє тєлєє амьдардаг, Агуу хvн бусдын тєлєє амьдардаг гэдгийг ухааруулж єгсєн анддаа баярлалаа. Над шиг хий дэмий юмний хойноос хєєцєлдєж яваа мянга мянган залуучууд vvнийг бас ойлгоосой. Тэгвэл нийгэм маань, улс орон маань, ирээдvй маань арай гэрэлтэй харагдаж юу магад...

М.Огоо
24.08.06

Би ХЭНИЙ ХЭН бэ?

Єнєєдєр нэг Энэтхэг залуу надаас Монгол хаана байдаг юм гэж асуудаг юм байна. Гаднаас нь харахад гайгvй боловсролтой байж магадгvй шинэ Энэтхэгийн шинэ vе болох гэж байгаа оюутан залуу л даа. Надад энэ асуулт тийм ч сонин байсангvй. Арабын тэнгисийн эрэг дээрхи энэ жижигхэн хотод ирснээсээ хойш энэ байтугай сонин асуултанд хангалттай булуулж байсан болохоор энэ бол ядаж Монгол гэдэг нэрийг минь зєв хэлж байгаагаараа улс vндэстнийг минь их хvндэтгэсэн хэрэг байлаа. Ерєнхийдєє Энэтхэгvvдийн газарзvйн мэдлэг жаахан тааруухан юм шиг санагдсан. Яагаад гэвэл миний эх орныг бодвол гадаад орноос хараат юм нь бага, учиргvй гадны соёл иргэншлийг шvтэж хvндэтгэдэг хvмvvс болж долигнож хэдэн цаас аваад байхааргvй баян улс л даа. Эд нарын хувьд тойрсон Бутан, Непал, Бангладеш гэсэн (манайхаас дутахааргvй ядуу) жижиг хєршvvд Арабын хэдэн улсуудаа л хаана байрлаж байдгийг мэдэж байвал бараг дэлхий ертєнц дуусч байгаа нь тэр л дээ. Ямар сайндаа нэг vсчин залуу зvvн ємнєт Азийн газрын зураг барьчихаад энэ дээр танай улс алга байна гээд гайхаад байх вэ дээ.
Ерєнхийдєє Монгол гэдэг нэрийг ихэнх хvмvvс мэдэх нь сайхан юм. Учиргvй манай хэлээр яриад манай соёл иргэншлээс хуваалцаад байхгvй ч гэсэн ядаж Хятад Солонгос хоёроос єєр тусгаар тогтносон улс гэдгийг минь ялгаж мэдээд байгаа нь сайхан юм. Нєгєє талаас…
Монгол - Чингис – Доголон Тємєр (Тимурлан гэдэг нэрээр нь ойрхи Дорнот андахгvй). Энэ гурван нэр хорвоо ертєнцєєс хязгаарлагдсан юм шиг хєдєє маягийн энэ жижигхэн хотод салшгvй дагалдана. Энэ гурван нэрийг дагаад тэдний нvдэнд айдас хvйдэс, аллага хядлага, цус нулимс харагддаг юм шиг байгаа юм. Тэгээд л намайг хvлээж авах анхны сэтгэгдэл нь алуурчны хvvхэдтэй юм ярьж байна гэдгээр эхэлнэ дээ. Бидний хайрлаж хvндэтгэж, шvтэж биширч явдаг євєг дээдэс маань эдний хувьд ердєє л цус дагуулсан алуурчин, терроризмийн загалмайлсан эцэг. Єєрєєр МОНГОЛ гэдэг энэ яруу сонсголонт тавхан авиаг дэлхий ертєнцєд мэдэгдэх арга байхгvй гэж vv?
Энэ тавхан авиагаар тамгалсан улсыг газрын зураг, дэлхийн бємбєрцєг дээрээс хайж ядаад байх юмгvй л дээ уул нь ч. Эцэг євгєд маань уг нь бидэнд єнєєгийн бидний шvтээд байдаг єндєр хєгжилтэй орнуудын арааны шvлс асгармаар хангалттай том талбай, єргєн уужим нутаг, єнєр их баялаг євлvvлжээ. Тэр нь газрын зураг дээр бараг л хоёр тив дамнахаа шахан дурайж байдаг сан. Хараа муутай хvн ч олж харахад тийм тєвєгтэй биш. Харин дэлхий дээрхи зургаан тэрбум хvний ихэнх нь тэр том талбайг нvдээ аниад харахгvй єнгєрєєчихдєг бололтой. Яагаад гэвэл Монгол гэж юу байдаг нь тэдний хувьд огт сонин биш. (Дээр дурьдсан терроризмийн євєг эцгvvдийг л эс тооцвол)
Яагаад? Єнєєдєр Монгол унтаж байгаа учраас тэр. Унтаж байгаа монголыг сэрээх хvсэл хэнд ч байхгvй. Биднийг л эс тооцвол. Харин бид сэрээх биш улам бvр гvн нойронд нь автуулаад байх шиг. Тэгээд сэрэхгvй болохоор нь унтамхайг нь гайхаад єєр улс руу гараад явчихна…
Євєг дээдэс минь дэлхийн дайдийг эзэлж их гавъяаг байгуулж явахдаа vр хvvхэд нь цусаа асгаруулж байж олж авсан нэр хvндийг нь ингэтлээ дорд оруулах юм чинээ санаагvй л байх даа.

Халамцуу Иран залуу чиний євєг дээдэс минийхийг алж явсан юм гэсэн одоо би чамайг алвал болох уу гэж агсарахад нь гашуунаар инээмсэглээд л єнгєрєхєєс єєр эрхгvй МОНГОЛ би яалтай.
Уг нь би чинь нэрийг нь сонсоод л дэлхий чичрэх ёстой хvний удам юм сан. Хэзээ нэг хаанаас ирснээ хагас цаг тайлбарлах шаардлагагvйгээр БИ МОНГОЛ ХYН гэж дэлхийн хаана ч очсон ам бардам гайхуулах цаг ирэх бол доо.



М.Огоо
Pune, Maharashtra, India
2005-09-20

21 нас

Би 21 хvрлээ. Єнгєрсєн амьдралаа эргээд харахад би юу хийж юу амжуулав? Би хэнээс авч байв? Би хэнд юу єгч байв? Би хэнийг баярлуулж байв? Би хэнийг гомдоож байв?
Яг vнэндээ эцэг эхийнхээ Туулын голын мєсийг долоох шахан олсон хэдийг vрж тэднийхээ санааг зовоохоос єєрєєр ямар гавъяа байгуулав?
Хvн бvхэнд єнгєрсєн цаг vе нь харамслаар дvvрэн, дахиад тэр насандаа очвол тийм юм амжуулах сан, ийм юм гvйцээх сэн гэсэн нууцхан хvсэл зєндєє байдаг гэсэн. Ямар сайндаа л 60 хvрч ухаан ороод 61 хvрч vхдэг гэсэн vг хvртэл гарч байх вэ. Хэрвээ хvн бvхэнд тэр ухаан ордог 60 нас нь арай эрт тохиолддог бол энэ дэлхий дээр харуусал гутрал, гай зовлон арай бага ч тохиолдох байсан юм бил vv.
Гэхдээ хvний хvсэл гэдэг таашгvй. Єнєєдєр би ингэж бодож байвч 20 жилийн дараа яах гэж тэгж дэмий юм бодож нэг шєнийнхєє нойрыг хугаслаж байв гэж харуусах ч цаг vе ирэх юм бил vv.

Миний нас, єнгєрvvлсэн амьдрал, vзсэн харсан туулсан бvхэн энэнд дvгнэлт хийхэд арай л балчирдах юм шиг байна. Гэхдээ одоо л ингэж бодож эхлэхгvй бол би 60 хvрч ухаан орж 61 хvрч vхдэг хvмvvсийн нэг болмооргvй байна. Хорвоогоос хагацан нvдээ анихын цагт бvх л амьдралдаа харуусч байснаас одоо ингэж нэг шєнийн нойроо хугаслаж суусан нь дээр ч юм шиг.

Би ээж аав хоёрыгоо л хамгаас их гомдоосон хvн дээ. Манцуйндаа ирж л тэр хоёрыгоо жаргаасан байх. Бусад vед нь би ПАРАЗИТ байжээ. Би яг л бусдын цусаар хооллодог шимэгч хорхой шиг тэр хоёрынхоо аз жаргал, залуу насных нь эрч хvчийг сорон сорсоор єдий хvрчихээд одоо авах юм минь дууссан хэмээн амаа арчаад хаясан цаас хаяж байгаатай адил намрын навчис шиг болсон тэднийгээ vл тоомсорлон энд тэнд найзуудтайгаа ганц нэг пиво шимсэн шигээ санааг нь зовоож суух гэж. Бас болоогvй уруул дээрхи хэдэн шар vс нь гvйцэт ургаж амжаагvй байхад айлын нялх охин эргvvлж авгайгаа болгож байгаа нь гэж эцэг эхдээ тавьдгаас илvv халамж тавин єдийг хvртэл байдгаа єгсєн тэднийгээ эхнэрт минь халамж тавьсангvй гэж хааяа том дуугарчихаад л.
Би ийм л хvн. Би 21 жил ингэж л амьдарсан. Би ингэж л эцэг эхээ ачилж байсан юм. Одоо оройтоогvй байгаа дээрээ энэ талаар бодож эхэлж байна. Yнэн худал хоёрын хооронд дєрвєн хуруу зай байдаг гэдэг шиг бодож эхэлснээс хийж эхлэх хvртэл хагас алд зай байна. Хэдий бага зэрэг оройтсон ч одоо л бодож эхлэх цаг нь…
Над шиг олон аавын хvvдvvдэд ч гэсэн ингээд харамсах цаг нь бvv оройтоосой.
Тєрсєн єдєр гэдэг баяр чинь чиний эрийн сайндаа энэ хорвоод гэнэт гараад ирсэн баяр биш, эцэг эхийн чинь хайр халамж чамайг тєрvvлсэн баяр юм шvv. Ээж ааваа тєрсєн єдрєєрєє баярлуулаарай.

М.Огоо
2005.11.05
Pune Maharashtra India