Tuesday, November 28, 2006

Аялал

Хэд хоногийн ємнє удахгvй аялалд гарна гэж бичиж байсан. 10 хоногийн дотор нийтдээ бараг 6000 км газар аялж байгаад дєнгєж єнєєдєр л ирлээ. 10 хоног алдсан хугацаагаа нєхєж нэлээдгvй суух шаардлагатай болох юм шиг байна. Гэсэн ч очсон газар орныхоо сонингоос тэмдэглэлийн дэвтрээ харж байгаад оройд нэг хэсэг юм бичээд байя гэж бодлоо. Та бvхэн таалан соёрхоно биз.

Улс доторх улс – Мажну Ка Тила

Дэлид очсон хоёр дахь хоногтоо Тєвд дvрвэгсдийн хороолол болох Мажну Ка Тилад очиж байрлах болов. Том бетонон хашааны хаалгаар оронгуут л Энэтхэгээс єєр ертєнцєд ороод ирэх шиг санагдах нь тэр. Нарийхан нарийхан гудамжууд бvхий нэг жижгэвтэр орон сууцны хотхоны хэмжээтэй газар хаашаа л харна уу царай тєстэй Тєвдvvд. Энэтхэгvvдийн дунд онигороороо дуудуулж бусдын нvдэнд єртєж содон байх зовлонгvй эвтэйхэн ч юм шиг. Худалдаа наймаа хийж байгаа зэрэг нь яг л Эрээнд хужаа нартай байгаа юм шиг санагдуулах ажээ.
Хамгийн анх 1959 онд Дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжамц Хятадуудаас зугтаан 80,000 дvрвэгсдийн хамтаар орж ирснээр энэхvv бетонон хашаан дах “улс доторх улс” бий болсон бололтой. Монголд 1992 оноос хойш нэлээд олон жил Энэтхэгийн элчингээр сууж байгаад тэнгэрт хальсан Бакула Ринбvчийд Энэтхэгийн засгийн газраас энэ хэсэгхэн газрыг бэлэглэсэн юм гэсэн. Гэгээнтэн хvний сэтгэлээр Ринбvчий ч уг газрыг єєртєє орд харш бариулж наймааны хэрэгсэл болгочихсонгvй нутаг нэгт зовсон тvмнээ байрлуулж Тєвдийн нэгээхэн хэсгийг Энэтхэгт амилуулах эхийг тавьсан бололтой. Yvнээс хойш бусад хотуудаар ч Тєвд дvрвэгсдийн хороолол бий болж эхэлсэн юм гэсэн.
Мажну Ка Тила дахь хоолны газруудад яг л Монгол хоол шиг хоол хийн (бодвол Тєвд Монгол хоолнууд аль аль нь Хятадаас гаралтай болоод тэр юм болов уу) дэлгvvрvvдэд нь Энэтхэгт бол тийм ч элбэг бус биднийхтэй ойролцоо санагдах эд агуурс зарах ажээ. Нутгийг минь санагдуулсан энэ жижигхэн районы амьдрал гэхдээ тийм ч аз жаргалтай биш. Хаа сайгvй Тєвдийг чєлєєл, Хятадыг Тєвдєєс гаргая гэсэн урианууд наалттай. Ядаж байхад яг намайг очих vеэр БНХАУ-ын дарга Ху Жин Тао Дэлид айлчлах болоод тэр хавийн тєвдvvдийн цусыг хєєргєчихєєд байсан vе. Yндэсний vзэлдээ байж ядсан залуучууд аргагvй л бусдын нутагт байгаа тулдаа л биеэ барьж байх шиг санагдсан.



Одоог хvртэл Тєвдvvд арав хорь зуугаараа нууцаар Хималайг даван Энэтхэг рvv орж ирдэг ажээ. “Тєвдєд амьдрал vнэхээр хэцvv, Тєвд хvнд бол ямар ч эрх чєлєє байхгvй. Хаашаа ч явсан юу ч хийсэн заавал Хятадын тєр захиргаанд мэдэгдэж зєвшєєрєл авах ёстой. Тєвд сургууль, Тєвд уламжлал гэдэг юм устаж хvvхдvvдийг Хятад сургуульд сурган Хятад сэтгэхvйтэй болгож байна. Шашин ном нь хvртэл байнгын хяналттай. Лхаст лам болж байгаа хvн заавал Бээжинд гурван жил шашны сургуульд сурч байж лам болох эрхтэй болно.(Гурван жил гэдэг хvний тархийг угааж vзэл суртлынхаа машин болгоход хангалттай хугацаа л даа.) Yvнийг тэвчиж ядсан Тєвдvvд бараг єдєр бvр нууцаар хил даван оргож зугтдаг ба Хималайг давахад дор хаяж сар явган алхдаг, гэхдээ энэ нь єдєртєє нуугдан шєнє нь алхахад тийм ч амар биш, Хятад цэргvvдтэй тааралдвал єчиггvй буудуулна” гэхчлэн нэг Тєвд нvдэндээ бараг нулимс мэлтэлзvvлэн ярьж билээ. Єєр нэг Тєвд “Яг vнэндээ Лхас гэх мэт Тєвдийн хотууд бол барууны жишгээр хєгжиж байгаа. Єнгєрсєн онд л гэхэд Транс Тєвдийн тємєр зам тавьсан, єндєр єндєр барилгууд олширч байгаа гэх мэт. Гэхдээ энэ бvхэн Тєвд хvнд бол огт хvртээлгvй. Хятадууд єєрсдєдєє зориулж л энэ бvгдийг хийж байгаа юм. Бидний хэл соёл хэнд ч хэрэггvй хог болох дээрээ тулаад байна” гэж билээ.
Ямар нэг vндэстэн єєрсдийн хэл, соёл уламжлал нь л алга болвол тусгаар тогтнолоо алдсанаас дор байдаг бололтой. Аливаа бодгалийн єєрийн vр удмаа vлдээх, оршин буй орон зайгаа хамгаалж харамлах тєрєлхийн зєн совин энэ хэдэн Тєвдvvдэд ч адилхан тєрсєн болов уу. “Бидэнд заавал тусгаар тогтнол хэрэггvй. Хятадын вассаль байдлаар хууль дvрмийг нь мєрдєєд ч болтугай гагцхvv єєрсдийнхєє хэл соёлыг авч vлдэж чадвал болоо” гэж тэд ярьж байсан нь ч vvний илрэл биз. Далай ламын Тєвийг Сахисан Бодлого (Middle Way Policy) ч vvнтэй яг утга нэг санагдсан. Гагцхvv ирээдvйд Тєвд гэдэг нэр зєвхєн тvvхийн хуудсан дээр vлдэх вий л гэхээс энэ хvмvvс бvгд айж байгаа бололтой.


Yvнийг сонсож суухад цус нэгтэй євєр монгол ахан дvvст маань ч ийм л хувь заяа тохиолдож байгаа байх гэж бодож байлаа. Нэлээн дээхнэ Цахим Єртєєн дээр Дээд Монголчуудын тухай бичсэн байсан. Бид л мэддэггvй болохоос биднээс цаагуур асар их зvйл єєрчлєгдєж байдаг бололтой.

2 comments:

Unknown said...

Миний анд хүний газар их зүйл үзэж яваа юм байна даа. Энд бичсэн зүйлс гашуун боловч үнэн. Жишээ нь Хятадаас Google рүү ороод төвд гэх мэт үгээр хайлт хийхээр юу ч олддоггүй гэсэг юм байна лээ. Чи энэ бүх эрчээ бүү алдаарай, энд ирэхээр чинь бидэнд хамтарч хийх юм маш их байна. Ирэхийг чинь тэсэн ядан хүлээж байна шүү.

Bilge Gegee said...

Bi ug ni haaya l neg blogoor orj humuusiin bichseniig garchiglah todiitei ongordog ym. Getel 2 odriin omnoos chiniihiig unshaad, ih l amtarhan uzdeg bolson shuu. Mongol heleeree ih saihan sanaagaa ilerhiildeg ym baina. Mon surch, amidarch bui gazriinhaa soninoos haramgui huvaaltsahad chni ih saihan sanagdaj baina. Tsaashid ulam olon niitlel bichij uldeegeerei. Keep up with the good work.