Tuesday, November 28, 2006

Эрх чєлєєний vнэ цэнэ буюу Дарамсала

Мєргєлчид голдуу дvvрэн монгол суулгасан автобус Дэлигээс орой 7.00 цагийн vед хєдєллєє. Дарамсала суурин нь Дэлигээс 500-аад километрийн зайтай Химачал Прадеш мужийн нутагт харъяалагддаг далайн тєвшнєєс дээш 1800 метрийн єндєрт Хималайн уулсын суганд байрлах ажээ. Хималай руу єгсєж эхлэхэд зам нь улам нарийсан ойрхон ойрхон огцом нугачаатай болж эхлэх нь тэр. Даанч жолоочид маань хурд хасаж нугачаа гаргана гэдэг ойлголт огт байдаггvй бололтой. Тултал хаазалж байгаад л нугачаан дээр ирмэгц бараг drift хийн огцом эргvvлэхэд нь нэг дугуй доошоо харанхуйлж харагдах єндєр хавцал дээгvvр гараад л єнгєрєх шиг санагдана. Дарамсала руу єдєр явдаг унаа огт байдаггvй юм гэж сонссон. Зам нь ийм юм бол уг нь гэрэлтэйд явмаар юм гэж гайхтал сайндаа ч биш тэр гvнзгий гvнзгий хавцлуудынх нь хажуугаар тийм хурдтай гарахыг єдрийн гэрэлд харвал хэр баргийн амьтаны зvрх нь савлачихдаг бололтой.

Yvрээр дєнгєж нар мандахад Хималайн нуруу нэг иймэрхvv

Yvрээр нар мандахад Дарамсалад орж ирлээ. Єглєєний нарны туяа Хималайн уулсын оройгоор тусан мєнх цаст сарьдагууд нь vзэсгэлэнтэйеэ гялалзаж харагдахад дэлхийн дээвэртэй ихэд ойрхон байгаагаа мэдрэх шиг санагдав. Аргагvй л уулын орой дээр байгаа гэсэн шиг агаар нь хvртэл нутгийн минь агаар шиг тунгалаг агаад сэрvvхэн. Далайн эрэгтэй ойролцоо, чийглэг уур амьсгалтай, халуун газар жил гаран амьдарсан би гэдэг амьтан очсон єдрєє л цастай уулын хvйтэн агаарт нам цохиулаад ханиад хvрчих нь тэр. Нусаа татсаар тэр хавьдаа нэг хямдхан шиг буудал олоод, орчин тойронтойгоо танилцах санаатай дэмий тэнэж эхлэв. Дээшээ уул руугаа 3 км орчим газар єгсєєд Багсу хэмээх нэртэй жижгэвтэр хvрхрээ vзэв. Мєнх цаст уулынх юм гэсэндээ шvд хага ташим, Энэтхэгт бол миний хаана ч vзээгvй тунгалаг цэвэрхэн устай юм.

Монголынх шиг тунгалаг устай хvрхрээ

Дарамсала суурингаас доош 4 км орчим буугаад доод Дарамсала хэмээх бас нэг уулын гацаа бий. Норовлинга хэмээх жижгэвтэр сvм байрлах ба энд Тєвдийн Буддист урлагийн сургууль байрладаг ажээ. Хэдэн vе дамжсан бурхан бvтээх, бурханы хєрєг зурах асар єндєр соёл цаст Хималайг даван бууриа сэлгэж энд ирсэн бололтой. Урлангийн ахлах багш залуухан Тєвд миний дагаж явсан монгол ламыг таньдаг болж таараад бидэнд урлангаа болон хийж буй бvтээлvvдээсээ сонирхуулав. Ямар их тэвчээр, хєдєлмєр шаардаж энэ бvхнийг хийвээ гэмээр зvйлс байх агаад ойролцоогоор А0 хэмжээтэй бурхны зургийг яс суувал 4 сар сууж байж дуусгадаг гэхийг сонсоод бvр хэлэх ч vг олдсонгvй. Тэндээс гартал лам ах маань эд нар юу ч биш монголчууд энэ тал дээр хамаагvй илvv авъяастай, Єндєр гэгээний vеэс энэ талын урлаг монголд тєвдєєс хvчтэй хєгжсєн гэж байлаа.

Yvлэн дундах Дарамсала тосгон

Дарамсалад ирээд тєрсєн анхны сонин мэдрэмж бол хараас олон харагдах шар толгойнууд. Дэвэн дэлхийн тэнэмлvvдийг цуглуулчихаа юу гэлтэй хар шар єнгєт арьстай янзан бvрийн vндэстэн ястангууд. Жуулчид ихтэй газар байдаг сэтгэхvй болсон намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гэгчээр зарим нь хєл нvцгэн, зарим нь єрєєсєн оймстой тууж явах нь ч энгийн vзэгдэл. Ихэвчлэн хиппи маягийн стильтэй бvгд л буддист бололтой оюутан голдуу залуучууд хєлхєж єгнє. Гаран дээрээ Чингисийн хєрєг шивvvлж, “Их Монгол 800” гэсэн зурагтай футболка ємссєн Ази царайтай залуу “Би Монгол шvv дээ” хэмээн Тєв Америк аялгатай Англиар хэлэн танилцахад эхлээд гайхаж билээ. Сонсоод байх нь аль хориод оны vед Америк рvv цагаачилсан Халимагуудын vр сад юм гэнэ. Одоо Далай ламын номонд даган баясах санаатай энд ирчихээд байгаа гэнэ. “Би уг нь Монгол, даанч Монголоор ганц ч vг мэдэхгvй” хэмээн санаа алдах мань залуу энэ зун “Их Монгол 800” очиж vзээд vндэсний vзэл нь нэлээд сэргэчихээд явж байсан бололтой.

Дарамсалагийн гудамж

Энэ удаагийн миний аялалын гол зорилго Есдvгээр Богд Жавзандамба хутагт, Дээрхийн гэгээн 14-р Далай ламд мєргєх асуудал дорхноо л шийдэгдэж орхив. Далай лам болон 9-р Богд Монголчуудад онцгой анхаарал тавьж vздэг дээрээс нь миний амьдардаг хотоос тэдэнд мєргєх гэж хvн очиж байсан удаагvй болохоор нэлээдгvй нэр хvндтэй зочлох шив дээ. Монголчууд гэснээс Энэтхэгт ирснээсээ хойш анх удаагаа л ийм олон Монголчуудыг харж баяслаа. Дэли Банглор гэх мэт том хотын оюутнууд бєєн бєєнєєрєє, Сера, Гомон гэх мэт хийдvvдээс бараг 30,40 лам дээрээс нь Монголоос бараг 100 гаран хvн ирсэн байх. Олон Монголын дунд сайхан л байлаа.

Тєвдvvдийн лаатай жагсаал

Дэлигийн Тєвд хороолол болох Мажну Ка Тилад Тєвдvvдийн vндэсний vзэл сэргээд байгаа талаар бичиж байсан. Тэндээс 500 гаран км зайтай энэ уулын мухарт ч байдал мєн ялгаагvй. Харин ч Тєвдvvдийн гол тєв нь болоод тэр vv Мажну Ка Тилаг бодвол илvv єргєн цар хvрээтэй vзэж байгаа бололтой. Намайг байхад бараг єдєр болгон шахуу Ху Жин Таог эсэргvvцсэн жагсаал цуглаан болж байлаа. Нэг шєнє бараг 200,300 Тєвдvvд лаа барин гудамжаар гэрэлтэй жагсаж харагдсан. Маргааш єдєр нь баахан залуучууд Хятадын далбааг томоор хийлгэчихсэн гудамжинд дэвсэн орилолдож дээгvvр нь замаар явж буй машинуудыг гаргах зэргээр эсэргvvцлээ илэрхийлж байв. Дэлгvvр, интернет, дэн буудал зэрэг жижиг бизнес эрхэлдэг хvмvvс хэний ч шахалт шаардлагагvйгээр Тєвдийн эрх чєлєєний чухлыг сурталчилсан зурагт хуудас жуулчдад тараан дор бvрнээ л тэмцэж буй бололтой. Хvний нутагт, харих буцах эх оронгvй, ядаж аливаа улсын иргэншил пасспорт ч vгvй ингэж явахад нь л эрх чєлєєний vнэ цэнэ амтагддаг юм болов уу даа. Бид vнэхээр энэ хvмvvс шиг эрх чєлєєнийхєє vнэ цэнийг мэддэг бил vv? Єєрсдийнхєє одоо байгаа байдалтай эвлэрч чадахгvй буруу болгоныг єнгєрсєн рvv чихэж суудаг залуу vе бидний дундаас, тэр хараагаад байдаг єнгєрсєн vе маань бас л эдэн шиг эрх чєлєєний тєлєє тэмцэж байсныг хэд нь санадаг бол?

2 comments:

Gansukh.N said...

Монголчууд 21 дарь эх гэж хүн болгон л хэлдэг. Би саяханаас 21 дарь эхийг бүгдийнх нь зургийг авъя гэж бодоод монголд нилээд хэдэн лам, шашин судлаачтай уулзсан боловч тэд 21 хамаатнаа таньдаггүй. Шашин сайн хөгжсөн газар байгаа эрхэм дүү энэ талаар материал олдвол блог дээрээ бичвэл их сайн байна. 21 дарь эхийн нэр (надад төвдөөр байгаа) англиар монголоор байвал бүр сайн, яагаад 21 дарь эх 21 байдаг гэх мэт зүйлийн тухай.

sunshine said...

sain bna uu? uuriin chin blog mash ih taalagdlaa.bi daramsala-ruu ayelah sonirholtoi bna nadad ene talaar medeelel ugch boloh uu. dalai lamtai uulzahad hir hundreltei yum bna. ene talaar medeelel ugch tusalna uu. thanks