Wednesday, November 29, 2006

Мєнхийн хайрын билгэдэл Таж Махал

Дэлигээс 180 км зайтай Агра хотод байрлах дэлхийн долоон гайхамшгийн нэг гэгдэх Таж Махалд яг vд дундын нарнаар давхиж хvрэв. Гаднах тєв хаалга нь худалч хvнд бараг километр оочертой ажээ. Эрэгтэй, эмэгтэй, жуулчин, хvvхэд гэж тус тусад нь ялгаж зогсоогоод ч нэмэр байхгvй аль нэг очероор нь хvлээж орно гэвэл дор хаяж хоёр цаг болох шинжтэй. Аз болж нутгийн хvн дагуулж явсаар ар талынх нь нууц хаалга гэмээр жижиг хаалган дээр аваачиж єглєє. Эндхийн очер нь хамаагvй бага гэхдээ ямар ч байсан хагас цаг халуун наранд зогсоочих л юм байна билээ. Жуулчид ороход 750 рупий буюу 20$ орчим энэтхэг хvн ороход 20 рупий буюу 50 цент орчим vнэтэй. Зургийн аппарат, видео камер, цэвэр усны савнаас єєр юм авч орж болохгvй, тамхи чvдэнз, чихэвчний хєгжим юу байдаг бvгдийг нь хураах ажээ. Єєрсдийгєє Тєвд гэж тас гvрийгээд л 20 рупийний билетээр нь зvтгэчихлээ. Таж Махал дэлхийн долоон гайхамшгийн нэг гэдгээсээ болоод Энэтхэгийн хамгийн их жуулчин татдаг газар ажээ. 2004 онд гэхэд л 3 сая гадаадын жуулчид Тажийг vзсэн гэнэ. Ганц гадныхан ч гэлтгvй энэтхэгvvд єєрсдєє хаа холоос vзэх гэж ийшээгээ цувдаг бололтой.

Гол бунхан тєв vvднээсээ

Анх Могулын эзэнт гvрний хаан Шах Жахан хайртай эхнэр Мумтаз Махал нь тєрєлтийн хvндрэлээс болж vхэхэд дурсгалд нь зориулан мєнхийн хайрын билгэдэл болгон барьсан гэдэг. Одоогийн мєнгєн дvнгээр шилжvvлж бодоход хагас тэрбум орчим долларын єртгєєр бvтсэн Перс, Энэтхэг, Араб маягийн барилгын хэв загварыг хослуулсан энэ нvсэр том бунханыг 1631 оноос хойш 22 жил барьж байж босгожээ. Дэлхийн гайхамшгийн тоонд орох болсон vндсэн шалтгаан нь миний ойлгосноор тэр олон жилийн ємнє ийм маягийн зvйл бvтээгээд тэр нь єдий болтол чулуундаа бараг зураас ч vгvй хэвээр vлдсэн нь л юм болов уу даа.

Гол бунхан баруун талаасаа

Тажийг баригдаж дєнгєж дууссаны дараа Шах Жаханы хvv Аурангзеб аавыгаа баривчлан Тажийн яг хажууд байрлах Агра Форт буюу Аграгийн хориглолтын цайзад хорих болов. Ингэх болсон шалтгаан нь дурлалдаа хэт мансуурсан Шах Жахан улсынхаа хамаг хєрєнгийг Таж барихад зориулаад зогсоогvй баригдаж дууссаных нь дараа голын нєгєє эрэг дээр яг адилханыг хар єнгєтэйгээр барихаар тєлєвлєж байсантай холбоотой гэнэ. Хар Таж Махал барихаар бэлдэж байсан гэх туурь, хар єнгийн гантиг чулуунууд одоо ч Ямуна мєрний нєгєє эрэг дээр байдаг юм гэнэ лээ. Хорионд ороод нэг их удаагvй нас нєгцсєн аавыгаа Аурангзеб Тажийн гол бунханд хайрт эхнэр Мумтазынх нь хажууд байрлуулсан гэдэг. Тажийг тойрсон vлгэр домог шиг олон яриа байдгийн нэг нь Тажийг баригдаж дууссаны дараа Шах Жахан “Дэлхий дээр Таж Махал ганц л байх ёстой” хэмээн гол архитекторууд барилгачдынхаа гарыг бvгдийг тасдаж хаян дахиж Таж баригдахгvй байх баталгааг хангасан бололтой. Yнэн худал нь мэдэгдэхгvй ч баригдаж дууссаных нь дараа 20000 барилгачдаа Ямуна мєрний усанд vйж алсан эд нар гэх мэт яриа ч байдаг юм байна билээ. Ямар ч байсан нэлээдгvй цусаар л боссон эд юм гэж би ойлгосон (гэхдээ хар Таж барих гэж байсан юм бол уг нь тэр хvмvvс нь хэрэг болмоор юм...)
Зурган дээр та гол бунхныг харж байна. Гол бунхныг тойрсон 4 ширхэг гонхон хамгаалалтын зориулалттай юм гэсэн. Гол бунхнаас тєв vvд хvртлээ 200 метр орчим усан сантай ба гол бунхны гурван талд хажуугийн жижиг бунхнууд, ард нь Ямуна мєрєн урсаж байдаг ажээ. Усан сан нь Ямуна мєрєнтэй шууд холбоотой нарийн сантехникийн системтэй.
Тажийг барихад зориулж бараг азийн єнцєг булан бvрээс буюу Ражастанаас цагаан гантиг, Панжабаас хаш чулуу, Хятадаас болор, Тєвдєєс оюу, Шри-Ланкаас биндэръя, Арабаас карнелийг авчирж шигтгээ хийж байсан гэдэг. Тажид орох материалыг зєєж 1000 заан ажиллаж байсан ч гэж ярьдаг юм билээ. Yндсэндээ цагаан гантигаар хийгдсэн ба хана нь битvv эрдэнийн чулуун шигтгээтэй, шигтгээг хананаас нь тєвийлгєєд хийчихсэн чулуу болохоор бас гайхамшигтай л санагдаж байв. Ядаж байхад гол бунхных нь ус зайлуулах хоолойг хvртэл гантиг чулуугаар хийсэн байсан.

Гол бунханы ар тал, Ямуна мєрєн

За тэгээд нvдээр л vзэхгvй бол би яаж ч хичээгээд танд харагдтал дvрсэлж чадахгvй нь бололтой. Гайхамшигтай л гэж хэлэхээр боловч нєгєє талаас энэ бvхэн ердєє хvний хvvр хадгалахад зориулж хийгдсэн гэж бодохоор харамсалтай.

Хажуугийн бунхан

Тєвийлгєж хийсэн чулуун хээ

Эрднийн чулуун чимэглэл

Гантиг ус зайлуулах хоолой

6 comments:

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Миний нуруугаар хатгатал тэнэжээ. Ёстой нөгөө арсландаа баригдахгүй гээд гараад гүйсэн бололтой. Найз нь ч яахав хэзээ нэгэн цагт арслан болох байлгүй дээ гээд мөрөөдөөл байж байна. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд ядаж амьд байх хэрэгтэй. Тиймээс одоохондоо амьдаараа бусад арслангуудад бариулчихгүй тулд номын хуудаснаас хуудас руу үсчин гүйж байна. Ердөө ийм л байна.

Илүү ихийг хүлээж сууя. Амжилт анд минь,
Confidence.

Anonymous said...

Goy umaa, udahgui uuriin bieer ochij uzehiig husch bna, bayarlalaa Ogoo.

OG

Anonymous said...

Таж Махал орой нар шингэхийн алдад алтан шаргал ордон шиг туяарч харагддаг, шөнөдөө сарны гэрэл тусахаар мөнгөн цэнхэр ордон шиг гэрэлтэж үзэгддэг гэсэн, үлгэрийн юм шиг гого санагдаад байгаа, залуу хосууд очихдоо хайр сэтгэлээ тангарагладаг гэжуга. Огоо дэргэд нь очиж тэмтэрч, дотор нь орж дэвхэрч үзсэн хүн байна даа, энэ завшааныг ашиглаад монголд суугаа хайрт монголжингоодоо... гэдэг ч юм уу үнэнч хайрын тангараг шивнэсэн биз дээ. Good luck :)Hovorhon aylal bna, dahiad teneed baigaarai gsn :D

Togoruu said...

Эрднийн гэдгийг эрдэнийн чулуу, гантиг ус биш усны гантиг хоолой гэх мэтээр засчихмаар санагдаад байхиймаа. илүү хошуулсан бол өршөөгтий. Их гоё аялал болжээ. энийг хийсэн хүний гарыг нь тасдаж хаясан тухай домгийг хаанаас олж уншиж болох вэ мэдэхгүй биз?

Anonymous said...

Hi! Namaig doljoo gedeg. Taliltsahad taatai bna. Chinii blog ih taalagdsan shuu. Bi neg tuslamjiin medeelel asuuh gesen yum. Yu gevel india-d bgaa mongol hun europe visa avahad yah yostoi yum boloo. Tuslana gedegt naidaj bna. Guij bna andaa. Minii email doljoo_23@chinggis.com

Док said...

Сайн уу? Чиний блогийн сүүлчийн бичлэгүүдийг чинь л уншиж байсан юм байна ш дээ. Эхний бичлэгүүдийг харсан чинь үнэхээр гоё юм байна. Баярлалаа.
Таж Махал үзэж байсан, үнэхээр ертөнцийн гайхамшиг гэдэг утгаараа гайхамшиг л санагдаж байсан шүү. Харин зураг авахуулах гэж байгаад хөтөчөөсөө хоцроод тэр сайхан домог энэ тэрийг бол ерөөсөө сонсож амжаагүй байснаа эндээс олж уншлаа эх хэл дээрээ. Баярлалаа.
Гол бунхан дотор зураг авахуулдаггүй ш дээ, гэхдээ би зальдаад авчихсан зураг надад байга, гэхдэ комментод нь хавсаргаж болдоггүй нь харамсалтай.
Үнэхээр их баярлалаа