Wednesday, December 13, 2006

Тєсєєлєл

Ганбаатар анд маань шилдэг 10 блог шалгаруулах санаатай нэг юм сэдчихсэн нь намайг оролцуулаад нэлээдгvй хvмvvст хэнийг нь ч гомдоолгvй яажшуухан санал єгєх вэ гэж толгойгоо гашилгах ажил бий болгоод єгч. Тvvн дээр гарсан сэтгэгдлvvдийг уншиж суутал Хишгээ ах харин намайг сураг ажиггvй таг чиг болдог гэж шvvмжилсэн байсныг уншаад жаал єєртєє гэмшив. Юун ч сvрхий намайг Гобитой харьцуулсан юм. Миний бичсэн юм хаана нь ч хvрэхгvй шvv дээ гэж бодоод. Ямар ч байсан шvvмжлэлийг хvлээж аваад энэ бичлэгийг бичиж байна.
Юу гэвэл сvvлийн нэлээн хэд хоног юун блогтой манатай шалгалт шvvлэг гэж єглєє нар мандахаас ємнє номын санд орж шєнє жаргасан хойно нь унтах гэж л харьдаг болсон болохоор 10-аад хоног шалгаагvй мэйлээ єнєєдєр шалгаж хvмvvст амьд гэдгээ мэдэгдэх шив. Хvний потенциаль гэхээсээ илvv хєдєлмєрийг нь шалгаж махыг нь идэж байж дvгнэдэг энэ Энэтхэг сургалтын системийг даанч яалтай. Программын шалгалт нь хvртэл бичсэн программаас нь онолынх нь асуултын оноо єндєр байх жишээтэй. Хэн сайн хєдєлмєрлєнє тэр хол явна л гэж энэ олон амьтныг тэгш эрхтэй уралдуулдаг юм болов уу даа. Ядаж байхад манай Пvнег Энэтхэгvvд нь єєрсдєє Eastern Oxford гээд нэрлэчихсэн. Тvvнд нь єнєєдvvл нь хошгорсон ч юм уу сургалтаа бусад хотуудынхтай харьцуулахад хамаагvй чанга дvгнэдэг системтэй. Хvмvvс IIT (Indian Institute of Technology) тєгсєєд Майкрософтод ажиллах гээд явж байхад би энд нэг муу коллежийн семестер тєгсєх шалгалтанд унахгvй 40 оноо авчих санаатай єдєр шєнєгvй номын санд ухнатаад л. За энэ чинь бичих гэж байсан юмнаасаа нэлээн халуураад явчихаж. Тулгат ахын бичиж байсанчлан єєрийгєє учирлан хамгаалж байгаа царай нь юм даа.
Бичлэгийнхээ гарчигийг тєсєєлєл гэж єгсєн нь ийм учиртай. “On the internet nobody knows you’re a dog” (Интернетэд хэн ч чамайг нохой гэдгийг чинь мэдэхгvй) гэж хоёр нохой хоорондоо ярьж байгаа зурагтай хєєрхєн комик байдаг юм байна билээ. Саяхан тохиолдсон явдалтайгаа уялдуулж vvнийг гэнэт санасан юм.
Манай нэг найз бий. Bike-г ёстой галзуу солиотой юм шиг унана. (Энэтхэгт ялангуяа манай Пvнед толгойтой болгон хоёр дугуйтай юм унадаг ухаантай. Євєл болдоггvй газар энэнээс сайн сонголт гэж юу байх вэ). Ард нь суугаад явахаар хамаг биений шар vс босчихоод шєрмєсєє таттал биеэ чангалдаг юм. Би уг нь єєрийгєє хулчгар гэж хэлэх дургvй л дээ. Гэхдээ хотын ид хєдєлгєєн дунд том том Truck-уудын дундуур гараа єргєхєд л хvрэхээр зайтай зєрж єнгєрєн салхи сийгтэл 70,80 милийн хурдтай сvлжээд явахад нь сундалдаж яваа бол хамаг хулхи буучихаад, биеэ хурааж чангалаад хэзээ ч vсэрч буухад бэлэн сууж байдаг юм. Саяхан нэг єдєр зайлшгvй тохиолдлоор дахиад ард нь суух хэрэг гардаг юм байна. За дахиад л ядартлаа биеэ чангалж стрессээ тайлтал давхих нь дээ гэж бодсоноо гэнэт нэг мэргэн санаа олж нvдний шилээ тайлж кармалаад ард нь суучихлаа. Тэгээд л мань хоёр ч замдаа гараад нисэж єгєв. Харин энэ удаад надад биеэ чангалах шаардлага ердєє гарсангvй. Байнга тvгшvvртэй байдаг єнєєх мэдрэмж ч байхгvй. Ард нь хамаг биеэ сул тавьчихаад дуу аялан шал єєр юм бодоод ч явж байх шиг. Учир юу гэвэл би -4 харааны шил зvvдэг. Шилээ авчихаар хэр баргийн хvний царай бvрэлзээд таньддаггvй юм чинь замаар зєрж байгаа машин тэргийг хэр холуур єнгєрч байгаа замын ховил нvх хаана юу байгааг олж харахгvй санаа амар явдаг юм байна л даа.
Хvн єєрийн бий болгосон тєсєєллийн ертєнцдєє л тvгжигдэж амьдардаг бололтой. Дээхнэ нэг юунаас ч билээ хєлдєєгчинд орж тvгжигдчихээд єнєєх нь ажиллахгvй дотроо +18 градустай байгаад байхад осгож vхэх нь гэж айсаар байгаад хєлдчихсєн хvний тухай уншаад гайхаж билээ. Ус 0 градуст хєлддєг байхад хvн +18-д хєлдєєд байхдаа яах вэ дээ. Яг vvнтэй адилхан би найзынхаа ард нь суухдаа мєрєн дээгvvр нь урдах замаа хараад л саад ойртохоор юу юугvй мєргєх нь гэж айгаад хамаг биеэ чангалаад явдаг юм шиг байна. Нvдний шилгvй болохоор урдаас юу ирж мєргєх гэж байгаа юун дээгvvр харайж, хэдэн милийн хурдтай яваагаа мэдэхгvй санаа амар суудаг бололтой. За тэгээд иймэрхvv нарийн сэтгэлзvйн онцлогуудыг хvмvvс аль хэзээний судлаа байлгvй дээ.
Гол миний бичих гэсэн санаа тvрvvний нохойны хэлсэн vгтэй ойролцоо. Ганбаатарын єнєє бичлэг дээр хvмvvс нэгнийгээ гомдоочилгvйхэн шиг яаж бvгдийг нь шилдэг аравт багтаачих вэ гэж vзэж тарж байна. Гэтэл энэ дундаас яг нэгнийгээ таньдаг, царайг нь харж хоолойг нь сонссон хэчнээн хvн байдаг бол? Миний хувьд лав алслагдсан газар байдаг болоод тэр vv С.Дєлмандахаас бусдынх нь нэрийг ч ємнє нь сонсож байгаагvй дэг. Тийм байж яагаад би єнєєдєр 10 хvний нэр бичих гэж бараг хорин минут бодох болов? Энэ хvмvvсийн нэрийг бичсэнгvй гээд уг нь хэн нь ч намайг ирээд цохиод авахгvй байх. Хэн нь ч минийхийг доор орууллаа гээд гомдол нэхэж хошуугаа унжуулахгvй. Би эдний хэнийг нь ч танихгvй. Тэд ч намайг танихгvй. Магадгvй миний бичсэн хvмvvсийн нэрний цаана єнєє хоёр нохойны нэг нь байхыг ч vгvйсгэхийн аргагvй. Энэ хvмvvсийн бичсэн бичлэг, аливаа зvйлсд хандах хандлагаас нь л тэднийг дvгнэж дvрсэлж тєсєєлєн бодож “танил бус танилууд” болсон болохоор за байз нєгєє хэнийг хэдэд оруулчихвал дээр бол, тэрнийг бас бичихгvй бол болохгvй юм сан гээд л ойр дотныхноо хуриман дээрээ урьж байгаа амьтан шиг шаналсан бололтой. Ингээд бодохоор хvн зєвхєн тєсєєллєєрєє л амьдардаг юм шиг. Кибер ертєнц гэдэг хvмvvний тэр тєсєєлєл дээр л дєрєєлж гарч ирсэн биз. Тэртэй тэргvй хvн тєрєлхтєн диод транзистрынхаа дотуур гvйж байгаа электроныг одоо болтол олж хараагvй мєртлєє тєсєєлєн бодсоныхоо хvчинд л тvvгээрээ компьютер интернет гээд єчнєєн юм хийчихлээ шvv дээ.
Блог портал эд нар гээд нэгдсэн сvлжээ хийе гээд л хvмvvс санаа гаргаад байна билээ. Зарим нь ч тvрvvчээсээ хийж эхэлсэн байх. Нэгэн шинэ биш санаа гэвэл энэ Ганбаатрын сэдсэн зvйлийг боловсронгуй болгоод хvмvvс нэгнийхээ тєлєє саналаа єгдєг, нэгнийхээ бичлэгийг дvгнэдэг, уралдаан байдлаар хамгийн олон уншигчтайг нь шалгаруулдаг нэг тиймэрхvv тогтолцоо бvрдvvлээд єгвєл их зvгээр юм шиг. Одоо байгаа ганц нэг тоолуур, рэйтингvvд нь монголчуудын хувьд учир дутагдалтай, угаасаа монгол хvний блогийг гадаад хvн уншина гэж байхгvй монгол блог уншигчид нь цєєхєн зэргээс бидний хэдэн партизан маягийн нєхдvvд л энэ муу гvvглийг царайчилж жаахан хост авч байна.
Зоригт монгол сайтуудыг нэг бол хэт албаны, нэг бол хэт зугаа цэнгэл хєєсєн гэх зэргээр нэлээн шvvмжилсэн байсан. Дунд зэргийн мань мэтэд таарсан нэг юм уг нь хэрэгтэй л байгаа юм. Єєрсдєє портал ажиллуулна гэхээр цаг зав, мєнгє тєгрєгнєєс авахуулаад асуудал их. Байгаа хэд рvv нь орно гэхээр чат форум хоёр дээр нь арван жилийн хvvхдvvд хэрvvл хийгээд vг хэлний баялаг муутай мань мэтийг барьж идчих гээд. За тэгээд зовлон тоочоод шvvмжлээд байвал ямар дуусах биш дээ. Харин хийж бvтээж байгаа нэгнээ л дэмжихийг бодьё. Иймэрхvv зvйл хийж байгаа хvн байвал хуруу нэмэх чадалгvй ч хошуу нэмж дэмжинэ шvv. Бусад нь ч гэсэн цугтаа дэмжээрэй.


Єє нээрээ мартсанаас С.Дєлмандахаас єєр бас нэг блогчин таних юм байна. Шинээ ах маань саяхан блог нээсэн байсан. Эхний бичлэг нь тун дажгvй санагдсан. Та уншаад vзээрэй. Их аятайхан зvйрлэл байна билээ.

3 comments:

Unknown said...

Саналаа өгсөнд баярласан шүү. Нээрэн хүмүүс хэн нэгнийг гомдоочих вий гэж их болгоомжилж байх шиг байсан. Би харин өмнө нь эхлэхдээ тэрийг огт тооцоолоогүй харин энд тэнд байдаг өөрсдийн мэддэг гайгүй блоггэруудаа "солилцоно" гэж бодсон.

Anonymous said...

Найзаа-

Чиний хийсэн сайт чинь саак болсон байна Сониноос бид бас чинийх шиг гэхдээ дандаа эрчvvдэд зориулсан блог нээсэн. Бидний бодож байгаагаар Монголд одоо ийм юм яриж бичих цагна нь болжээ. Одоо нээгдээд 2 долоо хонож байна. Єдєрт дунджаар 600 хун орж гарч байгаа. Гэхдтээ танай лаг сайтны хажууд бол юу ч биш биз дээ.

Тэгээд хэрэв боломжтой бол хэдvvлээ линк солилцвол ямар вэ? Манай вэб сайтэ руу зав гарвал ороод гарна биз дээ. Бид чиний вэб сайтэ-нд хариулаад линк тавих болно


Гоожуур


www.goojuur.com

Ochko said...

Цаг ирсэн шүү хүү минь.
www.bugdeeree.mn