Monday, January 29, 2007

Намайг март

Амраг минь чи намайг март
Алтан дэлхий дээрхи анхны учралаа ч март
Ахиад надтай учрах ёсгvй гэдгээ санаж
Амраг минь чи намайг яг одоо март

Зvгээр л чи намайг март
Зvvдэндээ ч гэсэн хайхаа боль
Зvггvй хувь тохиол чи бид хоёрыг учруулсан ч
Зєвхєн би л чинийх болох ёсгvй гэдгийг сана

Хорвоо дэлхий хэчнээн уужим болохыг
Хожмын учралууд хэчнээн олон болохыг
Хонгор чиний минь гэнэхэн нvд
Холдоод явсны минь хойно л харах болноо...

Tuesday, January 23, 2007

Бодь мєрийн зэрэг

Монголд ирээд удаагvй нэг ийм ном олж vзлээ. 30-д эрдэмтэн судлаачид Тєвд, Англи, Орос, эртний Монгол хэлvvдээс одоогийн бидэнд ойлгогдохоор хєрвvvлсэн болохоор их аятайхан. Орчуулагчид vvнийгээ Мартин Лютер Библийг эртний хэллэгээс ардын хэлэнд орчуулж байсантай жишин зvйрлэжээ. Ямартаа ч хэдэн жилийн ємнє Пvрэвбат гуайн гаргаж байсныг бодвол энгийн мань мэт ойлгохоор орчуулга болжээ. Зохиогчийн эрхийг “Гэгээрэлд хvрэх зам” гэдэг сан эзэмшдэг болохоор товчхон review хийхгvй бол copyright зєрчсєн хэрэгт унах вий гэж айлаа. Одоохондоо уншиж дуусах арай болоогvй байгаа боловч надад таалагдсан хэсгvvдээс товчхон сонирхуулъя.

“Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалын шалтгаанаас vл хагацах болтугай. Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай” хэмээн Бурхан Буддагийн ерєєснийг “хамаг амьтан жаргаг, жаргахдаа хийж байгаа бvхий л vйл нь дандаа зєв vйл байг, тэр зєв vйлvvд нь цаашид vргэлжлvvлэн жаргах шалтгаан болон бvрэлдэг, хамаг амьтан зовлонгvй амьдраг, зовлонгvй амьдрахдаа хожим хойно зовлонгийн шалтгаан болох буруу зєрvvгээс ямагт хол байг” хэмээн тайлбарласан байх юм.
Нисванис буюу сэтгэлийн гэм гэдэг нь муу бvхний vндэс болдог бєгєєд 84,000 нисванис байдаг гэж энэ номонд дурдсан нь бид ямар их муу муухайгийн дунд оршино вэ гэсэн бодол тєрvvллээ.
Там, бирд, муу заяа гэх мэтийг бодит, физик утгаар нь биш тєсєєллєєс vvдэн гарч ирэх сэтгэлийн мэдрэмжтэй холбож ойлгохыг бас орчуулагчид зєвлєсєн байна.

Номын агуулга маань уг нь гэгээрэлд хvрэх арга замыг заасан шинжтэй боловч ерєнхийдєє миний ємнє нь бичиж байсанчлан ихэнхдээ зєв амьдрахуйн ухаан ёс зvйн хэм хэмжээг бичсэн ажээ. Тухайлбал багш хvний ёс зvйг ингэж бичжээ:
Yргэлж завсаргvй номоо бясалгаж
Yлгэр жишээгээр мянгантаа нотолж
Yй олонд бясалган тvгээвч
Yнэндээ багш бол юу ч гуйхгvй

Ужиг євчтэй ч эм гуйхгvй
Унтмаар байсан ч хэвтэр гуйхгvй
Умдаасч єлслєє ч идэш гуйхгvй
Улаан нvцгэрсэн ч хувцас гуйхгvй
Улдаж тамирдсан ч унаа гуйхгvй
Учир нь багш шунах ёсгvй
Энэ нь уг нь гэгээрэлд хvрэхэд хєтлєх бясалгалын багшид л зориулсан мэт боловч ерєнхий багш гэдэг ухагдахуун нь хvнд юм сургахын тєлєє л хичээх ёстой гэсэн ёс суртахууныг давхар єгvvлсэн мэт. За ингээд олон vг нуршилгvй та єєрєє сонирхон уншина биз дээ.

Sunday, January 21, 2007

Гvндалай Эрvvл мэндийн салбарт шинэчлэл авчирсан уу

Монголд ирсэн чинь ер нь юм юм л болж байгаа бололтой. Саяхан аавын маань бичсэн энэ нийтлэл “Зууны мэдээ” сонин дээр гарсан байсан. Уншиж амжаагvй хvн байвал гэж бодоод тавьчихлаа.

Ойрмогхон телевизvvдээр миний гайгvй хvндэлж дотроо дэмжиж явдаг ЭНИХ-нийхний нэг тєлєєлєл буюу Батзандан гэгч “улаан хувьсгалч Дорж” царайтай нэг залуу мань Гvндалайг ємєєрч алдаж байнаа. Бас бус гайгvй сэхээтэн царайтай нэг хэдэн хvн тэгээд жирийн бас нэг хэдэн хvн, єнєє Эв нэгдлийн засгийн газрын сєрєг хvчин гэж єєрсдийгєє зарлаад мань Гvндалайн эрvvл мэндийн бодлогыг хагас дутуу ч гэсэн шvvмжлэх аядаад, миний дотроо арай шударгадуу талын улс гэж бодож явсан ИЗН ыхан хvртэл мань эрийг огцруулж болохгvй гэсэн мэдэгдэл гаргаж байна аа. Эд, маань ноён Гvндалайг их шударга, шударга vнэний цагаан тагтаа, энэ тэмцлийн манлайлагч, чухам Эрvvл мэндийн системийг сvйрлээс аврагч аятай юм яриад явчихсанд энэ системд насаараа хоол хороож яваа жирийн эмч, жирийн иргэний хувьд чухам гайхах харамсахын учир vзэг цаас нийлvvлж сууна.
Манай эрvvл мэндийн тогтолцооны сайхан муухай та бидэнтэй цуг урд vеэс євлєгдєж ирсэн, сvvлийн 16 жилийн туршид энэ тогтолцоонд хийх ёстой тун олон шинэчлэлийг цаг vед нь хийж чадаагvй,хэзээ ч улстєржиж болохооргvй энэ эмзэг салбарыг МАХН маань бусад бvх салбарын адил бараг багийн бага эмчийг хvртэл єєрсдийнхєє “тал”ын “найдвартай” хvнээр тавьж, боловсон хvчнийг ажлын чадвараар бус, танил тал ахан дvvс, єєрсдийн намын харьяаллаар сонгож,хувь хvний vзэл бодол аль нандин чанараа аяга хоол єчvvхэн албан тушаалаар зольж чаддаг бэртэгчдээр, нийгмийг, энэ системийг дvvргэсний горыг та бид єнєєдєр нийтээрээ амсч байгаа нь туйлын vнэн. Энэ горыг цаашид ч бид зовиуртайгаар ямар нэг хугацаагаар амсах л болно.Энэ муу тал муухай талыг, энэ системийн алдаа оноо дэндvv олон хvчин зvйлээр нєхцєлддєгийн хувьд Гиппократаас эхлээд эртнээс наашхи олон мэргэд, нийгэмд аль хор хохирол багатай талаас нь шийдэх гэж тулд эмчийн тангараг эмнэлгийн ёс зvйн кодекс мэт зvсэн бvрийн эрх зvйн хэм хэмжээг тогтоож иржээ. Yvний гол амин сvнс нь эрvvл мэндийн ийм эмзэг, хором цаг тутам, оношлогоо эмчилгээний нь чанар чансаа, хvнлэг ёс, єрєвдєн нигvvслэх, итгэл сэтгэл дээр ямагт суурилдаг салбарыг, эмч эмнэлгийнхнийхээ муу муухайг тvмэнд зарлан тунхаглаад байхын хирээр сайн сайхан болгож засаад, засраад байдаггvй, харин гомдоод бvр єшрєєд итгэл алдраад, хvнд сайн сайхан єєдрєгєєр хандаж явсан болгон руу нь ус цацаад ирэхээр, єнєє нийгмийн авах ёстой vйлчилгээ нь улам бvр дордоод байдгаас хvн тєрєлхтєн олон vеэрээ эмнэлгийнхний алдаа оноо муу муухайг, мэрэгжлийн хамт олон дотор нь хэлцvvлэхийн тулд л хvнлэг сэтгэлтэй нь тооцуулахын тулд л дээр хэлсэн эмчийн тангарагаас єгсvvлээд ёс зvйн элдэв хэм хэмжээг тогтоож байжээ. Уншигч та багшийн тангараг, мужааны тангараг нягтлан бодогчийн тангараг тогоочийн тангараг гэж дуулаагvй нь vvнтэй холбоотой. Бас эмчийн алдаа, муу оношлогоо, муу эмчилгээ болгон хорон муу санаан дээр vндэслээд байдаггvй, Анагаах ухааны бодит бололцоо эмчийн єєрийнх нь чадал, мэргэжлийн бэлтгэл гээд дэндvv олон зvйлтэй холбоотойгоос гадна хамгийн аймшигтай нь хамгийн их алдаж онож явж хамгийн сайн эмч болдог гэсэн суут Пирогов Бильрот нарын хэлсэн гашуун vнэнийг ч зєвшєєрєхєєс єєр аргагvй байдалд ордог ийм эмзэг асуудлуудыг эрхэм сайд Гvндалай vл ойлгон, системийн хэмжээнд засах оролдлого хийхийн оронд (энэ хvн тийм чадвартай хvн биш) эмх замбараагvй байдалд оруулж бужигнуулж системийн хамт олны итгэл сэтгэлээр тоглож, талцуулж, урам зоригийг нь хугалан тавитаргvйтэн дураараа авирлаж тєрд итгэх олны итгэлээр тоглов. Тэрээр эмнэлгийн алдаа дутагдалд гомдсон олны сэтгэл зvй дээр чадварлаг тоглож єєрєє ардын баатраар тодрох популизм хийв.Тэрээр нийтийн хэлцvvлэг, мэрэгжсэн яамны аппаратаа эс тоон зарчмын чанартай ганц ч зєв шийдэл олсонгvй. Тэрээр урдах хvмvvсийн ажлын нааштай vр дvн, гол концепци, бодлогуудыг зvгээр л хогийн саванд чихэж орхиод, хуульгvй дураараа авирлаж ирэв. Хувьсгалт намын болоод єєр хэнийг ч байлаа, ард тvмний намын хvмvvсээр солидог улигт компаничилсан солилт л хийв. Эрхэлсэн ажлын онцлогоос шалтгаалсан иргэний болоод улс тєрийн идэвхи хомс эмнэлгийн хамт олон “солисон ч дээрдvvлж солиосой” л гэсэн даруухан шаардлага тухай бvрд нь тавьж байсан. Гэтэл дагуулж ирсэн нєхдийн аль нь ч энэ шаардлагад нийцэж таараагvйгээс хамт олны урам хугарч итгэл алдарч, зvй ёсны эсэргvvцэлтэй алхам болгондоо тулж ирсэн. Энэ бас хууль ёсыг хэрхэн завхруулж болдогийг харуулсан vлгэр жишээ vзvvлэн болж ирлээ. Уг нь Эрvvл мэндийн салбарын сайдаар тохоон томилогдсон хэнбугай ч ажлаа авангуут боловсон хvчинд тавих бодлогоо тодорхойлж єєрийн шалгуураа зарлах ёстой байв. Тухайлбал ажил хэрэгч,мэрэгжлийн єндєр чадвартай,хамт олны жинхэнэ лидер, илэрхий улстєржєєд байдаггvй, тєрийн албан хаагчийнхаа байр суурин дээр єєрт оногдсон vvргээ яв цав гvйцэтгэн ажилладаг, аль ч нам эвсэлийн vед томилогдсон бай ажил хэрэгч чанараар нь хvний мєс ноён нуруугаар нь цэгнэн улсын, тєрийн ажилд тэр хvний мэдлэг оюун, ажлын туршлагыг авч ашиглах ёстой байв. Гэвч мань хvн тэгсэнгvй, санал зєрсєн нvдэндээ торсон, арай их тєсєв захиран зарцуулдгаас нь толгой дараалан халж эхэлсэн. Хамгийн анх Нэг, Хоёрдугаар эмнэлэг, Халдварт євчин судлалын тєвийн, ажил аваад бараг нэг жил болоогvй, гэхдээ ажлын эхлэл сайтай байсан гурван даргыг vгийн солиогvй сольж єєрсдийн хvмvvсээ томилсон. Шинээр томилогдсон дарга нар нь очингуутаа урд даргатай хамт ажиллаж байсан хvмvvсийг ямар ч vндэслэлгvйгээр халж солисон.Хамт олны сэтгэл зvй, итгэл зvтгэл, хууль ёс,тєлєвшиж эхэлж байсан ажлын эрvvл уур амьсгал бvгд алдагдсан. Халаа сэлгээ нэг хэсэг намжсанаа, Гvндалайн єєрийн нь хэлдгээр олны анхаарал єєр лvv нь ялигvй саараад ирэхээр дахиад л халгаа сэлгээг тодорхой цаг хугацааны дараа эхлvvлсээр тэр нь дахиад л хэрvvл тэмцлийг єрнvvлсэн эмх замбараагvй халгаа сэлгээг єнєєдєр болтол vргэлжлvvлж ирлээ.Yvнийг эрvvл мэндийн системийн шинэчлэл гэж эмч эмнэлгийн ажилтан бид хэзээ ч хэлж чадахгvй. Yvнийгээ мань сайд орой болгон телевизээр гарахдаа чухам л эрvvл мэндийн системийнхний идээ бээрийг шахаж байгаа байдлаар ярьж єєрийгєє сурталчилсан.
Гvндалайн телевизээр ярисан яриаг сонссон согтуу эрийн зvрх хєєрч байгалийн жамаараа тєрж чадахгvй байсан эхнэр хvvхдийг нь аврахаар кесерев хагалгаа хийн vхэл амьдралийн торгон ир дээр ач тач vзэлцэж байгаа эмчид, ил тод байдал эрх чєлєєгєє эдлэн хагалгааны нь єрєєнд дайран орж авилгач хvнд сурталтнаар нь дуудаж ид хаваа гайхуулах,зvй ёсны хэвтэх дарааллаараа явж байсан хєдєєний євчтєний “эрх ашгийг хамгаалж” халамцуу эр эмнэлгийнхнийг, олонд дуулдахаар чанга чанга хараан зvхэж, гутаан доромжлох, vйлийн vрээр туссан хvнд євчинтэй нь юу чаддаг болгоноо хэрэглэн хєлс хvчээ шавхан тэмцэж байгаа жирийн эмч нарыг “сайдынх нь телевизэр хэлсэн болгон”-оос иш татан дарамтлаж, юун хvнд євчтєн дээрээ дараагийн хийх эмчилгээгээ бодохтой манатай болтол сэтгэлээр унагах, ийм л маягийн реформ энэ системд нэг жил vргэлжиллээ. Улс тєрчийн хувьд єєрийгєє хvмvvсийн анхаарлын тєвд ямагт байлгах иймэрхvv тактик байж болох ч уг тактик нь нийт нийгэм хvмvvст дэндvv хэрэгтэй энэ системээр бvхэлд нь тоглож золиослох замаар нэг популист єєртєє “сайхан пиар” хийхийг ерєєсєє ч зєвшєєрч зєвтгєж болшгvй!
Эрvvл мэндийн сайдаар тохоон томилогдсон хэн боловч давын ємнє бодох тунгаах дараагийн асуудал бол манай эрvvл мэндийн систем ямар угшилтайг, сvvлийн 16 жилд юуг алдаж юуг оносныг, єнгєрсєн 8О гаруй жилд ямар ололт олж ямар тvвшинд хvрснийг, энэ том барилгыг хаанаас нь аль тоосгоноос нь эхэлж засч засварлахыг сайтар бодож, мэргэжлийн хамт олон, эрдэмтэн мэргэд, єєр намынх ч бай хамаагvй хуучин сайд удирдлага, ер нь энэ салбарыг мэддэг болгонтой зєвлєлдєж, хєгжил шинэчлэлийн тэр зєв гараа цэгийг сонгох ёстой байв. Гол концепци, хvрсэн тєвшнийг нурааж сандчаах бус, илvv улам сайжруулсан, хууль эрх зvйн болоод эдийн засгийн оновчтой олон олон хєшvvргvvдийг бодлоготой дэс дараатай хэрэгжvvлж єнєєгийн Монгол хєрсєнд таарсан Эрvvл мэндийн системийн эрvvл бvтэц, vйл ажиллагааг илvv дэмжин босгох ёстой байв. Гэтэл мань сайд тэгсэнгvй. Мэдээж энд мэдлэг мэрэгжил, ажлын туршлага, хvний тєлєвшил сох дутсан. Эхлээд мэрэгжилтнvvдийнхээ vгийг нэг хоёр удаа овоо сонсмоор аядсанаа энэ салбарын талаар мэрэгжлийн хэдэн vгтэй болоод ирэнгvvтээ єнєє муу системээ муу муухайгаар нь дуудан телевиз болгоноор єєрийгєє “ардын баатар” болгосоор Эрvvл мэндийн систем гэсэн єнєє муу “барилгаа” бvр ганхуулж улам салмайруулж орхилоо.
Эрvvл мэндийн систем єнєєдєр аймшигтайгаар унаж байна. Бvр том далайд живж буй том хєлєг мэт живж байна. Yvний горыг бид улам бvр улам хvнд арьс махан дээрээ алаг vр ахан дvvс дээрээ ялгаагvй амсах цаг ирж байна. Гагцхvv эзэмшсэн мэргэжил сэтгэл зvрхнийхээ дуудлагаар хvнийг хайрладаг, єєр ямар ч сайхан ажил санал болголоо “тэнгэрийн энэ хаяандаа тэмээчин эгэл заяандаа” дуртай, мэрэгжилдээ vнэнч хэдэн арван мянган эгэл даруу эмч ажилчдынх нь єдєр тутмын шагнал горилоогvй итгэл зvтгэл бvтээл дээр энэ систем инерцээрээ л салгалж явна. Гэвч тэд єєрсдийнх нь албаны амин чухал асуудлууд ЭМЯаман дээр нь хичнээн тєчнєєн сараар ямар ч шийдэлд хvрэлгvй ерєєсєє сєхєж ч vзээгvй байгааг, он гараад эмнэлэг нь ямаршуухан санхvvжилттэй, ямар ажил хэрэгжvvлэх гэж байгааг, єєрсдийн нь амь амьдрал залуу халуун насаа зориулсан энэ системийг хир єєдрєг ирээдvй хvлээж байгааг тєсєєлєх ч vгvй явна Тэд єдий болтол ямарваа нэг асуудал авч хэлцэхээр эрvvл мэндийн сайдын зєвлєл нь єнєєдєр болтол нэг ч удаа хуралдаагvйг, даатгалын шинэ хуулиар юу баримталж ажиллахаа ч, санхvvжилтын сайн биш гэхнээ муухан хувилбараа ч сайдын зєвлєлєєрєє эцэслэн хэлцэж шийдээгvй явна гэж даанч зvvдлээ vгvй явна.Тэд сайдынх нь телевизээр хэлсэн бодлогогvй vгс доромжлолоор гул барисан цадиггvй хvмvvсийн дайралт доромжлолд л булуулж явна.Уншигч тантай орой болгон телевизээр учирдаг эрvvл мэндийн сайд, ийм єєрчлєлтийг ийм замаар, ингэж хийхээр манай систем ийм болно, та нарт учирдаг зовлон бэрхшээл ингэж хєнгєрнє, vvний vр дvнд миний шvvмжлээд байгаа дутагдлууд ингэж арилна гэж “ажил” ярьж байхыг дуулсан уу? Ийм юм хийнэ гэсэн мєрийн хєтєлбєрийг нь сонссоно уу? Хий л дэвсэн хєєрсєн тvvндээ хэн нэгнийг заавал буруутгасан, ичдэггvй шар нvvрээ телевизээр харуулан байж бусдыг дайрсан буруутгасан, єєрийгєє дєвийлгєсєн, гэнэн царай vзvvлсэн, утга авцалдаа муутай реклам, сайндаа л бэлгэвч хэрэглэх хувийн туршлага энэ мэтэд ямар их цаг зарав аа энэ хугацаанд. Хавдарын эмнэлгийн томилгоо, Эрvvл монгол хvн хєтєлбєр мэтийг олон тvмэн эхлээд нааштай хvлээж авч байсныг vгvйсгэшгvй. Гэтэл Эрvvл монгол хvн хєтєлбєр нь л гэхэд зорилго чиглэл,хvн хvч хєрєнгє мєнгєний нєєц нь хvртэл ерєєс тодорхойгvй, Хэнтий аймгаас эхэлсэн болоод Хєвсгєлийн сонгуулийн хавсрага болоод дуусч байх жишээтэй. Гvндалайн хийсэн ажил гэж саявтархан єдєр тутамын нэг сонинд тєлбєртэй нийтлvvлсэн, єєрийн нь тєлєєний хvмvvс болох Нэгдvгээр эмнэлэг, Халдвартын эмнэлгийн дарга нарын нvvр дvvрэн нийтлэлд цаад зах нь 2О гаруй жилийн ємнєєс, молхи миний бие хvртэл 1О гаруй жилийн ємнєєс гар бие оролцож байсан vйл ажиллагааг хамруулан бичжээ. (Ичэхэд яанаа! Ихэнх хvмvvс нь єнєєдєр амьд сэрvvн байгаа ш дээ!)
Ийм байхад , энэ хvнийг энэ системээс яаралтай зайлуулмаар байхад,єнєє ард тvмний дуу хоолой гэгддэг Иргэний хєдєлгєєнvvд маань, та нар маань даанч яав!
Гайгvй шударга гэгддэг ИЗН, миний харьялагддаг АН маань ч гэсэн “сайдуудыг бєєндєх” ухааны юм яриад байгааг юу гэж ойлгох болж байна аа?
Энэ толгой эргэм, мэргэн тvргэн “улс тєр”єє тvр орхиод та бидний, ядахнаа vр хvvхдийн чинь єнєєдрийн “уушиг” болсон “амьд явах эрхтэй” маань салшгvй холбоотой Эрvvл мэндийн системээ аварья л даа!
Хойшид чинагшид Эрvvл мэндийн систем гэдэг энэ эмзэг тогтолцоог улс тєрийн тоглоом, золиос болгох, намчирхан талцах, энэ чиглэлийн боловсролгvй тавьтаргvй хvмvvсийн шоглоом болгодгоос vvрд ангижруулья л даа!
Энэ системд юм хийж чадах мэрэгжлийн чадалтай боловсон хvчин зєндєєн бий!
Намд биш тєрд ажиллаж чадах ийм хvмvvсийг энэ системд олж тавьж байя!
Харин намууд маань эндэх тэндэх угшилтай гэдгээр нь битгий “хордуулж” vзээрэй!


АУны доктор, дэд проф. Зэвэгийн Мэндсайхан 2ОО7.О1.О2

Номын эрх авлаа

Хаа холоос зорьж зүтгэсээр байгаад арай гэж нэг юм нутгийнхаа барааг хөлдөөд үхчихэлгүйхэн шиг харлаа. Монгол сайхан байна өө. Гадаадад байгаа хүмүүсийн тархийг янз бүрийн сайтууд амьдрал муухай болоод байна гэж угаагаад улам зугтаалгаад байх шиг байдаг. Амьдрал тийм сайнгүй байгаа нь үнэн ч арай ч бас тартагтай тулчихаагүй л байх шиг байна. Энд л та бидний хүчин зүтгэл хэрэгтэй бололтой. Тиймээс гадаадад байгаа хүмүүст хандаж хэлэхэд эх орон чинь арай ч Африкийн өлсөж үхэж байгаа нийгэм шиг болчихоогүй байна. Гэхдээ та хурдан ирэхгүй бол тийм болоход ядах юмгүй бололтой.
За тэгэхээр гол баярт мэдээ маань Тhomas Friedman “The world is flat” номыг орчуулах эрхийг саяхан хөөцөлдөж байж нэг юм авч дууслаа. Энэ жилийн гурван сар гэхэд Монгол хэлээр энэ номыг гаргачих санаатай л үзнэ дээ. Энэ сайхан номыг орчуулах биш оршуулчихгүйн төлөө хичээн зүтгэе!

Thursday, January 11, 2007

Энэтхэгт ажиллах Америкт ажиллах хоёр адилхан уу?

Миний хувьд шулуухан хариулахад vгvй. Намайг Энэтхэгт ажиллах уу Америкт ажиллах уу гэвэл би шуудхан Америкийг л сонгоно.
Харин Энэтхэгvvдийн хувьд тийм биш бололтой. Сvvлийн хэдэн жилийн судалгаагаар IIT (Indian Institute of Technology) тєгсєгчдийн дийлэнх хувь нь эх орондоо vлдэж ажиллаж байгаа ажээ.
Анх 1980-аад оны сvvл 1990-ээд оны эхээс эхлэн Энэтхэгт техногийн баклавр (B.Tech) авч байгаа залуусын дараагийн очих газар нь шууд л Америк дахь мастерын зэргийн сургалт тэгээд долларын цалинтай ажил байжээ. Тэр vед Энэтхэгvvд гадагшаагаа бараг урсаж байсан тул Дэлхийн банкнаас Энэтхэгийн засгийн газарт энэ их гадагшаа урсгалд ядаж татвар авах журмаар хязгаарлалт хийх хэрэгтэйг зєвлєж байжээ. Дэлхийн банкны судалгаагаар гадаадад амьдрах гэж гарч байгаа хvмvvст гарах татвар маягийн юм оногдуулснаар жилдээ 1 тэрбум гаран долларын орлого Энэтхэгийн засгийн газар олох боломжтой байж. Харин тэгэх шаардлагагvйгээр энэхvv тоо гэнэт буурч сvvлийн хэдхэн жилийн дотор энэхvv єрнийг зорьсон урсгал бараг 40 дахин багассан байх юм. 1993-2003 он хvртэлх нийт тєгсєгчдийн 23% буюу 133245 тєгсєгчдийн 31900 нь гадаадад ажиллахаар явж байсан бол энэ тоо 2006 онд 0.56% болтлоо цєєрсєн байх юм. Хамгийн том таван IIT ноднин жил буюу 2006 онд 3980 оюутанд технологийн баклавр зэрэг олгосны ердєє 21 нь гадаадад ажиллахаар явжээ.
Эдгээр тоонуудыг эхэлж уншиж байгаа хvнд бол барууны компаниуд энэтхэг ажилчдыг голоод авахаа больсон юм болов уу гэж дvгнэхээр боловч бас тийм биш бололтой. Барууныхан Энэтхэгийг сонирхсон хэвээрээ бєгєєд гагцхvv энэтхэгvvд тєрийн бодлогоороо энэ урсгалыг хязгаарлаж хяналт тавих болсонтой холбоотой бололтой. Карагпур хотын IIT л гэхэд Энэтхэгт салбаргvй барууны компани кампусаас нь ажилчин элсvvлэхийг хориглосон шинэ журамтай болжээ. Бусад IIT ч мєн ялгаагvй тєгсєгчдєє хаана ажилд орохыг нь их бага хэмжээгээр хянах болсон байна. Барууны ажил олгогчид кампусаас нь ажилчин авах тохиолдолд зєвхєн энэтхэгийн салбартаа л ажиллуулах нєхцєл ч тавьдаг бололтой.
Нєгєєтэйгvvр Энэтхэгийн хувьд Америк явж ажиллах шаардлагvйгээр ажил нь тэднийг дагаад Энэтхэгт хvрээд иржээ. Дэлхийн хамгийн том гэгдэх глобал компаниуд бvгд л Энэтхэгт салбараа байгуулж улам ихээр хєрєнгє оруулалтынхаа хэмжээг ихэсгэж байна. Ноднин жил гэхэд IBM-ийн гvйцэтгэх захирал энэтхэгт ирээд буцахдаа хєрєнгє оруулалтынхаа хэмжээг одоо болтол оруулснаасаа хоёр дахин ихээр нэмнэ гэдгээ амлаад буцсан. Нэг ёсондоо IIT тєгсєгчид ажил гуйж гадагшаа явах биш тэднийг ажил нь гуйж ийшээ ирж байна гэх vv дээ.
Єнєє хавтгай ертєнц гэдэг маань энэ бололтой. Хэнд ч гэсэн эх орондоо, хайртай хvмvvсийнхээ хажууд, идэж дассан хоол, ємсєж дассан хувцсаа ємсєєд єєрийнхєє мэргэжлээр хангалттай цалинтай глобал компанид ажиллах нь Америкт арьсныхаа єнгєєр дуудуулаад явж байснаас хамаагvй дээр байх байлгvй. Энэ л учраас энэтхэгvvд надаас ялгаатайгаар Америкаас илvvтэйгээр эх орноо сонгож байгаа бололтой.
Дээр дурьдсан IIT буюу Indian Institute of Technology-ийн талаар та эндээс дэлгэрэнгvй vзэж болно. Миний олж сонссоноор IIT-д орсон хvний амьдралын зам нь тэгшрээд явчихдаг бололтой. Худлаа ярьдаг хvнд бол тєгсєєд гараад ирэхэд нь гадаадын компаниуд булаацалдаад зодолдож байдаг юм биш vv. Гэхдээ орохын тулд бараг бvх насаараа шалгалтанд нь бэлдэж IQ-ийн тест хvртэл бєглєдєг ажээ. Уг сургуульд нэг элсээд авбал хичээл нь маш хvнд оюутнууд хоорондоо голч оноогоороо бvлгэрхэж нийлнэ, єрсєлдєєн асар єндєр байдаг ажээ. Єєрєєр хэлбэл Энэтхэгvvд оюуныхаа сорыг л энд бэлддэг бололтой. Тэдгээр соруудаа хэсэг хугацаанд гадагшаа гаргаж юм vзvvлээд одоо буцааж татаж эхэлж байгаа нь энэ юм шиг байна. PanIIT гэх олон улсын байгууллага хvртэл vvний vр дvн. Энэ нь IIT тєгсєж гадаадад гарч ажиллаж гадаадын иргэн болсон Энэтхэгvvдийн нийгэмлэг бєгєєд одоо тэдгээр нь эх орныхоо хєгжлийг тvргэтгэнэ гээд баруунаас мєнгєний урсгалыг Энэтхэг рvv цутгаж байна.
Соруудаа бэлддэг гэдэг утгаараа уг сургууль гадаад хvний хувьд хаалттай байсан бол энэ жилээс Энэтхэгvvд бодлогоо бас єєрчилж байгаа бололтой. Post graduate буюу бакалаврын дараагийн шатны сургалтандаа нийт элсэгчдийн 25%-д гадаад оюутан авахыг зєвшєєрсєн дvрэм хvртэл баталж буй бололтой. Юутай ч монголд программ хангамжаар ч юм уу нэгэнтээ тєгсєєд гараад ирсэн бол IIT-д мастерын эд нар сургалтанд суух боломж та бидэнд бий болох юм шиг байна.. Энэ талаар илvv судлаад ямар ч гэсэн дэлгэрэнгvй бичих болно. Гэхдээ хамгийн гол нь та IIT-ийн шалгалтыг давах хэмжээний потенциальтай байх ёстой гэдгийг л мартаж болохгvй.

Wednesday, January 10, 2007

Yйлийн vр ба мєнхийн хєдєлгvvр

Намайг бага байхад эмээ минь vлгэр их ярьж єгдєгсєн. Одоо бодоход тэр vлгэрvvд нь дандаа л “амар сайхандаа жаргажээ” гэж тєгсдєг байсан болохоор би муу бvхний ард заавал сайн зvйл буюу “Happy End” байгаа гэдэгт итгэж илvv єєдрєг vзэлтэй, гэрэл гэгээ рvv тэмvvлж єссєн бололтой.
Тэр vед эмээгийн ярьдаг vлгэр домгууд дээр эрлэгийн эзэн гэж нэг айхтар террорист мєртлєє гайгvй шударга нєхєр ямар ч хvчтэй чадалтай баагийг хєл дороо сєгтгєж байгаад сайн мууг нь ялгаж салган цаашдын хувь заяаг нь шийддэг гэж гардаг байж билээ. Энэ домгууд дээр гардаг эрлэгийн эзэн жингийн таваг барьчихаад л намайг сайн vйл хийх болгонд нэг цагаан чулуу єрєєсєн тавган дээр нь тавиад л муу юм хийхээр нєгєє талынх нь дээр нь хар чулуу тавиад л жигнээд суудаг гэдэгт би бараг одоо болтол итгэж явдаг ч гэж хэлж болно.
Буддын шашны хувьд бол хэн нэгэн хvн буян vйлдлээ гэхэд хариуг нь энэ насандаа аль эсвэл хойд насандаа сайн vр дvн болгон заавал vзэх ба мєн нvгэл vйлдсэнийхээ тоогоор шийтгэлийг нь амсан энэ тєрєл аль эсвэл хойд тєрєлдєє гай барцадтай учрах ёстой ажээ. Энэхvv єгєє авааг л хvмvvст ойлгомжтойгоор vйлийн vр гэж томъёолоод байх шиг байгаа юм. Зарим хvмvvс эхээс тєрєхдєє л буянтай байдаг. Хvн болгонд хайрлуулж, хvн болгоноор хvндлvvлж, хийсэн юм бvхэн нь бvтэлтэй байхад зарим нь унасан цагаасаа эхлээд л янз бvрийн євчин эмгэгт ороогдон байнга л зовлон ярьж бvтэлгvйтэж явдаг нэгэн болж хувирдаг. Хєндлєнгийн нvдээр ажихад даанч шударга бус хорвоо юм. Яг одоо манай гэрийн гадаа Энэтхэгт бол хар мянгаараа байдаг орон гэргvй нэг нєхєр брезентэрхvv юм хоёр модны дээгvvр тэгнэж єлгєн борооноос хамгаалмар болоод унтаж байхад хажуугаар нь манай байрны “шинэ Энэтхэг” 40.000 дойлуурын vнэтэй цав цагаан Toyota Corolla унаад салхи татуулан єнгєрєх жишээтэй.
Хэдэн ч жилийн ємнє юм баахан эрдэмтэд цуглаад Термодинамикийн нэгдvгээр хуулиар Мєнхийн хєдєлгvvр (Perpetual Motion Machine) гэдэг бол хэзээ ч байж болшгvй ойлголт юм байна гэсэн дvгнэлтэнд хvрчээ. Уг хуулийг нэлээд судалсны vр дvнд “Аливаа машин єєрєєсєє ямар нэгэн энерги алдалгvйгээр ямарваа нэгэн ажил хийх боломжгvй” хэмээн эрдэмтэд дvгнэж Мєнхийн хєдєлгvvр гэдэг юм бол зєвхєн ideal буюу мєрєєдлийн зvйл гэдгийг нотолжээ.
Байгалийн хуулийн шууд тусгал нь нийгэм дээр ч бас гарч ирэх ёстой. Yнэгvй юм гэж байдаггvй буюу "No lunch is free" ч гэдэг бил vv Америк хэлц энэхvv эрдэмтдийн дvгнэлттэй их л ойролцоо буух юм.
За тэгэхээр энгийнээр vлгэрлэвэл бvтэлгvй эрийн маань азгvйтлийн шалтгаан нь хорвоогийн шударга бус системд биш харин єєрийнх нь урд тєрєлдєє аль эсвэл энэ насандаа хийсэн гэм нvгэл нь буцаад єєрт нь єр тєлєєс болон ирж байгаа нь тэр юмсанжээ. Магадгvй урд насандаа хийсэн нvглээс болж одоо зовно гэдэг тэнэг сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ Буддын гvн ухаан гэдэг материйг бус энергийг объект буюу хувьсагч гэж авдаг болохоор “чиний нvгэл” гэж яриад байгаа нь чиний маханбодийн бус хаа нэгтэй чинь хадгалагдаж байгаа тэр нууцлагдмал энергийн ємнє нь хийсэн нvглийг хэлж байгаа бололтой. Хамгийн аюултай нь дан энерги шvтдэг болохоор хил хязгаар гэж байхгvй бодит vйлдэл болгон хийж амжаагvй ч бодож сэтгэсэн бvхэн чинь хvртэл буруу бол нvгэлд тооцогдон, зєв бол буян болон хураагдах ёстой ажгуу.
Би лав єнєє єглєє нэг євєє мопедоо асааж чадахгvй ухнатаад байхаар нь очиж асааж єгсєн. Євєє учиргvй баярлаад л хиндигээр баахан юм яриад л байна билээ. Жоохон ч гэсэн хvнд тус болсон болохоор єдєржингєє сэтгэл єєдрєг баяртай байсан шvv. Миний жингийн тавган дээр лав єнєєдєр нэг жижигхээн цагаан чулуу нэмэгдсэн. Харин таных?



Сvvлийн vед бичсэн бичлэгvvд маань баахан ухаарлын шинжтэй пилсофдоод явчихаж. Ойрдоо онолын физик их vзээд байгаа болохоор бvх зvйл матери энергийн харилцан шvтэлцлээс vvсэлтэй буюу E=mc2 гэсэн томъёотой холбогдоод энэ нь явж явж бурхны шашны гvн ухааны талаас “бясалган” єєртєє жаахан дvгнэлт хийхэд хvргэлээ. Тэртэй тэргvй миний л хийсэн дvгнэлт бєгєєд бивээр ямар нэгэн туршилт судалгаа хийн нотолж батлаагvй нvцгэн бодрол учир танд таалагдахгvй зvйл тааралдвал битгий хайран нервээ бараарай :)

Saturday, January 06, 2007

Нэр тєр

тХэд хоногийн ємнє нэг танил Солонгос маань солонгосчуудын цугларалт болох гэж байгаа, цуг очьё, vнэгvй хоолтой энэ тэр гэж урьдаг юм байна. Угаасаа vнэгvй юманд нугасгvй ядуу оюутан дуртай нь аргагvй зєвшєєрєлгvй хаачихав. Товлосон газар нь давхиад хvртэл бараг зуугаад Солонгос цугларчээ. Зул сарын баяр гээд ихэвчлэн Христ голдуу шашинтангууд нь ирсэн бололтой. Со-ууд ч иймэрхvv юм зохион байгуулахдаа мундаг юм, мєнгєтэй баян хvмvvс гэсэндээ vнэхээр сvртэй л юм хийжээ. Надаас гадна хэдэн Иран, хэдэн Энэтхэгvvд л Со биш байгаа бололтой. Монгол оюутан гэхээр єнєєдvvл чинь гайгvй сонирхоод, сvрхий зочломтгой хvлээж авч байна. Угаасаа ч дорны манж зантай ард тvмэн улс vндэстнийг нь сонирхсон хvн ирж байхад уриалгахан байлгvй яахав. Би ч баахан тєстэй царайтай хvмvvсийн дунд орчихоод ганцаардахын зовлон мэдрэхгvй, дээрээс нь ойрд амсаагvй кимчи будаа цохин тэрvvгээр єєрийгєє болгоод л явав. Хоол идэнгээ хэдэн Со-той нутаг ус ярилцсан шиг зогсож байтал нэг єндєр туранхай нєхєр ирээд л учиргvй танимхайран мэндэлдэг юм байна. Хvн амьтны царай санахдаа маруухан болохоор ємнє нь тааралдаж байсан л юм байлгvй гэсэн шvv юм бодоод зогсож байтал “Би нэг монгол хvн танина” гээд л єнєєдєх чинь над руу инээгээд хэлдэг юм байна. “Єє тийм vv хаана байдаг, яаж таньдаг Монгол юм?” гээд л нvд нь сэргэсэн намайг асуутал “Манай аав Инчонд жижиг оёдлын vйлдвэртэй. Тэнд маань нэг монгол ажилладаг байсан юм. Нэлээд хэдэн сар ажиллаж байсан. Гэнэт нэг єдєр цагдаа нар хvрч ирж шалгаад мань хvний визгvй байсныг нь илрvvлээд єєр энд тэнд нэлээн хэрэг тєвєг тарьсныг нь олж тогтоосон юм. Тэгээд шорон авч явсан. Тvvнээс болж vйлдвэрийн vйл ажиллагааг хаагаад бараг сар шахам шалгалт хийсэн” гэж авдаг юм байна. Би гэж єнєє баярлаад инээж байсан хvн чинь ярзайсан шvдэн дээрээ таг гацаад юу хэлэхээ мэдэхээ байчихлаа. Мань эр ядаж байхад жинхэнэ Korea-English-р хурдан хурдан яриад миний олж ойлгож сонссон хэд нь л нэг иймэрхvv зvйл. Бидний яриаг тойрч зогсоод сонсож байсан хэдэн Со ч “Пєєх тийм vv” эд нар гээд л уулга алдаад явчихав. Би хэсэг тvгдэрснээ сэхээ авч “Солонгост арав гаран мянган Монголчууд ажилладаг гэж сонссон. Тэд нар дотор сайн муу хvмvvс олон байдаг байлгvй. Энд ч гэсэн зєндєє олон Солонгос байна. Муу хvн ч бас бий л байлгvй” гэж нэг муу юм дуугарлаа. Сонсож байсан хэд ч “Єє тэр тэгэлгvй яах вэ. Нэг хvнээр нэг vндэстнийг тєлєєлvvлж ойлгож болохгvй” эд нар гээд л баахан худлаа манжилцгааж эхлэв. Хамгийн гол нь мань эр vvнийг ярьж байхдаа ч яриад дууссаныхаа дараа ч ямар нэг нvvрний хувиралгvй єєдєєс хараад малийтал инээгээд байсан тул би уурандаа эгээ л цохиод авчихсангvй. Арайхан биеэ бариад л єєдєєс нь бас баахан худлаа инээж байгаад л бушуухан холдохын тvvс болов. Хэн ч надад юу ч хэлээгvй ч хvмvvсийн харьцаа нэг л єєр болоод явчих шиг мэдрэмж тєрєєд намайг харж байгаа харц болгон єнєє “сайн эр”лvv харж байгаа харц шиг санагдаад болдоггvй. Зорьж очсон хоолоо ч олигтой идэж чадсангvй. Бас л нэг амьдрах гэж ядаж яваа царайг нь ч хараагvй тэр нэг “нутаг нэгтэндээ” уурлалтай ч биш. Ай хєєрхий хvний нэр тєр єє гэж. Нэг vхрийн эвэр доргиход мянган vхрийн эвэр доргино гэж юутай vнэн юм бэ?