Thursday, January 11, 2007

Энэтхэгт ажиллах Америкт ажиллах хоёр адилхан уу?

Миний хувьд шулуухан хариулахад vгvй. Намайг Энэтхэгт ажиллах уу Америкт ажиллах уу гэвэл би шуудхан Америкийг л сонгоно.
Харин Энэтхэгvvдийн хувьд тийм биш бололтой. Сvvлийн хэдэн жилийн судалгаагаар IIT (Indian Institute of Technology) тєгсєгчдийн дийлэнх хувь нь эх орондоо vлдэж ажиллаж байгаа ажээ.
Анх 1980-аад оны сvvл 1990-ээд оны эхээс эхлэн Энэтхэгт техногийн баклавр (B.Tech) авч байгаа залуусын дараагийн очих газар нь шууд л Америк дахь мастерын зэргийн сургалт тэгээд долларын цалинтай ажил байжээ. Тэр vед Энэтхэгvvд гадагшаагаа бараг урсаж байсан тул Дэлхийн банкнаас Энэтхэгийн засгийн газарт энэ их гадагшаа урсгалд ядаж татвар авах журмаар хязгаарлалт хийх хэрэгтэйг зєвлєж байжээ. Дэлхийн банкны судалгаагаар гадаадад амьдрах гэж гарч байгаа хvмvvст гарах татвар маягийн юм оногдуулснаар жилдээ 1 тэрбум гаран долларын орлого Энэтхэгийн засгийн газар олох боломжтой байж. Харин тэгэх шаардлагагvйгээр энэхvv тоо гэнэт буурч сvvлийн хэдхэн жилийн дотор энэхvv єрнийг зорьсон урсгал бараг 40 дахин багассан байх юм. 1993-2003 он хvртэлх нийт тєгсєгчдийн 23% буюу 133245 тєгсєгчдийн 31900 нь гадаадад ажиллахаар явж байсан бол энэ тоо 2006 онд 0.56% болтлоо цєєрсєн байх юм. Хамгийн том таван IIT ноднин жил буюу 2006 онд 3980 оюутанд технологийн баклавр зэрэг олгосны ердєє 21 нь гадаадад ажиллахаар явжээ.
Эдгээр тоонуудыг эхэлж уншиж байгаа хvнд бол барууны компаниуд энэтхэг ажилчдыг голоод авахаа больсон юм болов уу гэж дvгнэхээр боловч бас тийм биш бололтой. Барууныхан Энэтхэгийг сонирхсон хэвээрээ бєгєєд гагцхvv энэтхэгvvд тєрийн бодлогоороо энэ урсгалыг хязгаарлаж хяналт тавих болсонтой холбоотой бололтой. Карагпур хотын IIT л гэхэд Энэтхэгт салбаргvй барууны компани кампусаас нь ажилчин элсvvлэхийг хориглосон шинэ журамтай болжээ. Бусад IIT ч мєн ялгаагvй тєгсєгчдєє хаана ажилд орохыг нь их бага хэмжээгээр хянах болсон байна. Барууны ажил олгогчид кампусаас нь ажилчин авах тохиолдолд зєвхєн энэтхэгийн салбартаа л ажиллуулах нєхцєл ч тавьдаг бололтой.
Нєгєєтэйгvvр Энэтхэгийн хувьд Америк явж ажиллах шаардлагvйгээр ажил нь тэднийг дагаад Энэтхэгт хvрээд иржээ. Дэлхийн хамгийн том гэгдэх глобал компаниуд бvгд л Энэтхэгт салбараа байгуулж улам ихээр хєрєнгє оруулалтынхаа хэмжээг ихэсгэж байна. Ноднин жил гэхэд IBM-ийн гvйцэтгэх захирал энэтхэгт ирээд буцахдаа хєрєнгє оруулалтынхаа хэмжээг одоо болтол оруулснаасаа хоёр дахин ихээр нэмнэ гэдгээ амлаад буцсан. Нэг ёсондоо IIT тєгсєгчид ажил гуйж гадагшаа явах биш тэднийг ажил нь гуйж ийшээ ирж байна гэх vv дээ.
Єнєє хавтгай ертєнц гэдэг маань энэ бололтой. Хэнд ч гэсэн эх орондоо, хайртай хvмvvсийнхээ хажууд, идэж дассан хоол, ємсєж дассан хувцсаа ємсєєд єєрийнхєє мэргэжлээр хангалттай цалинтай глобал компанид ажиллах нь Америкт арьсныхаа єнгєєр дуудуулаад явж байснаас хамаагvй дээр байх байлгvй. Энэ л учраас энэтхэгvvд надаас ялгаатайгаар Америкаас илvvтэйгээр эх орноо сонгож байгаа бололтой.
Дээр дурьдсан IIT буюу Indian Institute of Technology-ийн талаар та эндээс дэлгэрэнгvй vзэж болно. Миний олж сонссоноор IIT-д орсон хvний амьдралын зам нь тэгшрээд явчихдаг бололтой. Худлаа ярьдаг хvнд бол тєгсєєд гараад ирэхэд нь гадаадын компаниуд булаацалдаад зодолдож байдаг юм биш vv. Гэхдээ орохын тулд бараг бvх насаараа шалгалтанд нь бэлдэж IQ-ийн тест хvртэл бєглєдєг ажээ. Уг сургуульд нэг элсээд авбал хичээл нь маш хvнд оюутнууд хоорондоо голч оноогоороо бvлгэрхэж нийлнэ, єрсєлдєєн асар єндєр байдаг ажээ. Єєрєєр хэлбэл Энэтхэгvvд оюуныхаа сорыг л энд бэлддэг бололтой. Тэдгээр соруудаа хэсэг хугацаанд гадагшаа гаргаж юм vзvvлээд одоо буцааж татаж эхэлж байгаа нь энэ юм шиг байна. PanIIT гэх олон улсын байгууллага хvртэл vvний vр дvн. Энэ нь IIT тєгсєж гадаадад гарч ажиллаж гадаадын иргэн болсон Энэтхэгvvдийн нийгэмлэг бєгєєд одоо тэдгээр нь эх орныхоо хєгжлийг тvргэтгэнэ гээд баруунаас мєнгєний урсгалыг Энэтхэг рvv цутгаж байна.
Соруудаа бэлддэг гэдэг утгаараа уг сургууль гадаад хvний хувьд хаалттай байсан бол энэ жилээс Энэтхэгvvд бодлогоо бас єєрчилж байгаа бололтой. Post graduate буюу бакалаврын дараагийн шатны сургалтандаа нийт элсэгчдийн 25%-д гадаад оюутан авахыг зєвшєєрсєн дvрэм хvртэл баталж буй бололтой. Юутай ч монголд программ хангамжаар ч юм уу нэгэнтээ тєгсєєд гараад ирсэн бол IIT-д мастерын эд нар сургалтанд суух боломж та бидэнд бий болох юм шиг байна.. Энэ талаар илvv судлаад ямар ч гэсэн дэлгэрэнгvй бичих болно. Гэхдээ хамгийн гол нь та IIT-ийн шалгалтыг давах хэмжээний потенциальтай байх ёстой гэдгийг л мартаж болохгvй.

1 comment:

zayaka said...

Их сонирхолтой юм. Хэдийгээр би өөрийн чинь салбараас огт өөр мэргэжилтэй ч гэсэн өдөржин блог-оор чинь хэслээ. Энэ чиглэлээр сурч байгаа хүмүүст өөрийнхөө хэмжээнд их мэдээлэл түгээж байгаа юм шиг санагдав. Бас хамгийн сүүлд бичсэн логикгүй шашин гэсэн бичлэг маш их таалагдсан шүү. Үргэлжлүүлээд байгаарай. IT, engineering чиглэлээр сурдаг найздаа уншуулмаар л юм байна. Ялангуяа тэр Стейнфордын төгсөлт дээр тавьсан илтгэл, өөр юу байлаа (бичлэгийн нэрийг нь мартаж орхиж) их сонирхолтой юм билээ. Миний мэдэхийн энэ чиглэлээр Америкт ажилладаг Ш.Баатар хааяа сонирхолтой зүйл бичсэн харагддаг юм. Өөрөө тэр блогийг сайн мэддэг байлгүй дээ. Блог-оор чинь зочилж байх болноо. Баярлалаа.