Friday, June 08, 2007

Номын нээлт

Зээ ингээд хэдэн сарын турш амьгvй хаячихсан блогоо єнєєдєр гэнэт санаж салхи оруулж байх шив. Монголд ирээд 6 сар боллоо. Энэ хооронд нэлээд ч юм оллоо, нэлээд ч юм алдлаа. Алдах онох нь зэрэгцэж л байдаг хорвоо юм хойно.

Харин єнєєдрийн баярт мэдээ маань бараг жилийн ємнєєс ярьсан Томас ФрийдманыThe world is flat” номыг “Дэлхий бєєрєнхий биш” нэртэйгээр журмын нєхдийн хамт арай гэж нэг юм орчуулж хэвлэлтнээс гаргалаа. Номын утга агуулгыг угаасаа бvгд мэдэх байх. Єнєєгийн дэлхий ертєнцєд болж буй vйл явдлыг энгийнээр томъёолж тайлбарласан учир єєрсдийн vеийн залуустаа орчин нийгмээ арай бодитойгоор харж амьдрахад нь туслах багахан зорилго агуулсан билээ. Мэдээж хэрэг Баабарын нэгэнтээ бичиж байсанчлан бурхан л биш бол ашиг харахгvй ийм юм хийнэ гэж юу байх вэ. Ядуу оюутан би ядаж буцах билетнийхээ мєнгийг олчих санаа байна. Гэхдээ гол мотиваци маань хvмvvст хэрэг болох ганц ч гэсэн юм хийчихвэл эргээд тvvнийгээ дурсахад ч арай гэгээлэг байх юм болов уу гэдэг залуу хvний сэтгэлийн хєдєлгєєн байлаа. Буруудсан зєвдсєнийг бvv мэд. Ямартаа ч ирэх долоо хоногоос эхлэн та номын дэлгvvрvvдээс уг номыг худалдаж авч болно. Ном маань єєрєє нэлээн том, хэвлэлтийн зардал єндєр, олон хvний хєлс, хvч шингэсэн учир жаахан vнэтэй санагдаж магад. Гэхдээ баяжих арга ухааны номнууд шиг хэт хямдхан байвал номын єєрийнх нь vнэ цэнийг унагах магадлалтай гэж тооцоод цєєхєн хувийг vнэтэйхэн борлуулахаар шийдлээ.

Энд би зарим хvнд баярласан талархсанаа илэрхийлэхгvй бол болохгvй байх. Yvнд байнга vнэтэй зєвлєгєє хайрлаж байсан ахмадын золбоо хамтлагийн блогчид болох Буянцогтоо, Галаарид, Тулгат мєн анх энэ номноос болж танилцаж байсан кибер анд Дєлгєєн, мєн царай бараагаа харалцаагvй ч хавтгай дэлхийн єнцєг булан бvрээс энэ хавтгайралтыг нотлох мэт гайхалтай vр ашигтай хамтран ажиллаж чадсан Инга, Сайнбаяр хоёр маань багтана. Мэдээж хэрэг дотны анд Дєлєє, Амгаа хоёрыгоо дурдахгvй єнгєрч болохгvй. Энэ хоёрын маань бvх талын дэмжлэг байгаагvй бол би яаж ч хичээгээд энэ их ажлыг давахгvй байсан биз. Мєн номны талаар vнэт зєвлєгєє єгч, оршил vгийг нь бичиж єгсєн Баабар ахдаа баярлахгvй бол болохгvй. Хамгийн гол нь энэ ажилд намайг дэмжиж бvх талаараа тусалж байсан гэр бvлийнхэндээ баярлалаа. Байнга намайг урамшуулж хvлээлт vvсгэн ном чинь яасан бэ гэж асууж байсан блогийн эрхэм уншигч танд ч гэсэн баярлалаа.

Номны маань нээлт ирэх баасан гариг буюу 6-р сарын 15-ны єдєр 12.00 цагт Улсын Тєв Номын санд болно. Нээлтийн vеэр нэр хvндтэй хvмvvс номын агуулгатай холбоотойгоор орчин цагийн эдийн засаг, бизнесийн арга ухаан, технологийн хєгжлийн талаар vнэ тєлбєргvй лекц унших болно. Тєв номын сангийн заал 160-аадхан хvний суудалтай юм билээ. Тийм болохоор та хэрэв очихоор шийдсэн бол яаравчлаарай гэж хэлэх байна. Ажилтай хvмvvсийн цайны цагт тааруулаад 12.00-13.00 цагийн хооронд ганцхан цагийн дотор амжуулах санаа байна. Тийм болохоор ажлаа цалгардана гэж бvv айгаарай. Мєн энэ vеэр номоо 20%-ын хямдралтайгаар худалдах болно. Дэлгэрэнгvй мэдээллийг http://www.worldisflat.in.mn/ хаягаар авч болох тєдийгvй номоо авчихаад уншиж байгаа хvн бол номны талаархи санал шvvмжээ хэлэлцvvлэгт нь єрнvvлж болох юм. (уучлаарай би єнєєдєр жаахан засвар оруулж байгаа болохоор ганц нэг хоногтоо ажиллахгvй байх. Ирэх 1-дэх єдєр гэхэд асуудалгvй ажилланаа)

Монголд байгаа хvмvvс хэрэв 5-аас олон ширхэгээр авах болвол 99881590 гэдэг утсаар надад захиалчихвал би vнэ тєлбєргvй хvргээд єгч болох юм. Харин гадаадад байгаа хvмvvс олон тоогоор авах сонирхолтой бол otgonpurew@gmail.com хаягаар холбоо бариарай.

Энэ бол миний анхны бие даасан номны ажил учир алдсан эндсэн зvйлс байхыг vгvйсгэхгvй. Харин ч та бvхэн санал шvvмжлэлээ чєлєєтэй ирvvлж туславал бидний дараа дараагийн ажилд маань их нэмэр болох болов уу.

Дахин давтахад энэ номон дээр бид дан ганц мєнгє, нэр тєр олох гэхээсээ илvvгээр залуустаа vлгэр дуурайл болох алхам хийхийг хичээсэн юм шvv. Нийт таван хvн орчуулсан ба дандаа залуучууд, ихэнх нь гадаадын нэр хvндтэй сургуульд суралцаж байгаа ба суралцаж тєгссєн, интернетээр голцуу хамтын ажиллагаагаа итгэл дээр суурилан явуулж байсан учир бидний vеийн залуус санаа сэтгэлээ нэгтгэн ажиллаваас хvрэхгvй чадахгvй оргил vгvй болой гэдэг санааг давхар агуулсан юм шvv. Манай багийн гишvvд болох Инга, Сайнбаяр, Норов, Норзимаа нартаа дахин баяр хvргэе. Бид шvv :-)

13 comments:

Gobi said...

Great job friend. Заавал худалдан авнаа.

Anonymous said...

bayar hurgii, ta nar shuu !

Tamir.J said...

Баяр хүргье. Цаашдын ажилд чинь амжилт хүсье.

D.Sainbayar said...

За Огоо анддаа ч мөн талархал илэрхийлье! Хичээл сургуульдаа ч яарч буй биз, онгоцны буудал руу урам зориг дүүрэн алхах буй заа. Энэ сайхан номын орчуулгад өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулахдаа таатай байлаа. Энэ дашрамд хавтгай дэлхийн цахим шуудан, блогоор танилцсан Инга болон танилцаж ч амжаагүй Норов, Норзимаа нарт баяр хүргэж, дижитал мэнд дэвшүүлье! За тэгээд цаашид бүгдээрээ улам ихийг хамтдаа бүтээж, улам сайн "хавтгайрахын" төлөө гээд нэг хундага өргөчихье! (Corona extra шар айрагнаасаа нэг том балгав :) (АНУ-д суугаа блогчидод: Уг номыг дараа сараас АНУ-д худалдан авах бололцоотой. Тодорхой мэдээллийг удахгүй блогоор дамжуулж мэдээлнэ ээ.)

khuder said...

Awnaa!

М.Огоо said...

Urmiin ugsed chini bayarlalaa anduudaa. Hevleliin gazar maani jaahan faktlaad onoodor delguureer taraaj chadsangui. Margaash oroi gehed tarchih bh gj naidaj bna

Anonymous said...

Ogoo-d

Sain bna naiz min. Chamd bolon busad nohodod chin bayar hurgii. Daruuhan ch gesen setgeliin ug shuu.

Tsehbaatar.

Nuunee said...

Za Ogoo naizdaa bayar hurgeed tsaashdiin ajild chini undruus undur amjiltiig husen eruue!

Anonymous said...

bayar xvrgie!
ulam xicheegeerei.

Unknown said...

Баяр хүргье Залуусаа! Та нар шүү! Номыг чинь тэсэн ядан хүлээж байлаа.

БЭ said...

mundag yumaa, bolj l baina daa, manai zaluus aihtar boljee, oshoo ulam ihiig buteen baiguultsgaagaarai. gadaadad baigaa bid hed yaj nomyg chin yaj hudaldaj avch bolhyg heleech, thx!

A.Амарсайхан said...

Номын нээлтэд очих гээд замдаа гарсан шүү. Хэ хэ

М.Огоо said...

Amraa ahaa zamdaa toorchihov oo? 2 honog yamar holoos yavna ve? :) Tend ochij saihan tanilzanaa
Ganbaa, telmen bolon bugded ni bayarlalaa. Ta buhniig bolomjtoi 5dahi odor ireerei gej urij bgaa shuu