Saturday, November 04, 2006

Аутсорсинг

Америкийн “НеоАйТи” консалтинг компаний гаргасан судалгаагаар дэлхийд аутсорсинг хийхэд хамгийн тохиромжтой 10 хотын 7 нь Энэтхэгийнх байна.
Yvнд:
1. Дэли (Энэтхэг)
2. Банглор (Энэтхэг)
3. Хайдрабад (Энэтхэг)
4. Мумбай (Энэтхэг)
5. Пvне (Энэтхэг)
6. Ченнай (Энэтхэг)
7. Калькутт (Энэтхэг)
8. Хо Ши Мин (Вьетнам)
9. Манила (Филлипин)
10. Шанхай (Хятад)гэсэн хотууд орсон байна.
Энэхvv судлгаанд тухайн орон нутгийн засаг захиргаа ажил vйлчилгээ явуулахад хэр зэрэг саад болдог, хэр амархан хямд ажиллах хvч олддог болон дэд бvтцийн хєгжилд голлон анхаарсан байна. Yvн дээрээс мєн хямд ажиллах хvчний боловсролын тvвшин улс тєрийн тогтвортой байдал зэргийг дагалдах хэмжvvр болгожээ. Дээр дурдагдсан хотууд ихэвчлэн чєлєєт эдийн засагт эрт орсон хотууд ба энэ нь томоохон компаниуд аутсорсинг хийж эхлэхэд бас нэгэн соронздох хvч болж єгсєн байна. Жижиг компаниудын хувьд шинэ газар бvхнийг эхэлж риск турших дургvй байдаг учир эдийн засгийн орчин нь харьцангуй тогтворжсон эдгээр хотууд сайхан сонголт болж єгсєн бололтой.
Дараагийн жилvvдэд хэл ярианы зохицол сайтай, газарзvйн байршлын хувьд ойролцоо, нийгэм эдийн засгийн тохиромжтой байдал, тухайн салбарын боловсон хvчний тоо хэмжээ зэргээс шалтгаалж аутсорсинг хийхэд тохиромжтой газрын энэхvv жагсаалт єєрчлєгдєх бололтой. Ойрын жилvvдэд Англи хэлээс бусад хэлээр ярьдаг BPO (Business Process Outsourcer) буюу дуудлагын тєвvvдийн тоо ихэсч байгаа учир энэ нь зvvн Европынхнийг энэхvv vйл ажиллагаанд нэлээдгvй татан оролцуулах бололтой.
Дээрх судалгаанд єгvvлснээр ойрын 3-4 жилийн дотор Энэтхэгийн нэлээд хэдэн хотууд уг жагсаалтаас шахагдан оронд нь Варшав, Будапешт, Прага зэрэг хотууд орж ирэх ба одоогоор Будапешт єєрийгєє Европын, Мехико єєрийгєє Испани хэлтнvvдийн аутсорсинг тєв хэмээн зарлаад байгаа. Япон, Солонгостой ойролцоогийн хувьд Хятадын нэлээдгvй хэдэн хотууд ч vvнд оролцох бололтой. Малайз, Вьетнам, Тайланд, Шри-Ланка, Пакистан гэх мэт хєгжиж буй орнууд ч удалгvй энэ тоглоомын томоохон тоглогчид болох магадлалтай гэжээ.

Yvнийг уншиж суухад Монгол маань ингэхэд хаана яваа билээ гэж бодогдлоо. Бидэнтэй ойролцоо хєгжилтэй (зарим нь биднээс ч ядуу) улсууд энэхvv глобал бялуу хуваалтанд ямар нэгэн байдлаар оролцож эхэлчихээд байхад бид дэлхийн зах зээл дээр зэсийн vнэ єсєєсэй гэдгээс єєр юм бодох завгvй байна гэдэг хэтэрхий харамсалтай бус уу? Уг нь манайд дээрхи шаардлагуудыг хангахуйц хямд ажиллах хvчин нэлээдгvй байгаа байх. Хvний нутагт аяга угааж мєнгє олсноос нутагтаа арай бага цалингаар дэлхийн хэмжээний компаниудад ажиллах боломж сайн хичээвэл байж болох л юм шиг. Манайд одоохондоо газар доорхи жаахан юмийг маань сонирхсон ганц нэг уул уурхайн компаниуд л орж ирж байгааг эс тооцвол аутсорсинг хийчихээр том гарууд сонирхохгvй байгаа нь юутай холбоотой вэ? Мэдээж хэрэг vvнд єнєєх хvн амын тоо бас л шалтгаалж байгаа байх. Гэхдээ бусад хэмжигдэхvvнvvдийг нь тохиромжтой болгоод єгєхєд эдгээр томчууд шинэ газар хайхын эрхэнд сонирхож л таарах байлгvй. Ямар ч байсан манайд улс тєрийн байдал харьцангуй тогтворгvй. Дээрээс нь тєрєєс ажил vйлчилгээнд тавих хяналт мундахгvй (авилгал єгєхгvй бол шvv дээ) дэд бvтэц хангалттай хєгжиж чадаагvй зэрэг хvчин зvйлvvд нь нэлээдгvй саад болж буй бололтой. Уг нь хvн амын хувьд харьцангуй боловсролтой, гадаад хэлээр яригсад ч их, ажлын хєлс хямд зэргийг нь бодоход гvрэн дамнасан аварга фирмvvдийг татаж болох ч юм шиг. Америк Европ зэрэг холоос хайхаа больё гэхэд ойрхон байгаа Япон Солонгос гэх мэт нь манайд єєрийн салбараа байгуулахад ашигтай байх боломжтой л юм сан. Бид даанч хэтэрхий хялбар зам буюу харлаж гараад л бусдын харцан доор гєлєлзєж хар ажил хийх замыг нь сонгоод байх шиг…

Жич: Аутсоринг гэдэг энэ vгийг мэдэхгvй хvн бараг байхгvй биз. Гэхдээ юмийг яаж мэдэх вэ гэдэг vvднээс тайлбар хийхэд энэ нь томоохон компаниуд єєрсдийн дагавар vйлчилгээнvvдээ хямд ажиллах хvч, татвар багатай улс оронд байрлуулж интернет хиймэл дагуул ашиглан ажил vйлчилгээгээ эрхлэхийг хэлдэг. Дээр дурдсан дэд бvтэц гэдэгт голцуу интернетийн хєгжлийн авч vздэг юм байна лээ. Энэ нь тухайн компанид асар их зардал хэмнэхээс гадна байрлуулж буй улс оронд нь ч хvмvvсийг єндєр цалинтай ажлын байраар хангах, овоохон хэмжээний татвар тєлєх, технологийн шинэ хєгжилтэй танилцуулах зэрэг утгаараа нэлээдгvй ашигтай байдаг.

7 comments:

Anonymous said...

Гоё бичлэг болжээ. Монголчууд маань топ хэдэд орж чадахааргүй цөөхүүлээ ш дээ. Тэгэхдээ бид нар өөрсдийгөө тэжээгээд байх хэмжээний ажил аваад хийгээд байх бүрэн боломж бий. Яг үнэндээ Outsourcing хийе гэхэд манай программистуудын ур чадвар гологддог. Нуух юм байхгүй. Бүгд л SQL Server, Oracle, My SQL мэддэг, Delphi, .Net, Java мэддэг гэж ярицгаадаг. Тэгтэл жинхэнэ программист хүн шиг зөв цэвэрхэн бичиж, API функцуудыг зөв ашиглаж чаддаг нь хэд билээ. Англи хэл, япон хэл дээр ажилаа аваад чөлөөтэй ойлголцоод яричихдаг нь хэд билээ гэвэл их сонин тоо гарна. Монголд жил бүр 600 гаруй оюутан IT гийн чиглэлээр төгсдөг гэж яридаг. Тэгвэл одоо тэд нарын дундаас чадалтай хэдэн программис нь хэд вэ гэвэл 200 хүрэх үү үгүй юу? Байдал ийм байхад outsourcing хийнэ гэж мөрөөдөх ч хэрэггүй юм. Дор хаяж 5000 шилдэг программ зохиогчид ажил авч хийж байж outsourcing гэж яригдах хэмжээнд очино гэж би хувьдаа боддог юм. Тэрнээс биш цөөхөн хэдэн хүн ажил авч хийгээд, өгч байгаа талдаа ямар ч ашиг гарахгүй. Ямар ч гэсэн бодож л явьяа. Ингэхэд Отгонпүрэв маань ямар чиглэлээр сурдаг билээ?

Эрин М.Тулгат said...

Tiim baina, sain niitlel baina. Olon hund unshuulah yumsan. "Uls toriin baidal haritsangui togtvorgui" gesen baisan, uun deer bol harin haritsangui togtvortoi-d ni oroh bolov uu. Uls toriin gehees guitsetgeh zasaglal, huuli erhiin orchin muu, toriin albatnuudyin unhiagui baidal, tuhain uyeiin ashgiig harj gadaadyin investoruudtai haritsdag archaagui zan zereg ni neleed nolooldog baih. Uguidee l, outsourcing-iig oortoo tatahyin tuld uhen hatan zutgej baigaa busad Zuun Aziin ornuudyin toriin ajiltnuud shig setgeleesee baij chadaj baigaa bolov uu daa.

Anonymous said...

Saihan niitlel bichsend bayarlalaa. Uuniig zaluu programistuudad unshuulah yumsan. Harin ter comment bichsen nohor 5000 ene ter ch bol demii yum bichjee. HEHE. Ehees torohdoo bugdiig meddeg bolchihdoggui shig outsourcing hiij ehlenguutee turshlagatai programistuudtai bolohgui. Uund hel bolon tehnikiin medlegee deesluulehees oor zamgui. Ali boloh olon programistuudiig gadag sh ni gargah ni zov. Ted ergeed ur chadvar ondor programistuud bolood ajilaad avaad l mongoldoo ireh bolno. Gej l bodoj baina daa. Minii huvid ene chigleleer zorij ajillaj baigaa hunii huvid mongol butsahdaa heden sain nohor olj avaad, ajilaa sugavchilaad l harina daa. hehe

Anonymous said...

Монголд Аутсорсинг хөгжүүлье гэж зүтгэдэг цөөн хүмүүс бас байнаа. Тэр болгон өөрсдийгөө муулаад байж болохгүй л дээ. Хүмүүст мэдлэг ойлголт өгнө гэдэг нэг ёсны хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.
Манайд аутсорсинг хөгжүүлж эхлэхэд арай боломжтой салбар нь IT /ICT/ гээд Мэдээллийн технологийн үндэсний парк гэдгийг байгуулаад ажиллуулж байгаа. Нэг байгууллага байгуулагдаад тэр болгон нэр сүр нь мандаад хийсэн бүх нь харагдаад байх нь тийм ч амар зүйл биш л дээ. Эхлэл нь л тавигдаж байна. Эхний 2 жил нь эх орондоо IT-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бий болгох зорилго тавьж байсан бол энэ жилээс аутсонсинг хийх чиглэлд илүү анхаарал тавьж эхлэж байна. Паркийг 2 жилд төгсөөд гарсан, одоо 50 орчим програмистуудтай, өөрөө өөрийгөө санхүүжүүлээд амжилттай явж байгаа компаниуд хэд хэд байна. Аутсорсинг хийж байгаа компани ч байна. Энэ бол их өндөр биш ч гэсэн бас ч муугүй эхлэл. Монголд IT-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгуулаад амжилтад хүрнэ гэхэд амар биш гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Нөгөө л хүн ам, компьютер, интернет хэрэглэгчийн тоо, зах зээлийн эрэлт гэдэг зүйл яригддаг.
МТҮПарк өөрийн боломжийнхоо хэрээр инкубаторт жижиг залуу компаниудыг бойжиход нь тусламж үзүүлэх үүргээ сайн гүйцэтгэж байгаа ч төрийн зүгээс дэмжлэг, санхүүжилт муутайгаас цааш өргөжиж чадахгүй байгаа юм.
Гадаадад байгаа залуус маань Монголдоо болж бүтэж байгаа, эхлэл төдий байгаа зүйлсийн талаар мэдээлэл авч тэрийг нь дэмжиж дэлгэрүүлж, засч зөвлөж байвал зүгээр санагддаг. Зарим талаар гадаадад байгаа хүмүүс илүү их мэдлэг, мэдээлэл дунд байдаг ч эх орныхоо туулж, явж байгаа үйл явцаас хоцроод байдаг зүйл байдгийг анхаарууштай юм билээ.

Anonymous said...

Энэ нийтлэлийг уншаад надад vнэхээр сайхан сэтгэгдэл тєрлєє. сайхан бичиж. Баярлалаа.

аливаа юмыг хэн ч гэсэн чадахгvй гээд яваад байвал хэзээ ч чадахгvй. орлдох л хэрэгтэй.

Монгол vндэстэн оюуны чадавхиараа дэлхийд 6р байранд ордог. бас Математикийн олимпиадад амжилттай оролцсон байдлаараа эхний 10т багтдаг. ICT бол оюуны vйлдвэрлэл! IT Outsourcing бол оюуны vйлдвэрлэлийн экспорт. гэхдээ євєрмєц шинжvvдтэй.

манай улсын хувьд Хvн ам цєєн, далайд гарцгvй, vйлдвэрлэл хєгжєєгvй зэрэг сул талууд энд хамаагvй. харинч Хєдєлмєрийн єртєг бага, ард тvмний суурь боловсрол сайн, интернэт дэд бvтэц хурдтай хєгжиж байгаа зэрэг давуу талууд олон байна.

Тэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр бидний харинч хамгийн сайн хийж чадах зvйл бол энэ биш гэж vv?

Мэдээж аль ч улс Аутсорсингийг шууд барьж аваал хийчээгvй.

Энд ард тvмний зvтгэл, тєрийн зохицуулалт гэх мэт дэмжлэгийн vндсэн дээр л ингэх хєгжсєн байдаг.

Бид цєєхєн програмистуудтай. энэ нь энэтхэг зэрэг улсуудтай єрсєлдєнє гэж яриад ч юу гэхэв. гэхдээ 2 хон сая хvндээ тохирсон хєєрхєєн оролгыг олоод л байнашдээ.

ингээд эцэст нь хэлхэд Монголд Аутсорсинг хєгжиж чадахаар барахгvй Монголын хєгжлийн хамгийн чухал гарцуудын нэг болсон байх цаг удахгvй гэдэгт би баттай итгэж байна.

Ochko said...

Хамтдаа зүтгэцгээе. Би өөрөө багш хүн л дээ гэдэг шиг, би өөрөө аутсоорсинг хийдэг компанид ажилладаг л даа. Эхэлж байгаа болохоор алдаж онох юм их байх юм. Яваандаа болох байлгүй дээ. Хонгилын үзүүрт хүжийн гэрэл харагдаад л байгаа.

Alaka said...

Бид зүтгээд л байх хэрэгтэй хэзээ нэгэн цагт бид амжилтанд хүрнэ