Saturday, January 06, 2007

Нэр тєр

тХэд хоногийн ємнє нэг танил Солонгос маань солонгосчуудын цугларалт болох гэж байгаа, цуг очьё, vнэгvй хоолтой энэ тэр гэж урьдаг юм байна. Угаасаа vнэгvй юманд нугасгvй ядуу оюутан дуртай нь аргагvй зєвшєєрєлгvй хаачихав. Товлосон газар нь давхиад хvртэл бараг зуугаад Солонгос цугларчээ. Зул сарын баяр гээд ихэвчлэн Христ голдуу шашинтангууд нь ирсэн бололтой. Со-ууд ч иймэрхvv юм зохион байгуулахдаа мундаг юм, мєнгєтэй баян хvмvvс гэсэндээ vнэхээр сvртэй л юм хийжээ. Надаас гадна хэдэн Иран, хэдэн Энэтхэгvvд л Со биш байгаа бололтой. Монгол оюутан гэхээр єнєєдvvл чинь гайгvй сонирхоод, сvрхий зочломтгой хvлээж авч байна. Угаасаа ч дорны манж зантай ард тvмэн улс vндэстнийг нь сонирхсон хvн ирж байхад уриалгахан байлгvй яахав. Би ч баахан тєстэй царайтай хvмvvсийн дунд орчихоод ганцаардахын зовлон мэдрэхгvй, дээрээс нь ойрд амсаагvй кимчи будаа цохин тэрvvгээр єєрийгєє болгоод л явав. Хоол идэнгээ хэдэн Со-той нутаг ус ярилцсан шиг зогсож байтал нэг єндєр туранхай нєхєр ирээд л учиргvй танимхайран мэндэлдэг юм байна. Хvн амьтны царай санахдаа маруухан болохоор ємнє нь тааралдаж байсан л юм байлгvй гэсэн шvv юм бодоод зогсож байтал “Би нэг монгол хvн танина” гээд л єнєєдєх чинь над руу инээгээд хэлдэг юм байна. “Єє тийм vv хаана байдаг, яаж таньдаг Монгол юм?” гээд л нvд нь сэргэсэн намайг асуутал “Манай аав Инчонд жижиг оёдлын vйлдвэртэй. Тэнд маань нэг монгол ажилладаг байсан юм. Нэлээд хэдэн сар ажиллаж байсан. Гэнэт нэг єдєр цагдаа нар хvрч ирж шалгаад мань хvний визгvй байсныг нь илрvvлээд єєр энд тэнд нэлээн хэрэг тєвєг тарьсныг нь олж тогтоосон юм. Тэгээд шорон авч явсан. Тvvнээс болж vйлдвэрийн vйл ажиллагааг хаагаад бараг сар шахам шалгалт хийсэн” гэж авдаг юм байна. Би гэж єнєє баярлаад инээж байсан хvн чинь ярзайсан шvдэн дээрээ таг гацаад юу хэлэхээ мэдэхээ байчихлаа. Мань эр ядаж байхад жинхэнэ Korea-English-р хурдан хурдан яриад миний олж ойлгож сонссон хэд нь л нэг иймэрхvv зvйл. Бидний яриаг тойрч зогсоод сонсож байсан хэдэн Со ч “Пєєх тийм vv” эд нар гээд л уулга алдаад явчихав. Би хэсэг тvгдэрснээ сэхээ авч “Солонгост арав гаран мянган Монголчууд ажилладаг гэж сонссон. Тэд нар дотор сайн муу хvмvvс олон байдаг байлгvй. Энд ч гэсэн зєндєє олон Солонгос байна. Муу хvн ч бас бий л байлгvй” гэж нэг муу юм дуугарлаа. Сонсож байсан хэд ч “Єє тэр тэгэлгvй яах вэ. Нэг хvнээр нэг vндэстнийг тєлєєлvvлж ойлгож болохгvй” эд нар гээд л баахан худлаа манжилцгааж эхлэв. Хамгийн гол нь мань эр vvнийг ярьж байхдаа ч яриад дууссаныхаа дараа ч ямар нэг нvvрний хувиралгvй єєдєєс хараад малийтал инээгээд байсан тул би уурандаа эгээ л цохиод авчихсангvй. Арайхан биеэ бариад л єєдєєс нь бас баахан худлаа инээж байгаад л бушуухан холдохын тvvс болов. Хэн ч надад юу ч хэлээгvй ч хvмvvсийн харьцаа нэг л єєр болоод явчих шиг мэдрэмж тєрєєд намайг харж байгаа харц болгон єнєє “сайн эр”лvv харж байгаа харц шиг санагдаад болдоггvй. Зорьж очсон хоолоо ч олигтой идэж чадсангvй. Бас л нэг амьдрах гэж ядаж яваа царайг нь ч хараагvй тэр нэг “нутаг нэгтэндээ” уурлалтай ч биш. Ай хєєрхий хvний нэр тєр єє гэж. Нэг vхрийн эвэр доргиход мянган vхрийн эвэр доргино гэж юутай vнэн юм бэ?

4 comments:

Chariote said...

Koreagyn ajillah visa abhad hetsyy badg uchraas tiim asuudal garsan yum bailgui dee. geed helchihgui yasiin. tertei tergui ajild avsan hun ni bas buruutai l yum chini. Koreanuud ch uul ni Mongolchuudad sain l bdag yum.Yaaltai ch bilee

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Би тэр Солонгостой чинь дайралдсан бол ингэж хариулнаа. "аан тэр чинь манай нагац ах, ёстой жинхэнэ эр хүн байгаа юм. Батаа гэж байгаа биз. Тийм, тэгэлгүй яахав, танай ахын оёдлын үйлдвэрт ажиллаж хүний өөрийн 10 хүүхэд Монголд тэжээж өсгөж сургуулийнх нь зүйлийг төлдөг байсан юм. Монголд амьдрал хэцүү болохоор тэнд очиж ажиллаж байгаа юм ш дээ, тиймгүй байсан бол юу гэж хүний нутагч махаа зулгаав гэж дээ. Тийм биз дээ?" гээд л аваа хаяна. Тэгээд шууд л ярианы сэдэвийг яагаад Солонгос их хурдтай хөгжиж байна таны бодлоор Монгол яавал хурдан хөгжих вэ гээд л шал өөр юм руу чиглүүлээд хавийн амьтныг хошгоруулж тэдний санаа бодлыг мэдэж авна даа. Ярианыхаа төгсгөлд тэр залууд нээрээ тэр Бат байна ш дээ тээ, манай ах биш тэгээд ч би танихгүй юм байна хүнтэй андуурчиж сорри гэхэд манж залуу ПАГ болохгүй хаачив гэж. хэхэхэ

Tsatsral said...

Minii bodloor hugjiltei ornii irgediin dund halit medregddeg neg omog-omgorhol baidag yum shigee.
Ter n hugjij bui ornii irgediig harahaaraa 'Manaih tanaihaas iluu' geed deerelheh/bahaa hangah geed baidag. Hediigeer gants ter hun saindaa hugjiltei boloogui, gants bi muudaa buurangui baigaad baigaa bish ch gesen, setgel dotroo bol shataad duusdag duu.

Anonymous said...

>Confi-d,
Chi shuu!

>Tsatsrald,
Harin tiim humuus taarch l baidag. Gehdee neg sonirholtoi ni buurai ornyig muulj taashaal avch baigaa hogjingui ornyi irged gedeg oorsdoo ter orondoo bair suuri muutai (dooguur zayatai?) humuus baidag yum bishuu? Minii ajiglaj baihad. Bolovsroltoi, amidral ahui saitai humuus arai uur. (Uuruu saihan amidarch baigaa hund busdyig muulj kaif avah shaardlaga baihgui)