Wednesday, August 30, 2006

21 нас

Би 21 хvрлээ. Єнгєрсєн амьдралаа эргээд харахад би юу хийж юу амжуулав? Би хэнээс авч байв? Би хэнд юу єгч байв? Би хэнийг баярлуулж байв? Би хэнийг гомдоож байв?
Яг vнэндээ эцэг эхийнхээ Туулын голын мєсийг долоох шахан олсон хэдийг vрж тэднийхээ санааг зовоохоос єєрєєр ямар гавъяа байгуулав?
Хvн бvхэнд єнгєрсєн цаг vе нь харамслаар дvvрэн, дахиад тэр насандаа очвол тийм юм амжуулах сан, ийм юм гvйцээх сэн гэсэн нууцхан хvсэл зєндєє байдаг гэсэн. Ямар сайндаа л 60 хvрч ухаан ороод 61 хvрч vхдэг гэсэн vг хvртэл гарч байх вэ. Хэрвээ хvн бvхэнд тэр ухаан ордог 60 нас нь арай эрт тохиолддог бол энэ дэлхий дээр харуусал гутрал, гай зовлон арай бага ч тохиолдох байсан юм бил vv.
Гэхдээ хvний хvсэл гэдэг таашгvй. Єнєєдєр би ингэж бодож байвч 20 жилийн дараа яах гэж тэгж дэмий юм бодож нэг шєнийнхєє нойрыг хугаслаж байв гэж харуусах ч цаг vе ирэх юм бил vv.

Миний нас, єнгєрvvлсэн амьдрал, vзсэн харсан туулсан бvхэн энэнд дvгнэлт хийхэд арай л балчирдах юм шиг байна. Гэхдээ одоо л ингэж бодож эхлэхгvй бол би 60 хvрч ухаан орж 61 хvрч vхдэг хvмvvсийн нэг болмооргvй байна. Хорвоогоос хагацан нvдээ анихын цагт бvх л амьдралдаа харуусч байснаас одоо ингэж нэг шєнийн нойроо хугаслаж суусан нь дээр ч юм шиг.

Би ээж аав хоёрыгоо л хамгаас их гомдоосон хvн дээ. Манцуйндаа ирж л тэр хоёрыгоо жаргаасан байх. Бусад vед нь би ПАРАЗИТ байжээ. Би яг л бусдын цусаар хооллодог шимэгч хорхой шиг тэр хоёрынхоо аз жаргал, залуу насных нь эрч хvчийг сорон сорсоор єдий хvрчихээд одоо авах юм минь дууссан хэмээн амаа арчаад хаясан цаас хаяж байгаатай адил намрын навчис шиг болсон тэднийгээ vл тоомсорлон энд тэнд найзуудтайгаа ганц нэг пиво шимсэн шигээ санааг нь зовоож суух гэж. Бас болоогvй уруул дээрхи хэдэн шар vс нь гvйцэт ургаж амжаагvй байхад айлын нялх охин эргvvлж авгайгаа болгож байгаа нь гэж эцэг эхдээ тавьдгаас илvv халамж тавин єдийг хvртэл байдгаа єгсєн тэднийгээ эхнэрт минь халамж тавьсангvй гэж хааяа том дуугарчихаад л.
Би ийм л хvн. Би 21 жил ингэж л амьдарсан. Би ингэж л эцэг эхээ ачилж байсан юм. Одоо оройтоогvй байгаа дээрээ энэ талаар бодож эхэлж байна. Yнэн худал хоёрын хооронд дєрвєн хуруу зай байдаг гэдэг шиг бодож эхэлснээс хийж эхлэх хvртэл хагас алд зай байна. Хэдий бага зэрэг оройтсон ч одоо л бодож эхлэх цаг нь…
Над шиг олон аавын хvvдvvдэд ч гэсэн ингээд харамсах цаг нь бvv оройтоосой.
Тєрсєн єдєр гэдэг баяр чинь чиний эрийн сайндаа энэ хорвоод гэнэт гараад ирсэн баяр биш, эцэг эхийн чинь хайр халамж чамайг тєрvvлсэн баяр юм шvv. Ээж ааваа тєрсєн єдрєєрєє баярлуулаарай.

М.Огоо
2005.11.05
Pune Maharashtra India

1 comment:

Anonymous said...

Chinii yrij bgaa bodoj bgaa zuvch chi Aav bolj ur udmaa uldeesen tsagt arai ondoog bodoh blgui dee?
Chamd tursun udriin mend hurgie? :)